Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
Жигмэдийн Дэмбэрэл (80 насны ойд)
( Намтар )

Л.Энхбаатар


 
Абстракт

1931 онд Булган аймгийн нутаг Орхон-Сэлэнгийн Билчэр Хишигт нуурын хөвөөнд төрсөн. ЭХЯ-ны тарваган тахлын станц, одоогийн ГАХӨЭСГ буюу БГХӨЭСТ, хот хөдөөгийн салбар, тасаг секторт 1955-2003 онд эпизоотологич, тасгийн эрхлэгч, газрын дарга, зөвлөх. ЭХЯ-ны ГАХӨЭСГын болон УАЦХСБШГ-ын Хортон мэрэгчтэй тэмцэх товчоонд 1956-1980 онд газрын, тасгийн дарга, мэргэжилтэн, улсын байцаагч, Дорнод аймгийн ГАХӨЭСГ 1967-1969 онд газрын дарга, мэргэжилтэн, Хэнтий аймгийн ГАХӨЭС газар 1980-1984 газрын дарга, мэргэжилтэн, ЭХЯ-ны БГХӨЭСТ-д 1984- 2003 онд эпизоотологич, тасаг, ЭШ-ний секторын эрхлэгч, зөвлөх, Монголын тарвага хамгаалах болон монголын паразитологийн нийгэмлэгүүдийн ажиллах хугацаандаа удирдах зөвлөлийн тус тусын гишүүнээр ажиллаж байсан байв. Монгол ардын хувьсгалын 50, 70, 80 жилийн ойн медалиар 1971, 1991, 2001 онд, Хөдөлмөрийн хүндэт медалиар 1990 онд, Монгол Улсын ЭХЯ-ны Эрүүлийг Хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг 1991 онд, 6, 8-р таван жилийн гавшгайч цол тэмдэг 1980, 1990 онд, Ардын хувьсгалын 60 жилийн гавшгайч цол тэмдэг 1982 онд, Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг 1971, 1977 онд, Монголын хувийн хэвшлийн ЭМ-ийн байгууллагуудын нэгдсэн холбооны өргөмжлөл 2003 онд, МАХНын ахмад зүтгэлтний тэмдэг 2005 онд, Монголын хүүхдийн байгууллагын 80 жилийн ойн хүндэт медаль 2006 онд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль 2006 онд, МАХН-ын хүндэт тэмдэг 2007 онд, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол алтан медаль 2008 онд, Эх орны төлөө медаль 2009 онд, ЭХЯ-ны БГХӨЭСҮТ-ийн Хүндэт профессор цол тэмдэг 2010 онд, Монголын ХЗЭ, Төв хороо, Сүхбаатар дүүргийн хүндэт үнэмлэх, өргөмжлөл-хүндэт тэмдэг 1965, 2001 онд, МАН-ын 90 жил медаль 2011 онд тус тус шагнагджээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 465
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК