Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 1(79)
Эрүүл мэндийн даатгалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ш.Шагдарсүрэн  Ж.Сарантуяа

Анагаах   ухааны хүрээлэн

 

Монгол оронд өрнө дахины анагаах ухааны дэг сургуульд үндэслэсэн эрүүлийг хамгаалахын тогтолцоо үүсч, хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх боловсон хүчин, материаллаг баазын суурь тавигдсан нь 70 жилд олсон түүхч бодит үнэн. Манай орон 10 мянган хүнд ногдох эмчийн тоогоор дэлхийн улс орнуудын эхний 10 байранд байгааг ч үгүйсгэх арга үгүй. Манай орон өөрчлөлт шинэчлэлтийн зүй тогтолоор зах зээлийн эдийн засгийн хөгжилтэй орнуудын туулсан замын урсгалд орох нь гарцаагүй болов. Зах зээлийн нөхцөлд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, бүтэц, санхүүжилтийг боловсронгуй болгох нь онол, арга зүйн хувьд шинэ асуудал болж байна. Энэ талаар холбогдох хэвлэлийн материал олдолгүй гадаадаас мэдээлэл авах бололцоо одоогоор бүрдээгүй байна. БНМАУ-ын засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд «Эрүүл мэндийн даатгалын  тогтолцоог бий болгон» гэсэн нь зах зээлийн эдийн засгийн арга хэмжээг судлаж, шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэх зорилтыг бидний өмнө тавив. Иймээс эрүүлийг хамгаалах зардлын өнөөгийн төвшин, зах зээлийн орнууд дахь эрүүл мэндийн даатгалын асуудлаар санал солилцохыг зорив. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаа нь эрүүлийг хамгаалахын санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилж, дээрээс удирдах зарчим баримталж ирэв. Эрүүлийг хамгаалахын зардал манай улсын үйлдвэрлэсэн үндэсний орлогод 5 гаруй. нэгдсэн төсвийн зарлагад 7 орчим хувийг эзлэж, нэг иргэнд 230 гаруй төг-рөг ногдож байна. Улсын хөрөнгө оруулалтын 2,4 хувийг эрүүлийг хамгаалахад зарцүулж байна (7, 8). Одоо больницын 60 гаруй, амбулатори-поликлиникийи 50 хүрэхгүй  хувийг хангах хүчин чадал бүхий барилга байгүуламжтай, эмнэлгийн тоног төхөөрөмж хангамж  ихээхэн доогуур байна. Эрүүлийг хамгаалахын зардлыг дан ганц улсын төсвөөс бүрдүүлж хэт төвлөрүүлсэн нь орон нутгийн төрийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн газраас хүн ам, хамт олны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, орчныг бохирдолоос хамгаалах арга хэмжээ авах идэвхи санаачилгыг буруулж эрүүлийг хамгаалах байгууллагын ажил мэт үзэх өрөөсгөл байдалд оруулав. Нөгөө талаар үнэ төлбөргүй, нийтэд хүртээмжтэй эмнэлэгийн тусламж үзүүлэх нэрээр хувь хүмүүсийн эрүүл мэндээ бэхжүүлэх урьдчилан сэргийлэх нөөцийг дайчлах чадваргүй идэвхгүй байдалд оруулан өвчилсөн хойно нь эмчлэх гэж хөөцөлддөг зохисгүй хандлага давамгайлсан. Эрүүлийг хамгаалахад олгож байнга улсын төсөв нь хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх төдий зардал болж урьдчилан сэргийлэх материллаг баазыг бий болгоход хүрэлцэхгүй ихээхэн хязгаарлагдмал зардал болохыг өнгөрсөн түүх харууллаа. Зах ззэлийн эдийн засагт шилжихэд нийгмийн (төрийн) ба  хувийн өмч, өмчийн бусад олон хэлбэр үйлчилснээр хүн амын амьжиргааны түвшин сайжрах нь гарцаагүй. Энэ нь эрүүлийг хамгаалах салбарт улс нийгмийн, хувь  хүний  ашиг сонирхлыг хосолсон эдийн засгийн уян хатан харилцан холбоотой санхүүжилтийн механизм  шаардлагатайг  харуулж байна. Хүн амын  эрүүл мэндийг хамгаалах бэхжүүлэх, өвчнөөс сэргийлэх, эмчлэх ажлыг төрийн ивээлд байлган санхүүгийн янз бүрийн эх үүсвэр бий болгох, эмнэлгийн тусламжийг чанартай үр өгөөжтэй үзүүлж чадах салбарыг оновчтой зохион байгуулах нь ардчилсан хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн төрийн бодлогод нийцэх болно. Эрүүлийг хамгаалахын санхүүжилт, зардлын бүтцийг боловсронгуй болгохын тулд зах зээлийн эдийн засгийн хөгжилтэй орнуудын туршлагаас суралцах нь чухал байна. Судалгаанаас үзэхэд дэлхийн хүн амын 18 хувийг хамарсан үйлдвэрийн өндөр хөгжилтэй 25 оронд «Өвчний тохиолдолд» эрүүл мэндийн даатгал хэрэгжиж байна (11). Хүн амаас эрүүл мэндийн даатгалд  хамрагдсан байдлыг үзэхэд АНУлсад ажил хийдэг бүх хүн, Австрид 70 хувь, Холбооны Германд 88, Швецарт 92, Францад 98  хувь байна. Канадад «өвчний тохиолдолд» бүх хүн эрүүл мэндээ даатгуулж, 65 нас хүрээд даатгалаас чөлөөлөгддөг (3, 6, 9, 10). Зах зээлийн эдийн засагт шилжсэн орнуудад эрүүлийг хамгаалахын зардлыг бүх эх үүсвэрээр бодож, үндэсний нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар илэрхийлж байна. Тухайлбал АНУ-д 11,1 хувь Францад 8,5 Канадад 8.5 Холбооны Германд 8,1, Японд 6,7 хувь байна.

Эрүүл мэндийн даатгал нь иргэд өвчний учир эрүүл мэндээ даатгаж  даатгалийн  байгууллагад мөнгөн татвар төлөөд эмнэлгийн тусламж авах, хэвтэж эмчлүүлэх зардлаа тодорхой хувиар буюу бүрэн хэмжээгээр даатгалын байгууллагаар төлүүлэхэд оршино. Эрүүл  мэндийн даатгал  нь албан журмын ба сайн дурын гэсэн хоёр хэлбэртэйгээр улсын, хувийн гэж зохион байгуулагддаг байна. Албан журмыг заавал хийх даатгалд бүх үйлдвэр, аж ахуйн байгууллагад ажиллаж байгаа хүн хамрагддаг байна. Сайн дурын даатгалыг хүн ам чөлөөтэй, гэрээний үндсэн дээр даатгалын газар, эмнэлэг эмч нартай хүртэл хийж болдог.

Эрүүл мэндийн даатгалын сан нь улс  орон нутгийн төсөвт хамаарахгүй биеэ дааж зарцуулагддаг. Зах зээлийн эрүүл мэндийн даатгалын татварыг хөлслөн авагчид ажиллагчдын цалингийн сан орлогоос хамааруулан 1-12 хувиар тогтоож байна. Эмнэлгийн тусламжийн өртөг өндөр, хувийн эмнэлэгийн үйлчилгээ их хөгжсөн оронд татвар төлөх хувь их байна. Ихэнх оронд үйлдвэр, худалдааны эзэд, албан газар байгууллагуудаас төлөх татварын хувь ажилчдынхаас илүү хувиар, зарим оронд ижил хувиар тогтоодог байна. Америк голдуу хувийн, бусад оронд улсын, хувийн даатгал хосолж хөгжсөн байна. Эрүүл мэндийн даатгалын сан нь ихэнхи орнуудад эрүүлийг хамгаалах нийт зардалд 25-аас 40 гаруй хувийг эзэлж байна Үүнээс үзэхэд эрүүл мэндийн даатгал нь эмнэлгийн тусламжийн зардлыг бүрэн нөхөх “ид шид” биш, зөвхөн улсын (үндэсний) төсвийн дутагдаж байгаа хэсгийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлж байна. Зах зээлийн орнуудын нэг онцлог бол эмнэлгийн үйлчилгээний нэгжийн өртөг байнга өсч, эрүүл мэнд «худалдагдан» орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг тул хувийн эмнэлгийн эмч нар үйлдвэрийн эздийн адил болж улмаар баяжих орлого бухий хувийн эмнэлгийн томоохон төвүүд хот суурин газар бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс болж хөдөөгийн хүн амд эмнэлэгийн үйлчилгээ ихээхэн дутагдаж, хүүхэд  өндөр настан ядуучууд эмнэлгийн тусламж авах, бололцоо улам багасдаг учир төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болдог байна. Зах зээлийн эдийн засгийн өндөр хөгжил бүхий орнуудад санхүүгийн эх үүсвэр дутагдахад эрүүл мэндийн даатталд оруулах татварын хувийг эсгөх нь ердийн үзэгдэл болдог.

Эрүүл мэндийн даатгалын татвар төлөх нь хүн амын амжиргааны төвшинтэй холбоотой. 1989 онд үндэсний нийт бутээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ Америкт 19840, Канадад 16960 Францад 16090, Холбооны Германд 18440, Япопд 2020 (12), манай улсад 840 америк доллар байна. Манай хүн амын амжиргааны түвшин доогуур байгааг бидний хийсэн судалгаа харуулав. Судалгаанд оролцогчдын дотор нэг хүнд 100 хүртэл төгрөг ногдох орлоготой өрх 33,3 хувь, 101-250-д 36%, 251-400-д 17,3% байв. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үед эрүүл мэндийн даатгал бий болгох нь зайлшгүй чухал юм. Ашигтай тал нь: Эмнэлгийг санхүүжүүлэхэд  хэрэглэгчид шууд оролцох, үйлчилгээг шуурхай болгох, тусламжийн чанарт хяналт тавих, эмнэлгийн ажилчид мэргэжлээ байнга өндөр төвшинд байлгах, үйлчүүлэгчдээс эмнэлэг, эмчээ сонгох хувь хүн эрүүл мэндээ бэхжүүлэх, албан байгууллагаас хамт олныхоо эрүүл мэндийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг сайн талтай,

Дутагдалтай тал нь: Эмнэлгийн тусламжид хүн амын янз бүрийн бүлгийг хамааруулах боломж хязгаарлагдах, даат­галын сан нь эмнэлгийн тусламжийн зардлыг нөхөх чадвараа алдах, хувь хүнээс авах даатгалын татвар байнга өсөх, төр засгийн халамжийг бууруулах, хүн амд үнэ төлбөргүй, нийтэд хүртээмжтэй эмнэлгийн тусламж үзүүлэх зарчим алдагдах юм. Энэ бүхнээс дүгнэлт хийж үзэхэд Эрүүл мэндийн даатгалтай болж, хөрөнгийн сан байгуулах нь эрүүлийг хамгаалахад зарцуулах зардлын нэмэгдэл эх үүсвэр болох үндэстэйг зах зээлийн орнуудын туршлага харуулж байна. Нэг орны туршлагийг хуулбарлан хэрэглэх бус, өөрийн орны онцлогийг тусгасан хүн амын эрүүл мэндийн даатгалын үндэсний хувилбар хэрэгтэй байна. Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтыг төвлөрсөн удирдлагаас орон нутгийн төрийн удирдлагад шилжүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгал, төлбөр, хандивын хэлбэрээс бүрдүүлж, нөхөн хангах, харилцан холбоо, уялдаа бүхий уян хатан болгох нь үр дүнтэй гэж үзэж байна.

Ном зүй

1. БНМАУ-ын Засгийн Газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, УБ, «Ардын эрх» сонин 1990 №72.
2. Ц.Бямбацэрэн, Өөрийгөө санхүүжүүлэх боломж байна уу? УБ «Үнэн» сонин 1989. №263
3. Здравоохранение зарубежных стран, М. Медицина 1981, с. 91-154,
4. Основы законодательсгтва СССР и Союзных республик о финапеирова и здравоохранения (проект), М. «мединциски газета» 1990, №\\\'128,\\\'
5. Ш.Ринчин, Дэлхийн төвшинд хүрэх эрмэлзэл, УБ, «Хөдөлмөр» 1989, №128.
6. С.Я.Чшин, Капитадизм расхититель здоровья трудяшихся М. Медицина 1983, 160 с.
7. М.Шагдарсүрэн, Эрүүлийг хамгаахын төсвийн зардал тооцох аргачлалд, Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл. 2 УБ, 1987,
8. М.Шагдарсүрэн, Эрүүлийг хамгаалахын эдийн засгийн асуудлууд. ЭШ практикийн бага хурлын матриал УБ, 1989
9. Шейман И.М, Социально-экономические промлемы капиталистческого здравоохранения, М, ,Наука 1982, 167 с,
10. О.П.Шепин, В.В.Гришин, В. Ю.Сопенов. Некоторые аспекты применению принципов страховой мединицы в СССР Советское Здравоохранение» 1990, 6с, 3-7
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 937
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК