Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Эпилепсийн уналтын эмнэлзүй электроэнцэфалографийн шинжилгээний зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

А.Товуудорж, Г.Цагаанхүү, Н.Орёл, С.Чимэдцэрэн (2001 оны төгсөгч)

Анагаах ухааны их сургууль

 

Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн дотор эпилепси нь шийдвэрлэвэл зохих нэн тулгамдсан асуудлын нэг билээ.

Дэлхийн улс орнуудад эпилепсийн тархалт, нас баралтын үзүүлэлт өндөр байгаа нь (тархалт 1000 хун амд 6.0,  1 хүртэлх насанд нийт нас баралтын 6.6%) оношлогоо эмчилгээ, нийгмийн халамжийн асуудлыг боловсронгуй болгохыг шаардаж байна (6,11,13).

Эпилепситэй Тэмцэх Олон Улсын Нийгэмлэгийн (ЭТОУН) Их хурлаар (Японы Киото хот, 19В1) ерөнхий уналтыг абсанс  миоклонус таталт, чичирхийлэх таталт, хүчлэх таталт, хүчлэх-чичирхийлэх таталт, гилжийх таталт; хэсэгчилсэнуналтыг энгийн, нийлмэл гэж ангилсан бол АНУ-ын Нью-Дейлийн (1989) ЭТОУН-ын Их хурал ов хэсэгчилсэн гэж хуваан, хэлбэр тус бүрийн эмнэлзүй, Элекгроэнцефалографийн (ЭЭГ) шинжилгээний оношийн шалгуурыг тодорхойлсон бөгөөд улам нарийвчлан судалж байна (1,2,4,5,9;10,12,14).

Судлаачдын олон жилийн ажиглалтаар эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүд насны үе шаттай ихээхэн хамааралтай болох нь тогтоогдсон байна (3.8).

Сүүлийн жилүүдэд эпилепси судлалын асуудал өргөн цар хүрээг хамарч, эмнэлзүйн-ЭЭГ-ийн судалгаанаас удамзүй, молекул биологийн түвшинд тавигдан, дэлхий нийтийн өнөөгийн шаардлагын дагуу даяарчлан судлагдах хандлагатай болж байна. Иймд бид энэ чухал сэдвийн нэгээхэн хэсгийг судлахыг зорьсон юм.

Судалгааны зорилго:

Эпилепсийн уналтын эмнэлзүйн зарим хэлбэрийн явцын онцлогийг, ЭЭГ-ийн шинжилгээний үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад оршино.

Судалгааны арга, материал:

Бид судалгааг үйл оношийн лабораторт “Neurofax-EEG- 741 OK”, “Neuronics” ма&маркийн ЗЭГ-ийн багажаар гүйцэтгэв(УКТЭ, КНЭ-2).

Судалгаанд 3-75 насны эпилепсийн ерөнхий уналттай ЭВЧТ8Н 95 (86.4%), хэсэгчилсэн уналттай 15 (13.6%), бүгд

110  тохиолдол хамрагдсан бөгөөд 15 хүртэлх насанд 35 (31.8%), 15-34 насанд 48 (43.6%), 35-64 насанд 21 (19.1%), 65-аас дээш насанд 6 (5.5%), дундаж нас 29±2.4 байв

Судалгааг ЭТОУН-ийн (1989) Их хурлаас гаргасан эпилепсийн ангилалын эмнэлзүй, ЭЭГ-ийн шинжилгээний оношийн шалгуурыг баримтлан явуулав. Судалгааны материалд арифметикийн дундаж (М±), дундаж алдаа (±т), үнэн магадлалын шалгуур (t) үнэлгээг ашиглан статистик боловсруулалт хийв.

Судалгааны үр дүн:

Судалгаанд хамрагдсан эпилепсийн тохиолдлын эмнэлзүйн хэлбэр тус бүрийг насны үе шатанд харьцуулбал, хүчлэх-чичирхийлэх таталт 15-34 насанд хамгийн олон (36.4%), 65-аас дээш насанд хамгийн цөөн (1.8%); 15 хүртэлх насанд абсанс уналт (6.4%), миоклонус таталт (3.6%) хамгийн их илэрсэн бол 35-64 насанд абсанс (0.9%), 35-аас дээш насандмиоклонус уналт (1.8%) хамгийн цөөн тохиолдож байна. Харин энгийн хэсэгчилсэн уналт 35-64 насанд хамгийн олон (5.4%), 65-аас дээш насанд хамгийн цөөн (0.9%) тохиолдсон бол нийлмэл хэсэгчилсэн уналт 15 хүртэлх наснаас бусад насны бүлэгтилэрсэн (р<0.05) байна (Хүснэгт 1).

Судалгаанд хамрагдсан эпилепсийн нийт тохиолдлын эмнэлзүйн хэлбэрийгтаталтын идэвхжлийн үзүүлэлтээр авч үзвэл, хүчлэх-чичирхийлэх таталтын 41.8%-д спайкдолгион, абсанс уналтын 7.2%-д спайк хурц долгион, миоклонус таталтын 4.5%-д спайк долгион,энгийн хэсэгчилсэн уналтын 6.3%-д спайк долгион, нийлмэл хэсэгчилсэн уналтын 2.7%-д хурц долгион зонхилон илрэв. Харин хүчлэх-чичирхийлэх таталтын 3.6%-д хурцаажим долгионы бүрдэл, абсанс уналтын 1.8%-д спайк хурц долгион, .миоклонус таталтын2.7%-д полиспайк, энгийн хэсэгчилсэн уналтын 3.6%-д хурц долгион, нийлмэл хэсэгчилсэн уналтын 0.9%-д спайк долгион тохиолдов. Эпилепсийн идэвхжлийн үргэлжлэх хугацааны хувьд спайк 52±2.5 мс, хурц долгион 140±6.8 мс, спайк хурц долгион 280±15.3 мс, полиспайк 680±20.8 мс, хурц аажим долгионы бүрдэл 950±13.1 мс (р<0.054) байлаа (Хүснэгт 2).

Хэлцэмж

Бидний судалгаанд 15-34 насанд хүчлэх-чичирхийлэх таталт (36.4%), 15 хүртэлх насанд абсанс уналт (6.4%), миоклонус таталт (3.6%) зонхилон тохиолдсон нь A. Hauser., (1993), J.F.Annegers (1995) нарын судалгааны үзүүлэлттэй ойролцоо боловч хүчлэх-чичирхийлэх таталт 35-64 насанд 10%, 65-аас дээш насанд 1.8%, энгийн хэсэгчилсэн уналт 0,9%, нийлмэл хэсэгчилсэн уналт 0.9% тохиолдож буй нь ялгаатай байна.ЭЭГ-ийн шинжилгээнд хүчлэх-чичирхийлэх таталтын 42.8%-д тархмал спайк долгион, абсанс уналтын 7.2%-д,нийлмэл хэсэгчилсэн уналтын 2.7%-д хурц долгион зонхилон илэрсэн нь М.Ю.Никанорова (1999), S.F.Berkovic

(1993)   , E.Neidermeyer (1982), J.M.Seratosa (1993), M.Graf (1990) нарын судалгааны үзүүлэлттэй тохирч байна.М.Ю.Никанорова (1999), J.M.Seratosa (1993) нарын судалгаагаар миоклонус таталтын үед ЭЭГ-ийн шинжилгээнд тархины өмнөд хэсгийг хамарсан тархмал спайк болон спайк-долгион, полиспайк-долгионы бүрдэл илэрдэг нь биднийхээр полиспайк-долгион цөөн (2.7%), спайк-долгионы бүрдэл илрээгүйгээрээ ялгаатай байна.

Бидний судалгаагаар эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүдийг ЭЭГ-ийн шинжилгээтэй харьцуулан судлах нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой байна.

Дүгнэлт

1. Эпилепсийн эмнэлзүйн хэлбэрийн дотор эпилепсийн ерөнхий уналт 15-34 насанд (36.4%) зонхилон тохиолдож байна.

Эпилепсийн эмнэлзүйн хэлбэр нь насны үе шаттай 1.  хамааралтай бөгөөд хүчлэх чичирхийлэх таталт 15-34 насанд (36.4 %), абсанс уналт (6.4 %) болон миоклонус уналт 15 хүртэлх насанд, энгийн хэсэгчилсэн уналт 35-64 (5.4 %) насанд, нийлмэл хэсэгчилсэн уналт 15-34 насанд (1.8 %) зонхилон илэрч байна.

2. ЭЭГ-ийн шинжилгээний үзүүлэлтээр эпилепсийн эмнэлзүйн шинж төрхийг магадтай тогтоох боломжтой байна.

Ном зүй

1.Никанорова М.Ю, Темин П.А., Эпилепсии и судорожние синдромы у детей. Москва, 1999, с. 66-90
2.Aicardi J: Epilepsy in children international review of child neurology series. New York. Renn Press, 1986
3.Annegers J.F., Incidence of acute symptomatic sei¬zures in Pochester, Minnesota// Epilepsia, 1995. p. 327-333
4.Berkovic S.F. Generalized absense seizures// in: Wyllie E. (ed). The treatment of epilepsy: Principles and practice. - Philadelphia: Lea and Febiger, 1993. p. 401-410
5.Dreifuss F., The international classification of seizures and epilepsies: London: 1994. Pp. 9-14
6.Duncan J.S., Clinical epilepsy - New York: Churchill Livingstone, 1995. Pp. 408
7.Graf M, Benign Rolandic Epilepsy in children. Topo¬graphic EEG analysis// Wien. Klin. Wschr, 1990. Vol 102 - N2. Pp.206-210
8.Hauser W.A., Incidence of epilepsy and unprovored seizures in Rochester, Minnesota// Epilepsia. 1993. Pp. 453-468 cipiss, Clinical applications and re sated fields. BaiLirnofe: Ur-ban, 1982
10. Roger J., Burean M., International classification of epi¬lepsies, epileptic syndromes and related zeizure disorders. Epileptic syndromes in infancy, childhood and adolescence, 1992. Pp. 403-413
11.Sander J.W.A. The mortality of epilepsy. British branch of the international league against epilepsy. Oxford, 1995. Pp.101-104
12.Serratosa J.M., Deladado - Esqueta A.V. Generalized myoclonic seizures. Philadelphia: Lea and Febiger, 1993. Pp.411-424
13.Shovron S. The epidemiology of epilepsy. British branch of the international league against epilepsy. Oxford, 1995. Pp.1-6
14.Yoshinaga H., Amano R., Dipole tracing in childhood epilepsy with special reference to rolandic epilepsy// Brain Topography. 1992. Vol 4 - N2. Pp. 193-199
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор Л.ЭРДЭНЭБАЯР /1981 оны төгсөгч/


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1821
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК