Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 3(104)
Түрүү булчирхайн өвчин оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

М. Намсрай, Б. Гоош, Б. Туул

Улсын клиникийн төв эмнэлэг, Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

300 patients with prostate pathology were observed (150 of them have a surgery by the tradional method another 150-endoscopic surgery). We have done hystological analysis for diagnosis of prostate pathol­ogy. The result of the study shows that 231 (77%) number of patients have an adenoma, 69 (20.3%) of them have prostate sclerosis and prostate stone, 8 (2.6%) patients have other prostate pathology, such as prostate carcinoma, TBC of the prostate. Pp. 4-6, Tables 2, Pictures 2, References 12

Түрүү булчирхайн өвчинг (хортой, хоргүй хавдар, хатуурал, архаг үрэвсэл, чулуужилт, буглаа гэх мэт) судлах, оношлох,  эмчлэх асуудал орчин цагийн бөөрний мэс заслын чухал асуудлын нэг болж байна.

Түрүү булчирхайн өвчин дотроос түрүү булчирхайн хоргүй хавдар хижээл, өндөр настай эрэгтэйчүүдийн дунд илүү тохиолддог болохыг бусад орны судлаачид нилээд судалсан байна.

1972 онд Harbitz, Hauqen нар нас барсан 206 эрэгтэйн цогцост задлан шинжилгээ хийхэд түрүү булчирхайн хоргүй хавдар 40-80 насны эрэгтэйчүүдэд 80.1%, 80-аас дээш насныханд 95.5% тус тус тохиолдож байгааг тэмдэглэжээ (11).

В.В.Бялик. В.Г.Пинчук (1977) нар түрүү булчирхайн хоргүй хавдартай 460 эрэгтэйд шинжилгээ хийж үзэхэд 11.3% нь 40-49 нас. 81.4% нь 50-80 хүртэл насны хүмүүс байсныгтэмдэглэсэн байна (12.13). 1970-1978 онд ОХУ-д 50 хүртэл насны эрэгтэйчүүдийн 29.5% нь түрүү булчирхайн хатуурал, 35-аас дээш насны эрэгтэйчүүд 35-40% нь түрүү булчирхайн архаг үрэвсэлээр тус тус өвчилж байна гэжээ. (10. 11)

Түрүү булчирхайн ямар өвчин манайд зонхилж байгаа. Түүнтэй хавсарсан өвчин, байршил, хэлбэр, эд эсийн бүтэц зэргийг илрүүлэх зорилго тавилаа.

Материал арга зүй

Судалгааг АУИС- ийн төв эмнэлгийн Бөөрний мэс заслын клиник, бөөрний дурангийн кабинетийн мэс заслын материал. эмгэг судлалын төвийн шинжилгээний материалыг тус тус түшиглэн хийлээ. Түрүү булчирхаин өвчинг оношлоход өвчтөний мэдүүлэг, эмчийн асуулга бодит үзлэгээс гадна лаборатори, рентген, хэт авиа. цөмийн болон дурангийн шинжилгээний аргаар оношлож байна.

Бидний 1992-1996 онд судалснаас АУИС-ийн бөөрний мэс заслын клиникт хэвтэн эмчлүүлэгчдийн 21.6% нь түрүү булчирхайн өвчтэй хүмүүс байв.

Тэдгээрээс уламжлалт болон дурангийн аргаар мэс засал хийлгэсэн 300 өвчтөнд судалгаа хийж үзэхэд 48% (144) нь 60-69 нас, 29.3% (88) нь 70-79 насны хүмүүс байлаа. Мэс засал хийлгэсэн эдгээр хүмүүсийн түрүү булчирхайн өвчинд эд эсийн шинжилгээ хийж үзэхэд 77% (231) нь түрүү булчирхайн хоргүй хавдар, 20.3% (61) нь түрүү булчирхайн хатуурал, чулуу, 2.6% (8) нь түрүү булчирхайн хортой хавдар, архаг үрэвсэл, сүрьеэ өвчтэй хүмүүс тус тус байлаа.

Бид уламжлалт болон түрүү булчирхайн гэрийг нээж авдаг Myllin-ны аргаар мэс засал хийлгэсэн 150 ,дурангийн мэс засал хийлгэсэн 150 хүний түрүү булчирхайн өвчинг ялган оношлосон эд эсийн шинжилгээний матсриалыг харьцуулан судлав.

Судалгааны үр дүн

Дурангийн шинжилгээнд түрүү булчирхайн хоргүй хавдрын өвчлөлийн морфологийн өөрчлөлт, томрох байршлыг авч үзэхэд:

  1. Түрүү булчирхай давсагны хөнднй рүү түрж томорсон үед түрүү булчирхай давсагны хүзүүнээс дотогш, давсагны зайд түрж томорсноос давсагны хүзүүний зайг дээш шахна. Үүнээс болж шээс гарахдаа саатаж. шээсдавсагт хуримтлагдах нөхцлийг бүрдүүлнэ.
  2. Түрүү булчирхай орчиндоо нэвчиж томорсон үед ихэвчлэн давсагны хүзүүнд гурвалжин хэлбэрээр томрох ба зарим үед тэвшний хоёр сувгийн амсрыг (ostium) шахаж давсагны ёроол, Льетодовын гурвалжин уруу нэвчин томорч болно. Хэрэв хоёр тэвшний сувгийн амсрыг шахаж томорвол бөөрнөөс давсагт орох шээсниий урсгал саатаж. хоёр тэвшний сувгийн булчингийн агшилт аажмаар суларч өргөснө. Улмаар уртасч тахиралдана. Бөөрний аяга. тэвш өргөсч шээсний урсгал саатаж зогсонгишил болсны улмаас бөөр усжих. үрэвсэх өөрчлөлт явагдана.
  3. Түрүү булчирхайн шээдэг сүвний зайнд шахаж томорсон үед түүний хажуугийн хоёр хэсгэнцэрт эмгэг үйл явц ихэвчлэн явагдана. Түрүү булчирхай гэр дотроо олон зангилаа хэлбэрээр томорсон үед шээдэгсүвний зайг тахиралдуулсан байдлаар шахсан байдаг бол хоёр хажуугийн хэсгэнцэр томорсон үе түрүү булчирхайн хэсгийн шээдэг сүвийг хоёр талаас нь жигд шахна.
  4. Түрүү булчирхай шулуун гэдэс рүү томорно. Эмч шулуун гэдсээр хуруу хийж (per.rectum) үзсэнээр түрүү булчирхайн томорсон хэмжээгтогтоон оношилно. Түрүү булчирхайн бүхий л хэсгэнцэрийг хамарч эмгэг өөрчлөлт явагдах үед ихэвчлэн шулуун гэдэсний зайнд томорно. Энэ үед дучд ховил тэмтрэгдэхгүй. овгор, уян зөөлөн тогтоцтой, гөлгөр гадаргуутай өвчингүй байна.

Ийнхүү түрүү булчирхайн хоргүй хавдар дөрвөн янзын байршлаар томорч байна.

Түрүү булчирхайн хоргүй хавдрыг бөөрөнхий, лийр. хонхорцог 11эж хэлбэр дүрсээр нь ангилдаг. Түрүү булчирхай ямар ч хэлбэрээр томорлоо гэсэн шээдэг сүвийн хэвийн байдлыг өөрчилнө. Хамгийн түрүүнд шээдэг сувгийг 3-6 см хүртэл уртасгана. Давсагны дотор хуниас ямар нэг байдлаар гажиж (деформац) болно. Хэрэв түрүү булчирхайн хатуурал, чулуу байвал түрүү булчирхайн хэсгийн шээдэг сүв 2-3 см хүртэл богино болно. Ийм өөрчлөлтийн үед үрийн товгор (colliculus seminalis) нам, жижиг болсон байна.

Түрүү булчирхайн, хорт хавдрын үед давсагны хүзүү тэгш бус гадаргуутай овон товон болохоос гадна хөдөлгөөнгүй, хатуу тогтоцтой болж өөрчлөгдсөн байв.

Дээрх өвчнүүдийн үед давсагны хүзүү. дотор хуниас болон түрүү булчирхайн хэсгийн шээдэг сүвийг ямар нэг байдлаар өөрчилснөөс болж шээс гарахдаа саатна. Энэ тохиолдолд шээс давсагт аажмаар бага багаар хуримтлагдан үлддэг.

Давсагны булчингиийн агшилтын механизм алдагдаж улмаар давсагны булчингийн ширхэг, агших чадвараа алдаж гипертрофи болсноос түүний "салстын цадал" (trabekulen) өөрчлөлт салстын хуурамч нэмэлт хөндийнуүд (Divertikulen) үүснэ.

Давсагны салстын өнгөц венийн судас өргөсч, цусан харвалт, улайлт үрэвсэл зэрэг өөрчлөлтүүд ажиглагдана. Давсагт 1-1.5 л хүртэл шээс хуралдаж шээс аажмаар хаагдахад хүргэнэ.

Түрүү булчирхайн хоргүй хавдар бол 25-250 гр хүртэл томорно. Хамгийн том хоргүй хавдар нь 250-300 гр байж болно. Бидний практикт 300 гр-аас дээш томорсон түрүү булчирхай гурав тохиолдож байсан бол дурангийн мэс заслаар 50 гр түрүү булчирхайн хоргүй хавдрыг авч байлаа.

Түрүү булчирхайн хоргүй хавдарт эд эсийн бүтцийн шинжилгээ хийсэн судлаачид Л.М.Шабад 1949. Franks 1954, Л.И.Дунаевский 1959, В.В.Бялик 1969, А.И.Струков 1993, Alasdair D.T.Govan Peters 1992 нар нэлээд хэд хэдэн ангиллыг дэвшүүлсэн байдаг (6.7.8).

Эдгээр судлаачид түрүү булчирхайн хоргүй хавдрын эд эсийн гарлын бүтцийг үндсэнд нь:

  1. Булчирхай давамгайлсан хэлбэр
  2. Холбогч эд давамгайлсан хэлбэр
  3. Холимог эд давамгайлсан хэлбэр гэсэн гурван хэлбэрт ангилжээ.

Энэ ангиллыг бид судалгаандаа ашиглав. Бидний уламжлалт болон Myllin- ны аргаар мэс засал хийлгэсэн хүний 91.3% (137), дурангийн мэс засал хийлгэсэн хүний 62.6% (94)тустустүрүү булчирхайнхоргүй хавдар байсан бөгөөд судалгаанд хамрагдсан бүх өвчтөний 77% (231) нь байлаа.( Хүснэгт 1)

Шээс гаралтад адилхан саатал үүстэдэг болох нь эдгээр мэс засал эмчилгээ, шинжилгээний дүнгээс тодорхой байна. (Зураг а, б)

Түрүү булчирхайн өвчин дангаар тохиолдохоос гадна түрүү булчирхайн бусад өвчинтэйгээ хавсран өвчлүүлэх явдал нилээд ажиглагддаг. Энэ нь тухайн үеийн мэс заслын явцад болон эд эсийн шинжилгээний дүнгээр батлагдаж байлаа. (Хүснэгт 2)

  Энэ судалгааг хийхдээ мэс заслын арга тус бүрээр нь 150 өвчтөнд тохиолдсон хувь болон нийт 300 өвчтөнд бас харыдуулан бодож үзэхэд:

Дурангийн мэс заслын үед түрүу булчирхайн олон өвчин мэргэжлийн өндөр түвшинд ялган оношлогдож байгаагийн сацуу түрүү булчирхайн үндсэн өвчинтэй түүний бусад олон өвчин хавсран явагддаг болох нь тодорхой байна.

Энэ хүснэгтээс үзэхэд:

  1. Түрүү булчирхайн хоргүй хавдрын үед булчирхай давамгайлсан хэлбэр 44.3% (133) илүү тохиолдож байгаа нь эд эсийн шинжилгээгээр батлагдлаа.
  2. Мэс заслын арга тус бүрээр авч үзэхзд уламжлалт болон Myllin- ны аргаар авсан түрүү булчирхайн хоргүй хавдрын 68% (102) нь булчирхай давамгайлсан хэлбэр илүү тохиолдож байна. Яагаад гэвэл хагалгааны энэ арга нь түрүү булчирхайн том хэмжээний хоргүй хавдарт хийгдэх бөгөөд хоргүй хавдарын багтаамж томрох тутам булчирхайлаг эмгэг өөрчлөлт нилээд их явагддаг байна.

3.  Дурангийн мэс заслын аргаар авсан түрүү булчирхайн хоргүй хавдарт холимог хэлбэр нэлээд байгаа нь 46.8% (44) түрүү булчирхайн хоргүй хавдрын эд эсийн бүтцэд холбогч эд давамгайлсан өөрчлөлт их байвал түрүү булчирхай төдийлөн томрохгүй боловч булчирхай давамгайлсан хэлбэрийн үед түрүү булчирхайн булчирхайнууд тоогоор хэт олширч, булчирхайнууд янз бүрийн хэмжээ, хэлбэр дүрстэй болно. Булчирхайнууд бортгон эсээр хучигдсан бөгөөд эс нь хэт үржсэнээс хөхлөг дүрсийг үүсгэдэг. Булчирхайнууд хэсэг хэсгээр бөөгнөрч зангилаа үүсгэх бөгөөд эдгээр нь хоорондоо холбогч булчинлаг эдээр зааглагдана.

Холбогч эд давамгайлсан хэлбэрийн үсд завсрын холбогч булчирхайлаг зд хэт хөгжиж түүний дунд цөөн тооны булчнрхай байна. Холимог хэлбэрийн үсд булчирхай болон холбогч булчингийн эдийн аль алиных нь хэт ургалт тэнцүү хэмжээтэй байна.

2. Түрүү булчирхайн хоргүй хавдарын үед архаг идээт үрэвсэл (26.7% ) ихэвчлэн хавсран өвчлүүлж байхад түрүү булчирхайн хатуурлын үсд анхдагч үрэвсэл нь хатууралд хүргэхийн сацуу булчирхайн чулуужих үйл явц ч бусад өвчинг бодвол илүү байна.

  1. Дурангийн мэс заслаар түрүү булчирхайн өвчинг ийнхүү тодорхой ялган оношлож байгаатай нэгэн адил цаашдаа түрүү булчирхайн өвчинд анхнаас нь хатгалт сорьцын (Biopsy) шинжилгээг хийсэн тохиолдолд эмчилгээний тактикийг оновчтой шийдэхэд илүү үр дүнтэй болох нь ажиглагдлаа.
  2. Түрүү булчирхайн хоргүй хавдар хижээл, хөгшин хүмүүст тохиолдсон үед шээс гаралтын саатлын бодитой fөрчлөлт илрээгүй зөвхөн хурц буюу архаг үрэвсэлтэйгээ хавсран өвчлүүлсэн бол эмийн эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байж болох юм.

Түрүү булчирхайн өвчинг эмчилж байгаа одоогийн аргуудыг харьцуулан эд эсийн шинжилгээний үр дүнгээр тооцож үзэхэд;

Манай эрэгтэйчүүдийн дотор түрүү булчирхайн хоргүй хавдар мэс засал хийлгэсэн хүний ихэнх хувийг (77%) эзэлж байна.

Түрүү булчирхайн хоргүй хавдарын 38.09% нь түрүү булчирхайн бусад өвчинтэй (хурц, идээт архаг үрэвсэл, чулуужилт) хавсран явагдаж байна.

Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь өвчнийхөө эмгэг жамын хөгжлийн явцад хатуурал, чулуужилт болон өөрчлөгдөж байна.

Түрүү булчирхайн хортой хавдар дээрх таван жилийн судалгаагаар 1.7% (5). сүрьеэ 0.6% (1), дан архаг үрэвсэл зөвхөн мэс засал хийлгэсэн хүмүүсийн дотор 1.3% (2) тус тус тохиолдсон байна.

Дүгнэлт

1. Түрүү булчирхайн өвчинг ялган оношлоход дурангийн мэс засал илүү үр дүнтэй болох нь эд эсийн шинжилгээний дүнгээс харагдаж байна.

2. Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь эцэстээ түүний хатуурал. чулуужилт болоход шууд нөлөөтэй байна.

3. Түрүү булчирхайн өвчинд мэс засал хийхээс өмнө ялган оношлоход хатгалт сорьцын шинжилгээг (biopsy) практикт өргөн нэвтрүүлснээр эмчилгээний оновчтсй тактик гаргахад их ач холбогдол өгнө.

4. Түрүү булчирхайн багтаамж томрох тусмаа булчирхайн хэлбэрийн хоргүй хавдар, багасах тусмаа холимог хэлбэрийн хоргүй хавдар, хатуурал зэрэг өвчин тус тус илүү тохиолдож байна.

Ном зүй

1.Синельников Р.Д. Атлас анатомии П. 1963
2.Kurt Alverdes Anatomie. Deutschland. 1968
3.Лопаткин HA. Урология. Москва. 1995. х-402
4.Намсрай М. нар... Эрдмийн чуулган-39. 1997. х-223-224
5.Болдцэрэн Д. Секс судлалын үндэс П. 1995. х-123-129
6.Портной А.С. Хирургическос лечение аденомы и рака предстательной железы. Москва. 1979. х-42-44
7.Pathology llustrated Alasdair D.T. Govan peters. Mastarlane Robin callander. Medical divison of Longman Group UK.LTD. x-702-706
8.Струков А.И. Сероп B.B. Учебник патологической анатомии 1993. x-121-423
9.Краевский H.A. Патолого-анатомическая
диагностика опухолей человска. 1993. стр. 345-348
10.Карпенко B.C. Романенко A.M. Склероз предстате льной железы. Урология и нефрология 1990 No 6. С-17-24
11.Юнда. И.Ф. Болезни мужских половых органов. Киев. 1981
12.Atlas der urologischen Endoscopie von Reuter. Band 2. B.R.D. 1984.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7141
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК