Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 2(10)
Компьютерээс хамааралтай үүсэх нүдний хамшинж
( Лекц )

Б.Цэцэгжаргал, Ц. Отгонбаяр

Болор мэлмий эмнэлэг

 

Сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ ихэссэнтэй холбогдон элгэц буюу монитортой ажилладаг хүмүүст толгой өвдөх, нүд чилэх, хараа бүрэлзэх, нүд улайж, аргах, хүзүү хөших, гэрэлд мэдрэг болж нүд гялбах зэрэг шинж тэмдэгүүд ихсэн нүдний эмчид хандах тохиолдол ихсэж байна. Computer vision syn­drome буюу компьютер болон монитор (дэлгэц) дээр ажилладаг, өөрөөр хэлбэл ойрын хараа шаардсан ажил эрхэлдэг хүмүүст илрэх нүд болон харааны үйл ажиллагаанд гарч байгаа цогц өөрчлөлт юм. Илрэх шинж тэмдгүүд:

Толгой өвдөх

Харааны хэт ачаалалтай холбоотойгоор толгойн өвдөлт үүснэ.

Нүд хуурайшиж аргах, улайх

Компьютер, телевиз харах болон юм унших зэрэг үед хүний нүдний цавчлах рефлекс цөөрдөг. Мөн тасалгааны агаар хэт хуурай, агааржуулагч бүхий тоосжилт ихтэй зэрэг орчны давхар нөлөөллөөс нүдэнд хуурайших шинж тэмдэг илэрнэ. Компьютерийн элгэц дээр өндөр хурдтай тоосжилт үүсдэг ба үүний нөлөөгөөр загатнах, улайх зэрэг байдлаар харшлын зовиур илэрч болно. Нүд хуурайшиж улайсан үед нүд чийглэх үйлчилгээтэй хиймэл нулимс усааж хэрэглэнэ.

Сүүлийн жилүүдэд нүд хуурайшиж, аргаж байна гэсэн зовиур хэлж ирэх хүний тоо ихсэж байна. Нүд хуурайших шинж тэмдгийн үед нүдэнд гадны биет орсон мэт торох, хорсох, улайх, загатнах, бүрэлзэх, нүд амархан ядрах, гялбах зовиур мэдрэгдэхээс гадна тамхины утаа, агааржуулагч, сэнс болон орчны нөлөөнд мэдрэг болох, амархан хатах шинж илэрнэ. Нүд хуурайших нь чихрийн шижин өвчин, үе мөчний үрэвсэлт өвчин (ревматизм), арьсны зарим өвчин (ихтиоз, себорея, атопический ерматит г.м), бамбай булчирхайн эмгэг, нүдний зарим халдварт үрэвсэлт өвчний үед үүсч болно. Мөн зарим төрлийн эмийн бэлдмэлүүдийг удаан хугацаагаар ууж хэрэглэсэн тохиолдолд тухайлбал: ууж хэрэлэдэг жирэмслэлтээс хамгаалах эмийн бэлдмэл, өвчин намдаагч эмүүд, артерийн аралт бууруулах эмүүд, зүрхний хэм алдагдлын эсрэг болон сэтгэцэд нөлөөтэй зарим эмүүд, нүдний аралтны эмийг удаан хугацаагаар усааж хэрэглэсний араа гэх мэт үед нүд хуурайших шинж тэмдэг өгнө.

Нүд чилэх

Удаан хугацаагаар компьютер харсны дараа ойрын зайнаас холд хараа шилжүүлэхэд нүдний фокуслах чадвар түр хугацаагаар алдагдана. Ойрын зайнд удаан хугацаагаар ажиллах үед нүдний булчингууд тухайн байдалд дасан зохицсон тодорхой ачаалалтай байдаг ба ойроос холд хараа шилжих үед булчингууд суларч ачааллаас гарах чадвар удааширдагтай холбоотойгоор фокуслалт удааширдаг байна. Иимээс ойрын хараа шаардсан ажил удаан хугацаагаар сууж байх үед 20 минут тутам нүдээ амрааж холын юм харах, нүдний асгалууд хийж байх хэрэгтэй.

Хүзүү, нуруугаар чилж өвдөх

Юм хоёрлож харагдах. Ойрын буюу хязгаарлагдмал зайнд удаан хугацаагаар ажиллаж байгаа тохиолдолд үүсч болно. Нарийн мэргэжлийн эмчид хандаж оношилгоо хийлгэх хэрэгтэй.

Хэрэв та өдөр болгон компьютер удаан хугацаагаар харж ажиллах шаардлагатай бол дараахь зүйлүүдийг анхаарч, биелүүлэхийг хичээгээрэй. Үүнд:

  1. Өрөөний гэрэлтүүлэг бүдэг байх. Цонх, хаалга болон бусад биетээс ирж байгаа гэрэлтүүлэг нь элгэц ээр гялбалт өгөхөөргүй байх хэрэгтэй. Гялбалт ихтэй үед цонхонд хаалт хийх, хэрэв та нүдний шил зүүдэг бол гялбалтаас хамгаалсан шил зүүнэ.
  2. Нүдээ чилж ядрах, хүзүү нуруугаар хөшиж чилэхээс сэргийлж зөв суух нь чухал. эт өндөр биш суудалд цэх суух ба компьютерийн гар таны тохойноос ялимгүй оор байрлаж байхаар, элгэц нүднээс 20-30 инч буюу 50-75 см-ийн зайд байрлахаар тохируулж сууна.
  3. Халаалтын төхөөрөмж, агааржуулагч зэргийн нөлөөгөөр өрөөний агаар хуурайшиж улмаар танд нүд хатах буюу хуурайших шинж илэрнэ. Нүдний хуурайшилт ээр өгүүлсэнчлэн нүдний цавчих рефлекс цөөрсөнтэй холбоотой үүснэ. Цавчилтаар нүдний өмнөд хэсгийн нулимсан бүрхүүл бүтэн болж нүд чийглэгдэж байдаг. Нүд хуурайших шинж тэмдгийн үед зориулалтын хиймэл нулимс буюу чийгшүүлэгч усаана. Сүүлийн үед түр зуур улайлт арах үйлчилгээтэй (витаминтай) усаалга их хэрэглэх болсон байна. Эдгээр усаалга нь судсыг агшааж бгино хугацаанд улайлт арах үйлчилгээтэй байдаг ба нүд хуурайшсан үед дусаах зориулалтын дусаалга биш юм.
  4. 20-30 минут тутамд нүдээ амрааж аль болох холын зайд юм харах асгал хийж байх.
  5. Компьютерийн элгэц ээр цахилгаанжилтын нөлөөгөөр тоосжилт их үүсдэг учраас өдөр болгон элгэцээ цэвэрлэж байх хэрэгтэй. 
Ном зүй

1. “Basic and Clinical Science Course”. American Academy of Ophthalmology. 2011-2012
2. “Clinical Ophthalmology” Sandeep Saxena
3. “American Journal of Ophthalmology” 2006. Volume-2
4. “The Pathology of Dry eye” Cornea 1998. 584- 589
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан Т.Булган


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5613
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК