Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
Жигмидийн Дэмбэрэлд зориулав
( Намтар )

Даржаа


 
Абстракт

 

Эзэн Чингисийн
Дүрийг буулгаж
Эрхт тэнгэрийн
Заяаг дээдлэж
Хаан Чингэсийг
Дүрслэн мэндэлсэн
Хархүүгийн нэр нь
Дэмбэрэл
Хажууд нь би
Суулаа
Хараад ихэд
Гайхлаа
Эзэн Чингэсийн
Өөдөөс харсан
Эрхэм зочин
Шиг нь санагдлаа
Хаан түүнтэй
Эн зэрэгцэж
Харин би
Дээгүүр зантай суулаа,
Идэр нас
Эр зориг хоёроор
Эгнээнд нь багтаж
Явалцсан шиг байлаа
Энэ хорвоог
Донсолгон чичрүүлж
Эрхэндээ авахыг
Үзсэн шиг саналаа
Зэрэгцэн явсан
Зэв чонотой чинь
Зэвс сумнаас
Айхгүй сөрлөө би,
Түмэн дайсанд
Зам татуулан ирж
Түүхийн хуудсанд
Нэрээ үлдээсэн сэн
Долоон зууны
Нас сүүдэр зооглосон
Довтлох шонхорын
Харцаар хаантан
Дорно дахины
Сүмбэр уул нь болж
Домог туульсийн
Оргил болон авай ...
Хаан Чингэсийг
Дүрслэн төрсөнд тань
Халуун цусан
Нэг байгаад тань
“Алд бие минь
Алдарвал алдраг,
Аху төр минь
Бүү алдраг” гэсэн
Санаа нэг
Энэ андгайд бид
Салашгүй бат
зүрхэн холбоотой
Байн байн
Баяр хүргэж
Бардам санахын
Галаа асаалаа!
Тэмүүжин та
Хэзээ цагт ч гэсэн
Тэнгэрийн дор
Мөнх амьдарна!

(Доголон Төмөрлин ёслов), Даржаа 1995.1.16

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 198
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК