Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 2(103)
Хүн амд тархсан хүүхдийнн хялгасан хорхой (Etiterobiys vermiciilaris) –г судалсан зарим дүн
( Судалгааны өгүүлэл )

Гүрбадам.Д, Дуламсүрэн, Д.Галбадрах, Д.Ганболд,  Д.Абмэд, А.А.Майберода,Н.Ю.Куприяцова

Монголын Анагаах ухааны Их Сургууль, Халдварт Өвчин Судлалын төв, ОХУ-ын     Эрхүү хотын Анагаах ухааны их Сургууль

 
Абстракт

Among the population of Mongolia there are some Taeniarunchus saginatus, Echinococcus granulosus, En-terobius vermicularis, Trichocephaius trichiurus, Ascaris lumbricoides. In the information of the Natioana! centre of Hygiene and infections study, among these infections Enterobius vermicularis mostly occur. Only in 1994 spe­cific weight of this infection is 94 percent genera! struc­ture of the infection of the heimints in 1991-1994 during Mongolian and Russian Medical Joint Complex Expedi­tion research work studying helmint of the population of Ulaanbaatar and Hanh somen of the Huvsgul airnak. Seeing from the results of the study average infections of rural population for its statistic trustworhiness is more than urban population (12.7+1.4% and 8.6+0.2%) If we study specific weight according to the age from 1 to 7 year olds are 82.0+0,2% in somon from 8 to 16 are 61.0 are 61.0+1.05. in the process of studiyng infecting in the social and professional groups and establishing " risk'1' group unorganized children were more infected, in Ulaanbaatar children c* nursery and kindergarten com­bine were infected 3 times more than the separate nurs­eries and kindergartens, if we study if for sex in Ulaanbaatar it is the same for trustworthiness, in somons females are more than males (14.5)+1.9% and 8.5+0.2% / or hg      P 0.05

Pp 10-12, Tables 2, Pictures 2 References 17

Монгол улсын үндсэн Хуулинд “гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрүүл мэндийг төр хамгаална” гэж заажээ. Өнөөгийн шатанд Монголын эрүүлийг хамгаалах байгууллагын нэн чухал зорилтын нэг бол хүүхдийн эрүүл мэндийг бүх талаар сахин хамгаалах явдал юм.

 Ариун цэврийн тодорхой дадал заншил суугаагүй ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдүүд янз бүрийн шимэгчид,түүний дотор хүүхдийн хялгасан хорхойгоор халдварлах нь элбэг байдаг. Нийтэд нэгэнт илэрхий болсон хүүхдийн хялгасан хорхойтох зэрэг гельминтозууд хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг тарьдаг билээ. Албан ёны мэдээгээр одоо манай дэлхий дээр хүүхдийн хялгасан хорхойгоор 400 сая хүн өвчилсөн бөгөөд тухайн халдварын голомтод 5-12 насны хүүхдүүд  10-90% -ийг эзэлдэг  (13,14) байна. Хүүхдийн хялгасан хорхойтох өвчин зөвхөн хүнээс хүнд дамждаг бөгөөд үүсгэгч нь Enterobius vermicularis хэмээх дугариг хорхой юм.

    Монгол орны хүн амын дунд үхрийн туузан хорхой (Taeniarhynchus saginatus) ,бэтэгний (Echinococcys),хүүхдийн хялгасан хорхой (Enterobius vermicularis),хялгасан толгойт(Trichocephalus trichiurus),хүний хүж (Ascaris Lumricoides)зэрэг шимэгч хорхойнууд тохиолддог. Эрүүл ахуй,халдвар судлалын үндэсний төвийн мэдээгээр эдгээр гельминсьзуудын дотроос хүүхдийн хялгасан хорхойдолт зонхилох хувийг эзэлж ,зөьхөн 1994 онд уг халдварын хувийн жин шимэгч хорхойн халдварлалтын ерөнхий бүтцэд 94% байгаагаас үхрийн туузан хорхой 4,6% , бэтэгний хорхой 0,1% ,хүний хүж хорхой 0,5% -ийг эзэлж (Зураг 1) байна.

  Монголын  хэвлэпийн тоймоос үзэхэд хүүхдийн хялгасан хорхойг судлах ажил зөвхөн эхлэл төдий ,голчлон хүн амын гельминтозын халдварлалын ерөнхий твшинг тогтоох хүрээнд явагдаж байжээ.(1-6).үүнээс зөвхөн нэг бүтээлд (3)хөдөөгийн хүн амын дотор шимэгчид,ялангуяа хүүхдийн хялгасан хорхойн биологи ,тархалт, тархвар судлал,урьдчилан сэргийлэх онцлогийг тодорхой чиг зорилготойгоор судалж байгаагүй нь харагдаж байна. Иймд хот суурин, хөдөөгийн хүн амын дотор шимэгчид ялангуяа хүүхдийн хялгасан хорхойн тархсан байдал ,түүнийг илрүүлэх ,урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг боловсруулах нь эрүүлийг хамгаалахын хойшлуулшгүй чухал зорилтуудын нэг болж байна.

Судалгааны хэрэглэгдэхүүн , аргачлал

1987-1994 онуудад хүн амын дунд хүүхдийн хялгасан хорхойн тархалтыг Улаанбаатар хот,Хөвсгөл аймгийн Ханх сумын оршин суугчдын дотор судалж үзсэн юм. Үүнээс Улаанбаатар хотын 18332 хүнд судалгаа явуулсаны дотор хүүхэд  15132, насанд хүрэгчид 3200 байв.Орос – Монголын хамтарсан анагаах ухааны иж бүрэн экспедицийн судалгааны хүрээнд 1991 оны 9 дүгээр сараас эхлэн жил бүр Хөвсгөл аймгийн Ханх суманд хөдөөгийн хүн амын гельминтозыг судлах ажил эхэлсэн юм.  1991-1994 онуудад Ханх сумын нийт хүн амын 22%-ийг үзлэгт хамруулж ,552 хүн шинжилсэн бөгөөд судалгааг нэг удаа шулуун гэдэсний төгсгөлийн сүвийн (хошногоны) хуниасны арчдас авах өнгөгүй лент буюу Грехэмийн аргаар явуулав.

       Судалгааны  дүн, хэлцлэг

Судалгааны дүгээс үзэхэд сумын хүн амын дундаж халдварлалт статистик магадлалын хувьд хотынхоос илүү 12.7±1.4% ба 8.6±0.2% байна. Халдварлалтын хувийн жинг насны байдлаар авч үзвэл Улаанбаатар хотод 1-7 насны хүүхэд 82±1.2%, суманд 8-16 насны хүүхэд 61.0± 1.0%-ийг эзэлж байна. (Хүснэгт 1)

Халдварлалтыг нийгэм-мэргэжлийн бүлгээр судлах явцад “риск” бүлгийг тогтоов. Улаанбаатар хот , Ханх суманд илүү ихээр халдварласан нь ясли ,цэцэрлэгт явдаггүй хүүхдүүд байв. Энэ нь цэцэрлэг яслийн тоо хангалтгүй , гэрийн ажилтай эмэгтэй ялангуяа суманд харьцангуй олон , ихэнх хүүхдүүд гэртээ байдаг зэрэг нийгмийн зарим асуудалтай холбоотой юм. Суманд гэрийн эзэгтэйн халдварлалт харьцангуй өндөр (16.2±5.2%) байгаа нь үүнийг гэрчилж байна. Халдварлалтын хувийи жингээр зохион байгуулалтгүй хүүхдэд хэдийгээр өндөр байгаа ч халдварлалтын ихэнх иь Улаанбаатарт ясли, цэцэрлэгт явдаг хүүхдэд 82.0+0.1%, суманд сурагчдад 61.4+1.7%, гэрийн эзэгтэйд 16.2±5.2% байна. (Хүснэгт 2)

     Үүнээс үзэхэд халдварлалтын голомтод ихэнх хувийг "риск" бүлэг ззэлж байна. Тухайлбал Улаанбаатарт уг бүлгийн үндсэн хэсэг нь ясли, цэцэрлэгт явдаг хүүхдүүд бөгөөд бид тэдний халдварлалтын бүтцийг тэдгээрийн харьяалагддаг ясли, цэцэрлэгийн хэлбэрээс хэрхэн хамаарч байгааг тодруулсан юм. Үүний дүнд цэцэрлэгийн комбинатын ясли, цэцэрлэгийн бүлэг нь тусдаа орших  ясли-цэцэрлэгийн тухайн бүлгээс 3 дахин их (13.8±0.4% ба 4.3±0.3%) халдварласан болохыг тогтоов. Энэ нь Улаанбаатарын нөхцөлд тусдаа байдаг ясли, цэцэрлэг нь халдвар судлалын хувьд "ясли- цэцэрлэг" хэлбэрийн комбинатаас илүү тохиромжтой байна.

Халдварлалтыг хүйсний хувьд авч үзвэл Улаанбаатар хотод магадлалын хувьд ялгаагүй, харин Xанх суманд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү (14.5±1.9% ба 8.5±0.2%) буюу Р<0.05 байна.

Дүгнэлт:

  1.  Улаанбаатар хот, Ханх сумын оршин суугчдын хүүхдийн хялгасан хорхойдолтын халдварлалтыг харьцуулсан судапгаа нь ерөнхий халдварлалт Ханх суманд Улаанбаатар хотоос илүү (12.7 ± 1.4 % Ь a 8.61-0.2%), хүүхэд 1.6 дахин их (15.4+Х8% бг 2.7+0.2%) хувийн жингээр хотод ихэнхдээ 1-7 насны хүүхэд 82%, суманд 8-36 насны хүүхзд 61% байгааг тоггоов.
  2.  Халдварлалтыг нийгэм-мэргэжлийн бүлгээр авч үзэхэд Улаанбаатар хот, Ханх суманд илүү ихзэр халдварласан нь ясли, цэцэрлэгт явдаггүй хүүхдүүд (31.9±9.9% ба 22.8±5.8%) байгаа боловч хувийн жингээр хотод ясли, цэцэрлэгт явдаг хүүхдүүд 32%, суманд сурагчид 61%, сургуулийн өмнөх насны хүүхдүүд 11.4% эзэлж байна.
  3. Улаанбаатар хотод "ясли- цэцэрлэг" хэлбэрийн цэцэрлэгийн комбинатын хүүхдийн халдварлалт тусдаа орших ясли цэцэрлэгийн тухайн бүлгээс 3 дахин их (13.8%±0.4% ба 4 3±0.3%) халдварласан болохыг тогтоов.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2844
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК