Анагаах ухааны их сургууль
In this article have been discussed critical moment in human life, wich due to 11 year cycle of solar activity and have been proposed new hypothesis concerning desynchronization of biorhythms of Human life and Human ace biothythmologica! classification.
According to the Tibetan and Mongolian astrological dates human "Birth year” comes through 12 years after his/her birth. This year, which is called "turn of year'” or an unauspice year, is conditionally negative.
Basing on the results of own research findings the author in terms of the "Turn of year" is regarding a period of desynchronizaticn of human different frequency biortythms and a transiticn of human life physiological condition from one quality to another. In this sence the author propose following biorhythmologica1 classification of human age.
0-12 years -childhood
13-24 years -young
25-36 years -youth
37-48 years -maturity
49-60 years -elderly
61-72 years -old age
73-84 years -deep old age
85-96 and obove -longevity
Pp 19-22, References 35
Таамаглал дэвшүүлэх үндсэн баримт нь Дорно дахинд түгээмэл мөрддөг арван хоёр жилийн мөчлөГеөр хүний жил орох хэмээх уламжлалт ойлголт, Биохэмнэл судлалын ухаанд буй десинхроноз хэмээх баримтлал тус тус бегөөд таамаглалд хүний жил орохын зүй тогтсл юу болохыг тайлбарлахыг оролдсон болно.
Монголчуудын цаг тооллын тогтолцоонд бага мөчлөг гэж нэрлэгддэг арван хоёр жил онцгой үүрэгтэй бөгөөд жаран, бага мөчлөг (арван хоёр жил) жил, өдөр, цаг цөм энэхүү арван хоёр эрхтнээс бүрдзл болдог билээ (34). Энэтхэг( Хятад, Монгол зэрэг Азийн бараг бүх улс оронд арван хоёр жилийн мөчлөгийн жил болгоныг нэг амьтны нэрээр нэрлэж, тухайн амьтны нэртэй жил давтагдах үед "жил орох" буюу "азгүй жил" болдог гэж үздэг билээ.
Дорно дахины арга-билэг, таван махбодийн онолтой салшгүй холбоотой арван хоёр жилийн мөчлөг нь нэг талаас нарны аймгийн хамгийн том гариг Бархасбадь дэлхийг тойрох хугацаа (7.26) иөгөө талаас нарны идзвхжилийн үеийн хугацаатай (12.33) үндсэчдээ таарч байна.
Гадаад, дотоод орчны нөлөөллийн улмаас бие махбодийн хэмнэлийн тогтолцооны үелэлийн нийлэмж хямарч түүний үр дүнд махбодийн үйл ажиллагааны янз бүрийн хямрал (зсвэл өвчин змгэг) үүсэхийг десинхроноз гэдэг бөгөөд тэр нь Г.Сельегийн анх томъёолсон стрессийн онол буюу дасан зохицлын түгээмэл хам шинжийн бүрэлдэхүүн хэсэг юм (1).
Арван хоёр жилийн мөчлөг десинхроноз хэмээх энэ хоёр баримтлалыг хүний онтогенез хөгжилтэй холбон авч үзвэл дэвшүүлж буй таамгалалын төрх нэлээд тодрох төлөвтэй.
Бодьгал хөгжил буюу онтогенез хэмээх нь бие махбодийн үүсэхээс аваад насан эцэс хүртэлх морфологи, физиологи, биохимийн дэс дараатай өөрчлөлтийн цогц билээ. Эдүгээ бодгаль хөгжлийг тайлбарласан 200 гаруй янзын онол байгаагийн (35) дотроос нийтээр хүлээн зөвшөөрсөн онол хараахан үгүй байна (6.19) Тийм ч учраас бодгаль хөгжлийг нийтээр мөрдөх хэмжээнд хүртэл үе шаталж, ангилсан нь үгүй юм. Иймд хүний бодьгал хөгжлийн үе шатыг янз янзаар ангилж байгаа бөгөөд энэхүү ангилал, бүлэглэл, үечлэл нь морфологи, физиологи, биохимийн янз бүрийн өөрчлөлтийг тусгаж буй учир хугацааны хувьд өөр хоорондоо харилцан адилгүй юм.
Харин хүний бодгаль хөгжлийг судлах явцад зарим насыг эгззгтэй буюу мэдрэмтгий үе гэж үззх онол гарсан нь бидний таамаглалын хувьд сонирхолтой юм. Энэ онолын тухай П.Г. Светлов (29), Т.В. Карасаевская (2022), И.А. Аршавский (5) нар нилээд ул үндэстэй шинжилгээ хийжээ. Тухайлбал Т.В. Карасаевская (22) "хүнийг судлах явцад морфофизиологи болон био сэтгэлзүйн хөгжил, түүний үйл ажиллагааны тогтолцоонууд боловсрох хугацааны эгзэгтэй буюу мэдрэмтгий үе байдгийг хүлээн зөвшөөрөх явдал тун чухал" гэжээ.
Судлагчид эгззгтзй үеийг бодгаль хөгжлийн өвөрмөц зангилаа цэг (29) хөгжиж буй биеийн тогтолцоонуудын тогтворгүй тэнцвэрт байдал (2.3), хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх өвөрмөц урвал (Дж. Тэннер, 1979) (35-аас иш татав), бодгаль хөгжлийн эргэлтийн үе шат (6) гэх мэтээр тодорхойлжээ.
Эгззгтэй буюу мэдрэмтгий үед гадаад орчны тааламжгүй (гэмтээгч буюу стресс хүчин зүйл), нөхцлийг мэдрэх мэдрэмж нэмэгдэж, өвчин эмгэгт өртөмтгий болдог ажээ. (35)
Сэтгэл судлалын практикт эгзэгтэй үеийн тухай ойлголт нилээд эрт бий болж, түүнийг системчлэх, тайлбарлах оролдлого хийгдэж байжээ. (16.28) Хүүхдийн 0-1 болон 2-3 нас, 12-15 нас, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед сэтгэцийн хөгжлийн згззгтэй үе буюу хямрал тохиолддог байна.
Дээр өгүүлснээс үзэхэд бодгалийн хөгжил нь эгззгтэй болон тогтвортой үе ээлжлэх үйл явц гэсэн ойлголт аяндаа төрж байгаа юм. Өөрөөр хзлбэл бодьгалын хөгжил нь тогтвортой үе, тогтворгүй үеийн (згзэгтэй үеийн ) эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл юм гэсэн дүгнэлт эндээс хийж болно. Үүнтэй уялдан бодьгал хөгжлийн явцад тохиолдох эгзэгтэй үе нь тодорхой хугацаанд давтагдах хэмнэл бүхий үйл явц уу эсвэл нийт,1 бус уу гэсэн асуулт гарч байна.
Бидний үзэж байгаагаар арван хоёр жилийн мөчлөг тутамд хүний жил орох хэмээх нь биемахбодийн бодьгал хөгжлийн эргэлтийн буюу десинхрозын нэгэн агшин болно.
Одон зурхайн ёсоор хүний жил орох нь хий насыг оруулаад 13, 25, 37, 49, 61, 73, 97, 109-ний жил буюу насанд тохиолддог билээ. Дурьдсан насыг бид эргэлтийн буюу десинхронозын үе хэмээн үзэж таамаглал дэвшүүлж байгаа иь бодьгалын хөгжлийн үе хэмээх онолыг үгүйсгэж байгаа бус харин түүнд шинэлэг санаа хандивлаж байгаа хэрэг юм. Амьд байгалийн диалектикийн үүднээс үзвэл бодьгалын хөгжил нь биеийн тогтолцоонуудын өөрийгөө хадгалах (тогтвортой), өөрчлөх, (тогтворгүй) хоёр эсрэг тэсрэг хандлагын зөрчилт нэгдэл юм.
Ийнхүү бодьгал хөгжлийн явцад биеийн тогтолцоонууд өөрийгөө хадгалах, эсвэл өөрчлөх замаар нэг чанараас нөгөөд шилжих нь диалеклик зүй тогтол бөгөөд энэ нь үгүйсгэлийн хуулийн зарчмаар хэрэгжинэ.
Амьд тогтолцооны хувьд үгүйсгэлийн хууль нь харилцан эсэргүүцэлдэж түшиглэж байдаг атлаа бие биедээ шилжиж байдаг эсрэг тэсрэгийн нэгдэл, тэмцлээс үүдэн гардаг билээ. Чингэхлээр биемахбодийн тогголцооны өөрийгөө хадгалах явцад бодьгал хөгжлийн зөрчлийг шийдвэрлэх нь зөвхөн эхний байдлаа буюу унаган төрхөө давтах буюу эхний байдалдаа эргэн ирэх нь өмнөх шатны хөгжлийн мөчлөгийн бий болгосон суурь дээр хэрэгжих боломжтой юм. Гэхдээ энэ нь нэг мөсөн дуусах ганц удаагийн эргэн давталт биш агаад өмнөхөө бататгаж, шинэ түвшинд хэрэгжиж, шинэ зөрчлийг бий болгэж байгаа "давталтгүй давталт" болой. Ийм замаар хөгжлийн тухайн агшинд хүрсэн түвшиндээ зөрчлийг хуримтлуулсаар дараагийн мөчлөг хүртэл хадгалж, түүнийг чанарын өөр түвшинд давтах нь биемахбодийн тогтолцооны үйл ажиллагааны хөгжлийн залгамж чанарыг бий болгож байна. Энэ жам ёсыг монголчуудын арван хоёр жилийн мөчлөг буюу жил орохын нэг үндэс гэж бид үзэж байна. Хүний жил орох нь тодорхой хугацаанд үечлэн давтагдаж байгаа дурын сонголтын тоо авсан хэрэг огтхон ч биш, дээр өгүүлсэнчлэн нар, гариг, эрхэсийн идэвх, хөдөлгөөн, биемахбодийн дотоод диалектик чанарыг тусгасан учир арван гуравны жил орох нь эхийн хэвлий дэх ургийн амьдралыг, хорин тавны жил орох нь арван гуравны жилийг, гучин долооны жил орох нь хорин тавны жилийг гэм мэтээр өмнөх мөчлөгийг шинэ түвшинд давтаж байгаа бөгөөд тэр давтах үед буюу жил орох үед хүний бодьгал хөгжлийн зөрчилт үйл явц, тооноос чанарт шилжиж, биемахбодийн бодьгал хөгжлийн эргэлтийн буюу хүний амьдралын хэмнэлийн үечилсэн десинхрозын үе гэж бид үзэж байсан тооны өөрчлөлтуүд эргэлтийн цэгт хүрч чанарын шинэ байдал буюу дараачийн арван хоёр жилийн мөчлөгт шилжинэ. Биемахбодийн үйл ажиллагааны ийм эгзэгтэй үед өвчин эмгэгт өртөмтгий болдог (35) гэсэн дүгнэлт, биемахбодийн хэмнэлийн нийлэмж хямарч, десинхроз болох үед өвчинд өртөмтгий болдог (2-3, 24, 31-32) гэсэн дүгнэлтүүд ижил санааг өгүүлж байгаа нь бидний таамаглалыг тодотгож байна.
Ингэхлээр жил орох үед өвчинд өртөх, нас барах нь амьдралд ажиглагдаад байдаг нь арван хоёр жилийн үечлэлтэй (нам давтамжтай хэмнэл) хэмнэлийн нэг үе, нөгөөгөөр солигдох үед десинхроноз буюу амьдралын хэмнэлийн нийлэмж хямарснаас болж байгаа болов уу гэж төсөөлж байна. Арван хоёр жилийн мөчлөгөөр жил орох үед бие махбодийн үйл ажиллагааны хэмнэлийн нийлэмж хямарч, тэр нь дараагийн мөчлөгт шинэ өөр түвшинд давтагдсаар ' байхын сацуу шийдвэрлэхэд төвөгтэй зөрчлүүд хуримтлагдаж жил орох үед хүний нас барах, өвчлөх нь илүү байдаг болой. Бид таамаглал дзвшүүлэхдээ манай улсын хүн амын сүүлийн 40-өөд жилийн нас баралтад дүн шинжилгээ хийж үзэхэд жил угтах, жил орох, жил дагах үеүүдэд нас баралт нэмэгдсэн нь ажиглагдсан болно.
Хэдийгээр нас ахих тутам нас баралт нэмэгддэг зүй тогтол бий боловч жил ороогүй бусад насанд жишээлбэл 38-48 насны хооронд нас баралт жил бур харилцан адилгүй буюу жил орох үеэс бага байгааг анзаарахгүй байж болохгүй юм.
Нас ахих тутам тэр дотроо жил орох үед нас баралт нэмэгдэж байгаа нь амьд системийн эргэх ( хадгалах), үл эргэх (өөрчлех) үйл явцын диалектик харилцан үйлчлэлтэй холбоотой болов уу.
Амьдралын туршид эргэх үйл явцын хувь хэмжээ багасаж, үл эргэх үйл явцын хувь давамгайлсаар, биемахбодийн дасан зохицох боломжийг багасгаж, амьдралын үйл ажиллагааг сааруулдаг бололтой. Ийм болохоор биемахбод хөгширч, тааламжгүй хүчин зүйлд зохих хариу үзүүлж чадахгүй буюу дасан зохицох боломж нь багассаар оршин амьдрах тэмцэлд "ялагдаж" эцэстээ мөхдөг байна. Үүнийг үндэслэн жил орох тутам биемахбодийн дасан зохицох боломжийг багасгаж, амьдралын үйл ажиллагааг сааруулдаг бололтой. Ийм болохоор биемахбод хөгширч, тааламжгүй хүчин зүйлд зохих хариу үзүүлж чадахгүй буюу дасан зохицох боломж нь багассаар оршин амьдрах тэмцэлд "ялагдаж" эцэстээ мөхдөг байна. Үүнийг үндэслэн жил орох тутам биемахбодийн дасан зохицох боломж нь багассаар байх болно гзж үззж байна.
Эцэст нь биемахбодийи эргэлтийн буюу эгзэгтэй үеийн онолоор зөвшөөрч шинжлэх ухааны ном зохиолд бичиж буй сөрөг өврчлөлттзй байх 12-15 нас (16), 23-27, 33-35 нас (22), 38 нас (270 иь жил оролтын үетэй үндсэндээ таарч байгаа нь бидний таамаглалыг тодотгон нотлох нэг баримт гэж үзнэ.
Жил орох үед буюу амьдралын хэмнэлийн үечилсэн десинхронозын үед биемахбодь нэг чанараас нөгөөд шилжиж байгаа учир үүнийг харгалзаж хүний насыг биохэмнэлээр ангилах таамаглалыг бас дэвшүүлж байна.
Хүний насны ангиллыг ийнхүү биохэмнэлийн үүднээс авч үзэхийн тулд юуны өмнө насыг хэрхэн ангилж байгаа тухай судар бичиг, шинжлэх ухааны ном зохиолд буй хэрэглэгдэхүүнийг шүүн үзэх нь зүйтэй буй заа.
Анагаах ухааны дөрвөн үндэс" (4)-ийн "Онолын үндэс"-ийн "Үйлийн ялгалын бүлэгт"-т насаар ялгаваас: арван зургаа хүртэлх нялх, энэ үеэс хойш биеийн тамир, эрхтэн ба өнгө сүр арвидах болно. Дал хүртэл идэр, Үүнээс өнгөрснийг хөгшин гэнэ" (61-62-р тал) гэжээ. Өөрөөр хэлбэл энэ сударт хүний насыг нялх, идэр, хөгшин гэж гурав хуваасан байна.
Биемахбодийн бодгаль хөгжлийн эхний үед буюу хүүхэд насанд хэмнэлийн агууриг (амплитуда) бага байснаа эрийн цээнд хүрсэн үед дээд хэмжээндээ хүрч, хөгширч өтлөх үед дахин багасдагийг тогтоосон нь (18) хүний насыг нялх, идэр, хөгшин гэж хуваасны биохэмнэлийн нэг тайлбар болж болох талтай юм.
Нийгмийн эрүүл ахуйн тухай нэгэн номонд (30) хүний насы.г 15-19, 20-29, 40-49, 50-59, 60 ба түүнээс дээш гэх юм уу эсвэл 20-оос доош насны 20-24, 25-29, 30-34, 3539, 40-44, 45-49 насны гэж бүлэглзсэн байна.
Хүн амын нөхөн үржихүйн тухай өөр нэг номонд (15) хүний насыг 0-4, 5-9, 10-14, 15-19, 20-24, 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70 ба түүнзэс дззш гэж бүлзглзжзз. Мочгол улсад хуний насыг (11) 0-9, 10-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70 бэ дззш гэж бүлзг бопгон мздззлжзз.
Эдгзэр бүлзглзл нь ямзр нзг зүй тогтлыг харгалзсан бус зөвхөн бүртгзл зүйн хувьд нэг мөр арга баримтлах гзсэн нийгзм, зохион байгу/улалтын шинжтэй байна.
Үүний нөгөөтэйгүүр хүний насыг биологи, анагаах ухааны үүднээс авч үзсэн ангилал бас байна,
А.В. Нагорный ба бусад (25) судлаачнд бодгаль хөгжлийн амьдралын мөчлөгийг төрөхийн өмнөх үед эхийн хэвлийд ураг торних 32 долоо хоног хүртэлх хугацааг, төрсний дараах үед 8 хоногтойгоос 90 хоног ба түүнээс дээш нэг жил насалсныг хамруулжээ. Судлагч 3 нас хүртэл яслийн, 3-7 насыг сургуулийн өмнөх., 7-12 насыг бага ангийн, 12-18 насыг ахлах ангийи гэж хуваасны дээр хөвгүүн насыг 17-21, эрийн цээнд хүрснийг 21-60, хижээл насыг 60-75, хөгшин насыг 70-90, өндөр насыг 90 дээш гэж үзсэн байна.
ЗХУ-ын (хуучин нэрээр) Анагаах ухааны академийн хөгшрөлт судлалын хүрээлэнгээс боловсруулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн товчоогоор батлагдсан насны ангилалын бүдүүвчид: 18-34 насыг залуу, 35-45 насыг эрийн цээнд хүрсэн, 45-59 насыг дунд эргэх, 60-74 насыг хижээл, 75-90 насыг хөгшин гэж тус тус ангилжээ. 'Анагаах ухааны хураангуй нэвтэрхий толь" (13)-д хүний насыг хүүхэд, насанд хүрсэн гэж хоёр том бүлэгт хуваажээ. Хүүхэд насыг эхийн хэвлий дэх буюу үр хөврөлийн (3 cap хүртэл), ургийн (3-9 cap) гэж хувааж байна. Төрсний дараах үеийг нярай (дөрвөн долоо хоног), хөхүүл (4 долоо хоногоос 1 нас), яслийн (1 -3 нас), сургуулийн өмнөх (3-7 нас) сургуулийн (7-11 нас), өсвөр нас (12-18) гэж тус тус ангилжээ. Насанд хүрснийг дараах байдлаар ангилсан байна. Хүний насыг ийнхүү ангилдахдаа тухайн насны хүмүүсийн анагоми, физиологи,орчиндоо дасан зохицохонцлог, нийгмийн шинж зэргийг харгалзжээ. .
Хүний насыг физиологоор нь хэд хэдэн үед хуваасан өөр нэг ангилал байна. (14) Үүнд:
- Нярай (1-10 хоног)
- Хөхүүл (10 хоногоос 1 нас)
- Бага нас
а. Балчир (1-3 нас)
б. Нэгдэх (4-7 нас)
а, Хоёрдахь (эрэгтэй хүүхэд 8-12 нас, эмэгтэй хүүхэд 8-11 нас)
- өсвөр нас: эрэгтэй 13-16 нас, охид 12-15 нас
- Хөвгүүн нас хөвгүүн 17-21 нас, хүүхзд 18-20 нас
- Эрийн цээ эхний үе -эрэгтэйд 22-35 нас
-эмэгтэйд 21-35 нас
-хоёрдахь үе —эрэгтэйд 35-60 нас
-эмэгтэйд 36-55 нас
- Хижээл нас: эрэгтэйд 61-74 нас,
эмэгтэйд 56-74 нас
- Хөгшин нас 75-90 нас
- Өндөр настан (90 ба түүнээс дээш) хэмээн үзсэн байна.
Шинжилж үзсэн энэхүү тоймоос харахад хүний насыг янз бүрээр ангилсан нь тодорхой байна.
Тэгвэл био хэмнэлийн хувьд арван хоёр жилийн мөчлөгийг харгалзан хүний насыг ангилах нь биемахбодь физиологийн чиг хэмжээ, нэг чанараас нөгөөд шилжиж буйг тусгаж байгаа учир үндэслэлтэй гэж бид үзнэ.
Хүний насыг биохэмнэлийн хувьд:
0-12 хүүхэд нас
13-24 орь залуу нас
25-26 идэр нас
37-48 эрийн цээнд хүрсэн буюу ид нас 49-60 хижээл нас 61-72 хөгшин нас
73-84 өндөр нас
85-96 ба түүнээс дээш азай буурал нас гэж ангилах таамаглапыг санал болгож байна.
Биохэмнэлийн үүднээс насыг ийнхүү ангилах нь В.В. Бунак (9-10), В.В. Гинзбург (17) А.Б. Нагорный (25): И.А. Аршавский (5-6), 8.Н. Боряз (8) Т.В. Карсаевскеая (22) нарын бүтээлүүдэд дурьдсан насны үеүүдтэй ойролцоо буюу зарим үетэй нь таарч байгааг цохон тэмдэглэж байна.
В.Н. Боряз (8)-ын үззж байгаагаар залуу нас эрэгтзй хүүхдэд 11, эмэгтэй хүүхдийн тухайд 12 насанд эхэлнэ гэжээ.Тэрбээр залуу насыг дотор нь өсвөр, орь, насанд хүрсэн гэж гурав хуваасан байна. В.В Бунак (9-11)-ийн үзэж байгаагаар өсвөр нас 12-17 настайд, В.В. Гинзбургийн (1963) үзэж байгаагаар 11 настайд эхлэх ёстой юм байна.
В.В.Гинзбург залуу насны дээд хязгаар болон насанд хүрсний доод хэмжээг эрэгтэй хүнд 24-25 нас, B.S. Бунак эрэгтэйд 25, змэггэйд 20 нас байна гэжээ.
Т.В. Карасаевская (22)-ын бичиж тэмдэглэсэнээр бол эрийн цээнд хүрснийг 18-35насны хооронд тооцож байна. Энэнхүү насыг үр бүтээлтэй байх 18-32, сөрөг өөрчлөлттэй байх 23-37 нас гэж хуваасан нь бидний таамаглалын хувьд ихээхэн сонирхолтой байгаа юм. Хөгшрөлтийн эхлэх насыг ихэнх хүн ам зүйчид 60нас,НҮБ-ын хүн ам зүйчид 65 нас гэж үзжээ. (22)
Хүний насыг биохэмнэлийн үүднээс ингэж ангилах нь механик шүинжтэй мэт санагдаж мэдэх юм. Өөрөөр хэлбэл яг энэ дурьдсан насны заагаар “эргэлтийн үе” буюу десинхроз болж байна хэмээн хатуу тооцох нь метафизик шинжтэй ойлгогдож болох билээ. Гэвч дорно дахины мэргэд жил угтах, жил орох, жил дагах хэмээн
тухайн насны заагийнг тодорхой хэлбэлзлийн хүрээнд авч үзсэн нь метафизик ойлголтоос зайлсхийх боломж олгож хөдөлгөөний диалетик шинжийг илтгэж байгааг бид онцлон тэмдэглэж байна.
И.А. Аршавский(6) бичсэнээр “нэг насны үеэс дараагийнхад шилжин орох нь эргэлтийн үе шат бөгөөд тер үед биемахбодийн төрөл бүрийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа шинэ түвшинд шилжих ёстой ажээ”.Бид энэ эрдэмтний баримтлалыг бүрэн хуваалцаж байна. “Эргэлтийн үе шатанд өөрийн өвөрмөц онцлог бүхий физиологийн хэмжээнд шилжих шилжилт болох” (5)бөгөөд тэр нь бидний таамаглаж байгаагаар хүний амьдралын хэмнэлийн үечилсэн дэсинхроноз , хүний насны биохэмнэлийн ангиллын үндэс болох юм.
2.Алякринский Б.С Биологические ритмы и органызация жизни челевека в космоса.М:Наука, 1983, 1983, с.5-20
3.Анякринский Б.С.: Стеканоза С.И. Ко закону ритма. М.:наука, 1985, -с.1976
4.Анагаах ухааны дөрвөн үндэс. Дээд- дэвтэр. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо 1953, с.61-62 дахь тал
5.Аршавский И.А.Основы возрастной периодмзации. В кн.: Возрастная физиология. М.Наука, 1975, с,5-67
6.Аршавский И.А. Физиологические мөханизмы и закоиомерности индивидуального раззилдя. М.,Наука, 1982, с.5-54
7.Базарон З.Очерки ллбетской медщшы. Бурятское книжное издательстзо, Улан-Удэ, 1987, с.95-117
8.Боряз В.Н.Метсдслгичесжиб принципы оперделения понятия \\\\\\\\\\\\\\\'\\\\\\\\\\\\\\\'молодежь\\\\\\\\\\\\\\\". Вкн.:Челове; к: и общество, Вып.б.Л.ЛГУ, 1969, с.23-29
9.Бунак В.В. Нестурх М.Ф., Рогинский Я.Я.Антропслогия, М., Учпедгиз, 1941
10.Бунах В.В.Неструх М.Ф., Рогинский Я.Я.Антропология, У.,Учпедгиз, 1941
11.БНМАУ-ын Улс ардын аж ахуй 70 жилд (1921¬1991) УБ, 1991, с.14
12.Владьширекий Б.М.Биологические ритмы и солнечная актизность. Вкч.: Проблемы космической биологии, Том 41, М., наука, 1980, с.289-305
13.Возраст Вкн..Краткая медицинская энциклочедия.1989., Советская энциклопедия, 1989, с.233-234
14.Возрастная физиология. БСЭ М.:Советсхая энциклопедия, 1971, с.270
15. Воспроизводство населения СССР.МхФинансы и статистика. 1983, с.115
16. Выготский Л .С.Проблемы возрастной периодизации десткого развития. Вкн.:Вопросы психол.8 1972, N2, с.121
17.Гинзбург В.В.Элементы антропологии для медиков.
Л.,Медицина, 1963.
18.Девис Ф.Онтогенез циркадианных ритмов. ВкнхБиологические ритмы. М.,1984, с.293-314
19.Карако П.С.Философские аспекты индивидуального развития организма. Минск, 1974, с.З-40
20.Карсаевская Т.В. К вопросу об онтогенетической программе человека (Критические или сензитивные периоды развития) Вкн.:Ученые записки кафедр общественных наук вузов г.Ленинграда.Л., Изд.ЛГУ, 1969, вып.10
21.Красаевская Т.В.Социальная и биологическая обусловленность изменений в физическом развитии человека. ЛхМедицина. Ленинградское отделение, 1970, с.270
22.Красаевская Т.В.Прогресс общества и проблемы целостного биосоциального развития современного человека. МхМедицина, 1978, с.247
23.Леонтюк А.С.Системный подход в морфологических исследованиях. Здравоохранение
Белоруссии. 1981, N5, с.13-15
24.Макаров В.И. Изменение биоритмов в
экстремальных условиях. Вкн.:Хроиобиология и Хрономедицина. МхМедицина, 1989. С. 169-170
25.Нагорный А.В., Никитин В.Н., Буланкин
И.Н.Проблема старения и долголетия. МхНаука, 1963
26.Опчевая Е.Д.Тибетцы ВкнхКалендарные обычаи и обряды народов Восточной Азии. М.Наука, 1985, с.200
27.Перна Я.Ритм, жизнь и творчество. Петроград, 1925, с.141
28.Понугаева А.Г.Импринтинг (запечатливание). Л.Наука, 1973, с.101
29.Светлов П.Г. Теория критических периодов развития и ее значение для понммания принципое действия среды на онтогенез. \\\\\\\"Вопроеы цитологии и общей биологии\\\\\\\", Изд. AH СССР, М.Л, 1960
30.Социальная гигиена и организация здравоохранения, М.Медицина, 1987
31.Степанова С.И.Актуальные проблемы космической
биоритмологии. Москва, Наука, 1977
32.Степанова С.И.Биоритмологические аспекты проблемы адаптации. МхНаука, 1986, с.244
33.Чижевский А.Л.Земное эхо солнечных бурь. МхМысль, 1976
34.Шагдарсүрэн Ц. Монголчуудын утга соёлын товчоон. УБ. 1991, с.86-109
35.Шедрина А.Г. Онтогенез и теория здоровья (метсдологические аспекты) Наука. Сибирокое отделение, 1989, с.7-35