Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Бөөрний сувганцрын үйл ажиллагааны талаархи орчин үеийн ойлголт
( Судалгааны өгүүлэл )

М.Цэндсүрэн /1981 оны төгсөгч/, Э.Лувсандагва

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 

Бөөр судлалын үр дүнд орчин үед бөөрний сувганцрын бүтэц үйл ажиллагаа нэлээд сайн судлагдаад байна. Сувганцар ньтүүдгэнцрийн шүүрлийн 99% -ыг эргэн шимэх бөгөөд сувганцрын хэсэг бүр бүтэц үйл ажиллагааны онцлогтой нь тогтоогдлоо. /6,10,13/. Дөт сувганцарт Ма+-ын идэвхтэй эргэн шимэгдэлт явагдах ба Na+ын шилжилт Na+- ыг глюкоз, амин хүчил, фосфаттай хамтаар зөөвөрлөгч уургуудын оролцоотой мөн Н+-тэй ион солилцооны зарчмаар явагдана. Сувганцрын суурийн хэсэг дэх Na+K+ АТЗ - аз хөөрөг эсийн доторх Na+-bir 20-30 м экв/л орчмоор бууруулан Na+-bsr эсээс завсар эд рүү шилжүүлснээр сувганцрын хөндийгөөс Na+ хучуур эс рүү шилжих үйлийг нөхцөлдүүлнэ /1,10/.Хучуур эсийн доторхи карбоангидразын идэвхжлээр нүүрсний хүчил Н+ ба НС03-д хувирснаар сувгакцарт Na+ Н+ ионы солилцоо болж НС03 цусны эргэлтэд ЗНС03" /1 Na+харьцаагаар зөөвөрлөгдсөн шилжинэ. Энэ зөөвөрлөлт Na+K+ АТЗ- азхөөргөөр 3 Na+ завсар эд рүү» 2К+ хучуур эс рүү шилжсэний дараа эсэд орсон К+ калийн сувгаар эргэн гарснаар үүсэх эсийн дотоод цахилгаан сөрөг хүчний нөлөөнд ЗНСОэ-/1 Na+ зөөвөрлөлт болно /10 1,13/.сувгийн тоо хэмжээ нь эсийн Na+-ын эргэн шимэгдэлт, Na+K+ АТЗ -аз хөөргийн идэвхжилтэй шууд хамааралтай байдаг /5/. Шээсээр ялгарах Н+-ын 65% И+ ба Na+ -ионы солилцоогоор үлдсэн 35% нь Na+-аас хамааралгүй Н+АТ3 -азын оролцоотой явна /3/.

Анхдагч шүүрэлд 0.25-0.5 экв/л агуулагддаг формат гэгдэх анионы оролцоотойгоор формат нь Na+,H+ ионы солилцоогоор сувганцарт ялгарах Н+ дангаар буцан гарч,харин формат сувганцар руу CL -той солигдон шилжсэнээр хлорын идэвхтэй эргэн шимэгдэлт явна/1,10/.

Na+K+ АТЗ —аз хөөрөг эс доторх Na+-ыг тогтмол бууруулан Na+ ба Н+ -ын ион солилцоог үргэлжлүүлснээр формат нь сувганцар, хучуур эсийн хооронд байнгын эргэлтэнд байж CLнь эргэн авах боломж бүрдэнэ. Цааш завсар эд рүү VL нь хлорын сувгууд мөн калитай хамтзөөвөрлөгдөн шинжилнэ. Ингэснээр глюкоз амин хүчил бүхэлдээ, бикарбонатын 90%, натрын 65%, хлорын'55% энэ хэсэгт шимэгддэг /10,13/. Дөт сувганцарт Na+-ын иллтолп тээс бий болох осмос ялгавар нь15мм мөнгөн усны бөгөөд болоход.ОД ус эргэн шимэгдэж эхлэх бөгөөд эндкальцийн ихэнх нь идэвхгүй эргэн шилжих 17/ ба багахан хэсэг нь Са2+ АТЗ-азын оролцоотой Na*-тай солигдож завсар эд рүү зөөвөрлөгдөнө.ИЛЖИЛ ихсэхэд дөт сувганцрын эхэн хэсэгт глютаг/.инаас агамони үүсэх явц идэвхжин ул&даар шээсээр амонмялгаралт нэмэгдэнэ /8/. Түүнчлэн гидролаз, липаз, гликозидаз, катепсин агуулсан лизосомын бүтэц анхдагч шүүрлийн зарим органик бодис уургийг задлахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Дөт сувганцар сувганцрын бусад хэсгүүдтэй харьцуулахадус нэвтрүүлэх чадвар сайн, Ка+К+ АТЗ~азын идэвх нь харьцангуй сул, энэ хэсэгт шээс осмос идэвхтэй бодисуудаа алддаг зэргээс шүүрлийн зохих хэсэг нь эс завсараар идэвхгүй эргэн шимэгддэг ажээ. Ангиотензин II цусны судасагшааж,түүдгэнцэрийн шүүрлийг ихэсгэн, натри хлор усны эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлэх, Допамин Na\ Н+-ын ионы оролцоо,Na+K+ АТЗ-аз хөөргийн идэвхийг дарангуйлан Ма+-ын эргэн шимэгдэлтийг бууруулах зэргээр дөт сувганцрын үйл ажиллагаанд нөлөөлнө /10, 13/.осмос чанар нь сийвэнгийнхтэй адил хэвээр байх ба Генийн огнооны уруудах хэсэгт ус, өгсөх хэсэгт натрийн шимэг дэлт явна, Өгсөх хэсэг суурийн Na+K+ АТЗ-аз хөөргийн хүчээрүүсэх эс доторх Na+-ын бууралт сувганцраас Na^-ыг эс рүү шилжүүлэхэд К+ 2С1_-ийн хамт зөөвөрлөгдөн орно, цааш Na*мөн хөөргийн нөлөөгөөр» CL* -ийн хамт зөөвөрлөгдөн орно, цааш Na+ мөн хөөргийн нөлөөгөөр, CL нь хлорын суваг болонKCL нэгдэл хэлбэрээр завсар эд рүү шилжинэ /2» 3» 10, 13/.Калийн зохих хэсэг калийн сувгаар буцаж сувганцарт орж шим байдлаар эс сувганцрын хооронд калийн байнгын'эргэлт үүсдэг. Генийн гогцооны өгөх хэсгийн натри хлорын үргэн шимэгдэх явцад нэгдүгээр бөөрний завсар эдийн осмосчадвар эргэн нөхөгдөж, хоёрдугаарт тус гогцооны уруудах хэсгээс осмосын хүчээр зөвхөн усыг завсар эдэд татан авах нөхцөл бүрдэнэ. Судалгааны янз бүрийн амьтанд бөөрний завсар эдэд осмос чадвар Генийн гогцооны уртаас хамааралтайг тогтоожээ /6,10/.Шээс Генийн гогцооны орой орчим усаа алдсанаас өтгөрч, гогцооны төгсгөлд шээснээс натри хлор эргэн шимэгдэснээсocwoc нь 100 мо см/кг хүртэл буурч, харин завсар эдийн осмос чадвар нэмэгдэнэ. Ялангуяа бөөрний тарх[4латин хөхлөгхэсэгт осмос 900-1400 моль/кг болдог.Эцэст нь цуглуулах сувганцарт антадмуретик даавар хамааралтай усны сувгууд нээгдэн сувганцраас усыг завсар эд рүү Генийн гогцооны үйл ажиллагааны дүнд бий болсон завсар эдийн осмос хэмжээтэй4 ойролцоо болтол нь эргэн авах явцад төгсгөлийн шээс үүснэ /10, 13/.Глюкогон, Каллитонин, иж бамбайн даавар, (3 хүлээн авуур сэдээгчид, антидиуретик даавар зэрэг нь АМФ цикл үүсчхийг тэтгэснээр холстлог хэсэг дэх Генийн гогцоонд натри хлор эргэн шимэгдэлтийг дэмжих нөлөө үзүүлдэг.Мөн түүнчлэн энэ хэсэгт Са2+, Мд2+ ионууд эргэн шимэгддэг байна /13/. нэмэгдэж завсар эздийн осмос чадварыг ихэсгэнэ /10, 13/.

Цуглуулах сувганцарт үйл ажиллагаагаараа өвөрмөц онцлогтой хоёр төрлийн зэсүүд байрладаг байна. Дийлэнх хэсгийг бүрдүүлэх /principal cells/ бүлэг нь Na+K+ нэвчүүлэх сувгуудтай, эсийн доторх Na+K+АТЗ -аз хөөргөөр Na+ эргэн шимэх ба нөгөө нь /intercalated cells/ Ма+~ийн сувгуудтай боловч калийн дутал, хүчлэлийн үед түүнийг зохицуулах бүлэг эсүүд болно. “Principal” эсүүдэд альдостероны нөлөөгөөр Na+K+ -ийн сувгууд олшрон, Na+K+ АТЗ-азын идэвх өсөх ба мөн калийг эргэн шүүрүүлдэг /2, 10/. ‘А” хэлбэрийн “intercalated” эсүүд Na+-aac хамааралгүй хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулна.

Эсийн карбоангидраз ус нүүрсхүчлийн хийг Н+, НСО‘3 -д хувирган Н+-ыг Н+ АТЗ-аз хөөргөөр сувганцарт, НСО

Н+ АТЗ-аз хөөрийг идзвхжүүлснззр энэ явцыг дэмжинэ. Биед шүлтжил болоход НСО'3 ион солилцооны замаар сувганцарт шүүрнэ. “В” хэлбэрийн “intercalated” эсүүд усны Н+-ыг бөөрний завсар эд рүү Н+ АТЗ-аз хөөргөөр зөөвөрлөн үлдсэн ОН' ион нүүрс хүчлийн хийтэй нэгдэн бикарбонат хэлбэрээр сувганцар руу CL -той солигдон шилжин /4, 5,10, 13/.

Ийнхүү бөөрний сувганцрын эргэн шимэх үйл ажиллагаа сувганцрын янз бүрийн хэсэгт харилцан адилгүй замаар гүйцэтгэгдэх нь биеийн дотоод тэнцвэрт зохицуулгыг ямар ч нөхцөлд тодорхой хэмжээгээр хадгалан үлдэх туйлын зорилготой холбоотой ажээ.

Ном зүй

1. Schafer JA. Mechanisms coupling the absorption of sol¬utes, and water in the Proximal nephron Kidney Int 25-708; 1984
2. Field MJ, Giebsch GH Hormonal control of renal potas¬sium exretion Kidney Int 27;379, 1985
3. Sansom SC, Oneil RG. Mineralcorticoid regulation of api¬cal cell membrane Na+ and K+ transport of the corticalcollect¬ing duct. Am J Physiol 248;858, 1985
4. Levine DZ, Jacobson HR. The reulation of renal acide secretion: New observations from studies of distal nephronsedments. Kidney Int 29:1099, 1987
5. Clapp WL, Madson KM. Intercalated cells of the rat inner medullary collecting duct Kidney int 31; 1080, 1987
6. Bannister KM, Ulich TR, Wilson CB. Induction, character¬ization, and cell transfer of autoimmune tubulointertital nephritis in the Lewis rat. Kidney Int 32;642-651; 1987
7. Игнатова MC, Вельтищев ЮЕ. Детская нефрология Москва 1989. с. 61-70 8.Knepper МА, Packer R, Good DW. Ammonium transport in the kidney. Physiol Rev. 69; 179-249; 1989
9. Alexopoulos Е, Seron D, Hartly RB Lupusnephriti Correlation of interstitial cells with glomerular function Kidney Int 37:100-109: 1990,
10. Alpern R J, Stone DK, Recher FC, Renal acidification mechanisms. In Breener BM, Rector FC The Kidnery pp. 318-378. Philadelphia WB Sanders, 1991
11. Edelman CM Chapter: Renal transport of sodium and chloride. In the “Pediatric Kindney Disease” II edition, 1992 Bos¬ton /Toronto/ London pp. 127-147
12. Burton David Rose Clinical physiology of acid-base and 1. electrolyte disorders. Fourth edition. Boston, Massachu¬setts. Pp 31-108 1994.
13. Madson KM, Brenner BM. Renal pathology If edition 1994. Chap 21. Structure and function of therenal and interstitum pp.564-669.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.ЛХАГВА


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1387
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК