Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Үст хөөнгө ортуузын алкалоидын судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

С.Цэцэгмаа, Д.Батсүрэн, Д.Дүнгэрдорж

АУИС

 
Абстракт

Исследование алкалоида из остролодочн1ика пушисто-пузырчатог  

С.Цэцэгмаа, Д.Батсүрэн, Д.Дүнгэрдорж

Проведено химическое исследование надвемной части растения Охуtropis trichophysa Bge семейства Fabaceae, собранного в местности "Цагдуултайн ам” Гоби-Алтайского аймака. При изучении хлороформного экстракта выделено и перекристаллизовано вещество алкалоидного характера, состава С Н15 NO2, с температурой плавления 154—155 °С (из ацетона). На основании результатов химического, хроматографического и спектрального (УФ—, ИК—, ЯМР1Н, ЯМР13 С и масс—) анализов выделенное вешество идентифицировано как N—бензоилфениламинометилкарбинолом.

Монгол ардын эмнэлэг ортуузын зүйл ургамлууд, тухайлбал үст хөөнгө ортууз (Охуtropis trichophysa Bge)-г хэрэглэж байсан мэдээ баримт цөөнгүй билээ. Монтол оточ Дандар «Ар үрийн пэрэн зэ» (XVIII—XIX зуун) номондоо «Хар даг-ша нь өмхий үнэртэй, гарт наалданги, хөх цэцэгтэй, дугтуйд үртэй. Шарх арилгах, хор дарах, ян халуун үйлчилгээтэй» гэжээ. (I). Энд Охуtropis trichophisa О. pseudoglandulosa хамрагдсан гэж үздэг (5).

Ц.Хайдав, Д.Чойжамц нарын «Монголын анагаах ухаанд хэрэглэгддэг зарим ургамлын нэр томьёо» номонд О. trichophysa-г тахал янзтай тархах ханиадыг анагаах, урьдчилан сэргийлэх эмийн жоронд орно, бас ханиад халуун намдаадаг тухай бичсэн нь бий (7).

Гэвч энэ ургамлыг одоо хэр шинжлэх ухааны эмнэлэгт судалж ашиглаагүй байна. Бид, ардын эмнэлэгт хэрэглэгдэж ирсэн баримт сэлтийг үндэслэн үст хөөнгө ортуузын биологийн идэвхт бодисын судалгаа явуулж флавоноад, алкалоид, кумарины төрлийн бодисууд агуулагдаж буйг тоттоосон юм. Эл өгүүлэлд энэ ургамлын алкалоидын судалгааны зарим хэсгийг орууллаа.

Судалгааны арга, үр дүн.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг «Цагдуултайн ам» хэмээх газраас 1989 оны зун, цэцэглэлтийн үед нь түүж бэлтгэсэн үст хөөнгө ортуузын өвснөөс 10 кг авч, 95%-ийн этанолоор хандалж, өтгөн хандыг усаар шингэлэн (1:1), уусгагчийн туйлшралыг ихэсгэх дарааллаар гексан, хлороформ, этилацетат, бутанолоор хандалж нийт 5 ханд гарган авсан. Цаашид ханд тус бүрийн биологийи идэвхт бодисуудын бүрэлдэхүүнийг хроматографийн аргуудаар судалсан юм. Хлороформын хандыг өтгөрүүлэх явцад савны хананд буусан боди­сыг ялган авч, дахин талсжуулан 4,47 г цэвэр бодис ялган авсан.

Түүнчлэн хлороформын хандны найрлагыг баганан хроматографийн аргаар судалж 58—74-р фракциас мөн ийм бодисыг 7,32 т хэмжээтэй ялгаж цэвэршүүлсэн юм. Бид энэ бодисоо ОТ—1 гэж нэрлэсэн билээ.

ОТ-1 бодисын бүтцийг таньж тодорхойлсон нь: ОТ—I нь гялалзсан цагаан өнгөтэй талст бодис, метанол, этанолд сайн, ацетон, хлороформд бага, усанд муу уусдаг, 154—155°С (ацетоноос)-т хайлдаг нэгдэл юм. ОТ—1 бодисын ерөнхий шинж, төлөв, ямар бүцэгт хамаардаг болохыг баримжаалахын тулд Драгендорф ба Кутачекийн урвалж, калийн перманганатын 1%, төмрийн хлоридын 3% -ийн усан уусмалыг хэрэглэн өнгөт урвал явуулж туршихад ямар нэгэн өнгөний өөрчлөлт өгөөгүй (4). Түүнчлэн 5%-ийн хүхрийн хүчилд уусгасан ОТ—1 бодисын уусмал нь цахиур-вольфрамын хүчлийн уусмалд тундас өгдөггүй, хроматографийн толбо нь аммиакийн ба иодын ууранд тодордоггүй өвөрмөц шинж чанартай болох нь өнгөт ба тундасжих урвалыг ашиглан, дээр гүйцэтгэсэн чанарын шинжилгээний үр дүнд тогтоогдсон. Гэвч люминофорын бодистой силикагель бүхий ялтсан дээр явуулсан хроматограммыг 254 нм долгионы урттай хэт ягаан туяаны гэрлээр шарах үед хүрэн өнгийн флуоресценци, 1%-ийн нингидрины уусмалаар шүршихэд бүдэг ягаан өнгийн толбо өгдөг нь илэрсэн. Чанарын урвалаас үзэхэд ОТ—1 нь алкалоидын төрөлд хамаарах, тодруулбал ацикл бүтэцтэй, суурьлаг нэгдэл байх боломжтой. Үнэхээр ч элементийн найрлагыг азот тодорхойлох Дюма-Преглейн; нүүрстөрөгч, устөрөгч тодорхойлох микро шинжилгээний аргуудаар судлахад С15Н15N О2 найрлагатай азот агуулсан суурьлаг нэгдэл болох нь батлагдсан юм. Цаашид бүтцийн зарим элементүүдийг тодорхойлох зорилгоор ОТ—I бодисын хэт ягаан туяа (ХЯТ)-ны спектрииг (λ maxmet) (1-р зураг).

1-р зургаас үзэхэд 208, 228 нм долгионы уртад 2 максимум илэрч байгаа нь ОТ—I бодис үнэрт нүүрс устөрөгчийн цагираг өөртөө агуулдаг болохыг харуулж байна.

ОТ—I бодисын нил улаан туяа (НУТ)-ны спектрт (2-р зураг) гидроксилын бүлэг (3380 см-1), карбонилын бүлэг (1655 см-1), үнэрт нүүрстөрөгчийн хоёрчийн холбооны валентын хэлбэлзэл (1465, 1505, 1665, 1690 см-1), амид бүлэг (3000 см-1) байгааг гэрчилсэн шингээлт өгч байна.

ОТ—I бодисын чанарын урвалын үр дүн, флуоресценци болон нил улаан туяаны спектр нь үнэрт нүүрстөрөгчийн цагираг найрлагандаа агуулсан, азот нь амид хэлбэртэй, адикл бүтэц бүхий алкалоидад түүнийг хамааруулж болохыг үзүүлж байна.

ОТ—I бодисын протон хэлбэлзлийн спектрт (ПСХ) (3-р зураг) 7,38—7,74 саяны хэсгийн (с. х.)-ийн интервалд үнэрт нүүрстөрөгчийн хэлхээний 10 протон (мультиплет); 6,59 с.х.-т амин бүлэг; 4,95 с.х.-т метиний протон (СН); 3,47— 3,95 с. х.-ийн интервалд 2 протоны идэвхтэй (СН2) сигнал ажиглагдсан нь бензолын 2 цагираг, хүчлийн хоёрдогч амид, метин (СН)—, метилений (СН2) бүлгүүдийг агуулсан нэгдэл болох нь харагдаж байна (3, 6, 8).

3-р зургаас үзэхэд протоны соронзон хэлбэлзлийн спектрийн 4,95 с.х.-т нэт протоны идэвхтэй квартет илэрснийг үнэрт нүүрстөрөгчийн цагирагтай шууд холбогдсон СН бүлгийн протоны силнал гэж үзэж байна. Харин квартетийн дотоод харилщан үйлчлэлийн с констант 3,5 ба 8 Гц байгаа нь СН бүлэг нөгөө талаараа СН2 бүлэгтэй холбогдсоныг харуулж байна. Энэ нь СН бүлгийн нүүрстөрөгчийн атом протоноос гадна гурван халагчтай холбогдож асимметри байрлалтай болсныг СН2 бүлгийн протонуудын харилцан үйлчлэл үзүүлж өөрөөр хэлбэл химийн хувьд эквалент СН2 бүлгийн протонууд зөвхөн асимметри нүүрстөрөгчийн атомтай холбогдсон тохиолдолд соронзон эквалент биш байдалд шилжиж улмаар теминаль харилцан үйлчлэлд ордог нь тогтоогдсон билээ (6). Түүнчлэн протоны спектрийн 3,23 с.х.-т нэг протоны идэвхтэй мохоо сигнал гарсныг гидроксилын бүлэгт хамааруулав. 3-р зурагт илэрсэн бүх протонуудын харилцан үйлчлэлийг доорхи 1-р бүдүүвчээр үзүүлье.

ОТ—1-ын масс-спектрт (4-р зураг) молекулын ион (М+241)-оос гадна m/z 135 (100); 134 (29,4); 122 (42,6); 107 (92,6); 77 (91,2) харьцангуй өндөр эрчимтэй ионуудын пик гарч байгаа нь ПСХ-ийн спектрийн судалгааны дунтэй тохирч байна.

Бид масс -спе ктрийн задралыг (2-р бүдүүвч) тооцохдоо ион, ион— радикалын байрлалыг нарийн гаргахыг хичээсэнгүй. 2-р бүдүүвч ОТ—1-ийн масс задралаас үзэхэд дээр үзүүлсэн их эрчимтэй ионы пикээс гадна m/z 224 гэсэн бага эрчимтэй ионы пик, үүссэн нь молекулын ионоос спиртийн гидроксилийн бүлэг салснаар тайлбарлагдана. Молекулын ионы пик харьцангуй бага эрчимтэй (М+241/8,8) байхад m/z 135 ионы пик 100% (үндсэн) эрчимтэй гарсан модекулын ионоос 105 ба 107 m/z-тэй хэсгүүд дараалан салахад үүссэн нь ойлгомжтой.

Ийнхүү ПСХ ба масс-спектрийн судалгааны дүнд ОТ—1 бодис нь доорх бүтэцтэй байх боломжтой гэж үзэж байна.

 Энэ дүгнэлтийг батлахын тулд ОТ—I бодисыг дейтериметил-суль-фоксид (ДМСО—d6)-д уусгаж ЦСХ­-ийн 13с спектрийг авахуулав (5-р зураг).

ЦСХ-ийн 13с спектрт 3 С (—С—) 11 (—СН); 1 (СН2-ийн бүгд 15 нүүрстөрөгчийн атом илэрсэн нь химийн ба спектрийн судалгаанаас үндэслэн ОТ—I бодисын бүтцийн талаар гаргасан дүгнэлтүүд үнэн болохыг баталж байна.

Зөвлөлтийн эрдэмтэн 3.Н.Дубошина, Н.Ф.Проскурнина нар ийм бүтэцтэй гэрлийн идэвхгүй (рацемат) бодисыг Oxytropis muricata ургамлаас ялтаж мурикатинин гэж нэрлэн, уг бодисын бүтцийг батлахад химийн хувиралтын, бүтээгдэхүүн; уулзуулах нийлэгжүүлэлтийг ашиглажээ (2).

Үст хөөнгө ортуузаас ялтасан ОТ—1 бодис нь бүтцийн хувьд мурикатининтэй адил боловч өөр бодис байх боломжтой. Өөрөөр хэлвэл ОТ—1 бодисын хувийн эргэлтийг тодорхойлж, орон зайн нарийн бүтэц, байгууламжийг тогтоосноор л дээрх асуудлыг шийдвэрлэх юм.

Дүгнэлт: Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгаас цэцэглэлтийн үед нь түүж бэлтгэсэн үст хөөнгө ортууз (Охуtropis trichophysa Bge)-ын газрын дээд хэсэгт химийн судалгаа явуулж хлороформын фракциас зонхилох нэг алкалоидыг ялгав. Уг бодисын бүтцийг хими, хроматографи, спектрийн (ХЯТ, НУТ, ПСХ, ЦСХ С, масс—) шинжилгээний аргуудыг ашиглан — бензоил-фениламинометилкарбинол болохыг таньж тодорхойлов. Ийнхүү үст хөөнгө ортуузаас алкалоид ялгаж, түүний бүтцийг таньж тодорхойлсон нь уг ургамлын талаар хийгдсэн химийн тургуур судалгааны анхны материал боллоо. 

Ном зүй

1. Дандар “Ар үрийн пэрэн зэ” XVIII—XIX зуун
2. 3.Н.Дубошина, Н.Ф.Проскурнина Исследование алкалоидов из Охиtropis muricata журнал обшей химии. т. 33. вып. 6. 1963. 2071.
3. X.Гюнтер Введение в курс спектроскопии. ЯМР. М., “Мир” 1984. с. 49.
4. Лабораторное руководство по хроматографическим и смежным методам. Редактор О.Микеш. Москва. “Мир”. 1982.
5. Н.Өлзийхутаг. Монгол орны ортуузын (Охуtropis DС) төрлийн ургамал. БНМАУ-ын ургамлын аймаг, ургамалжилтын судалгаа. Тэргүүн боть. УБ. 1979.
6. М.Е.Перельсон, Ю.Я.Шейнкер. А.А.Савина Спектры и строение кумаринов, хроманов и ксантонов. М. Медицина 1975.
7. Ц.Хайдав, Д.Чойжамц Монголын анагаах ухаанд хэрэглэгддэг зарим ургамлын нэр томьёо 1965. х. 65—46.
8. Н.М.Сергеев, Спектроскопия ЯМР. М., 1981. с. с 64—67.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 997
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК