Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Бамбай булчирхайн хавдрын хэт авиан оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

Ц.Дэлгэрэх1, Д.Гончигсүрэн2, Ц.Лхагвасүрэн2

1 ХСҮТ, 2ЭМШУИС

 
Абстракт

Introduction: According to the WHO study the prevalence of thyroid gland disease is estimated 8-18 % of all population (1.5 milliard people) [3]. Among endocrine diseases, the  prevalence of thyroid disease is on second place after diabetes mellitus [1, 3]. Thyroid cancer represents about 1, 47 % of cases of cancer diseases and detection rate among  endocrine cancers  are increasing [3, 4]. Epidemiologic studies have estimated that women affected more frequently than men and mean age of prevalence is between 40-55 years [8]. From 2004 - 2008, in total of 130 patients were detected thyroid cancers at the National Cancer Center of Mongolia.

Objective: Ultrasound diagnosis and differential diagnosis of the thyroid cancer and its recurrences

Methods: From 2004-2008 we have examined 225 consecutive patients (9-79 years old) with thyroid disease at the State Central Hospital and National Cancer Center of  Mongolia. All patients were examined by US, color - Doppler US and US guided fine needle aspiration biopsy (FNAB). The outcomes of US study were compared with cytological  and histological findings retrospectively. US examinations were performed by Hitachi, Aloka, Medison US apparatus and 5-7, 5 MHz linear and convex transducers were used.

Results: One hundred forty-seven of 225 patients (65, 3%) detected thyroid cancer, in 30 patients (13, 3%) recurrence of thyroid cancer, in 24 patient’s simple adenoma, in 24  patients AIT. At cytological evaluation, in all 147 patients with diagnosed thyroid cancer were papillary in 89 (61%), follicular in 44 (30%), and medullar in 5 (3, 4%), anaplastic in 9  (6, 1%) of cases. US criteria and CFD examinations of thyroid cancers were: without capsularity margin-131 (90,3%), nonhomogeneous echo structure-126 (86,9%), hypoechoic-121 (83,45%), irregular margin-119 (82,1%), nonsmooth margin-104 (71,7%), abnormal shape-99 (68,3%), with cystic component-53 (36,55%), micro calcification-36 (24,8%), cervical LN one side of the metastasis-15 (10,2%), hypervascular-65%, hypovasculary-27,5%, avasculary-7,5%.

Conclusions:

  1. US examination of thyroid glands have leading role in the early detection and screening of thyroid cancer.
  2. We have defined main US signs indicating malignancy of thyroid nodules. If 3 or more of these signs occurs, with involvement of lymphatic nodules, thyroid cancer diagnosis has sensibility 85, 3 %, specificity 75, 3 % and accuracy 74, 2 %.
  3. Tumor vascularization is important in making differentiation and monitoring of thyroid cancer.
  4. Postoperative follow-up should be performed every 3 months for one year, every 6 months for 5 years and yearly thereafter.

Key words: cancer, malignancy nodular disease, thyroid, tumor vascularization ultrasonography
Pp.76-78, Table 1, Figures 2, References 9

Товч утга: Манай оронд бамбай булчирхайн хавдрын өвчлөл нэмэгдэж, ихэнхдээ хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь түүнийг эрт оношлох,ялган оношлох үзүүлэлтүүдийг судлан тогтоох нь тулгамдсан асуудал болсныг харуулж байна. Бидний судалгаанд бамбай булчирхайн эмгэгтэй нийт 225 өвчтөн хамрагдсанаас 147 өвчтөнд бамбай булчирхайн өмөн (ББӨ) оношлогдсон. ББӨ нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд 89,1%, дунджаар 41-55 насны хүмүүст элбэг тохиолдож байв.

ББӨ-ийн үед илрэх хэт авиан үндсэн шинжээс: хязгаарлагч бүрхүүлгүй 9.0,35%, ыхэт авиан ойлт буурсан голомт 83,45%, жигд бус барзгар хязгаар 82,1%, тод бус хүрээ 71,7% оношлогдсон ба хавдрын морфологи шинжилгээгээр өндөр ялгарал бүхий өмөнгийн хэлбэр 90,4%, ялангуяа папилляр өмөн 60,5% эзэлж байна.

Түлхүүр үг: бамбай, хэт авиа, хавдрын дахилт, зангилаат өөрчлөлт, өмөн

Удиртгал. ДЭМБ-н мэдээгээр дэлхийн хүн амын 8-18% нь буюу 1,5 тэрбум хүн бамбай булчирхайн өвчлөлтэй байна [3]. Дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлийн дотроос бамбай булчирхайн өвчин чихрийн шижингийн дараа 2-р байранд орж байна [1, 3]. Хорт хавдрын нийт өвчлөлийн дотор бамбай булчирхайн хорт хавдар 1,47%-г эзэлж, дотоод шүүрлийн системийн хорт хавдрын дотор нилээд тархсан байна [3, 4]. Эрдэмтдийн судалгаагаар бамбай булчирхайн хавдар хавдар 40-55 насанд, ялангуяа эмэгтэйчүүдэд олонтоо тохиолддог байна [8, 9]. ХСҮТ-д 2004-2008 онуудад нийт 130 гаруй өвчтөнд бамбай булчирхайн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж эмчилгээ хийгдсэн байна[2]. Бамбай булчирхайн зангилаат үүсгэврийг эрт илрүүлэх, оношлох, ялган оношлоход туслах шинжилгээний олон аргуудаас (сцинтиграфи, компьютерт болон соронзон-резонанст томографи) хэт авиан шинжилгээ (өнгөт допплер, хэт авиан хяналтанд нарийн зүүгээр хатгалт хийх) тэргүүлэх ач холбогдолтой юм [5, 6, 7]. Судалгааны гол зорилго нь бамбай булчирхайн хавдар болон түүний дахилтыг хэт авиан шинжилгээгээр оношлох, ялган оношлох явдал юм.Иймд бамбай булчирхайн хортой ба хоргүй хавдарт илэрч буй хэт авиан шинж тэмдгүүдийг тогтоосноор ялган оношлох үзүүлэлт боловсруулагдаж, бамбай булчирхайн өмөнг анхан болон давтан үзлэгээр үнэн магадтайгаар оношлох боломжийг бий болгоно.Мөн бамбай булчирхайн хавдрын дахилтын үед илрэх хэт авиан шинж тэмдгийн үзүүлэлт боловсруулагдан,өвчтөний мэс засал эмчилгээний дараах үечилсэн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой.

Судалгааны хэрэглэгдхүүн, арга зүй.

Бид судалгаандаа 2004-2008 онуудад (сүүлийн 5 жил) Улсын Клиникийн Төв Эмнэлэг (УКТЭ), Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) толгой хүзүүн мэс заслын болон хэт авиан оношлогооны кабинетуудад бамбай булчирхайн эмгэгтэй 9-79 насны нийт 225 өвчтөнд хэт авиан шинжилгээний үзүүлэлтийг хавдрын морфологи (эс болон эд судлал) шинжилгээтэй (ретроспектив анализ) харьцуулан тусгай боловсруулсан судалгааны картын дагуу бүртгэн, SPSS-10 статистик боловсруулалтын программийг ашиглав. Судалгааг Япон улсын Хитачи, Алока, Солонгос улсын Медисон пүүсийн өнгөт допплерт суурин ба зөөврийн хэт авиан шинжилгээний аппарат, 5-7,5 мГц-ийн шулуун ба гүдгэр хэт      авиа      бүртгэгчийг      ашиглан хийсэн.

Судалгааны үр дүн.

Судалгаанд бамбай булчирхайн өмөнтэй 147 өвчтөн, бамбай булчирхайн хавдрын дахилт 30 өвчтөнд, бамбайн аденом 24 өвчтөнд, тархмал зангилаат хэлбэрийн аутоиммуны тиреоидит 24 өвчтөнд оношлогдсон. Нийт 225 өвчтөн мэс засалд орсноос 186 (82,7%) өвчтөнд хагалгааны өмнө хэт авиан хяналтан дор нарийн зүүгээр хатгалт хийн эсийн шинжилгээ хийгдсэн. Бамбай булчирхайн өмөнтэй 147 өвчтөний 89 (61%)-д папилляр өмөн, 44 (30%)-д фолликуляр өмөн, 5 - (3,4%)-медулляр өмөн, 9 (6,1%)-д бусад болон ялгаралгүй өмөн оношлогдсон байна. Бамбайн өмөнтэй өвчтөний 131 (89,1%) эмэгтэй, 16 (10,9%) эрэгтэйчүүд, ихэнхдээ 41-55 насны хүмүүс зонхилж байв. Мөн ганц үүсгэвэр (43,4%), голомт ихэнхдээ бамбайн баруун дэлбэнд (36,5%) тодорхойлогдсон.

Бид бамбайн өмөнгийн үед илрэх хэт авиан шинж тэмдгүүдийг бамбайн бусад эмгэгийн үед илрэх хэт авиан шинж тэмдэгтэй харьцуулан дүгнэлт хийв.(Хүснэгт 1).

Хүснэгт 1. Бамбай булчирхайн өмөн (ББӨ), бамбайн аденом, аутоиммуний тиреоидитийн (АИТ) үед илрэх хэт авиан шинжийн харьцуулсан үзүүлэлтүүд

Хүснэгт 1-ээс харахад бамбай булчирхайн өмөнгийн үед илрэх хэт авиан үндсэн шинжүүд нь саарал зураглалын үзүүлэлтээр: хязгаарлагч бүрхүүлгүй 90,35%, эхо ойлт буурсан голомт 83,45%, жигд бус барзгар хязгаар 82,1%, тод бус хүрээ 71,7%, зөв биш хэлбэрийн үүсгэвэр 68,3%, шохойжилттой 24,8%, уйланхайт бүтэц агуулсан 36,55%, тунгалгын булчирхайн үсэрхийлэл 10,2% тус тус оношлогдсон. Эдгээр шинжүүдээс 3 ба түүнээс дээш илэрсэн тохиолдолд 80%-д бамбай булчирхайн өмөнг оношлох магадлалтай байна. Өнгөт допплер шинжилгээгээр бамбайн өмөнгийн судасжилтын үндсэн 3 хэлбэрийг тодорхойлсон (Зураг 1).

Зураг 1. Бамбай булчирхайн өмөнгийн судасжилтын хэлбэр

Үүнд: судасжилт ихэссэн 65%, судасжилт багассан 27,5%, судасжилтгүй 7,5% байсан ба хавдрын хэмжээтэй харьцуулахад 0,8 см хүртлэх хэмжээт зангилаанд судасжилтгүй 98%, 0,8-3,0 см-д судасжилт багатай 92%, 3,0 см-ээс дээш хэмжээнд судасжилт ихэссэн 99% тодорхойлогдов. Бамбай булчирхайн өмөнгийн зонхилон тохиолдох хэлбэрийн хэт авиан зураглалыг Зураг 2-т үзүүлэв.

Зураг 2 . Бамбай булчирхайн өмөнгийн хэт авиан саарал зураглал: а.папилляр өмөн, дагуу зүслэгт жигд бус хүрээтэй, нэг төрлийн бус бүтэцтэй, голдоо шохойжилт бүхий зангилаат үүсгэвэр. б.фолликуляр өмөн, дагуу зүслэгт нэг төрлийн бутэцтэй, хэт авиан ойлт буурсан зангилаат үүсгэвэр.

Бамбай   булчирхайн   өмөнгийн   дахилтын үед ихэнхдээ баруун дэлбэнд (59,1%), 1-3 см хэмжээтэй (77,2%), ганц зангилаа (72,7%) дэлбэнгийн суурин дээр нэмэлт эзэлхүүнт үүсгэвэр тодорхойлогдсон. Хэт авиан 1. шинжилгээн үзүүлэлтэнд: хязгаарлагч бүрхүүлгүй 21 ( 95,5%), тод бус хүрээ 21 (95,5%), эхо ойлт буурсан 19 (86,4%), нэг төрлийн бус эхо бүтэцтэй 19 (86,4%), жигд 2. бус хязгаартай 19 (86,4%), зөв биш хэлбэртэй 13 (59,1%) илэрсэн. Иймд бамбай булчирхайн өмөнгийн дахилт илэрч байгаа байдал,хугацаанаас хамаарч хагалгааны 3. дараах хяналтын хугацааг тогтоосон.

Хэлцэмж.    Судалгаанд    хамрагдсан    ББӨ-тэй 4. эмэгтэйчүүдийн эзлэх хувь 89,1% байгаа нь Оросын судлаач   В.В.Дворниченкогийн   судалгаатай (85%) ойролцоо байна [3]. Эмэгтэй, эрэгтэй хүйсний харьцаа 5. 8,2 :1 байгаа нь АНУ-д (6,7     ОХУ-д (5,5-6:1) ойролцоо байгаа хэдий ч Италид (2-4:1) хийгдсэн судалгааны үзүүлэлтүүдтэй харьцуулахад их ялгаатай байгаа нь харагдаж байна [3,7,8]. Харин дундаж нас 41-55 байгаа нь Дворниченко В.В. (1999) 41-50, Ким Кюнг (2005) 47,7 6. зэрэг судлаачдын судалгаатай дүйж байгаа юм [3,8]. Морфологи бүтцийн хувьд эсийн өндөр ялгарал бүхий өмөн 90,4% байгаа нь Солонгос (80-95%), АНУ (90-95%), ОХУ (88-93%) олонхи судлаачдын судалгаатай тохирч 7. байна [3, 8, 9]. ББӨ-н хэт авиан үзүүлэлтийн хувьд 7. хязгаарлагч бүрхүүлгүй, хэт авиан ойлт буурсан, жигд бус хязгаартай, тод бус хүрээтэй,зөв биш хэлбэртэй, уйланхайт өөрчлөлт агуулсан, нэг төрлийн бус өөрчлөлт зонхилж байсан бол Ким Кюнгийн судалгаагаар хэт авиан 8. ойлт буурсан, зөв биш хэлбэр, жигд бус хүрээ, судасжилт ихэссэн зэрэг шинж нь адил, шохойжилтдунгалгын булчирхайн үсэрхийлэл шинж нь илүү байна [8]. Мөн 9. Д.Мөнхбаатар нарын судалгаагаар хэт авиан ойлт 9. багасах, зөв биш хзлбэр,хязгаарлагч бүрхүүлгүй, жигд бус гадаргуу, нэг төрлийн бус зэрэг шинжүүд нь бидний судалгааны үр дүн ч үүнтэй дүйж байна [1].

Дүгнэлт

  1. Бамбай булчирхайн өмөнг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд (скрининг) хэт авиан шинжилгээ тэргүүлэх ач холбогдолтой байна.
  2. Бамбай     булчирхайн өмөнгийн хоруу чанарыг илэрхийлдэг хэт авиан шинжилгээний өндөр магадлал бүхий үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Эдгээрээс 3 ба түүнээс дээш шинж тэмдэг илэрсэн, орчны тунгалгын булчирхай томорсон үед бамбай булчирхайн өмөнг оношлох магадлал хэт авиан шинжилгээний мэдрэг чанар 85,3%, өвөрмөц чанар 75,3%, оношлогооны оновчтой байдал 74,2% байлаа.
  3. Бамбай булчирхайн өмөнгийн судасжилтын зэргийг тодорхойлсон. Энэ нь бамбай булчирхайн эмгэгүүдийг ялган оношлох, хяналт тавихад чухал ач холбогдолтой юм.
  4. Бамбай булчирхайн өмөнгийн дахилтыг эрт илрүүлэхийн тулд хагалгааны дараах үечилсэн хяналтын хугацааг тодорхойлсон. Үүнд: хагалгааны дараах эхний 1 жилд 3 сард 1 удаа, дараагийн 5 жилд 6 сард 1 удаа, 5 жилээс дээш хугацаанд жилд 1 удаа хэт авиан шинжилгээ хийж байх хэрэгтэй.
Ном зүй

1. Д.Мөнхбаатар, Д.Энхбаяр, ДГончигсүрэн «Бамбай булчирхайн эмгэгүүдийн хэт авиан оношлогоо» Улаанбаатар. 2005, х.16^8.
2. ХСҮТ, ЭШСМА. Статистикийн мэдээлэл. 2004, 2005, 2006, 2007, 2008 он.
3. Дворниченко В.В., Рак шитовидной железы. -М,: 1999. с.65-87.
4. Цыб А.Ф., Паршин В.С. и соавт. Ультразвуковая диагностика заболеваний щитовидной железы. -М,: Медицина. 1997. с.ЗЗО
5. Khurana K.K., Richards Vi. Et al. The role of ultrasonogaphy-guided fine-needle aspiration biopsy in the management of nonpalpable and palpable thyroid nodulls. //Thyroid. 1998. -V.8 (6). -p.511-512
6. Lin J.D. Huang BY. et al. Thyroid ultrasonography with fine-needle aspiration cytology for the diagnosis of thyroid cancer. //J.CIin. Ultrasound. 1997. -V.25 (3). -p. 111-112
7. Court-Payen M., Nygaard B. et al. Color Doppler Ultrasound in the initial assessment of palpable thyroid nodules. //Abstract from the 9th Congress of WFUMB. Florence. Italy. 2000. - р. 180.
8. Eun- Kyung Kim. «Sonographic Diagnosis of Thyroid Mass with Pathologic Correlation» Abstract from the 8th Congress AFSUMB Thailand, Bangkok, 2007.-р.86
9. James Norman.M.D., Thyroid cancer . 1997-2008. http://www. thyroidcancer/endocrineweb.com
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3722
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК