Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Куинолонд дассан N.gonorrhoeae-н омгууд
( Судалгааны өгүүлэл )

Л.Эрдэнэчимэг1  /1991 оны төгсөгч/, J. Tapsall2, T.R.Szultz2, Г.Жамба4

1Анагаах ухааны их сургууль, 2Нью Соуф Валес Их Сургууль

 

Судалгааны ажлын үндэслэл

Шээс бэлгийн замын төрөл бүрийн халдварыг эмчлэх үр дүнтэй эмийн бэлдмэлд куинолоны бүлгийн эмүүд багтдаг. Эдгээр нь шээсний замаар ялгарах ба энэ хэсэгт их түвшрүүлэгтэй хуримтлагдан грам-эерэг болон грам-сөрөг нянгийн аль алинд үйлчилнэ. Гэтэл сүүлийн 10-аад жилд уг эмийн бэлдмэлд төрөл бүрийн нянгууд ихээхэн хурдацтай дасал болж байгаа билээ.

Шээс бэлгийн замын халдварын нэг болох заг хүйтэн өвчний үүсгэгч куинолоны бүлгийн эмэнд дасах байдлыг олонх орны эрдэмтэд сонирхон судалсаар байна. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун эргийн бүсийн орнуудад гонококкийн антибиотикт даслын хянах хөтөлбөр хэрэгждэг бөгөөд эдгээр орнуудад энэ эмэнд дассан байдал харилцан адилгүй тодорхойлогджээ. Жишээлбэл: Хятад, Гонконгд нийт өсвөрийн 90%, Филилпинд 63%, БНСУ-д 62%, Япондоо / мСГг,-о (1993)24.6%-тай байна.

Куинолоны бүлгийн эмэнд дасах байдал хромосомын дугА болон рагС генүүдтэй холбоотой ба аль нэгэнд нь гарсан мутац сул дасал, хавсарч илэрсэн мутац хэт дасал болгодог (1,).

Куинолонд дассан гонококкийн ауксо (өсөлтийн хэрэгцээ) болон ийлдэст хэв шинжийг тогтоох нь мөн эпидемиологийн чухал ач холбогдолтой юм.

Судалгааны материал, аргазүй: Халдварт Өвчин Судлалын Төвийн ДОХ, бэлгийн замын халдварын клиник, АУИС-ийн Микробиологийн тэнхимд шинжлүүлсэн 450 өвчтөнөөс 107 гонококкийн өсгөвөр ялгасны 60-ыг нь Америкийн Эмнэл зүйн Лабораторийн Үндэсний Төвөөс (ЭЛҮТ) батламжилсан шингэрүүлгийн аргаар, 57 өсгөвөрийг Австралийн Гонококкийн даслыг хянах.хөтөлбөрөөс (ГДХХ) хэрэгжүүлдэг шингэрүүлгийн аргаар ципрофлоксацинд мэдрэмжийг тус тус тогтоосон. Өсөлт саатуулах бага тунгийн (ӨСБТ) хэмжээгээр мэдрэмжийг тодорхойлох ба энэ хязгаар нь хоёр аргадөөр өөр байдаг.

Нянгийн тархалтыг тогтооход өсөлтийн хэрэгцээ (ауксотип) болон ийлдэс хэв шинж чухал ач холбогдолтой. Аргинин, хипоксантин, урацил, пролин, метионин зэрэг аминхүчил, нуклейн хүчлийг өсөлтөндөө шаардах байдлыг La Scolea, Young нарын аргаар тогтоов.

18-24 цагийн өсгөврөөс фосфатын буферт булинга бэлтгээд 10 минут буцалгасны дараа порины А болон В бүлгийн арван дөрвөн моноклонт антибиетэй наалдуулах урвал тавина (Шведийн Pharmacia-Ph ангилал).

Дасал болсон нянгийн булингаас ДНХ-г ялган полимеразын гинжин урвалаар дугА, рагС генийн хэсгийг олшруулсны дараа полиэтилен гликолиор цэвэршүүлээд нуклеотидын дарааллыг тогтоох полимеразын гинжин урвал тавьж, дахин ДНХ-г цэвэршүүлэн АТВ PRISM 355 ДНХ секвенсерээр нуклеотидын дэс дарааллыг тогтооно.

Хромосомын ДНХ-г цөөн таслагч рестрикцийн эсгэг Spel-oap зүсэж, үүссэн фрагментийг шилжих талбайд гелийн электрофорезоор салган үүссэн хэсгийн уртыг харьцуулан хромосомын адил төстэй байдлыг тодорхойлсон.

Судалгааны дүн, хэлцэмж: Гонококкийн ципрофлоксацинд мэдрэмжийг хоёр аргаар тогтоов (Хүснэгт 1).

Хоёр аргаар тогтоосон мэдрэмж чанар онцын ялгаагүй байгааг t шалгуураар баталлаа. Ципрофлоксацинд дасах байдал 23-24%-тай байна. Энэ дүн нь Scwebke нарын судалгааны дүнтэй тохирч байна. Зураг 1 -д харуулсны дагуу ӨСБТ-ийн тархалтыг

Хоёр аргаар авч үзэхэд ямар оройтой муруй үүсэж байгаа нь даслын өөр механизм байгааг харуулж байна. Мөн өсөлт саатуулах бага тунгийн тархалт өргөн байгаа нь нян нэгэн төрөл бус гэдгийг тодорхойлж өгдөг.

Зураг 1. Гонококкийн мэдрэмжийг ӨСБТ-ийн тархалт (NCCLS-ЭЛҮТ,GASP-ГДХХ, МЮ-ӨСБТ, No of isolates-өсгөврийн too)

ГДХХ-өөс хэрэгжүүлдэг аргаар ципрофлоксацинд хэт дасал болсон хоёр омог тодорхойлогдсоны нэг нь пенициллиназ ялгаруулдаг омог байв.

Шингэрүүлгээр ципрофлоксацинд мэдрэг байдлыг 57 өсгөвөрт тогтоосон. Үүнд: 38 өсгөвөр ципрофлоксацинд мэдрэг, 5 өсгөвөр дунд мэдрэг, 14 нь уг эмийн бодист дассан байв. Эмэнд дассан нянгийн өсөлт саатуулах бага тунг (ӨСБТ) авч үзвэл:

9-д нь ӨСБТ нь 1 g/ml 1-т нь ӨСБТ нь 2g/ml

2-т нь ӨСБТ нь 4-g/ml байлаа. 4д/т1вСБТ-тай хоёр өсгөврийг өгөгдсөн хязгаартай харьцуулахад хэт дассан болох нь тогтоогдлоо. Өсөлт саатуулах бага тунгийн тархалтыг авч үзвэл хоёр оройтой муруй үүсэж байгаа нь уг эмийн бодист дасах өөр өөр механизм зэрэгцэн оршиж байна (Зураг1) Мөн ӨСБТ-ийн хязгаар их байгаа нь тархалт өргөнтэйг харуулж байна.

ӨСБТ 50 гэдэг нь нийт өсгөвөрийн 50% нь мэдрэг шалгуурт багтаж байсан бол харин ӨСБТ90 буюу нийт өсгөврийн 90% нь дассан шалгуурт багтаж байна. ӨСБТ50 болон ӨСБТ90-ийн хоорондох ялгаа нь ӨСБТ- ийн хязгаар өргөн тархсаныг баталж байна.

Ципрофлоксацины өсөлт саатуулах бага тун 0.03mg/ml> 1g/ml

Ципрофлоксацинд дасах байдал нь ДНХ гираз, топоизомераз IY гэсэн эсгэгүүдтэй холбоотой байдаг. ДНХ mps,3c=H өөрчлөлт нь gyrA эсгэггс--] хелбоотой байдаг бол топоизомеразын өөрчлөлт рагС гентэй холбоотой байдаг. Эдгээрийн өөрчлөлтийг нуклеотидын дэс дарааллаар нь тогтоов.

gyrA генд хоёр цэгчилсэн мутац тогтоогдсон бөгөөд үүний дүнд уургийн 91-р байршлын аминхүчил серин фенилаланинаар, 95-р байршлын аспарагины хүчил аланинаар солигдсон байв. Серин нь туйлт хидроксилийн бүлэг агуулах ба устөрөгчийн холбоос үусгэнэ. Харин фенилаланин туйлт бүлэггүй, хидрофоб шинжтэй аминхүчил. Аспарагины хүчил нь сөрөг - цэнэгтэй карбоксилын бүлэг агуулдаг бол аланин нь мөн цэнэггүй аминхүчил болно.

91-р байршилд гарсан фенилаланины өөрчлөлт нь Америк, Европ, Азийн бүсэд ялгасан N.gonorrhoeae- н өсгөврүүдэд түгээмэл тохиолддог мутац болохыг тоггоожээ (1, 4, 5, 6). Дээрх орнуудад 95-р байршлын аспарагины хүчил ихэвчлэн глицин, аспарагин, тирозинаар солигдсон мутацыг тогтоосон байна.

Топоизомеразын нийлгийг хариуцдаг рагС генд мөн хоёр мутац тогтоогдсон ба уургийн 87-р байршлын серин аспарагинаар, 91-р байршлын глютамины хүчил аспарагинаар солигдсон. Хидроксилын бүлэг бүхий серин нь цэнэггүй аспарагинаар солигдсон өөрчлөлт манай бүх өсгөвөрт түгээмэл тохиолдож байв. Ийм мутац Сиднейд ялгасан хоёр өсгөвөрт тодорхойлогдсон (хэвлэлд нийтлэгдээгүй). Харин 91» Р байршлын өөрчлөлт хэт дасал болсон нэг өсгөвөрт тогтоогдсон. Сөрөг цэнэгтэй глютамины хүчил цэнэггүй аминхүчил болох аспарагинаар солигдсон байв. Европ, Азийн орнуудад тархсан омгуудад глютамины хүчил глицин, лизинээр солигдсон байв (2, 3, 4, 6).

gyrA генийн өөрчлөлт рагС генийн өөрчлөлттэй хавсарч куинолонд хэт дасал болдгийг олонхи судлаачид тэмдэглэжээ (1).

Куинолонд дассан өсгөвөрийн генотипийн эдип төстэй байдлыг рестрикцийн эсгэг Spei-ээр зүсэж тодорхойлсон. Куинолонд дассан омгуудын рестрикцийн зураглал 2-3 зурвасын зөрөөтэй байгаа нь удмын хувьд хоорондоо холбоотой болохыг баталж байна.

Зураг 3. Шилжих талбайд гелийн электрофорезийн зурвасыг харьцуулсан нь

1,8,15 S.cerevisiae-ийн хяналт. 2-7, 10-12- куинолонд дассан омгуудын рестрикцийн зурвасууд.

Куинолонд дасах байдлыг хариуцсан хоёр генээс бусад хэсэгт нуклеотидын дараалал өөр байгаагаас хамаарч зураглал ялгаатай гарсан байж болно.

Дүгнэлт

1. Гонококкийн омгууд дотор ципрофлоксацинд дасах байдал 23-24%-тай байна.

2. Ауксотип болон серотипийн ангиллаар авч үзвэл хэд хэдэн хэлбэр байгаа нь фенотипийн хувьд нэгэн төрөл бус болохыг харуулж байна.

3. Порины А бүлэг давамгайлж байгаа нь ленициллины болон ципрофлоксацины хам дасал түгээмэл бус байгааг үзүүлж байна.

4. Ципрофлоксацинд дасах нь gyr A, par С генийн 3-4 мутацтай холбоотой байна.

5. Ципрофлоксацинд дассан омгууд удмын хувьд холбоотой болохыг рестрикцийн зураглал харуулж байна.

Ном зүй

1. Molecular aspects of Fluoroquinolone Resis¬tance. Lidia Yolanda Fuchs, Fernando Reyna, Lilia Chihu, Berta Carrillo. Antibiotic resistance: From Molecular Ba¬sics to Therapeutic Options, edited by Carlos F.Amabile- Guevas. 1996. R.G.Landes Company .
2.Rapid screening of Point mutations of the Neis¬seria gonorrhoeae parC gene associated with resistance to quinolones. TAkashi Deguchi, Mitsuru Yasuda, Masahiro Nakano, Emiko Kanematsu, Shigeniko Ozeki, Yoshinori Nishino, Takayuki Ezaki, Shin-lchi Maeda, Isao Saito, Yukimichi Kawada. Jour of Clin Microbiol.
1997;4:948-950.Identification of novel mutations patterns in the parC
3. gene of ciprofloxacin-resistanct isolates of Neisseria gonorrhoeae. David L.Trees, Amy L.Sandul, William L.Whittington,Joan S.Knapp. Antimic.Agen.Chemother. 1998; 8:2103-2105.
4. Analysis of quinolone resistance mechanisms in Neisseria gonorrhoeae isolates in vitro. Masatoshi Tanaka, Shunzi Sakuma, Koichi Takahashi, Tatsuo Nagahuzi, Takeshi Saika, Intetsu Kobayashi, Joichi Kumazawa. Sex.TransmJnf. 1998; 74:59-62.
5. Drift in susceptibility of Neisseria gonorrhoeae to ciprofloxacin and emergence of therapeutic failure. Catherine A.lson, Patrica J.Woodford, Helen Madders, Elizabeth Claydon. Antimic. Agen. Chemother. 1998; 11:2919-2922.
6. In vitro selection of fluoroquinolone-resistant Neisseria gonorrhoeae harboring alterations in DNA gyrase and topoisomerase IY. Mitsuru Yasuda, Hideyuki Fukuda, Shigeaki Yokoi, Satoshi Ishihara, Yukimichi Kawada, Takashi Deguchi. Jour Uro. 2000; 164:847-851
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.ЛХАГВА


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 826
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК