Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 1(79)
Хос имт дошинцогийн сэтгэцийн фармакологийн зарим үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Б.Дагвацэрэн, Д.Чимгээ

Ардын эмнэлгийн хүрээлэн

 

Уламжлалт эмнэлгийн зарим ном сударт халуун өвчнийг засах, нас уртасгах зорилгоор хэрэглэж байсан. Хос имт дошинцог (А.1е sis вifida) хэмээх элбэг тохиолддог эмийн ургамлыг сонирхож үзэхэд орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр судалж, хэрэглэсэн материал хомсхон байсан нь бидний анхаарлыг татсан юм. Энэ удаа түүний сэтгэцийн фармакологийн зарим үйлдлийг туршсан ажлын дүнг авч үзлээ.

ТУРШИЛТЫН АРГА ЗҮЙ

Туршилтанд 18-26 г жинтэй 218 толгой цагаан хулгана,130-250 г жинтэй 96 тол­гой цагаан харх ашигласан. Хос имт дошинцогийн газрын дээд хэсгийн усанд уусдаг нийлбэр бодсыг 5, 20, 50, 100 мг/кг тунгуудаар туршлагын амьтны хэвлийд тарих, уулгах зэрэг аргуудыг хэрэглэв. Төв мэдрэлийн системийн сэрэл саатлын тогтолцоонд үзүүлэх бэлдмэлийн нөлөөг (Гацура В.В.1974г) цагаан хулганад мединал (150 мг/кг), коразол(100мг/кг) стрихнин (2 мг/кг) хордлого тайлах болон гипоксийн эсрэг нөлөөг дөрвөн хлорт нүүрстөрөгч (5 мг/кг), нитропруссид натри (20мг/кг) арьсан дор нитрат натри (15мг/кг) зэрэг шалгуур эм бодистой хамт хэрэглэж үнэлсэн. Түгшүүр тайлж айдас намжаах нөлөөг зөрчилт нөхцөлд оруулах (метод конфликтной ситуаций) сорьцоор харханд туршин (Ю.И.Вихляев, Т.А.Клыгуль 1966 он) амьтны биеийн ядаргаанд үзүүлэх нөлөөг хулганыг хурдтай сэлүүлэх кипленжерын сорьцоор туршиж дүнг регрессийн аргаар үнэлсэн. (Ю.Г.Бобков, В.М.Виноградов и др 1984).

Туршилтын дүнд Стьюдентийн t шалгуур хэрэглэн магадлалтай эсэхийг хянасан (Т.Ф.Лакин1980 он).

ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Хос имт дошинцогийн газрын дээд хэсгийн өтгөрүүлсэн хандмалын хоруу чанарыг  В.Б.Прозоровскийн (1978) хурдавчилсан аргаар цагаан хулганад тодорхойлход үхлийн дундаж тун LД=3,1г.кг байв. Судалж байгаа бэлдмэл нь 5, 20, 40 мг/кг тундаа коразол (120 мг/кг) стрихнин (2 мг/кг), тиосемикорбозид (20мг/кг) тарьж үүсгэсэн таталтын үед хулганы амьд байх хугацааг бага зэрэг уртасгах хандлагатай байсан боловч үхлээс хамгаалж чадахгүй байв. Харин мединал (150 мг/кг) зэрэг эмтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн нойрсуулах үйлдлийн нууц үеийг богиносгон, үргэлжлэх хугацааг уртасгах замаар хэрэглэсэн тунгаас шууд хамаарч тайвшруулах үйлдлийг дэмжиж байгаа нь тод харагдлаа. Бэлдмэлийг хэрэглэсэн 5 мг/кг-аас 100 мг/кг хүртэлх тунгийн өргөн хүрээнд мединалын нойрыг дэмжих идэвхи илэрсэн бөгөөд хяналтын бүлгийн үзүүлэлттэй харьцуулсан ялгаа нь бүртгэл зүйн хувьд магадлалтай байв.

Бэлдмэлийн тайвшруулах, айдас намдаах, зөрчил тайлах нөлөөтэй эсэхийг нь батлах зорилгоор туршлагын хархыг зөрчилт нөхцөлд оруулах аргаар туршиж үзэхэд тодорхой тундаа түгшүүр намдааж зөрчилт нөхцөлөөс гаргах идэвхитэй байгаа нь харагдлаа. (Хүснэгт № 2). Тодорхой хугацааны турш цангаасан хархыг ус уух үед нь цахилгаан гүйдлээр цохиулахад нэг талаас ус ууж цангаагаа тайлах гэсэн дотоод шалтгаант хүчтэй сэдэлтэнд автах, түүнийгээ хэрэгшүүлэх үед гадны хүчтэй сөрөг цочрол авч (цахилгаан гүйдэлд цохиулах) өвделтийг мэдэрч улмаар сэтгэл түгшил айдаст орох зэрэг зөрчилтэй нөхцөл бий болгодогт уг арга үндэслэгддэг. Түгшүүр тайлж айдас намдаах (анксиолитик) зөрчлөөс гаргах (антиконфликтный) үйлдэлтэй эмүүдийн нөлөөгөөр харх хүчтэй цахилгаан гүйдэлд цохиулах боловч ус олон удаа ууж уух гэсэн оролдлогыг тогтмол хийх зэргээр идэвхитэй байдалд байдаг. Дошинцогийн бэлдмэлийг 5 мг/кг тунгаар хэрэглэх үед хархны ус уултын дундаж тоо 7,81 ±1,12 байсан хяналтынхаас (3,26±0.55) 2 дахин олон, ялгаа нь бүртгэл зүйн хүвьд магадлалтай (Р<0.01) байлаа. Олонхи тайвшруулах анксиолитик идэвхитэй эм бэлдмэлийн нэг онцлог тал нь хордлогоос гаргах,стрессийн явцыг сааруулж, хүндрэлээс сэргийлдэг.

Бэлдмэлийг өндрийн болон нитрат натри нитропруссид натри (20мг/кг) тарьж хүчилтөрөгчийн дутагдалд оруулах (гипоксия) загварууд дээр туршиж үзэхэд зөвхөн нитропруссид натри тарьж үүсгэсэн эдийн гипоксийн загварчлалын үед л хамгаалах идэвхи илэрч байлаа. Тухайлбал нитропруссид натри тарьсан хяналтын бүлгийн хулганы амьдрах дундаж хугацаа 27,28±3,19 минут байхад бэлдмэлийг 50 мг/кг тунгаар хэрэглэхэд 42-28±3,34 (Р<0.05) 200 мг кг тунгаар хэрэглэхэд 47,75±7,8 (Р<0,05) болон тэсвэрлэх хугацаа нь магадлалтайгаар уртассан байв.

Дошинцогийн бэлдмэлийг хулганы хэвлийд 14 хоног тарьж дөрвөн хлорт нүүрстөрөгчийн хурц хордлого үүсгэн туршихад хяналтын бүлгийн хулгана 100% үхэж байв. Харин бэлдмэлийг 5 мг/кг тунгаар хэрэглэсэн тохиолдолд 30%, 50 мг/кг тунгаар хэрэглэхэд 50% үхлээс хамгаалж хордлогын эсрэг сайн идэвхи илэрсэн. Дөрвөн хлорт нүүрстөрөгч, нитропруссид натри мэтийн хүчтэй проксидантаар хордох үед хамгаалах муугүй үйлдэл илэрсэн нь уг бэлдмэлд антиоксидант идэвхи байж болохыг үгүйсгэхгүй юм.

Амьтны биеийн физик ачааллын үед судалж буй бэлдмэлийн үзүүлэх нөлөөг туршлагын цагаан хулганад Кипленжерын хурдтай сэлүүлэх сорьцоор шалгаж дүнг регрессийн аргаар боловсруулсныг дүнг регрессийн аргаар боловсруулав. Туршлагын дүнгээс үзэхэд бэлдмэл хэрэглэсэн булэг хулганы сэлэлтийн тодорхой замыг бүх давталтын тохиолдолд хяналтынхтай харьцуулахад 3-4 секундээр түргэн сэлж байсан нь уг бэлдмэл физик хэт ачааллын үеийн биеийн ядралтаас сэргийлэх нэлөөтэйг харууллаа.

ДҮГНЭЛТ

Хос имт дошинцогийн бэлдмэлийг зөрчилт нөхцөлд оруулах сорьцоор харханд туршихад түүний түгшүүр намдааж зөрчлөөс гаргах антиконфликткын идэвхи харьцангуй бага тунд 5 мг/кг хамгийн өндөр байлаа. Түүнчлэн 5, 20, 50 мг/кг тунгуудаар хэрэглэхэд биеийн физик ачааллын үеийн ядралтаас сэргийлэх, зарим хортой бодисын хордлогоос гаргах (дөрвөн хлортнүүрстөрөгч нитропруссид натри г.м) нөлөөтэй байсан бөгөөд энэ нь түүний тайвшруулах идэвхи илэрсэн тунтай давцаж байлаа. Иймээс хос имт дошинцогийн бэлдмэл нь мэдрэлийн системийг тайвшруулж түгшүүр намдаах, биеийн хэт ачаалал ядаргаанаас сэргийлж зарим төрлийн хурц хордлогын нөлөөнөөс хамгаалах зэрэг фармакологийн хувьд олон чиглэлийн сонирхолтой нөлөөтэй гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Ном зүй

1. Ю.Г.Бобков, В.М.Виноградов и др Фармакологическая коррекция утомления — М.Медицина 1984-1108 стр.
2. Л.М.Вихляев, Т.А.Клюгуль, Эко-периментальная характериртика спектра фармакологической активности малых транквилизаторов, Журн, невропат и психиатрии1966, стр. 123
3.В.В.Гацура, Методы первичного фармакологического псследования биологически хактинных веществ М.Мед.1974 Стр. 43,
4. Г.Ф.Лакин, Биометрия М.Высш школа 1980, скр 293,
5. В.Б.Прозоровский, Экспресс метод определния средней эффективой дозы Журн фармакол и тексикол. 1978
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 628
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК