Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Монгол эмэгтэйн өндгөвчний хэвийн хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Д.Авирмэд, Д.Нансалмаа

Анагаах ухааны хүрээлэн, Хавдар судлалын төв, Эмэгтэйчүүдийн хавдартай тэмцэх нийгэмлэг

 

Эмэгтэйчүүдийн хавдар судлалын практикт ендгөвчний хавдар, хавдар төст эмгэгүүд элбэг тохиолддог. Гадаадын болон манай орны зарим судлаачид өндгөвчний хавдар, хавдар төст эмгэгүүд эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний нийт эмгэгүүдийн дотор 58,87 хүртэлх хувийг эзэлж байгаагтопгоосны зэрэгцээ ендгөвчийн эдгээр эмгэгүүдийн үед өндгөвчний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөж даавар ялгаруулах үйл ажиллагаа нь хямарч байгааг ажигласан байна (А.С.Мордухович,

Э.С.Ходжаева, 1990, Б.Жав, Ж.Лхагвасүрэн, 1997).

Гэтэл хэвийн үед нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд өндген эс боловсрохтой холбоотой өндгөвчний хэмжээ 3-4 см хүртэл томорч цэвэршсэний дараа нь багасдаг онцлогтой байна (A.C.Ferischer S.S, Enfman,1990; А.Н Стиршакова, 1994; Б.И.Зыкина соавт, 1997).

Орчин үед өнгөвчний эмгэг өөрчлөлтийг чанд авиагаар хялбархан оношлож байгааг зарим тохиолдолд өндгөвчний физиологийн өөрчлелтийг хавдар төст эмгэг мэтээр буруу оношлох явдал эмэгтэйчүүдийи практикт цөөнгүй тохиолдож байна. Иймээс өндгөвчийн хавдар, хавдар төст эмгэгүүдийг эрт оношлоход өндгөвчийн хэвийн хэмжээг тогтоох явдал чухал ач холбогдолтой юм,

Өндгөвчийн хэвийн хэмжээг тогтоосои гадаадын болон манай орны судлаачдын судалгааны дундаж үзүүлэлт янз бүр байна. Манай орны зарим судлаачид хүүхзд төрүүлсэн эмэгтэйчүүдийн ендгөвчийн урт 4,30- 4,08 см, ергөн нь 2,33-2,53 см, зузаан 1,24-1,47 см гэж тогтоожээ. (М.Туул, Л.Лхагва, Д.Самбуупүрэв, 1997).

Гэтэл манай орны нөхцөлд дээрх лавлагаа хэмжээг нарийн хэмжих тоног төхөөрөмж хомс байгаагаас гадна өндгөвчийн байршлын онцлогтой холбоотойгоор чаид авиан шинжилгээний зарим хэмжзэс хзвийн хэмжээнээс илүү гарах тохиолдол байдаг. Иймээс сүүлийн үед өндгөвчийн хэмжээг нийт эзэлхүүнээр гаргах нь оношлогооны ач холбогдолтойд тооцогдож байна Өндгевчийн нийт эзэлхүүний хэмжээ нь өндгөвчийн урт, ергөн, зузааны хзвийн бодит хэмжэзн дээр суурилдаг байна (А Н.Стрижьков, А.Давыванов- 1997).

Гэтэл энэ талаар ма.чай орны нөхцөлд хийгдсэн судалгааны ажил цөөн байгаа нь бидзнд знэхүү судалгааг явуулах үндзслэл болж өгсөн юм,

Судалгааны зорилго: Нөхөн үржихүйн болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ендгевчийн хэмжээг тогтоож чанд авиан шинжилгээгээр илрэх өндгевчний нийт эзэлхүүний хэмжэзг тогтоох зорилго тавьсан.Судалгааны арга зүй, Судалгаанд өндгөвч дайвартаа өөрчлөлтгүй хэвлийн хөндийн мэс засал хийлгзх 50 эмэгтзйг сонгон авч хагалгаа хийхээс өмнө чанд авиан шинжилгээгээр өндгевчийнх нь хэмжээг тогтоож хагалгааны үед Штангенцеркулаар өндгевчийн урт, ерген, зузааныг дахин нарийвчлан хэмжиж гарсан үзүүлэлтийг чанд авиан шинжилгээний үзүүлэлттэй харьцуулан судаллаа.

Өндгевчийн нийт эзэлхүүнийг хагалгааны үед нарийвчлан хэмжиж тогтоосон, өндгөвчийн урт, өрген, зузааны үзүүлэлтийг А.Н.Стрленков, А.И.Давидов / 19977нарын V= 0.523 х А.В.С гэсэн томъёонд орлуулан тавьж гаргалаа.

V -өндгөвчийн нийт эзэлхүүн

А -өндгөвчийн уртын дундаж хэмжээ

С -өндгөвчийн зузааны дундаж хэмжээ

523 -тогтмол коэффициент

Судалгааны үр дүн, Судалгааг Улсын Хавдар судлалын төвийн эмэгтзйчүүдийн тасгийг түшиглзн явуулж 20-45 насны 30, цэвэршилтийн насны 20 нийт 50 эмэгтэйг сонгон хамрууллаа

Хагалгааны үед хэмжиж топгоосон нехөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн өндгөвчний дундаж хэмжээн үзүүлэлтээс харахад /хүснэгт 1/ зүүн өндгөвч баруунаасаа бүх үзүүлэлтээрээ ялигүй /0,1-0,3 см/ урт huhj эзэлхүүнээрээ 2,0 см3 их байна.

Бидний судалгаагаар /хүснэгт 2/ цэвэршилтийн иасны эмэгтэйчүүдийн хоёр өндгөвч жигд жижигэрч зүүн баруун өндгөвчний дундаж хэмжээний зөрүү арилж нийт эзэлхүүний хэмжээ нөхөн үржихүйн насны эмэгтзйчүүдийн өндгөвчний нийт эзэлхүүнээс 1,5-2' дахин багассан байгаа нь ажиглагдлаа.

Бид хагалгааны үед хэмжиж тогтоосон өндгөвчний урт, өргөн, зузааны хэмжээг хагалгааны өмнө чанд авиагаар тогтоосон үзүүлэлттэй харьцуулан судалсан юм /хүснэгт3/

Хүснзгт 3-аас харахад чанд авиагаар өндгөвчний уртын хэмжээ 3,5-3,6 см, өргөн нь2,4-2,6 см тогтоогдсон нь чанд авиа шинжилгээгээр өндгөвчний өргөн 0,4-0,6 см урт, ззэлхүүнээрээ ойролцоо байна,

Хэлцэмж:

Бид судалгааны үзүүлэлтээ өөрийн болон гадаад орны зарим судлаачдын судалгааны үзүүлэлттэй харьцуулан үзлээ. Өндгөвчийн урт, өргөн зузааны хэмжээ М.Туул нарын /1999/ тогтоосон Монгол хүний дотор эрхтний лавлагаа хэмжэзнээс 0,7-0,2 см-ээр бага тогтоогдсон боловч ззэлхүүний хэмжээ гадаад орны зарим судлаачдын үзүүлэлтийн дундаж түвшинд тогтоогдлоо /хүснэгт 4/

Хүснэгт 4-өөс харахад гадаадын судлаачдын өндгөвчийн нийт эзэлхүүний хэмжээн үзүүлэлтийн хэлбэлзэл харьцангуй өндөр байгаа нь ажиглагдаж байна. Харин бидний судалгааны үр дүн гадаадын зарим судлаачдын (S.Gramell et.al, 1984) судалгаатай ойролцоо байна

Дүгнэлт

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн зүүн өндгөвчний урт 3,6 см, өргөн 2,3 ± 0,7 см, зузаан 1,0 ±6 см, нийт эзэлхүүн 8,3 см3, баруун өндгөвчний урт 3,5 ± 0,7 см, өргөн 2,0 ± 0,6, зузаан 0,9 ± 0,5 см ба нийт э.зэлхүүн 6,3 см3 байна.

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн зүүн өндгөвчний урт 2,7 ± 0,7 см, өргөн 2,1 ± 0,6 см, зузаан7 ± 0,5 см нийт эзэлхүүн 4,0 см3, баруун өндгөвчийн урт 2,7 ± 0,9, өргөн 2,2 ± 0,8 см, зузаан 0,7 ± 0,5 нийт эзэлхүүн 4,.1 см3 байна.

З.Чанд авиаи шинжилгээгээр өндгөвчний нийт эзэлхүүн 6,3-8,3 см3 байхыг хзвийн үзүүлэлт болгои ашиглах боломжтой.

Ном зүй

1. Жав Б., Лхагвасүрэн Ж, Эмэгтэйчүүд судлалынсурах, УБ, 1997, х,194-211,
2. Демидов В.Н., Гус А.И., Адамян В.В. Кисты придатков матки и доброкачественные опухоли яйчников. Москва, 1999, с.6-23.
3. Красикова С.П Эхографическая динамика размеров матки и яйчников в постменопаузальном периоде. Акушерство и гинекология, 1987, с.5, 28-30.
4.Мердухович А.С., Ходжаева З.Г. Эпидемиология опухолей яйчника в Сыр-Дарьинской области Узбекской ССР. Опухоли яйчников-Иркутст, 1990, с.38-46.
5.Серов В.Н., Кудрявцева Л.И. Добро-качественные опухоли и опухолевидные образования яйчников. Москва, 1999, с.8-12.
6. Стрижаков А.И., Давыдов. Клиническая трансвагинальная эхография. Медицина, 1997, с. 39-47.
7. Cambell S., Goessens L, Goswany R. Real-time ultrasonography for determination of ovarian morphology and volume. Lancet. 1982, 1.8269.425-426.
8. Establishment of norma! ranges for ovarian volumes and identification of enlarged ovaries in menopause. Clin. Obstetr.Gyneo. 1983, 10.3, p.612-643.
9. Morley P., Bamelt E. The ovaron mass /Sander R.C , James A.E. (eds); The principles and practice of ultrasonography. Norwalk; Appleton-Century-Crofts, 1985,p.473-515.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3077
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК