Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Эрүүлийг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны үндсэн чиплэл, зарим үр дүн
( Түүх )

Д. Батсүх

ЭЗХТЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС

 

Эрүүлийт хамгаалах нь материаллаг биш үйлдвэрлэлийн хүрээнд хамрагдах бөгөөд хүн амын эрүүл мэндийг сайжруулах  ажиллах хүчийг нөхөн сэлбэхэд хүн амын өвчлөл, нас баралтыг багасгах. хүний бие бялдар, сэтгэхүйн эрүүл мэндийг сайжруулах, идэвхтэй урт наслалтыг нэмэгдүүлэх зэрэг шууд нөлөө үзүүлж, нийгмийн хөдөлмөрийн бүтээгдхүүнийг арвижуулах, үндэсний орлогын өсөлтийг хангах чухал урьдчилсан нөхцөлийг бий болгодог.

Социалист эрүүлийг хамгаалах нь ажиллах хүчний эрүүл мэндийг нөхөн сэргээх үүргийг гүйцэтгэж, өргөттөсөн нөхөн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж байгаагаараа нийгмийн үйлдвэрлэх хүчний нэг хэсэг болдог юм. ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд хүний төлөө  түүний эрүүл мэнд, аз жаргал сайн сайхны төлөө халамж анхаарал тавьж  эрүүлийг хамгаалахын үйл ажиллагааг боловсронгуй болгож байна. Үүний үр дүнд гишүүн орнуудад бэх бат баазтай социалист эрүүлийг хамгаалахын систем бүрэлдэн тогтов. 1975 онд хуралдсан ЭЗХТЗ-ийн XXIX чуулганаар эрүүлийг хамгаалах, анагаах ухаан, техникийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэ х, боловсронгуй болгох зорилгоор Эрүүлийг хамгаалах байнгын комиссыг байгуулахаар шийдвэрлэсэн нь ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүн амын аж амьдрал, соёлын түвшинг дээшлүүлэхэд чухал хүчин зүйл боллоо.

Өнгөрсөн таван жилд Эрүүлийг хамгаалахын байнгын комисс 11 төрлийн цогцолбор асуудлаар ажиллаж ирсэн бөгөөд үүнд зүрх, хорт хавдар, томуу, тойрон байгаа орчны эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчин болон эдийн засгийн ач холбог-дол бүхий эмийн үйлдвэрлэл, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, иммунобиологийн бэлдмэлүүд зэрэг хамгийн чухал асуудлууд орж байна.

Ажилласан хугацаа богино, боловсруулсан асуудлууд маш нарийн байсан боловч гишүүн орнуудын эрүүлийг хамгаалах практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх ба тухайн орны ард түмэнд үзүүлэх эмчилгээг сайжруулахад ашиглах боломжтой ололт амжилт гаргасан байна.

Хамтын ажиллагааны үр дүнд:

—  Зүрх судасны өвчин, хорт хавдар, халдварт өвчний заримыг урьдчилан сэргийлэх, эрт оношлон эмчлэх,

—  Эмийн чанарыг хянах, стандарт арга барилыг боловсруулан ашиглах,

—  Агаар ба үйлдвэрийн газрын ажлын орчны бохирдолтын хэмжээг хянах арга барилыг боловсруулж ашиглах,

—  Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж мэргэжлээс шалтгаалах өвчнийг урьдчилан сэргийлэх Хорт хавдартай өвчтөнийг үйлчлэх, үйлчилгээний зохион байгуулалт, диспансерийн хяналтад байгаа өвчтөнийг тогтмол ажиглах арга боловсруулах.

—  Хиймэл нойрны булчирхай хийж, донорын эрхтэн хадгалах шинэ арга боловсруулах.

— Анагаах ухааны (Мединформ) мэдээллийг соронзон хальсанд бичиж мэдээлэх автоматчилсан үйл ажиллагааны (Медик) системийг ашиглах зэрэг асуудлыг боловсрууллаа.

ЭЗХТЗ-ийн Эрүүлийг хамгаалах байнгын комисс тус зөвлөлийн Шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах хороо, машин, химиин үйлдвэр, атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах байнгын комисстой нягт холбоотой ажиллаж байна.

Эрүүлийг хамгаалах байнгын комиссын боловсруулсан санаачилгын үндсэн дээр эдгээр комиссууд тоног төхөөрөмж, эмийн зүйл шинээр бүтээж үйлдвэрлэх, дагнан хоршоолох асуудлыг шийдвэрлэж байна. Комиссууд тус асуудлаар хийж байгаа ажлын талаар бие биедээ байнга харилцан мэдээлж байдаг. Саяхан химийн үйлдвэрийн комисстой хамтран эмийн үйлдвэрийн мэргэжилтний хамтарсан зөвлөлгөөнийг хийж, 1990 он хүртэл шаардагдах чухал эмийн жагсаалт, түүний хэрэгцээг тодорхойлов. Энэ зөвлөлгөөн комиссуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шийдвэртэй нийцсэн ажил боллоо. ЭЗХТЗ-ийн зарим байгууллагуудын хүсэлтийн дагуу комиссын хүрээнд эрүүл ахуйн зарим норм, стандартыг боловсруулж байна. Комисс нь хэд хэдэн зүйлээр хамтран ажилла х хэлэлцээр байгуулж, одоо уг хэлэлцээрийн дагуу гишүүн орнууд ажиллаж байна. Бөөр шилжүүлэн суулгах хэлэлцээрийн дагуу (Интертрансплант) олон улсын систем байгуулсан бөгөөд төв нь Чехословакийн нийслэл Прагад байрладаг. Уг төв бөөр шаардлагатай өвчтөнүүдийн эмнэл гийн үзүүлэлтийг нэгттэн төвлөрүүлж, өвчтөний эмнэлгийн үзүүлэлт, донорын бөөрийг харьцуулан үзэж бөөр солих боломжтой өвчтөнд явуулж байна. Ингэж ЭЗХТЗ-ийн Европын орнууд донорын бөөр солилцох боллоо. Мөн эмнэлгийн иммунологийн бэлдмэл" судлах асуудлаар шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, эмнэлгййн иммунологийн бэлдмэл үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дагнах хоршоолох тухай  Гэрээ бэлтгэж гарын үсэг зурсан явдал чухал ач холбогдолтой боллоо. Уг гэрээний дагуу орчин үеийн шинэ вакцин,тэжээлт орчин, алерген боловсруулах, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх олон улсын хооронд дагнах, хоршоолох болон харилцан нийлүүлэх асуудлыг иж бүрэн шийдвэрлэх юм. Уг гэрээний үндсэнд иммунобиологийн 22 чухал бэлдмэлийг боловсруулах бөгөөд чанарын үзүүлэлтээр дэлхийн стандартын хэмжээнд хүрэх юм. Хэлэлцээрийн биелэлтийн явцад саа, мэнэн, улаан бурхан, сүрьеэ, галзуу, татран зэрэг онц хүнд халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх чухал бэлдмэлүүдээр эдийн засгийн бага зардлаар гишүүн орнууд өөрийн хэрэгцээг хангах болно. Энэ баримт бичгийн дагуу харйлцан туслалцаа үзүүлэх, туршлатай, технологи солилцох, мэдээллээр хангах, боловсон хүчин бэлтгэх зэрэг ажлыг зохион байгуулах болно. Энэ салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх нь цаашид бүтээгдхүүнийг олон улсын зах зээлд оруулж, ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудаас хөгжиж буй орнуудад халдварт өвчнийг бууруулахад үзүүлж байгаа тусламжийг улам дээшлүүлэхэд түлхэц болно. Шинэ таван жилд комисс нь эдийн  засгийн   чанартай асуудлуу дыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлнэ.   Үүнд:   Эмнэлгийн тоног, төхөөрөмж, иммунобиологийн бэлдмэл, эмийн зүйлээр  гишүүн орнуудын хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлийг дагнан хоршоолох үндсэн дээр химийн ба машины үйлдвэрийн комисстой харилцан уялдсан төлөвлөгөөтэй ажиллана. Үүнд: Эрдэм шинжилгээний боловсруулалтаас эхлээд үйлдвэрлэх, түүнийг нийлүүлэх хүртэлх үйл ажиллагааг тодорхойлсон байгууллага хоорондын төлөвлөгөөг зохионо. Эрүүлийг хамгаалах байнгын комисс энэ төлөвлөгөөг бэлтгэхдээ гишүүн орнуудад чухал шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн зүйлийн жагсаалт түүний хэрэгцээг тодорхойлж өгөх болно. Амбулатори поликлиник, зүрх судас, хорт хавдар, сэхээн амьдруулах, түргэн тусламж, лаборатори зэрэг эмнэлгийн чухал албанд оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн зүйлийн жагсаалтыг гаргах нь чухал юм. Эрүүлийг хамгаалахын байнгын комисс анагаах ухааны иммуно биологийн бэлдмэлүүд бэлтгэх талаар үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өртөжүүлэхэд онцгой анхаарч байна. Эмчилгээний өндөр идэвхтэй вакцин,бүтээж үйлдвэрлэлд оруулж эрүүлийг хамгаалахын практик үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлэх болно. Байнгын комисс 6 дугаар хурлаараа 1990 он хүртэлх шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг. тодорхойлсон билээ. Энэ үндсэн чиглэдд анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын хамгийн чухал 18 асуудлыг оруулжээ.                      Үндсэн чиглэлийн дагуу байнгын комисс 1981-1985 оны шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг 13 цогцолбор асууддаар хамтран ажиллахаар боловсруулна. Хамтын ажиллагааны урт хугацааны зорилтот программын дагуу хөдөлмөрийн гэрүүл ахуй ба мэргэжлийн өвчин цогцолбор асуудлын ажлын төлөвлөгөөнд үйлдвэрийн үндсэн салбарууд болон хөдөө аж ахуйд хедөлмөрийн эрүүл ахуйн норм боловсруулах сэдвүүд оруулсан байна.        ЭЗХТЗ-ийн эрүүлийг хамгаалах салбарт боловсруулах стандартын талаар хамтын ажиллагааг өрнүүлэн юуны өмнө үйлдвэр хөдөө аж ахуйн ажилчдын, эрүүл мэнд, орчныг хамгаалах асуудлаар стандартыг тогтоох болно. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эрүүлийг хамгаалахын практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх системийг нарийн боловсруудах ажлыг хийнэ. Комисс цаашид өөрийн болон нарийн бичгийн дарга нарын газрын эрүүлийг хамгаалах хэлтэс, бүрэн эрхт зөвлөлүүд, цогцолбор сэдвүүдийн удирдах байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, юуны өмнө үйлдвэр хөдөө аж ахуйн ажилчдын, өвчнөөс урьд чилан сэргийлэх, эрдэм шинжилгээний ажил, эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалтын үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ авна. Цаашид хамтын ажиллагааны үр дүн нь улам дээшилж, ЭЗХТЗ- ийн гишүүн орнуудын хүн амын эрүүл мэндийг сайжруулах хэрэгт үзүүлэх тусламж нэмэгдэх болно. ЭЗХТЗ-ийн Гүйцэтгэх Хорооны 101 дүгээр хурлаар эрүүлийг хамгаалах салбар. дахь хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг тэмдэглэж ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын эмийн зүйлс, эмнэлгийн; техникийн хэрэгцээг улам сайн хангах, эмнэлгийн зарим багаж хэрэгслийн техникийн түвшинг дээшлүүлэх талаар авах арга хэмжээг төлөвлөв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 439
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК