Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Тархины цусан хангамж дутагдлын эхний илрэл ба цусан хангамжийн даамжрах дутагдлын үед липидийн солилцлын зарим үзүүлэлтүүдийн оношийн холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав, Г.Цагаанхүү, Г.Долгор, Г.Цэрмаа / 1971 оны төгсөгч /

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах Ухааны Их Сургууль, “Энх-Ундарга” хувийн эмнэлэг

 

Насанд хүрсэн хүн амын дунд хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулах, үхэлд хүргэх гол эмгэгийн нэг болсоор байгаа инсультээс урьдчилан  сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээтэй зохионбайгуулах асуудал орчин үеийн анагаах ухааны ангионеврологи-йн салбарт хойшлуулшгүй зорилт болсон хэвээр байг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд судлаачид тархины судасны эмгэгийн /ТСЭ/ нөхцөлдүүлэгч хүчин зүйлстэй тэмцэхийн зэрэгцээгээр, ТСЭ-ийн эхний^хэлбэрүүдийг оношлох, оношийн хэмжүүрийг улам тодорхой болгож тэдгээрийг эрт илрүүлэн хянах чиглэлийг баримталж байна.Д.Н.Джибладже /1982/, Л.Л.Кузнецова /1979/,Е.И.Гусев /1983/ нарын судлаачид ТСЭ-ийн гол эмгэгийн. эхний хэлбэрүүдийн үед оношийн ямар шүтэлцээтэй болохыгсудалж, IV, II 6 бүлгийн липопрейд ихсэж, ХС-ИНЛП-ийн хэмжээ багасч байгааг тогтоосон.

Судалгааны зорилго:

Тархины цусан хангамжийн дутагдлын эхний илрэл ЯЦХДЭИ/ ба тархины цусан хангамжийн даамжрах дутагдлыг /ТЦХДД/ үед липидийн солилцлын зарим үзүүлэлтүүдийн оношийн холбогдлыг тогтооно.

Судалгааны арга:

ТЦХДЭИ, ТЦХДД-ын оношлогоонд ОХУ-ын Анагаах ухааны академийн мэдрэл судлалын институтээс боловсруулсан ангилал /Е.В.Шридт, 1971, 1976, 1984/ болон олон улсын өвчин эмгэгийн IX ангиллыг баримталсан.Липидийн солилцлыг тодорхойлох шинжилгээг ердийн нийлэг аргаар АУХ-ын биохимийн лабораторид хийлгэсэн ба С.Ямаахайн тогтоосон, эрүүл хүний цусан дахь холестерин /ХС/, триглицерид /ТГ/, маш бага нягтралтай липопротейд /МБНЛП/, ба нягтралтай липопротейд /БНЛП/, их нягтралтай липопротейд /ИНЛП/-ын дээд, доод хэмжээний үзүүлэлтийг судалгааныхаа үзүүлэлтүүдтэй харьцуулан судлахад ашиглав.Артерийн даралт ихсэх өвчин, тархины судасны хатуурал, дээрх хоёр өвчин хавсарсан, вегетатив дистони зэрэг судасны үндсэн өвчний уламжилсан тархиний цусан хангамжийн дутагдалын эхний архаг хэлбэрүүдтэй 35-64 насны 318 өвчтөнд ЯЦХДЭИ-тэй 183, ТЦХДЦ-тэй 205/ липидийн солилцлын шинжилгээг хийж, тэдгээрийн оношийн холбогдлыг судлав.

Судалгааны дүн: 

Судалгаанаас үзэхэд ТЦХДЭИ- тэй болон ТЦХДД-ын I үетэй өвчтөнүүдийн цусны сийвэн дэх нийт ХС, МБНЛП-ХС, БНЛП-ХС, ТГ-ын дундаж үзүүлэлтүүдийг эрүүл хүнийхтэй харьцуулахад үнэн магадын ялгаагүй болох нь ажиглагдав /Хүснэгт 17

Харин ТЦХДД-ын II үед нийт ХС±ын хэмжээг / 6.11 ±0.16 ммоль/л/ эрүүл бүлгийнхтэй /5.36±0.07, р<0.001 / болон ТЦХДЭИ-тэй өвчтөнүүдийнхтэй харьцуулахад /5.54±0.107 ммоль/л, р<0.001/ илэрхий ихэсч байв.

ТЦХДД-ын III үе дэхь липидийн үзүүлэлтүүдийг II үеийнхтэй харьцуулахад нийт ХС-7, 2±0.12 ммоль/л, / р<0.01/, МБНЛП-ХС 1.94±0.13 ммоль/л, /р<0.01/ болж тус тус нзмэгдсзн байна. Энэ нь ТЦХДД-ын хөгжлийн үе шаттай нийт ХС, МБНЛП-ХС, БНЛП-ХС, ТГ-ын хэмжээ нзлээд хөгжлийн үе шаттай нийт ХС, МБНЛП- ХС, БНЛП-ХС, ТГ-ын хэмжээ нэлээд шүтэлцээтэйгээр ихсэх хандлагатай боловч өвчний эхний үед оношийн ач холбогдол багатай байна /хүснэгт/.

Липидийн солилцлын үзүүлэлтүүдийг судасны үндсэн өвчний төрлүүдэд авч үзэхэд:

Вегататив судасны дистони өөрчлөлтийн үеийн липидийн солилцлын үзүүлэлтийг эрүүл бүлгийнхтэй харьцуулахад үзүүлэлтүүдийн хооронд үнэн магадын ялгаагүй байна. Харин тархины судас хатуурах, артерийн даралт ихсэх өвчний үе дэх липидийн солилцлын үзүүлэлтүүдийг эрүүл хүнийхтэй харьцуулахад ХС-7.68±0.05 ммоль/л, /р<0.001/ -6.07±0.04 ммоль/ л, р<0.01/, МБНЛП-ХС 0в53±0.017 ммоль/л р<0.001/, 057+0.013 ммоль/л р<0.01/, БНЛЮ- ХС 3.64±0.05 ммоль/л, /р<0.001/ 3.16+0.09 ммоль/л I р<0.01/ триглицерид 2.4±0.06 ммол/л, 1.98-0.03 ммоль/ л р<0.01/ тус тус ихсэж байгаа нь судасны үндсэн өвчнүүдийг хооронд нь ялган оношлох боломжтойг харуулж байна /Хүснэгт 1/.

Дээр дурдсан ТЦХДЭИ, ТЦХДД-ын I үе атанд липидийн үзүүлэлтүүд нь оношийн холбогдолгүй байгаа нь тэдгээрийг үүсгэгч судасны үндсэн өвчний төрлүүдтэй шууд шүтэлцээтэй, тухайлбал, вегетатив судасны дистони, артерийн даралт ихсэх өвчин нь ТЦХДЭИ, ТЦХДД-ын I үе шатыг үүсгэх шалтгаанаараа зонхилох шинжтэй болох бидний судалгааны дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Липидийн солилцлын үзүүлэлтүүд нь ТЦХДД-ын үе шатуудад оношийн холбогдолтой байгааг үндэслэж, тэдгээрийн өөрчлөлтийг насны бүлэг, хүйсний холбогдлоор тодорхойлов /Хүснэгт 3/.

Цусны сийвэн дэхь холестрены хэмжээг 35-39 насанд эрүүл, өвчтэй, бүлгүүдийн хүйсээр харьцуулахад үнэн магадтай ялгаагүй, өвчтэй бүлэгт 5.48-0.09 ммоль/л болж ихэсч байна. БНЛП-ХС 2.21-0.15 ммоль/л, ТГ-0.98-0.07 ммоль/л хүртэл нэмэгдэж байгаа нь нас, хүйсний хамаарал багатай, харин өвчний хөгжлийн явцтай шууд шүтэлцээтэй байгаа нь батлагдаж байгаа юм. 40-49 насны бүлэгт липидийн солилцлын үзүүлэлт эрэгтэйчүүдэд /ХС-6.56±0.09 ммоль байна. Үүнээс үзэхэд 40-49 насны эрэгтэйчүүдэд ЛИПИДИЙН COЛИЛЦОЛЫH үзүүлэлт илэрхий НЭГДЭЖ (хүйсний ангиллаар ихээхэн ялгаатай байна.

50-59 насны бүлэгт мөн адилхан ХС, МБНЛП-ХС, БНЛП- ХСДГ -ийн хэмжээ эрэгтэйчүүдэд илүү байна.Липидийн солилцлын үзүүлэлт насны бүлэг ахих тутам аажим ихэсч байгаа мэт харагдаж байгаа боловч үнэн чанартаа 40-өөс дээш насанд ТЦХДД-ын II ба III үе зонхилж байгааг харгалзвал зохино. Ийм учраас шууд насны бүлэгтэй шүтэлцүүлэхэд учир дутагдалтай байгааг бидний судалгаа тодорхой лж байна. Тухайлбал, 60-64- насны бүлэгт липидийн 5.94-0.15 ммоль/л/ харьцуулахад бага байгаа нь ажиглагдав.

Дүгнэлт

0.ТЦХДЭИ,ТЦХДД-ын нэгдүгээр үед липидийн солилцлын үзүүлэлтүүдийг /XС, МБНЛП-ХС,БНЛПХС/ эрүүл бүлгийнхтэй харьцуулахад үнэн магадлалын ялгаа багатай, ТЦХДД-ын II ба III үед үзүүлэлтүүд илэрхий ихсэж, энз нь ТЦХДД-ын хөгжлийн үе шаттай, шүтэлцээтэйгээр ихсэх хандлагатай байгаа нь оношийн ихээхэн холбогдолтой байна. 2-холбогдол багатай болохыг тогтоолоо.

Ном зүй

1. Гусев Е.И., Тетрина Е.В., Жбанкова О.В. Кг клинике дисциркуляторной знцефалопатий. Республ. Сб.научн.трудов. M3 РСФСР и 2-ого М0ЛПУ1И иы.Н.И.Пирогова., М, 1983.С. -54-57.
2. Кузнецова ЛА, Захарова Г.А., Конторщмкова Е.И., Литвинова Е.В., Дмитриева А.Б/Клинико-биохимическая характе ристика началных провялений неполноценности кровоснабжения мозга. Журн.невропат и гюихиатр., 1979, №9, с. 1323-1325
3. Ямаахай С. “Монгол хүний өөх тосны солилцооны үзүүлэлт, дундаж бадззд хэмжээ” сэдэвт ажлын тайлан,1987, с.70-84.
4. Palomaki. Н., Kaste М., Raininko, etal. Serum Lipids and other risk factors for atherosclerosis in extracranial arteries of partients with TIAor minor stroke. The 1-st international stroke congress.Oct. 15-19.1989.Kusto Japan Abstracts OS-OI-08.
5. Акимов Г.А. Начальные провления сосудистых заболеваний головного мозга. Л.Медицина, 1983.C.221-225.
6. Амоший М.С. Дисмепопрожундеми ш нарушенияреологических свойств крови у миц начальными проявлениями иедостаточности кровоснабжения мозга. Каид-дисс.1986, с. 10-13.нелолноценности 1фовоснаожения ыозга щм атеросклероз. Клиническая медицина, 1982. №10, с.21-25
8. Шмидт Е.В., Классификция сосудистых поражений головного и спинного мозга. Журн певропат. Психиатр 1976.№1, с.3-11.
9. Е.В.Шмидт., классификация сосудистых поражений головного и спинного мозга. Журн. невропат.психат 1984.№1,с.3-5

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.ӨЛЗИЙХУТАГ


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2680
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК