1 Шастины Клиникий Төв Эмнэлэг, 2"Монос" дээд сургууль, 3Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 4ОХУ-ын Буриадын Шинжлэх Ухааны төв
Background. The "Hepamon" is the combination of 2 plants (Salsolla collina, Chiazesperum erectum) grown in Mongolia. The Hepamon was producted through the coalition of water extract of these 2 plants. In acute hepatosyte's necrosis these 2 plants effect as hepatoprotective action which is described redoxypotention line - Salsolla collina is rich of sterin and cholesterol while Chiazesperum is rich of oxidized unites.
Purpose. The purpose of this study was to determine hystochemically change of oxidization of suctinate that plays the main role for the release of piruvat from glycolysis and it's enter to Crebs cycle.
Results. The study shows that in the liver of rats intoxicated by CCI„, decreased SDH and LDH. The livers of animals intoxicated by CCA and used the "Hepamon" levels of SDH and LDH were higher than in the Silimarin used animals. In the liver of rats used the "Hepamon" activation of LDH was very high.
Conclusion:
- The "Hepamon" increases the activity of mitochondrial marker of SDH and organ specific LDH decreased with influence of CCL,
- Intoxicated by СС14 and used the "Hepamon" levels of SDH and LDH were higher in animal livers than in animals treated by the sill
Pp. 4-6, Pictures 4, References 3.
Үндэслэл. Сүүлийн 5 жилийн судалгагаар хүн амын дунд В вирус тээгч 17,0%, С вирусийн тархалт 33,%, элэгний халдвараар өвчлөгсдийн 60,0% -д нь С вирусийн эсрэг бие илэрсэн нь элэгний архаг үрэвсэл, цирроз, хорт хавдрын өвчлөл ихсэж буйг харуулж байна.
Үүний учир шалтгаан нь дийлэнх судлаачдын бичдэг вирус, түүний персистенци, дархлал зохицуулалтын алдагдал, цөсний тогтоншил зэрэг хүчин зүйлтэй холбоотой байхаас гадна хамгийн гол нь эдгээр бүх эмгэг хүчин зүйлийн үйлдлийг элэгний эсийн мембран-редоксипотенциалын гурван төлөв шугам дээр сайтар шүтэлцүүлэн авч судлаагүйтэй холбоотой байж болох юм.
Амьд бие махбодын бодис-энергийн солилцоо, энерги-дулаан үүсэлт, исэлдэлт задрал, нийлэгжилт ангижралт гэсэн бүх процессууд дээрх үндсэн 5 мембрант бүтэц дээр шүтэж явагдах ба энэ бүх үзэгдэл нь НГ, е-ий хэвийн урсгалаар нөхцөлдөж, үндсэндээ "мембран-редоксипотенциалын 3 төлөвт шугам"-аас хамаардаг12.
Гепамон бэлдмэл нь манай оронд ургадаг толгодын бударгана (Salsolla collina), цэх галуун тазаг (Chiazospermum erectum) ургамлын нийлмэл юм. Уг бэлдмзл нь энз хоёр ургамлын усан хандаар эвцэлдүүлэн гаргаж авсан бэлдмэл 5өгөөд элэгний хурц үхжлийн үед тэдгээрийн үзүүлэх хамгаалах идэвхжлийг "редоксипотенциал шугам"-тай холбон авч үзэх юм бол толгодын галуун таваг ургамлын протопин алкалоид нь исэлдсэн хэлбэрт нэгдлээр баялаг байдагонцлогтой юм.
Зорилго. Судалгааны ажлын үндсэн зорилго 5ол янз бүрийн хугацаатай элэгний үрэвслийн уед гликолизоос пируват үүсэх, үүссэн пируват кребсийн цикл рүү орох, тэнд Н е~ий чөлөөт урсгалд гол үүрэгтэй субстрат болох сукцинатын исэлдэлт яаж өөрчлөгддөгийг гистохимийн урвалаар тодорхойлж үзэхэд оршино.
Хэрэглэгдэхүүн, арга зүй. Энэхүү гистохимийн судалгааг ОХУ-ын Буриад улсын Дорно дахины анагаах ухааны төвийн дэргэдэх сорилын ба биологийн лабораторит проф. С.М.Николаев, проф. К.С.Лоншакова нарын удирдлага дор явуулсан ба гликолизийн пируват транслокацид орох урвалыг лактатдегидрогеназа (ЛДГ), сукцинатын исэлдэлтийг сукцинатдегидрогеназа (СДГ) ферментийн идэвхээр төлөөлүүлж судаллаа.
Бид гистохимийн урвал явуулахдаа цагаан харханд СС14-өөр үүсгэсэн элэгний үрэвспийн 7, 14 дэх хоногт элэгний эдээс зүслэг бэлтгэн, тетразоль-хөх будгийн тусламжтайгаар дээрх ферментүүдийг будаж, эмчилсэн болон эмчлээгүй бүлэгт харьцуулан тодорхойлов.
Элэгний эдэд сукцинатдегидрогеназа (СДГ), лактатдегидрогеназа (ЛДГ) ферментийг Накласым аргаар тодорхойлох гистохимийн арга зүй:
Хөлдөөгч микротом (кристат)-оор бэлтгэсэн элэгний шинэ зүссэн эд.
- Зүссэн эдийг 37°с-д 5-20 минут байлгана.
- Физиологийн уусмалаар угаана.
- Формалин-физиологийн уусмалд дамжуулна.
- 15 хувийн этанолоор угаана.
- Градус нэмэгдүүлсэн спирт, ксилолоор дамжуулна.
- Ксилолд тунгалагжуулна.
- Бальзам юм уу полистиролд цутгана
Үр дүн, хэлцэмж. ССI4-өөр элэг гэмтсэн үед хамгийн түрүүнд митохондрийн исэлдэн ангижруулах явц алдагдана, Эсийн энергийн алдагдал нь эмгэг процессийн эхний түлхүүр шинж тэмдэг болдог4. Судалгааг явуулж байх үед СДГ болон ЛДГ-ийн тод ялгааг 14 дэх хоног дээр илрүүлж байсан. Бидний судалгаагаар ССI4-өөр хордсон хархны элгэнд СДГ ба ЛДГ их буурсан байна. ССI4-өөр хурцаар хордоод гепамон хэрэглэж байсан амьтдын элэгний СДГ ба ЛДГ нь силимарин хэрэглэж байсан СДГ ба ЛДГ-ийн хэмжээнээс өндөр байсныг дараах зургаар харуулъя.

Зураг 1. Судалгааны 14 дэх хоног.
Элэгний үрэвсэл бүхий хяналтын эмчлээгүй бүлгийн хархны элгэнд СДГ-ферментийн идэвхи бага (доод хэсэгт) байхад Гепамоноор эмчилсэн хархны элгэнд СДГ-ферментийн идэвхи төвийн венийн эргэн тойрон болон элэгний хэлтэнцэрийн захаар тод илэрсэн (дээд хэсэгт) байв. Будаг-тетразоль хөх. Субстрат нь хувны хүчил. Өсгөлт 10x10.

Зураг 2. Харьцуулсан бүлэг.
Гепамоноор эмчилсэн амьтдын элгэнд ЛДГ-ийн идэвхжилт (дээд хэсэгт) тод харагдаж байна. Энэ нь цайвар өнгөөр будагдсан гепатоцитуудын фон дээр ерее мөхлөг байдлаар харагдаж байгаа бол хяналтын бүлэгт ийм мөхлөгт бүтцүүд бараг агуулагдахгүй байна (доод хэсэгт).

Зураг 3. Гепамон хэрэглэж байсан хархны элэгний (дээд хэсэгт) СДГ-ийн идэвхи силимарин (доод хэсэгт) хэрэглэж байсан хархны элэгний СДГ-ийн идэвхиэс өндөр байна. Будаг-тетразаль хөх. Субстрат-хувны хүчил. Өсгөлт 10x10.

Зураг 4. Гепамон уусан хархны элэгний нэг хэлтэнцэрт ЛДГ ферментийн идэвхжилт маш өндөр байв. Будаг-тетразаль хөх. Субстрат-Сүүний хүчил. Өсгөлт 10 х 10.
Дүгнэлт.
- Гепамон нь ССI4-ийн нөлөөгөөр буурсан байсан митохондрийн маркер эсгэг СДГ ба эрхтэн өвөрмөц ЛДГ эсгэгийн хэмжээг нэмэгдүүлж байна.
- ССI4-өөр хурцаар хордоод гепамон хэрэглэж байсан амьтдын элэгний СДГ ба ЛДГ нь силимарин хэрэглэж байсан СДГ ба ЛДГ-ийн хэмжээнээс өндөр байгаа нь амьтдын элэгний биомембраны липидийн хэт ислийн исэлдэлтийг гепамон саатуулж байгааг харуулж байна.
2. Амбага.М., \"Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны кодын шилжилт\". УБ, 2005. х.7
3. Чимэдсүрэн О., \"Монгол улсын хүн амын дундах халдварт өвчний хяналтын урт хугацааны хэрэгцээг тодорхойлох\" Илтгэл. УБ, 2004. Sigal L.H., Kon V.,\"Immunology and inflammation\" 2004, 668р




