Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 1(32)
ДЭМБ ирэх улирлын томуугийн вакцины найрлагыг зарлалаа
( Товч мэдээлэл )

П.Нямдаваа


 
Абстракт

ДЭМБ өнөөдөр (2010.02.18) 2010/2011 оны томуугийн улиралыг угтуулан Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудад хэргэлэвэл зохих вакцины найрлаганд орох вирүсийн жагсаалтыг зарлалаа. Үүнд:
-A/California/7/2009 (H1N1)-төст вирүс,
-A/Perth/16/2009 (H3N2)-төст вирүс (Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст одоо хэрэглэж буй вакцины найрлагад орсон A/Wisconsin/15/2009 омог нь A/Perth/16/2009 (H3N2)-төст вирүс болно),
-B/Brisbane/60/2008-төст вирүс
ДЭМБ-ын дээрхи зөвлөмж нь уг асуудлаар ДЭМБ-аас тусгайлан урьсан экспертүүд томуугийн эпидемиологийн одоогийн байдал, одоо орчилд буй томуугийн вирүсүүдийн эсрэгтөрөгчийн болон генетикийн төрхийн тухай гурван өдрийн турш хэлэлцэж тогтсон дүгнэлтэд үндэслэсэн юм.
Дэлгэрэнгүйгдараахивэб-хуудаснаасүзнэүү:
-http://www.who.int/csr/disease/influenza/201002_Recommendation.pdf;
-http://www.who.int/csr/disease/influenza/201002_RecommendationFAQ.pdf.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 207
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК