Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 1(79)
Клиник эмзүйчдийг бэлтгэх боломж бий юу?
( Судалгааны өгүүлэл )

Г.Чойжамц, С.Батмөнх

Анагаах   ухааны  их сургууль

 

Улс орны хөгжлийн хандлагад  нээлттэй эдийн засгийн бодлого явуулж зах зээлийн харилцаанд шилжих замаар өөрчлөлт шинэчлэлийн ирээдүйг харж байгаа үед эм зүйн дээд мэргэжилтэн бэлтгэх ажилд дэлхий нийтийн хэмжээнд хөгжлөөр хошуучилж  яваа улс орны жишгийг анхааралтай судлан үзсэний үндсэн дээр «Эмийн эмчилгээ» хичээлийг эм зүйн ангид орох нь зайлшгүй гэж. үзээд энэ саналыг боловсруулав. Эм зүйчийг эмийн сангийн, клиникийн, үйлдвэрийн гурван чиглэлээр бэлтгэдэг олон улсын туршлага байна. Манайд ганцхан эмийн сангийн чиглэлээр эм зүйч бэлтгэж байна. Ерөөс олон улсын хэмжээгээр эмийн дээд мэргэжилтэй боловсон хүчнийг. эм зүйч буюу эм найруулагч гэж нэрийдхээ нэгэнт больжээ. Энэ нь зөвхөн нэр томъёоны өөрчлөлт бус үйл ажиллагааны хувьд өөрчлөгдсөнтэй яв цав холбоотой байна.

Сүүлийн 25-30 жилд эмийн шинжлэх ухаан түргэн хурдацтай хөгжиж эмчилгээнд хэрэглэгдэх шинэ эмийн нэр төрөл маш их өслөө.  Дэлхийн зах зээлд шинэ эмийн нэр төрөл жилд дунджаар 10-12% өсч байна. 2000 он гэхэд эрдэмтдийн тооцоолж байгаагаар зөвхөн тооны өсөлт төдийгүй одоогоор хэрэглэгдэж байгаа эмийн бараг 60% орчим нь шинэ эмээр солиг­доно гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Эмийн хэлбэр ч  ихээхэн өөрчлөгдөнө, Эмийн шинжлэх ухааны энэхүү хурдан эмч нарын хувьд үнэхээр хүнд байдлыг буй болгосон юм; Энэ нь доорх хэдэн зүйлтэй холбоотой.

Үүнд:  —Эмч  нарын химийн мэдлэг эмийн бодис хоорондын харилцан үйлдлийн зүй  тогтол, эм-хоолны зохицол үл нийцэл, эмийн бие биенээ орлох чадвар, эмийн  бодис бүрлийн фармококинетикийн чанар эмийн эмчилгээнд нэрлэгдэх зөв загвар ба дэглэмийг тогтоох явдал юм.

Чухам үнэнийг хэлэхэд дээрх мэдлэгийг олгохын тулд эмч нарт эмийн хими, кликник фармококинетик, кликник фармакологи зэрэг хичээл заах хэрэгтэй болно. Эмчилгээнй ангид эм зүйн зарим хичээл оруулах гэвэл бэрхшээл гарна. Эм зүйн  ангид ордог бүх хичээлийн цагийн 30% орчим нь эмийн химийн холбогдолтой хичээл орох чухам үүний хагастай тэнцэх хэмжээний мэдлэг олгоно гэвэл эмчилгээний ангийн ямар хичээлийн хасах вэ? Хэдэн цаг гаргах вэ? Мэдээж боломжгүй. Дээрх бэрхшээлээс гарах арга замыг эрж хайгаад олсон хамгийн хялбар арга бол эмийн зохих мэдлэг нэгэнт эзэмшчихээд байгаа эм зүйчдэд эмийн эмчилгээ, эмийн  кинетикийн мэдлэг олгох замаар «Клиникийн эм зүйч» бэлтгэн гаргах явдал юм. Кликникийн эм зүйч гэдэг бол эмийн мэдээлэгчид биш гэдгийг юуны өмнө ягштал  ойлгох хэрэгтэй болно. Клиникийн эм зүйч бэлтгэгдэн практикт ажиллаж эм-зүйч нарын хамтын үйл ажиллагаа хэрэгжсэнээр эмийн эмчилгээний үр дүн даруй шинэ шатанд гарна. Зарим нэг жишээ дурдъя: Одоо бүх төрлийн хордлогын 58% эмтэй холбоотой байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 18-30%-д эмийн хортой гаж нөлөө ба эмийн хүндрэл тохиолдож байна  (фармация 1990).

Манай эмч нарын эмчилгээний практикт эм судлалын шинжилгээгээр нотлогдож ашигтай хортой нь тогтоогдоогүй эмийн янз бүрийн хослол хийх, нэг зэрэг өвчтөнд хэрэглэх зэргээр хүний эрүүл мэндэд хичнээн хохирол учруулсныг мэдэж тооцоолоход бэрх. Ер нь эмчилгээний явцаас үзэхэд 1 өвчтөнд дунджаар 4-12 эмийг үндэслэл багатай хэрэглэж байна. Эмийн хослол хийхдээ нийцэх, үл нийцэх чанарыг тооцоолох явдал нэн цөөн байгааг эрх биш анхаарах цаг болжээ. Зөвлөлтийн эрдэмтдийн судалгаанаас узвэл халдварын эсрэг эмийн эмчлгээнээс өвчтөний 25,4%-д харшил үүсч байна (И.П.Замочнев 1987). Хэрэв өвчтөний хувийн онцлогийг эмийн бэлдмэлийн кинетикт хийгээд эм хоорондын урвалыг нягт холбон авч үздэгсэн бол ийм их гаж нөлөө гарах онолын үндэс байхгүй юм. Энэ нь эмч нарыг бэлтгэх сургалтанд клиник фармакологийн зохих мэдлэг шаардлагатайг бас бэлхнээ  харуулж байна. Клиник фармакологийн хичээл гэдэг бол эмийн эмчилгээний хичээл бишээ. Энэ хоёр хичээлийн судлах зүйл судалгааны арга сургалтын төлөвлөгөөний агуулга өөр юм. Клиник фармакологийн судалгааны үндсэн арга нь өвчний эмгэг жам дээр тулгуурласан эмийн кинетик судлал байдаг бол эмийн эмчилгээний хичээлийн судалгааны үндсэн арга нь эмийн химийн бүтэц дээр тулгуурласан эмийн болоод эм хоолны нийцэх, үл нийцэх чанар, эм харилцан бие биенээ орлох чадвар зэргийг судалдаг. Клиник фармакологийг мэдсэнээр эмч нар эмийн эмчилгээний зөв загварыг боловсруулж эмийг зөв сонгох мэдлэг, чадварыг ззэмшдэг бол эмийн эмчилгээг мэдсэнээр эм зүйч нар эмийн хамгийн зөв хослолыг тогтоон эмийг зөв хэрэглэх аргыг өвчний байдалд зохицуулан эмчид зөвлөн туслах  чадварыг   эзэмших юм. Орчин үеийн нөхцөлд эмийн эмчилгээг өндөр үр дүнтэй бөгөөд аюулгүй, ариг ашигтай явуулахад эмч-эм зүйч нарын-хамтын чармайлт шийдвэрлэх үр дүнтэй юм гэдгийг дэлхий нийтийн туршлага бэлхэнээ харууллаа. Эдүгээ АНУ-ын бараг бүх эмнэлэгт клиникийн эм зүйч ажиллаж байна. Тэдний ажлын үндсэн үүрэг нь эмч нарт эмийн эмчилгээ болон эмийг зөв хэрэглэх талаар зөвхөн туслах явдал юм. Хамгийн гол нь эмийн эмчилгээний талаар эмч-эм зүйч нар хамтран хуулийн хариуцлага хүлээж байгаа явдал юм. Клиник эм зүйч нар эмнэлгийн нөхцөлд ажиллаж өвчтөнд хэрэглэсэн эмийн концентрацыг өвчтөний цусанд тодорхойлох фармокинитекийн хяналт явуулснаар эмийн эмчилгээ өндөр үр дүнтэй, гаж нөлөө бага болсон тухай америкийн эрдэмтэд мэдээлжээ. Олон оронд клиник эм зүйч нар амбулаторт ажиллаж өвчтөнүүдэд эмийн талаар зөвлөгөө өгч байгаа нь эмийн гаж нөлөө, хорон чанараас сэргийлэх таатай нөхцөл бурдүүлжээ. Жишээ нь Франц улсад эрчүүдийн 15%, эмэгтэйчүүдийн 38% өөрийгөө дур мэдэн эмчлэж тэр тусмаа тэдний 70% нь эмийн эмчилээний дэглэм алдагдуулж байна Англид эм зүйч нар аль хэдийнээ эмч нарын хамтран зүтгэгчид болсон төдийгүй  тэдний дотор эм зүйчдын нэр хүнд их өссөн байна. АНУ бол эрүүлийг хамгаалахын өндөр үр ашигтай тогтолцоо бүрэлдэн тогтсон орон гэхэд 1986 оны байдлаар 5000 гаруй эм зүйчид клиник-эм зүйчээр ажиллаж байна. Тэднийг одоо АНУ-ын 68 коллежид бэлтгэж байгаа юм. ЗХУ.д. 1989 оноос эхлэн Курстл Волгоград, Харьков зэрэг хотуудын АУДС дээр кликникийн-эм зүйч бэлтгэх тусгай анги нээгдлээ. Нэн даруй манайд юу хийвэл зохих вэ? Юуны өмнө АУИС-ийн Эм зүйн ангийн сургалтын хөтөлбөрт зарим өөрчлөлт оруулж клиник-эм зүйчийн мэргэжилтэн бэлтгэн гаргах анги зохион байгуулж, энэ ангид эмгэг судлал, эмгэг фармолги, эм судлал, эмийн эмчилгээ зэрэг хичээл зааж зохих мэдлэг олгох. Эдгээр хичээлтэй холбогдох үйлдвэрлэлийн дадлагыг төлөвлөж гүйцэтгүүлэх, багш бэлтгэх, Хоёрдугаарт: Эм зүйн нарийн мэргэжил олгох дээшлүүлэх дамжаа зохион байгуулж клиник-эм зүйч бэлтгэх, гуравдугаарт: Эмчлэн удьчилан сэргийлэх байгууллагын дэргэд клиник-эм зүйчдийн орон тоо баталж ажил үүргийн хуваарь гаргаж эмчлэх байнгын ажилд оролцуулах, Дөрөвдүгээрт: Эмнэлгийн нөхцөлд фармакокинетикийн судалгаа явуулах матерлаллаг боломж нөхцөлийг бүрэлдүүлэх шаардлагатай байна. Манайд одоогоор ийм мэргэжилтэн байхгүй, тэр байтугай тийм мэргэжил байдгийг ч мэдэхгүй болохоор эргэлзэх, тээнэгэлзэх явдал гарч тодорхой саад гарах л байх гэхдээ төвлөрсөн томоохон эмнэлгүүдийн дэргэд туршилтын журмаар хэдэн мэргэжилтэн ажиллуулж үр дүнг үзвэл анхандаа хэн бүхэнд ач холбогдолтой гэдэг нь   тод харагдах болно. Манайд үнэндээ эрүүлийг хамгаалахын тэр тусмаа, эм хангамж мэдээллийн хоцрогдсон тогтолцоо байгаа болохоор эмч-эм зүйчдийн ажлын уялдааг сайжруулах, хүний сайн сайхны тусын тулд өндөр үр ашигтай аюул осолгүй бөгөөд арвич хямгач эмийн эмчилгээ явуулах талаар урьд нь бага  анхаарч иржээ. Өөрчлөлт, шинэчлэлтийн үе бидэнд шинээр сэтгэх, шинээр ажиллах боломж  олгосон төдийгүй ажил амьдрал дээр шаардаж эм зүйчдийг клиник, үйлдвэрийн чиглэлээр бэлтгэх явдал чухлаар тавигдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2947
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК