Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Цусны уургийн бүлгийн өөрчлөлт, түүний оношийн ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

С. Ямаахай

Анагаах ухааны хүрээлэн

 

Цусны уургийн хэмжээ ихсэх, багасахаас гадна уургийн бүлгийн хэмжээнд харилцан адилгүй өөрчлөлт гардаг бөгөөд диспротеинеми гэж нэрлэдэг. Судлагч нар өөрийн ажиглалтыг үндэслэн уургийн диспротеинемийг хэд хэдэн төрөл болгон хуваадаг.

Тухайлбал, Рива зөвхөн глобулины бүлгийн өөрчлөлтийг 4 төрлийн диспротейнеми болгон хуваадаг. Үүнд:

1.  Гамма глобулин ихсэж, бета глобулины хэмжээ хэвэндээ буюу эсвэл мөн ихсэх, альфа глобулин зарим үед багасах.

2.  Альфа глобулин ихсэж,  бета глобулин  хэвийн хэмжээнд буюу мөн ихсэх.

3. Альфа—1, гамма глобулин нь бета глобулин зэрэг ихсэх.

4. Бета глобулин дангаараа ихсэх. Энэ нь ховор тохиолдох бөгөөд  бага төрлийн өөрчлөлтөд түргэн шилжих учир оношийн ач холбогдлоор өөр юм.

Уургийн глобулиний эдгээр 4 төрлийн өөрчлөлтийг өвчний оношлогоонд хэрэглэж байна. 1-р төрлийн өөрчлөлт дор дурдсан өвчний үед ажиглагддаг байна. [1]

1. Элэгний өвчин (элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний тэжээл хямрах). 2. Архаг халдвар. 3. Сүрьеэ (архаг хэлбэр). 4. Зүрхний ажиллагааны дутагдал

II  төрлийн өөрчлөлт 1. Цочмог үрэвсэлт өвчин 2. Чихрийн шижин

3.   Бөөрний үрэвсэл 4. Жирэмсэн, жирэмсний хордлого, 5, Альфа плазмоцитом 6. Хучуурын өмөн 7. Атеросклероз, зүрхний булчингийн шигдээс зэрэг өвчний үед илэрдэг.

III төрлийн өөрчлөлт. 1. Үрэвсэлт өвчний хүнд үе 2. Хучуурын үсэрхийлсэн өмөн 3. Зүрхний ажиллагааны хүнд  хэлбэрийн дутагдал

4.   Атеросклероз түүнээс шалтгаалсан өвчний үед тус тус ажиглагддаг гэж үздэг байна.

Глобулины өөрчлөгдөх төрлийг уураг тундасжих урвалтай харьцуулан үзэхэд 1-р төрлийн өөрчлөлтийн үед Вельтман сорил уртсаж, тимолт, кефалин-холестеринт сорил эерэг байна. 2-р төрөлд Вельтманы сорил богиносож III төрелд Такат-Арын сорил багасах буюу эерэг болдог.

Төрөл бүрийн өвчний үед ажиглагдах цусны уургийн бүлгийн өөрчлөлтийг ойролцоо төстэй байдлаар 9 бүлэг болгон хуваадаг. [2] Үүнд:

1. Альбумины хэмжээ багасаж, альфа—1, альфа—2 глобулин нэмэгдэх болон өвчний хожуу үед гамма глобулин мөн ихдэх өөрчлөлтийг цочмог үрэвслийн бүлэг гэж нэрлэсэн бөгөөд энэ өөрчлөлт уушгины үрэвслийн эхний үе, үений цочмог үрэвсэл, уушгины сүрьеэгийн шүүрдэст хэлбэр, цочмог халдварт өвчин, цусан халдвар зэрэг үед голдуу ажиглагддаг.

2. Альбумин бага зэрэг багасч альфа—2, гамма глобулин мэдэгдэхүйц ихсэх бөгөөд үүнийг цочмогдуу  архаг үрэвслийн   бүлэг гэдэг. Энэ өөрчлөлт уушгины үрэвслийн хожуу үе, уушгины архаг сүрьеэ, ужиг зүрхний салстын үрэвсэл, цөсний хүүдийн болон давсагны үрэвсэл, эмэнгийн үрэвсэл зэрэг өвчний үед илэрдэг.

3. Альбумин нилээд багасах, альфа—2, бета-глобулин ихсэх, үүний зэрэгцээ гамма глобулин бага зэрэг багасах бөгөөд ийм өөрчлөлтийг бөөрний хам шинжийн бүлэг гэдэг. Энэ нь гол төлөв бөөрний өвчин, бөөр цардуулжих, бөөрний үрэвсэл, бөөр өөхших, жирэмсний хордлого, уушгины сүрьеэгийн хүндрэлтэй үе, эцэж турах зэрэг олонөвчний үед тохиолддог.

4. Альбумины хэмжээ үлэмж багассан, глобулины бүлэг, ялангуяа бета глобулин онцгой ихсэхийг хорт хавдрын бүлэг гэж нэрлэжээ.
Энэ өөрчлөлт анхдагч хорт хавдар болон түүний үсэрхийллийн үед тохиолддог.

5.  Альбумин альфа—2, бета глобулин нилээд багасч, гамма глобулины үлэмж ихэссэн өөрчлөлт буюу гамма глобулины плазмоцитийн  бүлэг нь гамма плазмоцит, макроглобулинеми, хэрхнэгийн үрэвслийн үед илэрдэг.

6.  Альбумин болон зонхилох глобулин багасч, бета 1 глобулин үлэмж их нэмэгдэх өөрчлөлтийг бета 1 глобулины плазмоцитын бүлэг гэх бөгөөд бета 1 плазмоцит, бета 1 плазмит эсийн лейкеми, Ван-дерштокийн макроглобулинемййи үед тохиолддог.

7.  Альбумин бага зэрэг багасч, гамма глобулин ихсэх, бета бүлэг мэдэгдэхүйц их болсон өөрчлөлтийг гепатитын бүлэг гэдэг. Энэ өөрчлөлт элэгний үрэзсэл, элзг хордож гзмтэх, гемолиз, үений хэр-лэг, арьсны үрэвслийн хэлбэр, лейкеми, лимфийн аппаратын болон цус үүсэх эрхтэний хорт хавдар зэрэг өвчний үед ажиглагддаг.

8.  Альбумин . нилээд багасч, гамма глобулин. ихээр нэмэгдэх, өөрчлөлт буюу элэгний циррозын бүлэг. Ийм өөрчлөлт элэгний хатуурал уушгины сүрьеэгийн хүнд хэлбэр, үжил, үений хэрлэг, холбох эдийн гэмтлийн үед тохиолддог.

9.  Альбумин багасч, альфа-2, бета, гамма  глобулин ихсэх өөрчлөлтийг механик шарлалтын бүлэг гэж нэрлэдэг. Энэ нь цөс ялгарах замын саатлаас болж шарлах мөн түүний өмөнгийн нойрны булчирхайн толгойн хавдрын үед тохиолддог ажээ,

А. А. Покровскийн энэ ангилал [2] альбумин, глобулины бүлгийг хамарсан учраас Ривагийн ангиллаас [1] ялгаатай бөгөөд оношилгоонд хэрэглэгдэх ач холбогдлоор илүү юм.

Эрүүл хүний цусны ийлдсийг электрофэрезоор задлахад альбумин, альфа, бета, гамма глобулин гэж 5 бүлэг ялгарах бөгөөд альфаглобулин дэд бүлэгт хуваагддаг. Цусны уургийг тодорхойлох олон аргаас хамгийн найдвартай нь электрофэрезын арга учир лабораторийн практикт их хэрэглэж байна.

Цусны уургийн 50—60%-ийг альбумин (үнэмлэхүй хэмжээгээр 4,6; үлдэх) хэсгийг глобулин эзэлдэг.

Элэгний цочмог үрэвслийн үед ууршйн коэффициент буурч, альбумины хэмжээ багасч глобулин ихэсдэг. Ер нь элэгний цочмог үрэвслийн үед гипоальбумин, гиперглобулинеми болдог нь олон судалгаанаас тодорхой байна. Хэвлэлийн материалаас үзэхэд глобулины ямар бүлэг давамгайлан их болдог талаар судлагчдын хооронд нэгдсэн санаа байхгүй бөгөөд ажиглалтаас үзэхэд цочмог гепатит эхлэхэд альбумин багасан өвчний ид хүнд үед альфа, бета глобулин ихсэж, өвчин архаг хэлбэрт шилжихэд гипергаммаглобуленеми үргэлжилдэг ажээ. Энэ байдлаас үзэхэд цочмог гепатитын үед гипо-альбуминеми болж гамма, бета-глобулин ихэсдэг байна. Харин гамма глобулины хэмжээ удаан хугацаанд ихэсч альбумин багасах нь уул өвчин архагшиж байгаагийн шинж юм. Цусны альбумин элэгний архаг үрэвслийн идэвхтэй хэлбэрийн үед идэвхгүй хэлбэрээс арай илүү  багасч глобулины бүлгээс альфа —2, гамма-ийн хэмжээ нэмэгддэг |3]

Элэгний архаг үрэвслийн үед гипоальбумин ажиглагдаж, гамма глобулины хэмжээ ихсэх нь цөөнгүй бөгөөд глобулинаас альфа—1 бета бүлгийн өөрчлөлт оношилгооны ач холбогдлоор бага байдгийг дурдах хэрэгтэй юм.

Элэгний үрэвслээс гадна шарлах шинж тэмдгээр илэрдэг бусад өвчний үед уургийн бүрэлдэхүүний хэмжээ өөрчлөгддөг. Янз бүрийн шалтгаантай шарлалтын үед альбумины хэмжээ төдийлөн багасахгүй боловч өвчний шинж тэмдэг илэрснээс хойш аажим буурах хандлага тохиолддог. Харин глобулины бүлгийн өөрчлөгдөх байдалд нарийн ажиглалт хийвэл өвчнийг ялган оношлох боломжтой гэдэг дүгнэлтийг судлагчид хийсэн байна. Жишээлбэл: Элэгний өмөнтэй хүн шарлавал ихэвчлэн альфа глобулин ихэсдэг байна.. Элэгний циррозын шарлалтыг механик шарлалтаас ялгахдаа гипергаммаглобулинеми болон илэрхий гипоальбуминеми байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Учир нь механик шарлалтын үед дээрх хоёр шинж хослон тохиолддоггүй. Гемолизит шарлалтыг паренхиматоз шарлалтаас альбумины хэмжээ багассан эсэхээр ялгаж болно. Гемолизит шарлалтын үед глобулины бүлгээс альфа-2 бүлэг цусанд тодорхойлогдохгүй болохыг [1] тайлбарлажээ. Харин гемолизит шарлалтын үед цусанд  С   реактив уураг үүсэхгүй бөгөөд үүгээр дурдсан хоёр шарлалтыг ялган оношилж болох юм. Элэгний цочмог үрэвслийн үед альбумин, глобулиыы харьцаанд гарсан өөрчлөлт уул өвчин архагшихад хэвээр байдаг тухай дээр өгүүлсэн билээ. Үүнийг гепатитын архагших хамгийн тодорхой шинж [4] гэдэг. Харин архаг гепатитын хурцдах үед альфа-2 глобулин ихэсдэг нь  уг өвчнийг дагалдан гардаг байнгын үзэгдэл болох бөгөөд үрэвсэлт процесс хүндэрч байгааг гэрчилдэг. Элэгний архаг үрэвслийн үед альфа-2 глобулины хэмжээ нилээд хэлбэлзэж дунджаар 9,45% болдог. Бета глобулин дунджаар онц еөрчлөгдөхгүй боловч зарим тохиолдолд нилээд хэлбэлзэлтэй, харин гамма глобулин байнга ихсэх хандлагатай дунджаар 22,22% байсан тухай {5] бичжээ. Судалгаанд хамарсан элэгний архаг үрэвсэлт өвчтөний 61,9%-д альбумин хэвийнхээс багасаж дунджаар 48,1% байсан [5] байна. Архаг гепатитын хзлбэрийн үед цусны альбумин идэвхгүй хэлбэрээс арай илүү багасдаг тухай ]3,6] судлагчдын санал ижил байна. Харин цусанд гигоальбумннеми  болох нь элгэнд байх нийт уургийн хэмжээ багассаныг гэрчилж болох боловч үүнийг уургийн дутагдал гэж  үзэж болохгүй. Элэгний циррозын үед цусны уургийн талаар хийсэн судалгаа элбэг байдаг. Судлагчдыи хийсэн ажлын дүнгээс үзэхэд уг өвчний үед гипоальбумикеми болдог. [1. 4. 7. 8] нь тодорхой байна. Харин цусны ийлдсийн гигоальбуминеми өвчний үе шат болон явцаас ихээхэн шалтгаална. Альбумины хэмжээ багасч зарим үед 20% хүртэл буух явдал тохиолддог [1. 3. 9] байна. Ажиглалтанд байсан циррозтой өвчтөнүүдийн цусны альбумин 27,9% хүртэл багасч |10] болох нь цөөнгүй бөгөөд ер нь гипоальбуминеми элэгний эмгэгийн үед голчлон тохиолдож нарийвчлан үзвэл циррозыы үед нилээд хүчтэй илэрдэг ажээ. Гэвч үүнийг циррозын өвөрмөц шинж гэж үзэж болохгүй. Харин альбумин нийлэгжих элэгний ажиллагааны дутагдалтай холбож үзэх нь зүйтэй юм. Мөн бие махбодод уураг орох нь хангалтгүй байх, гэдэсний шимэх ажиллагаа өөрчлөгдөх, асцитын шингэнээр уураг алдах зэрэг хүчин зүйлээс нэгэн адил шалтгаалдгийг санах хэрэгтэй. элэгний бусад өвчний адил циррозын үед цусны глобулины бүлгийн хэмжээнд өөрчлөлт үүсдэг ба гамма глобулин 46—62% болтол нэмэгдэж болох юм.Элэгний дутагдал болоогүй цөсннй хүүдийн үрэвслийн үед цусны уургийн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт гардаггүй. Зарим тохиолдолд, альбумин, глобулины хэмжээ ялимгүй багасах хандлагатай байж болох юм. Цөсний хүүдийн үрэвсэлтэй өвчтөний цусны нийт уураг дунджаар 8,33 г%±0,09; альбумин 50,15%+ 0,74 байхад глобулин нийтдээ төдийлөн их өөрчлөлтгүй байдаг. [5] Цөсний хүүдийн үрэвсэлтэй өвчтөний элэгний паренхим гэмтсэн үед гипергамма-глобулинеми болж альбумин-глобулины коэффициент бага болдог. Зарим судлагчид цөсний хүүдийн үрэвслийн идэвхтэй процесс байгаа эсэхийг альфа глобулины хэмжээг тодорхойлсноор тогтоож болно гэж үздэг байна. [6] Элэгний өмөнгийн үед уургийн бурэлдэхүүний өөрчлөлтийг тодорхойлсон судалгаа төдийлөн элбэг биш бөгөөд энэ талаар хийсэ ажлын дүн харилцан адилгүй. Хэвлэлийн тоймоос үзэхэд уул өвчний үед голдуу гипопротеинеми болж альбумин-глобулины коэффициент буурдаг байна. [1. 3. 5] Элэгний анхдагч өмөнгийн үед альбумин (40,8%) багасан, гамма глобулин (20,4%) нилээд нэмэгддэг [1. 6} харин хоёрдогч өмөнгийн үед альбумин, гамма-глобулины хэмжээ дээрхийн адил байх боловч альфа-2 глобулин илүүтэй нэмэгддэг гэжээ.

Уушгины зарим өвчин, тухайлбал цочмог хатгалгааны үед цусны уургийн нийт хэмжээ нилээд багасдаг тухай дээр дурдсан билээ. Үүнээс гадна глобулины бүлгийн хэмжээ ялангуяа гамма глобулин нилээд нэмэгддэг. Цусны нийт уураг 5,6%, альбумин-42, 49, альфа-1 4,3%, альфа—2—13,8%, гамма , глобулин—30,6%, альбумин глобулины коэффициент—0,87 байсан [11] байна. Уушгины хатгалгаа эдгэрэх үед альфа—2 глобулин эхэлж хэвийн хэмжээтэй болдог. Хатгалгаа идээвэржвэл альбумин багасаж альфа—-2 глобулин ихэсдэг бөгөөд харин уушгины буглааны үед хэмжээний хувьд гамма глобулин давамгайлдаг ажээ. Уушгины гялтангийн үрэвслийн үед альфа—2 гамма бүлэг зэрэг нэмэгддэг нь судалгааны явцад ажиглагджээ. Уушгины архат хатгалгаа өвчний идэвхжилээс цусны уургийн бүрэлдэхүун тухайлбал гипоальбуминемийн хэмжзэ шалтгаалдаг.

Хэрх өвчин болон түүний гаралтай гажиг, ялангуяа цусны эргэлтийн дутагдалтай үед уургийн солилцоонд нилээд өөрчлөлт гардаг. Хэрх өвчний явц хичнээн цочмог байх тусам альбумины тэр хэмжээгээр багасч глобулин ялангуяа гамма, альфа—2 бүлэг давамгайлан ихэсдэг байна. Хэрх өвчнөөс шалтгаалан өвчтөн их хэмжээтэй халуурахад мукопротеин, түүний компонент, альфа—1 глобулин ихэсдэг гэж үздэг [ 12] бөгөөд иймээс хэрх өвчний үед цусны уургийн бүлгээс альфа—1 глобулины өөрчлөлтийг ажиглахад анхаарлаа хандуулах нь чухал [10] гэсэн дүгнэлт гарч байна.

Судалгааны өөр нэг баримтаас үзэхэд ревматизмын ид идэвхтэй байхад гамма глобулин 31% байснаа өвчин ужиг болох тутам түүний хэмжээ багасч [1] байжээ. Тухайлбал 33 хоногийн дараа 24%, 47 хоногийн дараа 17% болж хэвийн хэмжээнд хүрсэн байна.

Хэрх өвчний явц намжих хандлагатай болохын зэрэгцээ альбумины хэмжээ нэмэгдэж альфа—1 глобулин багасах боловч гамма глобулин улам ихэссээр эдгэрэх үеэс аажим буурах төлөв ажиглагддаг бөгөөд үүнийг эрдэмтдийн [10, 13] судалгаа баталжээ.

Хэрх өвчтэй өвчтөнийг эмчилсээр атал уургийн бүрэлдэхүүний өөрчлөлт засрахгүй байвал өвчин ужиг болж байгаагийн буюу өвчний явц дахин идэвхжиж болохын шинж болно. Иймээс уургийн диепротеинемийг зөвхөн оношилгоонд холбогдолтой биш харин процессын. идэвхийг илтгэгч гэж үзэх бүрэн үндэстэй юм. Хэрх өвчний үед глобулинаас бета бүлэг онц өөрчлөгдөхгүй хэвийн хэмжээнд хэлбэлздэг. Ийнхүү альбумин багасаж, глобулин нэмэгддэгээс альбумин глобулин коэффициент 1-ээс бага болно. Гамма альфа глобулины коэффициент өвчний төгсгөлийг урьдчилан мэдэхэд онцгой ач холбогдолтой [12].

Гамма альфа глобулины коэффициент эрт ихсэх тусам өвчний явц төдийчинээ ивээлтэй болохыг гэрчилдэг. Хэрх өвчнийг нарийвчлан ялгах оношлох зорилгоор альфа—2 глобулин, альбумины коэффициент гаргадаг бөгөөд энэ нь хэрх өвчний үед 0,20-иос дээш байдаг байна. Цусны эргэлтийн дутагдал буюу дөнгөж илэрч байгаа зүрхний хэрх өвчний үед цусны уургийн өөрчлөлтийг шинжлэх нь түүний явцыг илтгэх хэмжүүр болно гэж үздэг. Цусны эргэлтийн дутагдал илрээгүй зүрхний хэрх өвчний үед цусны уургийн бүрэлдэхүүн үений хэрх өвчний үеэс бага өөрчлөгддөг байна. Үүнийг хэрх өвчний үед үрэвслийн шүүрлийн бүрэлдэхүүнтэй холбон тайлбарладаг. Хэрх өвчний ямар ч хэлбэрийн үед өвчний клиник явцаас шалтгаалан цусны уургийн бүрэлдэхүүн хувирдаг. Өвчтөний байдал засрах, биеийн халуун буух, гемодинамик сайжрах тутам уургийн бүлгийн өөрчлөлт хэвийн байдалд шилждэг. Харин өвчтөний биеийн ерөнхий байдал сайжирсаар атал цусны уургийн бүлгүүд хэвийн хэмжээнд шилжихгүй бол хэрх өвчний явц идэвхтэй  байгааг гэрчилдэг. [13]. Судалгаанд хамарсан хэрх өвчтэй 130 өвчтөний цусны уургийн бүлгийг тодорхойлоход альбумин 47,32%, альфа—1 глобулин 8,19%, альфа—2 глобулин 10,45% бета глобулин 13,12%, гамма глобулин 21,0% байсан [14] байна.

Холбох эд гэмтэх болон эмгэгших үед гликопротеидын бүрэлдхүүний хэмжээ цусанд ихэссэнээс шалтгаалан альфа—2 глобулины хэмжээ нэмэгдэж болно [15],

Зүрхний олдмол гажиг үүсэх гол өвчин нь хэрх өвчин юм. Хэвлэлд дурдсанаас үзвэл хэрх өвчний гаралтай зүрхний олдмол гажгийн үед элэгний бүх үйл ажиллагаа түүний дотор уураг үүсэх явц нилээд хямардаг. Хоёр хавтаст хавхлагын гажгийн үед уургийн бүрэлдэхүүний талаар хийсэн судалгаа цөөн боловч судлагчдын саналыг үндсэн хоёр чиглэлд хувааж болно, Эдний нэг хэсэг нь зүрх судасны дутагдал гүнзгийрэх тутам цусны нийт уураг, түүний альбумины хэмжээ багасч, глобулин нэмэгддэг гэж үзэж байхад нөгөө хэсэг нь цусны уургийн бүрэлдэхүүнд өөрчлөлт бий болохгүй, хэрэв өөрчлөгдвөл тэр нь зүрх судасны дутагдлаас шалтгаалдаг [15]  харин зүрхний идэвхжилтэй шууд холбоотой өөрчлөгдөж болно гэж үздэг. Цусны уургийн нийт хэмжээ болон альбумин, альфа, бета глобулин багасч, гамма бүлэг ихэсвэл өвчний тавилан муу байгаагийн гэрч [1] юм.

Ном зүй

1. Стеиашкина К. И. Клиническое толкование сдвигов белков крови Киев. 196 3,
2. Покровский А. А. Биохимические методы исследования в клинике. Москва
1969.
3. Мансурова И. Д. Журлаб. дело. 1962. 9. 26.
4. Блюгер А. Ф.Вирусный гепатит и его исходы. Р ига. 1970.
5. Ямаахай С.Анагаах ухаан сэтгуүл 1974. № 2.
6. Фокина Н. Т.Терапевт. архив. 1957, № 6. 30—33. \\\'
7. Кончаловская Н. М, Труды 9й всесоюзной. конференций терапевтов. 1958. Медгиз. 93.
8. Тареев Е. М.Советская медицина 1958. № 8. 9—21.
9. Тареев И. Е.Советская медицина 1960. № 8. 57.

10. Трофимова Т. М. Клин. МЕД. 1958. 5. 79—83.
11. Гучашашивили Т. II. Вопросы медицинской химии. 1958.Т—1 365—ЗЬ8.
12. Бурлуй А. И. Белковые фракцни сыворотки крови при резматизме у детей.
Автореферат дис. М. 1945.
13. Дэяк Р. Н. Определение активности ревматнческого процесса, Киев .
Емельяненко Е. И. 1965.
14. Ямаахай С. бусад Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ба хурлын материал. 1978. 33—37.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2823
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК