Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Кесар хагалгааны материалд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Жав,  Ж.Лхагвасүрэн

 Анагаах ухааны их сургууль

 

Судалгааны үндэслэл. Орчин үеийн эх барихуйн салбарт кесарын хагалгаа онцгой байрыг эзэлж, дэлхийн улс оронд кесар хагалгаа хийж төрүүлэх давтамж нэмэгдэх хандлагатай, энэхүү хагалгааг хийх заалт байнга өөрчлөгдөж, харьцангуй заалтаар хийгдэх тохиолдол нэмэгдэхийн хэрээр тухайн мэс заслын улмаас эхийн ба перинаталь өвчлөл, эндэгдэл тууштай буурахгүй байна. Тухайлбал, Москва хотод нийт төрөлтийн дотор кесар хагалгааны давтамж 1986 онд 5.6%, перинаталь эндэгдэл 20.3% байсан бол 1991 онд 10% хүртлээ нэмэгдэж, перинаталь эндэгдэл 14% болжээ/4/.

Сүүлийн жилд кесар хагалгааны давтамж Баруун Европын орнуудад 12-16%-д, Канадад 19%, АНУ-д 25%-д хүрчээ, /3/. Кесар хагалгааны давтамж нэмэгдэхийн хэрээр мэс заслын дараах үед эхийн талаас гарах хүндрэл улам ихсэж байна.Төрөх замаар удмрдажтөрүүлсэн нийт төрөлттэй харьцуулахад кесар хагалгааны дараах хүндрэлийн дотор идээт үжлийн өвчин 5-42%, харин эхийн эндэгдлийн эрсдэл 10-12 дахин өссөн нь кесар хагалгаа хийх заалтыг нягтлан үнэлэхдээ мэс заслын техникийн горим зэргийг зайлшгүй харгалзах шаардлагатайг нотолж байна /1,2/.

Судалгааны зорилго. Клиникийн нэгдүгээр амаржих газрын хагалгааны 20 жилийн судалгааны материалд тулгуурлан цаашдын төлөв хандлагыг тодорхойлох зорилго дэвшүүлсэн юм.

Судалгааны зорилт. Судалгааны зорилгоос үндэслэж кесар хагалгаа хийлгэж төрсөн эхчүүдийн төрөлтийн түүхийн материалд ДЭМБ-аас гаргасан судалгаа явуулдаг асуумжийн картыг ашиглан түүвэрлэж ретроспектив анализ хийж, бусад орнуудад хийгдсэн материалтай харьцуулсан болно.

Судалгааны үр дүн. 1976-1980 онд төрсөн бүх төрөлтийн дотор кесар хагалгаа 0.94% байсан бол 1981-1985 онд 1.73% хүрч нэмэгджээ. Хийгдсэн кесар хагалгааны 385 нь /54.68%/ 2-4 удаа давтан, 173 нь / 24.57%/ олон, 146 нь /20.75%/ анхны тулгар төрөгчид эзэлж байна.Үүнээс үзэхэд төрөлт олшрох тутам хүндрэл үүсч байгаа нь олон төрөгч эмэгтэйчүүдийг өндөр эрсдэлтэй бүлэгт хамруулж, жирэмсний онцгой хяналт тоггоох шаардлагатайг харуулж байна.Ийнхүү нийгэм, эх барихын талаас нь үзэхэд кесар хагалгаа хийлгүүлсэн эмэгтэйчүүдийн дото(э олон төрөгчид зонхилох хувийг эзлэх болжээ.

Бидний судалгаагаар, судалгаанд хамрагдсан 10 жилийн хугацаанд хийгдсэн кесар хагалгааны 76.4%- ийг /538/ яаралтай, 23.6%-ийг /166/ төлөвлөгөөт мэс заслаар хийснээс шархны эдгэрэлт анхдагчаар 86.4%, хоёрдогчоор 13.4% тус тус аятсан байна. Кесар хагалгааны үндсэн заалтанд жирэмсэн, төрөлтийн 3 бүлэг хүндрэлүүд хамарч байна.Тухайлбал умайн цус aлдaлt, эхийн аарцаг ба кесар хагалгаа хийлгэсэнээс үүссэн умайн сорви ба бусад мэс заслууд юм.Бүхэлд нь авч үзвэл дээрх үндсэн 3 хүндрэлүүдээс болж хийгдэх кесар хагалгаа /механик саатал, ургийн зөв биш байрлал ба тавигдалтыг оруулаад/ 72-оос дээш хувийг эзэлж байна.

Кесар хагалгаа хийлгэсэн 704 эмэгтэйн 179-д буюу 21.2% нь төрөгчийн аарцаг, ургийн толгойн хоорондох хэмжээний зайны үл зохицол үүссэн байв.

Ахимаг настай тулгар төрөгчийн нас, төрөх үйл ажиллагааны сулрал, илүү тээлт, ургийн зөв биш байрлал ба түрүүлэлт, тавигдал, том урагтай, өчигтөө амьгүй хүүхэд төрүүлж байсан, зүрх-судасны ээнэгшилгүй шатны өвчнүүд, жирэмсний ҮРН-гестозын хүнд хэлбэр, ургийн хүчилтөрөгчийн дутмагшил, зуршсан зулбалт эсхүл удаан хугацаанд үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэсэн, умайн урагдал эсхүл умайгаас фибромиомын зангилааг хуулж авахуулсан зэрэг хүчин зүйлс, хүндрэлүүдээс болж 704 -өөс 314

буюу 44.6%-д кесар хагалгаа хийгджээ.

Аарцгийн эмгэпгэй, жирэмсэний болон төрөлтийн нэмэлт хүндрэлүүд хавсарсантай холбоотойгоор 704- өөс 415 буюу 66.4%-д кесар хагалгаа хийснээс үзэхэд төрөлтийн явц, тавиланг хүндрүүлэхэд хүргэхүйц нөлөөлөх хүчин нэгэмэгтзйд дунджаар хоёр тохиолдож байна.

Ихсийн түрүүлэлт ба ихэс цагаас урыаж ховхорсоноос шалтгаалж бүх тохиолдлын 22.7% -д кесар хагалгаа хийжээ. 40 эмэгтэйд /5.6%/ ихэс түрүүлэлт бусад эмгэгүүдтэй, тухайлбал 6 нь кесар хагалгааны дараа умайд үүсэн сорвитой, 10 нь хэвлийн дэх хүчилтөрөгчийн дутмагшилд орсон зэрэгтэй хавсарсан байв Хэвийн байрласан ихзс цагаас урыаж ховхорсоноос 144 эмэггэйд кесарын хагалгаа хийснээс 40-д нь умайн цус алдалт, 10-д цусны бүлзгнэлтийн тогтолцоонд өөрчлөлт гарсан байв. Ийнхүү ихэс ховхорсоны учир мэс засал хийсэн тохиолдол 20.5%- г эзэлж байна.       е

Бидний судалгаагаар түрүүнд нь кесар хагалгаа хийлгэснээс үүссэн сорвийн учир давтан хийсэн кесар хагалгаа 18.1% байна. Судалгааны материалаас үзэхэд кесар хагалгаа хийж төрүүлсэн тохиолдол' бүрийн дараах төрөлтийг толгой дараалан кесар хагалгаа хийнэ гэсэн буруу хандлага давамгайлж байгаад дүгнэлт хийх шаардлагатай болжээ. .

10 жилийн хугацаанд хийгдсэн 704 кесар хагалгааны 8 /1.2%/ нь ургийн зөв-биш (райрлал /хөндлөн эсхүл ташуу/ -аас 6 нь энэхүү эмгэг байрлал жирэмсний бусад хүндрэлүүдтэй /ихэс түрүүлэлт, уйтан аарцаг гэх мэт/ хавсарсан учраас кесар хагалгаа хийж төрүүлсэн байв.

Ургийн толгойн буруу тавигдалт төрөлтийн явцад эх, урагт ноцтой гэмтэл учруулдаг, перинаталь эндэгдлийг нэмэгдүүлдэг шалтгаан юм. Толгойн буруу тавигдалтын учир 64 эхэд /19.1 %/ кесар хагалгаа хийжээ

Умайн хүзүү, үтрээний сорвижилт бүхий өөрчлөлт үүссэнэзс 10 эмэгтэйд /1.4%/, умайн хүзүүний хөшөөс болж 6 эхэд /0:85%/, умайн булчингийн хоргүй хавдрын улмаас 10 тохиолдолд /1.2%/, өндгөвчийн кистом хавдар жирэмсний хосолсон үгдрэлээс 2 хүнд /0.3%/ тус тус кесар хагалгаагаар төрүүлсөн байна.

Мэс засал хийх заалтуудын дотор хүйн гогцоо гарах хүндрэл үүссэнээс кесар хагалгааг 0.14%-д хийсэн байлаа. Ийнхүү хүйн гогцоо гарсан эсхүл түрүүлсэн нөхцөлд хамгийн найдвартай арга нь кесар хагалгаа юм.

Умайн тулгарсан урагдал төрөлтийг кесар хагалгаа хийж төрүүлэх заалтуудын дотор тэргүүн байр эзэлж байна.Кесар хагалгаа хийжтөрүүлсэн бүх тохиолдлын 150 буюу 21.3% умайн тулгарсан урагдалтай холбоотойгоор мэс засал хийгджээ.

Жирэмсний илүү тэзлт, гестозын хүнд хэлбэртэй, ургийн мөр түрүүлэлттэй, уйтан аарцагтай, эх барихуйн хураангуйлсан анамнезтай хосолсноос 15/2.13%/ эмэгтэйн төрөлтийг кесар хагалгаагаар төгсгөсөн байлаа.

Эхийн аарцгийн хэмжээ харьцангуйгаар ялимгүй уйтарсан, илүү тээлт, ахимаг настай тулгар төрөгч, ургийн бөгс түрүүлэлт зэрэг хүндрэлүүд суурилж төрөл үйл ажиллагааны сулрал үүсч хэвлий дэх ураг хүчилтөрөгчийн думагшилд орсны учир 47 эмэгтэйд / 6:67%/ кесар хагалгаа хйигджээ.

Нас ахисан тулгар төрөгчдийн төрөлтийг амьд хүүхэд авах зорилгоор кесар хагалгаа хийж төрүүлэх тохиолдол нийт тохиолдлын 0.14%-ийг эзэлж байгаа нь бусад орны судлаачдынхаас нэлээд доогуур байгаа нь илэрлээ.

Төмөр дутлын архаг цус багадалттай 12 эмэгтэйн жирэмсэн, төрөлтийн явцад эх барихын хүндрэл хосолж үгдэрсэнээс, гломерулонефритийн холимог хапбэр, даралт ихдэлийн хам шинжтэй пиелонефрит жирэмсний гестозтой хавсарч эх, ургийн амь насанд аюултай нөлөөлөх хүчин зүйлс болсны улмаас 15 эмэгтэйн /2.1%/ төрөлтийг кесар хагалгаагаар төгсгөжээ.

Мэдрэлийн тогтолцооны өвчнүүд дотроос эпилепсийн уналт гүнзгийрч хүндэрснээс, полиомиелитийн үлдэцтэй зэргзэс 4 эмэгтэйн төрөлтийг /0.56%/ кесар хаглгаа хийж төрүүлжээ.

Эх барихын практикт хавсарсан хэд хэдэн заалтууд нийлж төрөлтийг кесар хагалгаа хийж төрүүлэх шалтгааны дотроос аль нэг нь шийдвэрлэх, бусад дагалдах хүчин зүйлс болдог билээ. Бидний судалгаагаар хэд хэдэн хүндрэл хавсарснаас хийсэн кесар хагалгааны тоо нийт кесар хагалгааны 4.9%-ийг /34/ эзэлж байгаагаас үзэхэд дунджаар 3-аас доошгүй хүндрэл хавсарснаас болжээ.

Дээр дурьдсан материалаас үндэслэж 1976-1985 онд клиникийн нэгдүгээр амаржих газарт төрсөн нийт эхчүүдийн дотор.кесар хаглгааны давтамж 1.73%-ийг эзэлж байгаа нь 45.3%-ийг дөрвөөс дээш төрсөн олон төрөгч ба тулгар анхны төрөгч эмэгтэйчүүд эзэлж байна.

Кесар хагалгаа хийсэн нийт тохиолдлын 76.4%-ийг яаралтай заалтаар хийж байгаа нь мэс заслын явцад болон дараах үед хүндрэл үүсэх шалтгаан болсон нь тогтоогдлоо.

Кесар хагалгааны үндсэн заалтанд жирэмсэн, төрөлтийн 3 бүлэгхүндрэлүүд буюу цус алдалт, эхийн аарцагба ургийн толгойн хэмжээний хоорондох зайны үл зохицол, түрүүчийн жирэмсэн болон төрөлтөнд кесар хагалгаа хийлгэснээс үүссэн умайн сорви орж, эдгээрээс шалтгаалсан кесар хагалгаа 72 хувийг эзэлж байна.

Кесар хагалгааны мэс заслаар төрөлтийг төгсгөсөн нийт өвчтөний 4.9%-д хүндрэл үүссэн байв.Кесар хагалгаа хийлгүүлсэн бүх эмэгтэйчүүдийн 185 /26.3%/ -д цус багадалт үүссэн, 94 /13.4%/ өвчтөний шарх хоёрдогч анилтаар эдгэрчээ.

Мэс заслын дараах үед өвчтөнд доор дурдсан хүндрэл үүссэн байлаа.

  1. Умайн салстын үрэвсэл;                     20%
  2. Умайн цус алдалт-                               22.8%
  3. Хэвлийн гялтангийн үрэвсэл -           22.8%
  4. Тромбофлебит -                                     5.7%
  5. Уушгины хатгаа-                                  2.8%
  6. Янз бүрийн байршилтай шээс,  бэлгийн замын цоорол- 11.5%
  1. Үржил халдвар -                                    8.5%

Кесар хагалгаа хийсэн нийт эхчүүдийн 17 /2.41%/ - д мэс заслын дараа хэвлийн гялтангийн үрэвсэл, үжил халдварын гаралтай идээт буглаа, давсаг, бусад зарим эрхтнийг гэмтээсний улмаас хэвлийн хөндийг дахин нээх мэс засал хийгджээ. Эдгээрээс үзэхэд мэс заслын техник хангалттай биштэй шууд холбоотой байна.

Кесар хагалгаа хийжтөрүүлсэн 704 эмэгтэйчүүдээс 8 эх нас барсан нь 1.14%-ийг эзэлж, нас баралтын шалтгааны дотор цус алдалт, үжил халдвар, эрхтэн тогтоцооны өвчии, умайн урагдал тэргүүн байррнд орж байна.

Кесарын хагалгаа хийлгүүлсэн нийт эмэгтэйчүүдийн 128 буюу 18,1 хувьд давтан мэс засал хийсний ихэнхэд нь наалдац үүссэн байна.

Хэлцэмж. Дэлхийн улс орнуудад сүүлийн 15-20 жилд хэвлийгээр мэс засал хийж төрүүлэх арга улам боловсронгуй болж төгөлдөржин амжилт гарахын хэрээр кесар хагалгааны давтамж мэдэгдэхүйц нэмэгдэж байна.1980-аад окы дунд үеэр дэлхийн оронд кесар хагалгааны давтамж 3-4 дахин нэмэгдсэн бол Европод 12-16%, Канадад 18.7%, АНУ-д 20.4%, / F.Beguin1983, К.Ч. Zeveno ба бусад, 1985, ЗХУ-д Т.А.Старостина, О.Г.Фролова, 1989/болжээ.

Тухайн үеийн дээр дурьдсан үзүүлэлтүүдтэй харьцуулахад клиникийн нэгдүгээр амаржих газарт 1976-1980 онд кесар хагалгаа 0.94% байснаа 1981-1985 онд 1.73% хүртэл нэмэгдсэн нь үндсэндээ тохирч байна.

1980-1985 онд дэлхийн нийт улс оронд кесар хагалгааны дараах хүндрэлийн давтамж мэдэгдэхүйц буурч нэг түвшинд тогтворжин, эхийн нас баралт ЗХУ- д /А.С.Слепых, 1986/, АНУ-д 0.33%, Европын орнуудад 0,6% байсан бол бидний материалаар 1.114% болж нэмэгдсэн нь мэс засал хийх заалтыг нарийвчлан гаргаж, нэг мөр болгон мөрдөж чадаагүйтэй холбоотой байж болох юм.

Сүүлийн 10 жилд кесар хагалгааны дараах үед үжлийн хүндрэл үүсч хөгжих эрсдэл нэмэгдэх хандлагатай байна. АНУ-д кесар хагалгааны давтамж 1%-иар нэмэгдэхэд төрсний дараах үеийн идээт - үрэвслийн хүндрэлийн эрсдэл 2 дахин ихэсдэг гэсэн дүгнэлттэй бидний судалгааны материал тохирч байна.

Наяад оны дундуур кесар хагалгааны давтамж өндөршсөн нь давтан хийгдсэн кесар хагалгаатай уялдаатай, тухайлбал АНУ-д 55% /Т.Е.Nielsen,1986/, Канадад- 68% /F.Begiun, 1983/, Англид-3467% /P.L.Judkin, 1986/ болжээ.Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаанаас харахад кесар хагалгаа хийлгүүлсэн эмэгтэйчүүдийн 30-50% нь төрөх замаар, эх ба ургийн талд аюулгүйгээр төрж болдог нь нэгэнт нотлогдоод /Д.В.Введенский, 1990; E.G.Plofe, 1986; R.K.Silver, R.S.Gifbs, 1987/ байна.

Ийнхүү “нэгэнт кесар хагалгаа хийлгэсэн бол заавал кесар хагалгаа хийлгэнэ “ гэсэн аксиом бодит байдлаа алджээ.Гэтэл манайд түрүүнд нь кесар хагалгаа хийлгүүлсэн тохиолдол бүрд давтан кесар хагалгаа хийдэг өрөөсгөл буруу хандлагыг өөрчилж, мэс заслын техникийг чадамгай эзэмших, ашиггай, үр өгөөж сайтай арга барилыг нэвтрүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна.

Дүгнэлт

Кесар хагалгааны асуудал нь эдүгээ цагт нэг мөр болж шийдвэрлэгдээгүй байна.Мэс засал хийх туйлын заалт удаан хугацааны туршид тоггвортой, харин ургийн талын харьцангуй заалт хугацааны төдийгүй, бүс нутгаас хамаарч топгмол өөрчлөгдсөөр байна.

Ном зүй

1. Б.Жав, Т.Эрхэмбаатар, Ж.Лхагвасүрэн “Төрөлтийн биомеханизм, кесар хагалгаа. УБ.1990
2. Д.В.Введенский “Ведение берменности и родов у женщин, перенесших, Кесарево сечение с поперечным разрезом матки. Автореф. Дис. Канд. мед. наук. Минск, 1990-19с
3. Слепых А.С.Абдоминальное родоразрешение. Л.Медицина, Ленинград.От-ние 1989-190с
4. Старостина Т.А. Фролова О.Г. Летальность после операции кесарева сечения. Акушерство и гинекология, 1989.№3, с.22-24.
5. Gibbs R.S.Infection affer caesarean section, Clin, obsted. Gynecol. 1985.V.28, №4.pp.697-710
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : профессор Б.Шижирбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2185
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК