Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Нойр булчирхайн хурц үрэвслийн хавагналт хэлбэрийн хэт авиан оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Б.Цэрэндаш, Т.Нарантуяа, С.Эрдэнэбат

Анагаах ухааны хүрээлэн

 

Хэт авиан оношлогоо нь нойр булчирхайн эмгэгийн оношлох талаар тэргүүлэх шинжилгээний арга болох гадаадын /8-12, 15-16, 19-22/ болон манай орны судлаачид /1=7, 13-14, 17-18/ тэмдэглэж байна.

Клиник, лабораторийн шинжилгээний өөрчлөлтүүдийг хэт авиан шинжилгээний өөрчлөлтүүдтэй харьцуулж үзэхэд нойр булчирхайн хурц, архаг үрэвслийн үед ялгаатай болох тухай г 'длаачид бичиж байна /19/.

Нойр булчирхайн хурц үрэвслийн хавагналт хэлбэрийн хэт авиан шинж тэмдгүүдийн талаар судлаачдын үзүүлэлт ховор байна.

Судалгааны зорилго нь: Нойр булчирхайн хурц үрэвслийн хавагналтхэлбэрийн хэтавиан үндсэн шинж тэмдгүүдийг тодорхойлоход оршино.

Судалгааны аргачлал: Бид 1993-2002 онуудад Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын харъяа Монгол уламжлалт эмнэлгийн Элэгний эмгэг судлалын төв, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ёрөнхий газрын харъяа Хорихын Нэгдсэн Эмнэлэг, “Ачтан” Клиникийн Эмнэлэг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн хэт авиан оношлогооны кабинетуудад нойр булчирхайн хурц үрэвслийн хавагнал гэж оношлогдсон 48 өвчтөний хэт авиан шинжилгээгээр илэрсэн шинжтэмдгүүдэд дүгнэлт хийв. Эдгээр шинжлүүлэгчдийн оношуудыг клиник, лаборатори, рентген, компьютерт томографи, целиакографи шинжилгээнүүдээр баталсан.. Хэт авиан шинжилгээг Япон улсын Алоко, Хитачи, Тошиба фирмийн аппаратыг ашиглан явуулсан.

Судалгааны үр. дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгасан,

Судалгааны үр дүн, хэлцэмж:

Хүснэгтээс үзэхэд нойр булчирхайн хэмжээ нилэнхүйдээ томрох /Р<0.01/, хил хязгаар тод ялгаран харагдах /Р<0.001/, нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан /Р=0.05/, нягтрал нь хэт авиан ойлтгүй буюу хэт авиан нягтрал буурсан фон дээр хэсэгчилсэн хэт авиан ойлт ихсэлттэй /Р<0.001/, нойр булчирхайн эргэн тойрон хязгаарлагдмал шингзн тодорхойлогдохгүй /Р<0,001/ хэт авиан шинжүүд статистикийн үиэн магадлалтай байна.

Нойр булчирхайн хэмжээ 54.17%±7,2-т нилэхүйдээ томорч байгаа нь B.D.Doust /1975/., F.S.Wefll /1978/,, В.Н,Демидов /1981/., Л.П.Орлова /1987/,, P.E.S.Palmer/ 2000/ нарын судалгаатай дүйж байна.

Нойр булчирхайн хурц үрэвслийн хавагналт хэлбэрийн үед нойр булчирхайн нягтрал 66.67%±6,8-д хэт авиан ойлтгүй буюу хэт авиан буурсан фон дээр хэсэгчилсэн хэтавиан ойлтхэсэлттэй байгаа нь R.Afilly., S.S.Londen /1979/., ЛЛ.Орлова/1987/ нарын дүгнэлттэй ойролцой байна,

Дүгнэлт

Нойр булчирхайн хурц үрэвслийн хавагналт хэлбэрийн үед 54.17%±7.2-д нойр булчирхайн хэмжээ нилэнхүйдээ томрох, 70.83%±6.5“Д хил хязгаар тод ялгаран харагдах, 58.33%±7.1-д нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан, 66.69%±6,8“Д нойр булчирхайн нягтрал нь хэт авиан ойлтгүй буюухэт авиан нягтрал буурсан фон дээр хэсэгчилсэн хэт авиан ойлт ихсэлтгэй, 81.25%±5,6“Д нойр булчирхайн эргэн тойронд хязгаарлагдмал шингэн тодорхойлогдохгүй хзт авиан ундоэн шинжүүд илэрдэгийг тогтоов.

Ном зүй

1. Бадамсэд Ц., Нарантуяа Т., Баярчимэг Б., Нойр булчирхайн хурц үрэвслийн хавагналт хэлбэрийн хэт авиан шинж тэмдгүүд. -Төрийн Тусгай Апбан Хаагчдын
Нэгдсэн Эмнэлэг. -Эмч нарын онол, практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 2000, х,5-8
2. Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б., Нойр булчирхайн хурц үрэвслийн хэт авиан бүтцийн өөрчлөлт. -Төрийн Тусгай Албаи Хаагчдын Нэгдсзн Эмнэлэг. -Эмч нарын онол, практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 2000, х.8-10
3. Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б., Монгол хүмүүсийн нойр булчирхайн хэь авиан лавламж хэмжээ, нас ба хүйсний хамаарал. -Төрийн Тусгай Албан
Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг. -Эмч нарын онол, практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. Улааубаатар. 2000, х.10-13
4. Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б., Нойр булчирхайн хурц үрэвслийн хэт авиан оношлогооны асуудалд. -Анагаах Ухааны Их Сургууль, Төрийн
Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг. Багш шавийн эрдмийнуулзалт. -Илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 2001, х.7-8.
5. Бадамсэд Ц., Нарантуяа Т., Лхагвасүрэн Д., Нойр .булчирхайн хурц үрэвслийн цус шүүрэлт хэлбэрийн хэт авиан шинж тэмдгүүд. -Анагаах Ухааны Их Сургууль. -Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг. - Эмч. нарын онол, практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 2001, х.37-39.
6. Бадамсэд Ц., Баднаа Т., Цэрэндаш Б., Баярчимэг Б,, Эрдэнэбат С., 4\\\\\\\\/1онгол хүний нойр булчирхайн толгой, их бие, сүүлийн хэт авиан шинжилгээний
лавламж хэмжээ. -Монгол Улсын Эрүүл Мэндийн яам Монголын Анагаах Ухаан 80. Эрдэм шинжилгээний бага |хурлын материал. Улаанбаатар. 2001, х,228-230.
7. Бадамоэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б,, Монгол хүний нойр булчирхайн хэт авиан шинжилгзэний лавламж хэмжээ. -Монголын Анагаах Ухаан Сэтгүүл.
УлаанВаатар хот. -2001, №3/116/. х,7-9.
8. Бабичев С.И., Калантарев К.Д., Скоругоский И.А., Давитадзе Ш.А., Ультразвуковая диагностика хирургических заболеваний печени, желчных путей и
поджелудочной железы. -Хирургия. -1981. 10 с 70 /5
9. Делягин В.М., ба бусад. Способ диагностики заболеваний поджелудочной железы. -а.с, 1 502 010 Открыгия изобретения. -М., -1989.31.20.
10 Демидов В.Н. Ультразвуковая эхография подж лудочнойжелезы. Клиническая медицина. ” 1981.№1.-0.33-35
11. Даргачев А.И. Ультразвуковая диагностика заболеваний внутренных органов. -1995. -с.168-170, 210-213
12. Пхакадзе Е.Г. Комплексное применение рентгенорадиологических ультразвукового методов исследования в диагностика заболеваний поджелудочной железы. -Дисс., канд.мед.наук. -М.- 1980.-25 с.
13. Онхуудай П. Нойр булчирхай. -Дүрслэл оношлогоо ном. -Улаанбаатар. 1993, х.95-9 7
14. Онхуудай П. Нойр булчирхайн өвчин. Дүрслэл оношлогоо сонголт, дэс дараалал ном. Улаанбаатар. 2000, х.54-56
15. Орлова Л.П. Ультразвуковая семиотика заболеваний поджелудочной ж ел е зы .-В е с тн и к рентгенологий и радиологий. -1987, 1. с.54-58.
16.Руководство по ультразвуковой диагностике / Под редакцией П.Е.С.Пальмера/ -всемирная организация здравоохранения Женева -2000, с. 112-123.
17. Цэцгээ Ж., Туяа С. Нойр булчирхайн зарим авчнийг чанд авиагаар оношлох асуудалд. Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн. Гастроэнтерологийн Клиник. -эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлын илтгэлүүдийн хураангуй. Улаанбаатар. 1996.х.31-32
18. Энхбаяр Д,, Бадамжав С., Долзодмаа Д. Нойр булчирхайг хэт авиагаар шинжлэх. -Монголын гастрознтеролог эмч нарын нийгэмлзг, Монголын хэт
авиан оношлогооны нийгэмлэг. Монголын радиологийн нийгзмлэг. -OHOLU сэтгүүл. Улаанбаатар. 1999, 2 х.36-37
19. Doust B.D., Makiad N.F., Baum J.K., Ultrasouns in Medicina. -New York. 1975. Vol.p. 141-147.
20. Filly R.A., Londen S.S., J.CIin. Ultrasouns -1979,Vol.7. 2. p.121-124
21. Lees W.R., Clin.Gastroent. -1984. Vol 13. №3, p.762-789.
22. Weill F.S. Ultrasonograhy of digestive disesase.Saint-Louis. -1978. Ch.22.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1343
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК