Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх Үндэсний төвийн ахмад биологич, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Жигмэдийн Дэмбэрэлийн шүлгүүдээс
( Намтар )

Жигмэдийн Дэмбэрэл


 
Абстракт

Хүний үг юмуу гэтэл өвөг дээдсийн эрхэм нэр болон уламжлагдсан байдаг. Ямарч атугаа хүн гэдэг монгол туургатны үг нь олон мянган жилийн тэртээд мэндлээд Хүннү гүрний нэр болж, улмаар хүн төрөлхтний эрдэмзүй /ш/у/-н нэршил томъёо болж, Латинагар – humanus-homo sapins гэсэн хэллэгийг оросоор /разумный человек/ хэмээн хөрвүүлсэн нь монголын хүмүүн, хүн тэргүүтэнтэй зүйцэж байна. Эгэл хүмүүн энэ тухай сонсоод та ямар ч болов энэхүү сонин сэдэв, зохиож буй толь тэргүүтнээн гаргатлаа амьд байх ёстой шүү! Хэн ч гаргаагүй орхигдож мэднэ. Харин та заавал гарга хэмээн амьдын захиалга өгөв. Энэ захиалга бол монголыг цаашид захирагч ерөнхийлөгч буюу амь амиа хөөсөн мэргэжлийн эрдэмтдийн үг биш хээрийн тохиогч хамгийн энгийн эх орончдын гаргаж хэлсэн чин зүрхний итгэл захиалга юм. Би бол дараа төрлийн 8 настныг төрүүлэх бэлтгэлд сүнс тээж явах 80 гарсан өвгөн боловч уг захиалга итгэлд урамшиж энэхүү сэдвийг чармайн тэрлэв буй нь энэ. Уг сэдвээн цаашид нутлан өгүүлбээс:

Нэгд=Монгол үндэстэн холимогууд Человек, люди/-г humanus хүн, күмн, человекийг күүнэ, күмнэ, гэхийд буриадууд /человек, люди/-г хүн гэж толилжээ. Эгүүнчлэн=Венгр унгарыг, орос-англи тольд: Hungarion гэснийг нь хүнгар гэж кириллээр дуудмаар. Намайг балчир байхад аав манай нэгэн төрлийн Хүнхээрийн хаант улс, баруун хойт зүгт байх ёстой гэж ярьдаг нь /хя-унгар-венгр-г хэлсэн бололтой. Аав Богд хаант улсын үеийн бичээч, түшмэд хүн байсан юмдаг. Унгар-венгр гэсэн нэр нөгөө л хүн-hun гэсэн үг авиа байх шиг. Англиар Человеческий-г human Ч-кая приоод – human nature Человесетво-Numanicty, mankind гэжээ. Дээрх баримтаас үзэхэд Монголын хүний хүмүүн, хүннү хүмүүс гэдэг үг, үгийн хувилбарууд нь дэлхийн эрдэмзүй /ш/у-н бичиг тольд: нийтлэг хэллэг болсон нь тодорхой.
Хоёрт: Дээрх санааг давхар нуглах үг бас байна гээч. Учирлавал орос тольд гуманизм /лат- humanusчеловеческий, человечный/ монголоор бол – хүнлэг ёс, энэрэнгүй ёс, энэрэл, нигүүсэл гэх. Мөн англиар: гуманизм - (хүмүүндэл)-г humanism, гуманиет /хүнч хүмүүнлэгч/-г humanist. Эдгээр нь миний мэдрэмж судалгаагаар бол: хүмүүндэл, хүнлэг, хүмүүнлэгийн гэж эрдэм зүй / носуха/-н үүднээс бичиглэх болно.
Гурав. Гадаадын бусад эрдэмтдийн сэтгэхүйд ч мөн ийнхүү мэдрэмж төсөөлөл байдаг бололтой. Эрдэмтэн Ю.Кручкин Хүн-человек, люди, хүннү-хунны, гуны, гэж бичиглэжээ.
Дөрөв. Ер нь Түрэг, Энэтхэг, Англи болон АНУ мэтчилэн гадаад улс, харь хүмүүсийн сэтгэхүйд энэхүү өгүүлэлтэй адил мэдрэмж төсөөлөл байдгийг баримт харуулж байна. Тэгээд ч Европныханы ахуй эдлэлүүд манай нутгаас олдож байгаа нь Монгол мөн тэрчлэн тэдний үгийг морины хурдаар баяжуулсан үг латин, перс, орос болсныг гайхах зүйлгүй ээ. Иймээс Монгол үндэсний хүн гэдэг үг хүн төрлөхтний нийлмэл алдар нэр болсныг нээн өгүүлж буй урам, мөн монгол-хүннү гүрний 2220 жилийн ой тохиож буй давхардсан бахархлаар онгодлосон “Алдартан” шүлэгээр монгол түмэнтэйгээ мэндчилэн та нартаа баярын бэлэг барьсугай!

Хүн алдартан
Хүмүүн төрөлхтний бүүрслээс цолгорсон
Хүннү гүрний ивлэсэн эрсүн
Хадган цэлхэрийн илгээсэн илчин
Харвист шимтнээс сүеээлсэн алим
Хүн төрөлхтний алдарын титэм
Хөх тамгатай та нараан бахдан дуулнам би
Сүүн цагаан идээгээн цөрөмлөсөн
Сорлог бэлчээр сэлбэн амтласан
Сүлд хийморион харцагалан дэрвүүлсэн
Сүргээн хураажу монголоон төржүүлсэн
Хүн төрөлхтний алдарын титэм
Хөх тамгатай та нараан бахдан дуулнам би
Тив дэлхийхэнтэй мэндчилэн нөхөрлөсөн
Даяаршлын үүдийг анхлан нээсэн
Тармаг армаг зожигуудыг эвсүүлсэн
Давилуун хөөрүүг хазаарлан номхотгосон
Хүн төрөлхтний алдарын титэм
Хөх тамгатай та нараан бахдан дуулнам би
Өрх голомтондоон гал таслаагүй
Өв соёлоон өөлжү хашгираагүй
Мянган мянганы мөлжүүрийг даажу
Мянга мянганыг туулсан нүүдэлчин
Хүн төрөлхтний алдарын титэм
Хөх тамгатай та нараан бахдан дуулнам би
Чингэслэг эздийн шимтлэг хусам
Цэлмэг тэнгэртний оюунлаг удам
Цахимлаг үйлстний бүтээлийн цалам
Цараалаг хараатны алдарын титэм
Наран мишээх
Хүн чулууг урласан
Наадан цэнгэх
Хүннү монголын сүнс
Хөх чоно улих нь энэ!
2011-02-28

Humanus-homo
Монгол үг

Хүн төрөлхний эеэр эвцүүлсэн
Хаан Чингэсээрээн бахархдаг атлаан
Хүн төрөлхтний алдар болсон
Хүнлэг оюунаараан бахархах бусуу!
Алс нүүдлийн замд ойшоогдон
Айл хүмүүсийн тархинд хөеөлсөн
Ачлаг монгол үгэндээн урамшисан
Айлтгалыг минь болгоон соёрхмуу!
Энэ бол үгийг төрүүлсэн монголчуудын бахархал
Үнэнийг учирласан миний ч бахархал

Би тэнгэр тамгатан
Хүн төрөлхтний үймэх тэртээд
Хүлэг морьдын хурдлах төвөргөөнд
Улаан залаагаараан түмнээн хурайлж
Ул ээтнээрээн замбуулинг жийж сэрээсэн
Тиймээ
Эх гүрнийхээн эмхрэлийн төлөө
Эвэр нумаан эвшээлгэж харвасан
Их монголынхоон энхжлийн төлөө
Эмээлт хүлгээн сойж довтолсон
Би
Хөх тэнгэрэн тамгатай
Хөвчин дэлхийд мөртэй
Монголоон хураасан баринтаг
Мориор гишгүүлсэн арандаг
Ангалдаж нүүлгэсэн сумны шарх
Амьдаараа хэрчүүлсэн алаг мах
Азын дөрөвт боссон бэрх
Азийн цээжинд цохилсон зүрх
Тиймээ
Амарчлан мэндлэх хэл зээлэхгүй
Айл хөршөөсөө хил зэлгийлэхгүй
Амьсгаа хураасан ч сүнс төөрөхгүй
Адбиш үйлсдээн сөс халирахгүй
Би
Ариун тэнгэрэн тамгатай
Аваргын дархан мэхтэй
Аавын алганы амттан
Ээжийн сүүний шимтэн
Бусдаас булааж гуйж аваагүй
Бурхны мутарласан хөх ташаатан
Өвгөдийн өмөөрч өвлөсөн хишигтэн
Өвтэгш буяныг хүртэх төөрөгтөн
Тиймээ
Зулайд нь нар жаргаагүй туургатан
Цусанд нь хир суугаагүй угсаатан
Түүхийн хүрдэнд няцраагүй нуруу
Түймрийн нурманд мултраагүй туруу
Би
Асар тэнгэрэн тамгатай
Атар газран үүцтэй
Хорвоод зартай монгол
Хойшид ч тартай хангал
Инээмсэглэлд нуусан өс дийлээгүй
Итгэлд хуйлсан мэс даагаагүй
Орчлонд морион сүлдэлсэн хүмүүн
Од гарагт мөрдөн сийлсэн дархан
Тиймээ
Тив тэвхлэн шилээн харуулсан ч
Тэнгэрлэг толбоны цараа арилаагүй
Харийн мүглэнд гол тасарсан ч
Хан голомтондоо гал таслаагүй
Би
Аянган тэнгэрэн тамгатай
Соронзон гүр тулгатай
Цулбуураан өргөсөн малчин
Хуураан хөглөсөн туульчин
Хаан Чингисийн дугуйлсан хана
Хамаг монголын өлгөсөн унь
Эрэлхэг нүүдэлчдийн төвхнүүлсэн гар
Эзэнлэг бидний тэргүүлсэн төр
Тиймээ
Есөн эрдэнийн эх орон маань
Ерөөлөөр заяасан төгс аминдэм
Есөн эрдмийн их монгол маань
Ертөнцийг шүншиглэсэн өлчир шимэндэм
Би
Цэлмэг тэнгэрэн тамгатай
Цэцгэн мандалд үүртэй
Бөртэ чонын бэлтрэг
Гоо маралын янзага
Би тэнгэр тамгатан
(Зохист сонинд гарсан), Ховд-Улаанбаатар, 1991-11-08

Түшээ
Урлаг соёлын түшээ
Улс үндэстний түшээ
Тив дэлхийн түшээ
Тэнгэр газрын түшээ
Түшээгийн түшээ
Түшээнар гэж байна уу
Алдаж оносон ардын намынхан
Ардын хувьсгал хийсэн нь үнэн
Алдаагаа засан ухаардаг намынхан
Ардчилалыг сэдсэн нь бас үнэн
Морьтон түмнээн зуунд хөтөлсөн
Моторт эриний жолоог атгуулсан
Монгол ардын ийм л намынхан
Түмний түүчээ
Төрийн түшээ хэмээн
Хамбуур хүлээсээн ханз татан
Харгис бүрэлгэгчийг халз цохисон
Хамаг монголын голомтыг хамгаалсан
Хааны нутгийн монгол түмнээн
Монгол туургатны түшээ
Монгол төрөлтний түшээ хэмээн
Онгирлыг биш ёс төрөөн эрхэмлэх
Огоорлыг биш өв соёлоон дээдлэх
Хожимдлыг биш хурд хуваан түрүүлэх
Хоосролыг биш баялагаан бүтээх
Ийм л намынхан ийм л олонд
Их монголынхоон заяаг даатган
Итгэл зүтгэл бүхнээн дээжлэн
Зуун мянган сунгааны магнайд
Цулбуур юугаан өргүүлэн явахыг
Улс гүрнүүдийн айргийн манлайд
Үйлс оюунаараа гоцлон явахыг
Билэгдэн ерөөж
Түшээгийн түшээнэр хэмээн
Та нарыгаа хүндэтгэн цололюу
2004-03-01

Нян хоруус
Одтой тэнгэрт ч бий
Очтой дэлхийд ч бий
Арслан халиманд ч бий
Алим жимсэнд ч бий
Аюулт нян хоруу
Ахуйг эзэмшинэ оршино
Амьсыг сорчлон иднэ
Алтан нарнаас нян цэрвэнэ
Аранзал галаас нян цэрвэнэ
Айраг исмэлээс нян цэрвэнэ
Ариун бүхнээс нян цэрвэнэ
Цэвэрч хүмүүст үл довтлоно
Чийрэг биесд үл халдана
Цээргүй заваанаас үл сална
Нян хоруу нь
Бурхны зараалаар ажлаад ч байх шиг
Буруу зөвийг дэнслээд ч байх шиг
Буурай заазыг нядлаад ч байх шиг
Байгалийн оёгийг эмнээд ч байх шиг
Хоруу нян бичилтнийг
Хэргийн нууц ноёнтон
Хэнгэргийн дохиур гэлтэй
Байгалийн цагдаа ч юмуу гэлтэй
Байгалийн яргачин ч юмуу гэлтэй
Байгалийн эмч ч юмуу гэлтэй
Байгалийн манаач ч юмуу гэлтэй
Арай ч тоглоом бишээ
Арай ч шоглоом бишээ
Аргагүй л албатан ажгуу
Нянгийн сүрэгт лав чоно бий
Нянгийн хотонд лав банхар бий
Нянгийн цэрэгт лав жанжин бий
Нянгийн сүнс лав хүн нян байх
Нүдэнд үл өртөх
Шүүрэнд үл торох
Шударгуу эрлэг гэлтэй
Улаанбаатар хот 2000-10-19

Авралын элч
Амьд байгалийн онош тавиад
Ахуй орчлолнг шинэчлэн явнаа
Амьтан хүнээ ачлан сэргийлээд
Алсын замдаа хурдлан явнаа
Багаараан бид нар
Барцдыг арилгана
Багаараа бид нар
Баясгаланг төрүүлнэ
Амь дүйсэн түгшүүр аваад
Авралын дуудлаганд гоцлон явнаа
Эмгэгт биесийг тахлаас авраад
Эрүүл энхийг билэглэн явнаа
Багаараан бид нар
Барцдыг арилгана
Багаараа бид нар
Баясгаланг төрүүлнэ
Сая сая хортныг сөрөөд
Сав шимийг ариусгаан явнаа
Бум буман хүнийг хамгаалаад
Буянт үйлсийг дархлан явнаа
Багаараан бид нар
Барцдыг арилгана
Багаараа бид нар
Баясгаланг төрүүлнэ
(Төрийн соёрхолт, Урлагын гавъяат зүтгэртэн Б.Шарав аяыг зохиожээ), Улаанбаатар, 2001-01-31

Хөөрхий мэргэжилтнүүд минь
Мөлжүүр сайтай хүзүү
Улжуур бөхтэй амь
Айл гэрийн түшиг
Албан газрын нүнжиг
Хөөрхий мэргэжилтнүүд
Өл даадаг ат
Шөл гардаг яс
Том даргын шимийн юм
Тойм даргын амин дэм
Загас агнуурын гүн цээл
Жараахай бойжуурын гүехэн урсгал
Хөөрхий мэргэжилтнүүд
Өгсөхөд шат
Өнхөрхөд хивс
Гавалдаан ухааны ундрагатай
Гартаан урын дүйтэй
Зүрхэндээн зүтгэлийн дөлтэй
Хөөрхий мэргэжилтнүүд
Мэдлэгийн хан
Мэдээллийн сан
Зүгээн алдаж төөрдөггүй
Зүсээн хувиргаж уравдаггүй
Алдар хөөж жороолдоггүй
Амиан бодож яргадаггүй
Хөөрхий мэргэжилтнүүд
Хүмүүнлэг мөстөн
Хүмүүжмэл сүстэн
Ихэмсэг зан багатай
Бага зан ихтэй
Алдсын зам богинотой
Амжилтын зам урттай
Хөөрхий мэргэжилтнүүд
Хөрвөн бойжигсод
Хөвөө хураагсад
Албандаан уургын морин
Аминдаан чөдрийн морин
Төрөөн тархиндаа залсан
Түмнээн зүрхэндээ тээсэн
Хөөрхий мэргэжилтнүүд
Хур их бүтээлтэй
Нөр их авьяастан
Зулай дээрээсээ жавтийтай
Зулаг талаасаан өргөстэй
Зоо нуруундаа тэнхээтэй
Зовлон даахдаан гаажтай
Хөөрхий мэргэжилтнүүд
Ажлын даачаа
Ачааны түүчээ
Төрийн нөмөр бараадан
Түмний төлөө зүтгэсэн
Жаварт жиндсэн болжмор
Шуурга сөрсөн бүргэд
Хөөрхий мэргэжилтнүүд
Үерийн хаалт
Үндэсний нээлт
Өөрийн юм өргүй ч гэсэн
Өлчир юм давгүй ч гэсэн
Ухаан сэлбэн ундаалмаар
Урам хайрлан хүндэлмээр
Хөөрхий мэргэжилтнүүд
Үйлсийн гараа
Бүтээлийн бариа билээ
Улаанбаатар хот, 1990-08-11

АРИУН АХУЙН БУРХАД

Ариунзүй эрүүл ахуйн
Анд нөхөд ачат олондоон!

Ажил үйлсийн гэгээн хойморт
Аз заяагаар учран золгосон
Ариун зүйн бурхад та нар минь
Амархан сайн байцгаана уу
Олон буянтныг төөрүүлсэн
Олон нүгэлтнийг төрүүлсэн
Буянтаи биш
Булай амьтан хэмээн жичлүүлсэн
Элбэрэлтэн биш
Эрлэг зэрлэг хэмээн чичүүлсэн
Эрүүл ахуйн цэрэг явлаа би
Эртлэн сэргийлэхийн дарга байлаа би ,
Социализмын үед соёолж ургасан
Ардчлалым үед амиа тээсэн
Холгосон үеийи хогийг шүүрдсэн
Хонжооны үеийн замыг цэвэрлэсэн
Анхны ариутган цэвэрлэгчид
Анхны ахуйг эрүүлжүүлэгчид
Минь-ээ!
Өнөөдөр
Та нарыгаа хараад баярлалаа
Өчигдөрийн
3өв байсныг сонсоод баярлалаа
Шав тависны төлөө
Сайшаан өргөмжлөсөнд баярлалаа
Нүгэлтнийг биш.
Буянтныг терүүлсэндээ баярлалаа
Халдваргүйтгэгч гэдэг чинь
Хоруус нянгийн эрлэг биш үү!
Мэрэгчгүйтгэгч гэдэг чинь
Мэрэх хортны эрлаг бишүү!
Шавьжгүйтгэгч гэдэг чинь
Шимэх бирдийн эрлэг бишүү!
Эрүүлжүүлэгч гэдэг чинь
Эмгэгт очогийн эрлэг бишүү!
Аливаа нэгийг биш
Ахуйн ариуны төлөө зүтгэсэн
Үлгэр зөгнөл биш
Үнэнхүү эрүүлийн төлөө зүтгэсэн
Монголыг бүүрэгнээс чөлөөлөгч
Морьтныг хуурснаас чөлөөдөгч
Айлыг хортноос өмгөөлөгч
Ахуйг бичилтнээс өмгөөлөгч
Ариун ахуйн догшид та нартаа
Аз хийморь эрүүлийг хүсэн ерөөе!
Улаанбаатар, 2003-10-24.


Авралын илч
Шүлгийг Ж.Дэмбэрэл,
Ая төрийн соёрхолт, урлагын гавьяат зүтгэлтэн Б.Шарав

Амьд байгалаараа онош тавиад
Ахуй орчлонг шинэчлэн явнаа
Амьтан хүнээ ачлан сэргийлээд
Алсын замдаа хурдлан явнаа
Багаараа бид нар
Барцадыг арилганаа
Багаараа бид нар
Баясгаланг төрүүлнэ
Амь дүйсэн түгшүүр аваад
Амралын дуудлаганд гоцлон явнаа
Эмгэг биесийг тахлаас авраад
Эрүүл энхийг бэлэглэн явнаа
Дахилт
Сая сая хортныг сөрөөд
Сав шимийг ариусган явнаа
Бум буман хүнийг хамгаалаад
Буянт үйлсийг дархалан явнаа
Дахилт

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 284
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК