Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 2(103)
Хамт олон –Эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн явц, үр дүн цаашид авах арга хэмжээг тогтоох судалгаа
( Судалгааны өгүүлэл )

   Ц. Содномпил , М. Туяа, Э. Эрдэнэчимэг

Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв

 
Абстракт

Methodology

This research is made relied on the comparative study methods in which the data collection has been done through interviews. Multi-stage sampling were done in this study. Survey result

The fact that more than one third of the respondents from project sums and over 5 per cent of those from control sums have been able to give a positive answer to the question whether health volunteers are active in rural areas concerned shows that incipient activities have already been gaining grounds not only under the I! Community-Health" project, dut also within the case there is an opportunity for achieving greater outcomes in the case if the objectives and activities relative to health volunteers under the ''Community and Health" project are better coordinated with the other projects.

However, the fact that 65 per cent of the population of the project sums have responded that they do not know about health volunteers can not but to attract the attention

One percentage of statisticians of sum hospitals who have been involved in the training programs is low.

Though the majority of those involved in the training programmes assume that the training courses have been a success and they can effort to conduct basic health package service cost estimates, the level of their theo­retical knowledge regarding the cost estimation practice is unsatisfactory.

Their knowledge regarding the importance of cost estimates and the practical application thereof in their activities is far from being satisfactory.

Most of managerial post-holders are informed about the "Community and-Heaith" project related training The actions taken by the managerial post-holders towards motivating the community participation are far from be­ing adequate. But they are aware of what they shall do so as to motivation the com minify participation. The fact that managerial personnel do not have an adequate financial knowledge and the Sack of information are con­sidered to be a main constraint in their efforts for moti­vating the community pacticipation and successfully imple­menting the project.

Эрүүл мэндийн сайн дурын туслагчийн үйл ажиллаганы талаархи судалгаа

3.1. Хүн амаас авсан судалгааны дүн

Эрүүл мэндийн сайн дурын туслагч (ЭМСДТ)-ийн үйл ажиллагааны талаар хүн амын мэдлэг, тэдний хэрэгцээ, ЭМСДТ-ын ажлыг үнэлж байгаа байдал зэргийг судалсан. Судалгааны дүнгээс харахад төслийн сумаас судалгаанд оролцогчдын 35.0% нь сумандаа ЭМСДТ ажилладагийг мэддэг ажээ.  (график 1)

ЭМСДТ-ын талаархи мэдлэг нь оролцогчдын боловсролын түвшингээс хамаарч байгаа ба (Р=0.002) ЭМСДТ-ийн хийдэг ажлыг тодруулахад дараахь байдлаар хариулсан байна. (Хүснэгт 1)

Судалгаанд оролцогчдын 64% нь ЭМСДТ-аас тусламж авах шаардлага гардаг гэж хариулсан ба тэд эрүүл мэндийн зөвлөгөө авах, эмч дуудах, эм авах зэрэг тусламжуудыг авах хэрэгцээтэй гэсэн байна.

3.2. Эүүл мэндийн сайн дурын туслагчаас авсан судалгааны дүн

Судалгаанд 72 эрүүл мэндийн сайн дурын туслагч хамрагдсаны 28% (20) нь эрэгтэй, 72% (52) нь эмэгтэй байв. Дундажаар 33±10 настай бөгөөд тэдний тал хувь нь бүрэн бус дунд боловсролтой, Мөн бараг тал хувь нь тусгай дунд, дээд боловсролтой хүмүүс байна.Нийгмийн байдлын хувьд 29% (21) нь ажилгүй 26% (19) нь албан хаагч байлаа.ЭМСДТ нарын 19%-ийг сум,багийн удирдах ажилтан,54%-ийг эмнэлгээс, 17%-ийг хамт олон тус тус сонгож 10% нь өөрийн хүсэлтээр болсон байна.ЭМСДТ нарын 87,5% (63) нь ажиллах сонирхолтой 5% нь  энэ ажлыг хийх сонирхолгүй гэж хариулсан байна. Сонирхолтой ба сонирхолгүй гэж байгаагийн шалтгааныг дараахь хүснэгтэд харууллаа. Хүснэгт2

Бараг бүх ЭМСДТ ажил үүргийнхээ талаархи мэдээллийг зохион байгуулалттай сургалтаар авсан байна. Гэвч тэдний 96% нь нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэсэн бөгөөд үүнийг тодруулбал:

  1. Эрүүл  зан үйлийн талаар 20% (14)
  2. Эмнэлгийн анхан шатны тусламжийн талаар 40% (28)
  3. Хамт олны оролцооны талаар 15% (10)
  4. Эрүүл мэндийн анхны тусламжийн талаар 40% (28)
  5. Бусдын туршлагаас дээр 16% (11)
  6. Бусад 13% (9)

Хэлэлцүүлэг

ЭМСДТ нь тухайн орон нутгийнхаа хамт слны эрүүл мзнд, сайн сайхны төлөө анхаарал тавьж , өөртөө болон бусдад ЭМАТ үэүулж чадах, хүний төлөө чадах бүхнээ зориулдаг, хүнлэг энэрэнгүй зан чанартай хүмүүс бойна. ЭМСДГ гэсэн нэр нь манай орны хувьд шинэлэг боловч агуулгаараа УЗН-ийн идэвхитэнтэй төстзй юм.

"Танай орон нутагт ЗМСДТ ажилладаг уу" гэсэн асуултанд төслийн сумаас  судалгаанд оролцогчдын 1/3-аас илүү нь хяналтын сумаас оролцогчдыи 5% нь ажилладаг гэж хариулсанаас үзэхэд зөвхөн "Хамт олон-эрүүл мэнд" төслийн  хүрээнд төдийгүй бусад төслийн хүрээнд ч ЭМСДТ ажилпуулах эх үүсвэрүүд тавигдан ажиллаж байгааг харуулж байна. Ийм учраэс цаашид ЭМСДТ-ийн талаархи зорилго, үйл ажиллагааг  бусад төслүүдтэй зохицуулж уялдуулбал илүү үр дүнд хүрэх ач холбогдолтой билээ. Хармн төсөл хэрэгжиж байгаа сумдын хүн амын 65% нь ЭМСДТ ажилладаггүй буюу знэ таллзар "мзддэггүй"' гэж хариулсан нь анхаарал татах үзүүлзлт бөгөөд знэ нь сургалт, сурталчилгааны ажил хангалтгүй, ЭМСДТ-ийн. үйл ажиллагаа хүн амд хүрч мэдрэгддгүй байгаатай' холбоотой гэж үззхээс өөр аргагүй юм.

ЭМСДТ-ийн гүйцэтгэж байгаа ажлын хүн ам хир зэрэг мэддэг байдлыг тодруулж үзэхэд судалгаанд оролцогчдын ("мэднэ" гэж хариулсан) 1 /3-ээс илүү нь ЭМАТ үзүүлдэг , эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулдаг, 1/5 орчим нь эммэлгийн  анхны тусламж үзүүлдэг ,мөн 1/5 орчим нь эмч дуудах, тараах зэрэг ажил хийдэг харин тэдний 7% нь, ямар ч ажил хийдэггүй гэж. тус тус үзэж байна. Энэ байдап нь мөн ЭМСДТ-аас өөрсдөөс нь авсан судалгаанаас ч харагдаж байгаа юм. Судалгаанд оролцогчдын 84-08% нь . (төслийн хяналтын сум) ЗМСДТ»аас тусламж авах хэрэгцээ гардаг гзж хариулсан бөгөөд тэдний бараг тал нь эрүүп мэндийн  зевлөгөө авах хэрэгцээ гардаг гэснээс харахад хүн амд ЭМСДТ-аас тусламж авах  хэрэгцээ байгаа нь харагдаж байгаа ба ЭМСДТ нарыг эрүүл мэндийн зөвлөлгэө өгөх арга барилд  сургах шаардлагатай байна.

Дүгнэлт

1 .Төслийн сумынхны ихэнх нь ЭМСДТ ажилладагийг  мэдэхгүй байна.Гэвч энэ нь төслийн сум бүрт харилцан адилгүй байна.

2.ЭМСДТ-аас тусламж авах хэрэгцээ шаардлага хөдөөгийн хүн амын ихэнх хэсэгт гардаг байна.

3. ЭМСДТ ажилладаг эсэх талаар ммэдэж байгаа байдал оршии суугаа газар нутгийн байрлал, хүл амын боловсролын түвшингээс хамаарч байна.

4.Хамт олны болон өөрийн хүсэлтээр болон ЭМСДТ-ийн эзлэх хувийн жин бага байна. Гэвч ЭМСДТ нарын ихэнх нь ажилдаа сонирхолтой байна.

5.Бараг бүх ЭМСДТ нэмж мэдээлэл авах хэрэгцээтэй байна.

6.ЭМСДТ нарын дөнгөж тал хувь нь сумандаа ЭЭС ажилладаг талаар сонсжээ.

 

Эрүүл мэндийн үндсэн багц үйлчилгээний зардлыг тооцдог байдал

Судалгаанд нийт 37 хүн хамрагдсан бөгөөд талаас илүү нь сумын эмнэлгийн салбарын эрхлэгчид байлаа. Судалгаанд оролцогчдын ажилласан жилийн дундаж 10+2 дундаж нас 38+5 байна.тэдний 48% нь эрүүл мэндийн үндсэн багц үйлчилгээний өртөг, зардлыг тооцох сургалтанд хамрагдсан ба 88% нь сургалт үр дүнтэй болсон гзж үнэлжээ.

Сургалганд оролцогчдын 71% нь зардлын тооцоо хийдзг байна. Харии судалгаанд оролцогчдын дөнгөж 16% нь энэ талаар хангалтгай мэдлэгтэй байна.

Удирдах ажилтнаас авсан судалгааны дүн

 Судалгаанд оролцогчдын 1/4 нь сумын болон багийн засаг дарга , засаг даргын орлогч нар ба харин төрийн бус байгууллагын ажилтны эзлэх хувийн жин 3 байна. Тухайн албан тушаалд ажиллаж байгаа дундаж жил нь 4.9-4.5 байна. Удирдах ажилтны ихэнх нь уг төслийн талаар сонсож мэдсэн боловч тэдний 73% нь сургалтанд хамрагдаагүй байна.Сургалтанд хамргадагсдын дийлэнх нь сургалтаас ЭМСДТ  нарыг бэлтгэх,хамт олны оролцоотойгоор ЭЭМ байгуулах талаар мэдэж авсан байна.

Судалгаанд оролцсон удирдах ажилтны 1/3 нь хамт олны оролцоог идэвхжүүлэх талаар орон нутагтаа ямар ч ажил зохиогоогүй байна. Энэ нь тухайн албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байгаатай холбоотой байж болох юм.Удирдах ажилтны нилээд хэсэг нь төслийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулсан ба 1/5 нь орон нутагтаа сургалт явуулах, хандивыч сан байгуулах ажилд оролцсон байна.

Эдгээр ажилд хамт опны оролцоо хангалттай байгаа боловч санхүү,мэдээлэл хомс зэрэг бэрхшээл тохиолддог ажээ.

Хамт олны оролцоог идэвхжүүлэхэд 30% (30) нь хамт олон, 33% нь (36) нь засгийн газрын санхүүгийн дэмжлэг чухал ач холбогдолтой гэж тус тус үзэцгээжээ.

 

 

Хэлэлцүүлэг

“Хамт олон-Эрүүл мэнд төслийн гол зорилтуудын нэг нь эрүүл мэндийн үндсэн багц үйлчилгээний зардлыг тооцох аргачлалыг нэвтрүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төслийн сумын ерөнхий эмч, дүн бүртгэлийн бага эмч нарт зориулсан сургалт семинаруудыг удаа дараа явуулсан байна.

Сургалтаар олж авсан мэдлэгийг практикт хир зэрэг ашиглаж байгааг үнэлж дүгнэх зорилгоор энэ судалгааг хийсэн бөгөөд төслийн сумаас сургалтанд оролцогчдын 71% нь үндсэн үйлчилгээнийхээ зардлын тооцоог хийдэггэжээ. Харин нийт судалгаанд оролцогчдын 46% нь зардлын тооцоо хийдэггүй бөгөөд тэдний ихэнх нь дүн бүртгэлийн бага эмч ба тэд сургалтанд хамрагдагүй байна. Сургалтанд оролцсон боловч зардлын тооцоо хийдэггүйн (35%) шалтгаан нь энэ тооцоог хийх шаардлагагүй,ажлын ачаалал их , тооцоог хийж чадахгүй зэрэгт оршиж байна. Үүнээс үзэхэд тооцох аргыг улам боловсронгуй болгож хөтлөх, тусгай маягт гаргавал цаг хэмнэж ,үр дүнтэй болж болох юм. Зардлын тооцооны талаар тодорхой мэдлэг ,чадвар эзэмшсэн байж үнэн зөв мэдээлэлтэй болох нь мэдээж билээ.

Иймээс тэдний мэдлэгийг шалгасан асуултанд хариулсан байдлыг авч үзэхзд судалгаанд оролцогчдын дөнгөж 1/5 нь энэ талаар хангалттай мэдлэгтэй,1/4 орчим нь дунд буюу хагас дутуу мэдлэгтэй байна. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний зардлын тооцоо нь тэдэнд шинэ бөгөөд сургалтын явцад сайтар ойлгож өөрийн болгож авч чадаагүй  нь харагдаж байна. Энэ нь мөн зардлын тооцоо хийх талаар асуусан онолын асуултанд тэдний тал хувь нь л хариулсанаас харагдаж байна.   

“Хамт олон - эрүүл мэнд” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд засаг захиргааны байгууллага,удирдахажилтны удирдлага, зохион байгуулалт чухал үүрэгтзй билээ. Ийм учраас энэ судалгаагаар төслийн хэрэгжилтэд удирдах ажилтны үүрэг оролцоо ямар байгааг тогтоохыг зорьсон юм.

Судалгааиы дүнгээс харахад сургалтанд хамрагдагсдын хувь доогуур байгаа нь сонгуулиар сум, багийн засаг дарга нар болон зарим удирдах ажилтнууд солигдсонтой холбоотой юм. Иймээс шинээр сонгогдсон удирдах ажилтнуудыг сургалтанд хамруулах шаардлагатай байна.

Удирдах ажилтны зүгээс хамт олны дунд ухуулга, сургалт сурталчилгаа явуулж, тэдэнд амьдралынхаа нөхцел байдал, эрүүл мэндээ сайжруулах боломж бололцоо байна гэдгийг ойлгуулж харуулах, тэдний хамтын хедөлмөрийг зөв залж, зохион байгуулахад нь тал бүрийи туслалцаа үзүүлэх шаардлагатай байдаг. Судалгаанд оролцсон удирдах ажилтны (давхардсан тооогоор) 27% нь сургалт, 96% нь сурталчилгаа, 24% нь хандивын сан байгуулах ззрзг үйл ажиллагааг зохион байгуулсан ба харин тэдний 1/3 нь ямар ч ажил хийгэзгүй гэсэн нь шинээр сонгогдоод удаагүйтэй холбоотой байж болох юм.

Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдээллээр, ялангуяа сургалт сурталчилгааны материалаар хангахад чухалчлан анхаарах  хэрэгтэй байна

Энэ нь хамт олны оролцоог идэвхжүүлэхэд удирдах ажилтны ихэнх нь (68%) сургалт, сурталчилгааг сайн хийж хамт олонд ойлгуулах, 35% нь ЭМСТ-ийн болон төрийн байгууллагын оролцоог сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаас ч тодорхой харагдаж байна.


Дүгнэлт:

Эрүүл мэндийн үндсзн багц үйлчилгээний зардлыг тооцдог байдал

1. Сумын эмнэлгийн дүн бүртгэлийн бага эмч нарын
сургалтанд хамрагдсан  хувийн жин доогуур.

  1. Сургалтад оролцогчдыи ихэнхи нь сургалт амжилттай болсон, үндсэн үйлчилгээнийхээ зардлыг тооцдог гэж байгаа болсвч тздний сургалтаар олж авсан онолын мэдлэг (зардлын тооцоо хийх) хангалтгүй байна.
  2. Зардлын тооцооны ач .холбогдол, үйл ажиллагаандаа ашиглах талаархи мэдлэг, ашиглаж байгаа байдал  хангалтгүй байна.

Удирдах ажилтнаас авсан судалгаа

  1. Удирдах ажилтны ихэнх нь "Хамт олон-Эрүүл мэнд" төслийн талаар сонссон байна. Гэвч ихэнх удирдах ажилтан төслийн сүргалтад хамрагдаагүй байна.
  2. Хамт олны оролцоог идзвхжүүлэх талаар удирдах ажилтнуудыг зохион байгуулан хийж буй ажил бага байна. Харин ингэж ажиллаж чадвал хамт олны идэвхи сайн гзж тэд үзэж байгаа ажээ.
  3. Удирдах ажилтнуудад санхүүгийн болон мэдээллийн хомсдол, хамт олны оролцоог идэвхжүүлэхэд гол саад бэрхшээл болж байна.

Санал.

1. Бодлого боловсруулах түвшинд:

1. ЭЭС-ийн зөвлөлийн гишүүдийг сургалтанд хамруулж харилцан  туршлага судлуулах

2. ЭМСДТ нарт сургалт явуулах гарын авлага, сургалтын хэтөлбөр боловсруулж, сургагч нарыг орчин үеийн сургалтын аргад сургах. Сургалтын хөтөлбөрт нь ЭЭС-ийн зорилго, үйл ажиллагаа ЗМАТ-ын үндсзн элементүүд, эмийг зүй зохистой хэрэглэх талаар болон эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулах арга хэлбэрүүдмйг заахаар тусгах.

3. Хөдөөгийн эмнэлгийн үндсзн үйлчилгззиий өртөг зардпыг тооцох ажлыг хөнгөвчглөхийн тулд тусгай  загвар маяггуудыг бий болгох.

4. Эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний өртөг зардлыг тооцсон байдлыг мэдээ тайланд тусгаж, төвийн хэмжээнд хянаж байх

5. Аймаг, сумын төслийн хэсгийн ажилтнуудыг төслийн сургалтанд хамруулж, төслийг амжилттай хэрэгжүүлэх, хамт олны оролцоог идэвхижүүлзх арга барилд сургах, туршлага судлуулах, солилцуулах.

6.   Сургалт, сурталчилгааны материалаар хангах
2.   Төсөл хэрэгжүүлэгч аймаг,сумын түвшинд:

  1. "Хамт олон - Эрүүл мэнд" төслийн зорилго, үйл ажиллагаа, зцсийн хүрэх үр дүнг нутгийн ард олон ялангуяа хөдөө багт амьдарч байгаа малчдад сайтар ойлгуулан таиилцуулах ажлыг эрчимтэй зохион явуулах.
  2. Эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх талаар хамт олны оролцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ энэ ажилд засгийн газрын бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх.
  3. ЗЗМ-ийн зорилго, ач холбогдол, үйл ажиллагааг ард түмэид ойлгуулах, мэдээлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг хүчтэй болгох.
  4. ЗЭС-ийн зевлөлийг хамт олноор сонгуулж, зевлөлийн ажлыг ажил үүргийн хуваарийн дагуу тогтмолжуулахад аймгийн төслийн удирдагчийн хяналтыг сайжруулах, ЗЭС-ийн зөвлөлийи гишүүдийг сургалтанд хамруулах.
  5. ЗМСДТ нарыг сонгоход анхаарч, хамт олны дунд нэр хүндтэй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг хамт олноор нь өөрөөр хэлбэл хот айл бүрийг оролцуулж ЭМСДТ-ийг сонгох
  6. ЭМСДТ-ийг үйл ажиллагааньл талаар хамт олонд сурталчилж ойлгуулах, хамт олон болон сум багийн удирдлагаар дэмжүүлж байх. Тэргүүний ЭМСДТ-ийг шалгаруулж урамшуулах, туршлагыг нь дзлгэрүүлж, сурталчлах.
  7. ЭМСДТ нарыг дахин сургалтанд хамруулах Сургалтыг "өөрсдөө хийж үзэж суралцах орчин үеийн аргаар явуулах
  8. ЭМСДТ-ийг сургалт, сурталчилгааны материалаар

хангах

  1. Сумын эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын ачааллыг тооцож шзардлагатай бол дүн бүртгэлийн бага эмч нарыг үндсзн үйлчилгээний зардлын тооцоо хийх сургалтанд хамруулах.
  2. Цаашид өртөг зардлыг гооцсон байдлыг аймгийн хэмжээнд нэгтгэн авч, мэдээ тайланд тусгаж, үйл ажиллагаанд ашиглах
  3. Удирдах ажилтны төслийг сургалтанд хамруулж, төслийг амжилттай хэрэгжүүлэх, хамт олны оролцоог идэвхжүүлзх арга барилд сургах, туршлага судлуулах, солилцуулах.
Ном зүй

1.Basu Ghosh \\\\\\\\\\\\\\\"Health Smplicationa of Public Policy\\\\\\\\\\\\\\\'\\\\\\\\\\\\\\\' Case studies Modules Methodology. Bangalore. February, 1991
2.Corlien M Varkevisser, Indra Pathmanathan \\\\\\\\\\\\\\\"Design-ing and Conducting Health Systems Research Projects\\\\\\\\\\\\\\\" IDRC-1991 Volume 1-2. Part 1-2
3.Delia Rarela-Barcelone \\\\\\\\\\\\\\\'\\\\\\\\\\\\\\\'Guidelines for the conduct of an IEC audience research in Mongolia \\\\\\\\\\\\\\\' Ulaanbaatar, 1994
4.Krasae C. \\\\\\\\\\\\\\\"Understanding Primary Health Care Man¬agement\\\\\\\\\\\\\\\" Bangkok, 1990.
5.P.Nymadawa \\\\\\\\\\\\\\\"Pressing Public Health Problems Ulaanbaatar 1996.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 777
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК