Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
Мэндчилгээ
( Редакцийн зурвас )

ШТЭ-ийн дарга, Монгол улсын төрийн шагналт, Хүний гавъяат эмч, мэдрэлийн мэс засалч Б.Батчулуун

 


Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн баярын босгон дээр тус эмнэлгийн Нүдний эмгэг судлалын тасаг байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

Энэ хугацаанд тус тасгийн хамт олон нүдний кабинетаас нарийн мэргэжлийн тасаг болон өргөжиж хөгжилтэй орнуудад орчин үеийн түвшинд хийгдэж буй оношлогоо, эмчилгээний шинэ  шинэ аргуудыг өөрсдийн практик үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хөдөлмөрч, санаачлагатай, өндөр нарийн мэргэжилтэй хамт олон болсонд эмнэлгийн захиргаа, үйлчлүүлэгч нар нь баярлаж байдаг юм.

Тус тасгийн ахмад, дунд, залуу үеийнхэн өнөөдөр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсдээ үнэтэй, бодит хувь нэмэр оруулсан бүтээлч олон ажлуудыг хийсний дотроос фако эмульсификацын аргаар өөрийн байгууллага дээрээ анхлан болорын мэс заслыг хийж хэрэгжүүлсэн нь дэлхийн түвшинд хүрсэн эмчилгээний аргуудын нэг юм. Энэхүү хөдөлмөрч хамт олноороо П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн захиргаа, хамт олон үргэлж бахархаж байдаг билээ.

Нүдний эмгэг судлалын тасгийн хамт олондоо ойн баярын мэнд хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хувиасаа болон эмнэлгийн захиргаа, хамт олныхоо нэрийн өмнөөс дэвшүүлье.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 337
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК