Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Чих, хамар, хоолойн тусламжийн одоогийн байдал цаашид тавих зорилт
( Түүх )

Л. Шагдар; Г.Цэцэгдарь, Я.Хоролгарав

Анагаах ухааны дээд сургууль, Улсын клиникийн төв эмнэлэг, Хүүхдийн клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

На основании анализа материалов ЛОР клиники центральной республиканской клинической больницы и статистических материалов Миниетерства здравоохранения авторы пришли к выводу, что по стационарной заболеваемэсти первэе место зани-м ают заболевания глотки, из них главное мгсто занимает хронический тонзиллит (87,5%), второе место—заболевания нэса и егэ придаточных пазух (25,7&) третье место—заболевания-уха (22,2)6)- Срэди них ведущге мз-гто за.нимаюг хронический гнойный средяий отиг-33,3 У0), чегвгргое мзетэ-заболгванид гортдни 13,1 % и наконец прочиг болезни 4,1 %. 3аболемаемость по  обрацаемости к лэр врачам 122,5 на 1.000 жителей. Из них заболгваемэггь Детей 272,3. В настоящее   время   в нашей   стране   рабэтают   64   врачей,   функциэнируют 193 коек и 35,5 кабинеты, на каждые  10 тысяч  населения  прйходится в среднем 0,38 врача-оториноларинголога, а такжз 1,1 оториноларингологических  кое:с. Обес печенность сельского населения 0,19 оториноларинголога, 0,55 коек на 10 тысяч ж ителей. Авторами написаны некоторые вопросы  по Дальнейшему улучшению лэр помощи в МНР. 

Манай нам, засгаас нийгэм эдийн засаг, эрүүл энхийн өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсний үр дүнд хүн ам ардын хувьсгал ялснаас хойш бараг гурав дахин өсч нийт хүн амын 70 гаруй хувь нь хүүхэд, залуучууд болсноор манай орон эрүүлжин залуужсан орон боллоо.Эрүүлийг хамгаалах байгууллага өргөжиж, эмнэлгийн ажилтны тоо олширсны үр дүнд, тэдний идэвх чармайлтын үрээр хүн амын эмнэлгийн үйлчилгээ цаашид сайжирсаар байна. Эрүүлийг хамгаалах салбарт мэдэгдэхүйц амжилт олсон боловч аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, хүн амын үйлчилгээний чанарыг сайжруулах ажилд багагүй дутагдал оршсоор байна. Эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг цаашид өргөжүүлэх хэрэгтэй бөгөөд үүнд хөдөө нутгийг өргөн хамрах явдал эрүулийг хамгаалах салбарын гол зорилт гэж нам үзэж байна" гэж МАХН-ын ХҮШ их хурлын тайлан илтгэлд заасан билээ. [1] Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чих, хамар хоолойн тусламжийн асуудал чухал үүрэг гүйцэтгэх юм. Зөвлөлтийн эрдэмтдийн судалгаагаар [8] чих, хамар хоолойн өвчлөл нийт өвчлөлийн дотор 15, 3-31% эзэлдэг байна. Үүнээс залгиурын өвчин 13,9%, хамар, түүний дайвар хөндийн өвчин 8,05%, чихний өвчин 7,52%, төвөнхийн өвчин 1,04%, бусад байрлалтай өвчин 0,49 %-ийг эзэлж байна. Улсын клиникийн төв эмнэлгийн чих, хамар хоолойн тасагт хэвтэж эмчлүүлэгчдийн 12 жилийн материалыг судлахад: 1. Залгиурын өвчин 34,9% (Үүнээс 87,5 % нь гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл байна) II. Хамар, түүний дайвар хөндийн үрэвсэл 25,7 %, III. Чихний өвчин 22,2 % (Үүнээс 83,3 % нь дунд чихний архаг булаг) IV. Төвөнхийн өвчин 13,1 %, V. Бусад байрлалын өвчин 4,1 % тус тус ззэлж байгаагаас үзэхэд хүн амын дотор гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, чихний архаг булаг амьсгалын дээд замын өвчнүүдээр өвчлөх явдал элбэг байна.

ЗХУ-д чих, хамар, хоолойн өвчлөл [3} 1000 хүн амд 283 [3,5] Ган улсад 298,2 [6] Манай улсад 124,5 [2] байна. Эрүүлийг хамгаалах яамны 1980 оны дүн бүртгэлийн мэдээгээр чих, хамар, хоолойн өвчлөл 1000 хүн амд 122,5 байна. Чих, хамар, хоолойн өвчнөөр эмнэлэгт ирж үзүүлэгсдийн тоог хот хөдөөд ялган авч үзвэл аль ч оронд хотын хүн ам олон, хөдөөний хүн ам цөөн ирж үзүүлдэг байна. Энэ нь нарийн мэргэжлийн тусламжийн хүрэлцээтэй холбоотой юм. ЗХУ-д хотын 1000 хүн амаас 73, хөдөөнөөс 64,3 [7]. Украйнд хотын 1000 хүн "ам тутмаас 655, хөдөөнөөс 213 [4] хүн ирж үзүүлж байна. Манай улсад 1980 оны байдлаар хотын 1000 хүн амаас 234,6, хөдөөгийн 73 хүн чих, хамар, хоолойн өвчнөөр ирж эмнэлэгт үзүүлсэн байна. Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтдийн судалгаагаар чих, хамар, хоолойн архаг өвчинтэй хөдөөний хүн амын 72 % нь эмнэлэгт ирж үзүүлж чадаагүй байсан байна. Иймээс хөдөөний хүн амын өвчлөлийг судлах нь чих, хамар, хоолойн тусламжийг төлөвлөх, зохион байгуулахад ач холбогдолтой юм. Улсын клиникийн төв эмнэлгийн чих, хамар,  хоолойн тасагт хэвтэж эмчлүүлэгчид болон поликлинкээр  үзүүлсэн хүн амын насны байдлыг авч үзвэл: 75-80% нь 35 хүртэлх насны хүүхэд залуучууд байлаа. ЗХУ-д хүүхдийн чих, хамар, хоолойн өвчлөл 1000 хүн ам   тутамд 274 [3], Гана улсад 210,5 [6] байна. Манай улсад 1980 онд чих, хамар, хоолойн өвчнөөр ирж поликлиник амбулаториор үзүүлэгсдийн судалгаагаар хүүхдийн өвчлөл 1000-д 272,3 байгаа учраас цаашид урьдчилан сэргийлэх үзлэгт  16 хүртэлх  насны хүүхдийг бүрэн хамруулж эрүүлжүүлэх  ажлыг зохион  байгуулах  нь  чухал байна. Одоо манай улсад чих, хамар, хоолойн мэргэжлийн 64 их эмч, 193 ор, 35 кабинет ажиллаж байна.  Үүнээс хотод их эмч 42,  эмнэлгийн ор 130, кабинет 18, хөдөөд 22 их эмч, 63 ор 17 кабинет, ажиллаж байна. Хүн амд үзүүлж буй чих, хамар, хоолойн тусламжийн хүрэлцээг ЗХУ-ын үзүүлэлттэй харьцуулан авч үзвэл, ЗСБНХОУ-ын нормативаар [10] 10000 хүн ам тутамд 0,5 их эмч, эмнэлгийн  2,5 ор ногддог бөгөөд 1972 онд улсын дундаж үзүүлэлт 0,53 их эмч, 1,78 ор  ажиллаж байжээ. Манай улсад 1980 оны байдлаар 10000 хүн  амд хотод 0,76 их эмч, 2,3 ор, хөдөөд 0,19 их эмч 0,55 ор,  улсын дундач үзүүлэлтээр их эмч 0,38, чих, хамар, хоолойн тусламжийн ор 1,1 байгаа нь хотод эмнэлгийн орны болон эмчийн хүрэлцээ  хөдөөг  бодвол илүү боловч нийт улсын хэмжээнд ялангуяа хөдөөний хүн амд үзүүлбэл зохих чих, хамар, хоолойн тусламжийн хүрэлцээ хангалтгүй байна.

Хүн амд үзүүлэх чих, хамар, хоолойн тусламжийн чухал зангилаа асуудал бол яаралтай тусламж юм.

ЗХУ-ын эрдэмтдийн судалгаагаар чих, хамар, хоолойн яаралтай тусламжийн 10-15%-ийг поликлиник, амбулаториор үзүүлж байна гэж үзжээ. [9]

Одоо манайд бидний үзэж байгаагаар чих, хамар, хоолойн яаралтай тусламжийн 40-45 %-ийг поликлиник, амбулаториор үзүүлж байна. Цаашид ЗХУ болон бусад социалист орнууд, өөрийн орны тэргүүний эмнэлгүүдийн туршлагаар, орчин үеийн тоног төхөөрөмж, аппарат багажаар хангагдсаны зэрэгцээ нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, эмч мэргэжилтний мэдлэг мэргэжлийг системтэй дээшлүүлсний үр дүнд яаралтай тусламжийг поликлиник, амбулаториор үзүүлэх явдлыг жигд давамгайлуулж болох үндэстэй юм, .

Насанд хүрэгсэд болон хүүхдэд яаралтай тусламж эмнэлэгт үзүүлсэн байдлыг харьцуулан үзвэл Яаралтай тусламж авбал зохих өвчнүүдийн дотор тэргүүн байранд хүүхэд болон насанд хүрэгсдэд нэгэн адил чих, хамар хоолойн хурц үрэвсэлт өвчинүүд удаах байруудад хамрын цус алдалт, чих, хамар, хоолойй эрхтний механик гэмтлүүд, гаднын биет орсон тохиолдол, чихний булгийн тархи нугасны хүндрэл, хамгийн цөөн тохиолддог нь түлэгдэлт байна.   Эдгээрийн   дотор   хурц   үрэвсэлт өвчнүүд болон гаднын биет орсон тохиолдол хүүхдэд илүү байдаг ба залуучүуудад механик гэмтэл, ахимаг насны хүмүүст хамрын цус алдалт элбэг тохиолдож байна. Яаралтай тусламжийн өвчний тохиолдол нь улирлын байдалтай нилээд холбоотой нь ажиглагдлаа. Үүнд хурц үрэвсэл (дунд чихний отоантрит, ларинготрахеобронхит, хамар түүний дайвар хөндийн хурц үрэвсэл нь хавар өвлийн улиралд элбэг байхад цус алдалт нь 2, 3, 4-р саруудад элбэг тохиолддог нь бие махбодын витамины дутагдалтай холбоотой байна.

Иймээс чих хамар, хоолойн өвчлөлийн насны болон цаг улирлын уялдааг харгалзан. үзэж урьдчилан сэргийлэх ажил, эмнэлэг гэгээрлийн сурталчилгааг зохион байгуулах нь зүйтэй. Чих, хамар, хоолойн яаралтай тусламж үзүүлэх явдал нь мэргэжилтэй эмч нарын хүртээмж, латериаллаг хангамж, тэдний мэргэжил мэдлэгтэй зайлшгүй холбоотой юм. Жишээ нь: Хүүхдийн клиникийн төв эмнэлгийн эмгэг анатомийн задлан шинжилгээний материалд хийсэн дүгнэлтээс үзэхэд 1976-80 онуудад задлан шинжилгээний 37,2 61,1 %-д оношлогдоогүй отоантрит тохиолдож байсан байна. Үүнд: Өвчтөн хожуу хэвтсэн анамнез дутуу цуглуулсан, бодит үзлэг хангалтгүй хийж чих, хамар, хоолойн эмчид үзүүлзэгүй зэргээс шалтгаалсны 55-60 %-д чих, хамар, хоолойн эмчийн хүрэлцээгүйгээс үзлэгт орж чадаагүй байна.

Эдгээр  судалгаанаас үндэслэн  чих,   хамар,  хоолойн тусламжийг цаашид сайжруулахын тулд

1.  Хот хөдөөгийн хүн амын чих, хамар, хоолойн өвчлөлийн судалгааг зориудын үзлэгийн үндсэн дээр нарийвчлан гаргах, энэ үндсэнд хүн амд шаардагдах ор, эмч мэргэжилтний нормативыг бүсчилэн тогтоож хэрэгжүүлэх.

2.  Хүүхдийн практикт чих, хамар, хоолойн тусламжийг ойртуулан сайжруулах. Үүнд: а. Аймаг бүрийг хүүхдийн чих, хамар, хоолойн кабинеттай болгох. б. Хүүхдийн эмнэлгийг 120-150 оронд чих, хамар хоолойн нэг эмч байхаар норматив тогтоож чих, хамар, хоолойн эмчийн зөвлөлгөөнөөр тогтмол хангах в. 16 хүртэлх насны хүүхдийг зориудын урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж эрүүлжүүлэх ажил тогтмол зохйож байх. г. Чих, хамар, хоолой, хүүхэд, дотор, бусад мэргэжлийн эмч нарын ажил төрлийн холбоог сайжруулах.

3.  Хөдөөний хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх төв болсон сум дундын эмнэлгүүдийг чих, хамар, хоолойн эмчтэй болгох.

4.  Урьдчилан сэргийлэх үзлэгт хүн амыг бүрэн хамруулж амьсгалын дээд замыг эрүүлжүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөөтэй,орон нутгийн ажилтай уялдуулан тогтмол зохиох.

5.  Поликлиник, амбулаторийн тусламжийг давамгайлуулахын тулд чих, хамар, хоолойн кабинетыг орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэглэлээр хангаж, эмч мэргэжилтний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх.

6.  ЗХУ, ах дүү социалист орнуудтай хамтач ажиллагааг өргөжүүлэн практикт урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх шинэ арга туршлагуудыг өргөнөөр нэвтрүүлэх.

7.  Эрдэм шинжилгээний ажлын үр нөлөөг дээшлүүлэх, практикийн эмч нарыг эрдэм шинжилгээний ажилд өргөн оролцуулах, эрдэм шин-жилгээний ажлыг ангин.а, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл сонсголын эрхтэний үйл ажиллагаа эмгэг өөрчлөлт амьсгалын дээд замын өвчнүүд чих, хамар, хоолойн хавдар, харшил өвчнүүдийг судлахад чиглүүлэн явуулах шаардлагатай байна.

Ном зүй

1. Ю. Цэдэнбал.. МАХН-ын XVIII их хурал дээр тавьсан МАХН-ын Төв Хо-рооны тайлан, ойрын жилүүдийн зорилт. 1981 он 54—55.
2. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын хөгжилт (статистикийн товч лавлах)
УБ. 1977 он. .
3. Авербах Л. А. Левинская Л. Р. К вопросу о заболеваемости селького на-селемия болезнями уха горла, носа. Жур. уш. нос. бол 1977, 2. 82—8 6.
4. Авербах Л. А. Левинская Л. Р. Методические подходы к определению перспективной потребности населения УССР в лор помощи. Жур. уш. гор. нос.
«бол. 1975, № 3, 64—67.
5. Бикбаева А. И. Оториноларикгология в Башкирии Вест. отаринол. 1972. № 6, с 20—24.
6. Грандо А\\\'. А. Кухленко Г. В. Распространенность заболевании уха, горла, носа среди взрослого населения республики- Гана. Жур. Уш. Нос. Горл. бол. 1978. 1. 83—86. \\\'
7. Кузнецов В. С. Планированне ЛОР помощи. Вестн. оторинолар. 1967. 2. 76—78.
8. Озинковский В. В. Опанащенко Г. А. Заболевания Лор органов у механи .заторов сельского хозяйства. Жур. уш. нос. горл. бол. 1974: 4. 99—100.
9. Ш. Всероссийский III съезд оторицоларингологов., Вест. оторинолар. 1973, 3 103—110.
10. Отчет о работе пленума правления всероссийского научного общества ото-риноларингологов 1971 г. Вестн. оторинолар. 1972. 1. 114—120.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1945
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК