Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Шүдний батжилд ааруул ээзгийний нөлөөлөл
( Судалгааны өгүүлэл )

Б.Оюунбат, 3.Ичинхорлоо А.Эрдэнэчимэг, М.Майцэцэг

АУИС-ийн нүүр ам судлалын сургууль

 

Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо

Монгол хүний идээ ундааны дээд нь буянт таван хошуу малын маань сүү сааль болой /2/, Сүү бол эрүүл энх, амьд мэнд малын ашиг шим болохоор тийнхүү дээдлэн шүтдэг бизээ. Сүү мэт цагаан сэтгэлтэй, түлхүүр мэт уран гартай  гэж хүний сэтгэлийн сайханыг хэлдэг үг ч бий /7/.

Монголчуудын түрүү үеийн хоол хүнс нь бүхэлдээ байгалийн цэвэр бүтээгдэхүүн байсан бөгөөд тэдгээр нь хэлбэр хийгээд агуулгаараа анхдагч элементийн шинж чанарыг агуулж байжээ. Эдгээр анхдагч элементийн шинж чанар нь нарны халуун, сарны сэрүүн гэрэл, газрын эрдмийг хангалттай шингээсэн өвс Ургамалыг сорчилж хооллодог бэлчээрийн малын мах, сүүний амтлаг шинж байдал юм. Хоол хүнсний амьдлагийн үзүүлэлт нь түүнд шингээсэн байгалийн энерги юм.

Монголчууд эртнээс зуны цагт зөвхөн цагаан идээгээр хооллож, нөөцөлсөн айраг, хоормог, шар, цагаан тос, ааруул, хуруудаа өвөл хаврын улиралд хэрэглэж ирсэн нь тохиолдол бус юм. Цагаан идээг ийнхүү ухаалгаар жилийн турш хэрэглэж байсан тэр үед монголчуудын дунд хоол боловсруулах болон бусад дотор эрхтнүүд одоогийнх шиг шинэ шинэ нэрийн өвчнүүдэд нэрвэгдэж байсангүй. Энэ нь цагаан идээний эмчилгээ, сувилалын шинж чанартайгаас гадна тэдгээрийн бусад төрлийн хүнсний зүйлтэй зохицож биеийн эсэргүүцлийг сайжруулан, дархалж байдагтай холбоотой юм /11/,

Сүү цагаан идээ нь.хүний биеийн кальцийн эх үүсвэр ,болдог ба сүү цагаан идээг тогтмол хэрэглэдэг хүний шүдний эд нь хатуу, өнгө нь цагаан бат бэх чанартай, шүд цоорох ба шүдний тулгуур эдийн өвчнөөр өвдөх нь ховор байдаг. Үүнийг нэг жишээгээр дурдвал: Монгол хүний хоол тэжээлийн бодит байдлын тухай судалгаанд хамрагдсан 70- аас дээш насны 1211 өндөр настанд - шүд цоорох өвчин 13.9% байгаа нь үндсэндээ өндөр настныг дагалдах зүйл гэж доктор Г. Лхагваа “Мөнхөрөхүй ухаан” номондоо тэмдэглэжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын чихэр ба чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ ихэсч, сүү цагаан идээний хэрэглээ багассанаас шүд цоорлын өвчин ба шүдний тулгуур эдийн өвчин аль ч улсад ихсэх хандлагатай байна,

Манай хүүхэд залуучуудын шүд цоорлын өвчинд 1.4 байж өвчлөлөөр доогуур орны тоонд ордог байсан бол 1991 онд 2.6 болж өссөн байна /12/.

Манай оронд сүү цагаан идээний ач холбогдлыг судалсаар ирсэн ч “тодорхой хэмжээний хатуу ааруул буйл, шүд бэхжүүлэх чанартай байдаг гэж ардууд үздэг байна” хэмээн доктор Р.Индра Сүү цагаан идээ номондоо дурдсанаас өөр, цагаан идээ амны хөндийн өвчинд нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа хийгээгүй байна.

Зорилго: Шүдний паалангийн батжилт ба эрдэсжилтэд ааруул ээзгийн нөлөөллийг судлахад оршино,

Судалгааны арга: Хүчиллэгийн титрийн аргаар, кальцийг комлексометрийн аргаар шүдний паалангийн батжилыг В.К. Леонтьевын /1975/ аргаар, шүлсний ялгарах хурдыг Яковлевын аргаар шүлсний рН-ийг универсаль индикатораар, шүдний паалангийн даацыг пентрометрээр тус тус тодорхойлов.

Судалгааны үр дүн

Хүснэгт 1-ээс харахад ээзгий хүчиллэг чанар багатай, харин кальцийг илүүтэй агуулж байна.

Хүснэгт 2-оос харахад эхний 6 цагт паалангаас |гадагшлах кальцийн хэмжээ 700 мг/л багаад 12 цагийн "дараагаас эрдэсжилтийг нэмэгдүүлж кальцийн алдагдал 650 мг/л болж буурсан ба 108 цагаас эхлэн кальцийн гадагшлах хэмжээ 450 мг/л болж эрдэсжүүлэх идэвхи тогтмолжих хандлагатай байна.

Харин ээзгий нь эхний 6 цагаас эхлэн паалангийн эрдэсжих процессыг идэвхжүүлэн кальцийн гадагшлалыг 50 мг/л-р бууруулж 132 цагийн дараа кальцийн гадагшлалт 300 мг/л болж эрдэсжүүлэх идэвхи тогтмолжиж байна. Уусмалын концентрацИ эрдэсжүүлэх идэвхт онцын нөлөө үзүүлрэнгүй.

 Ааруул хүлхэсний дараа шүлсний ялгарах хэмжээ эрэгтэй хүүхдэд 7.6±3.46 мл байснаа 8.95±2.82 мл болж, шүлсний ялгарах хурд 0.5±0.23 мл/мин-с 0.6±0.19 болж нэмэгдсэн байна, Эмэгтэй хүүхдэд шүлсний ялгарах хэмжээ 6.1 ±1.34 мл-с 10±2.33 мл болж шүлсний ялгарах хурд 0.26 мл/мин нэмэгдсэн байна.

Шүлсний кальцийн хэмжээ эрэгтэй хүүхдэд 0.45мг%, эмэгтэй хүүхдэд 5 мг% тус тус нэмэгджээ.Эрэгтэй хүүхдийн pH 0.1 буурсан байхад эмэгтэй хүүхдийнх 0.1 өссөн байна.

Хүснэгтээс харахад ээзгий хүлхэсний дараа шүлсний ялгарах хэмжээ эрэгтэй хүүхдэд 7.6±3.46 мл байснаа 7.88±1.94 мл, шүлсний ялгарах хурд 0.1 мл/ мин нэмэгдсэн бол эмэгтэй хүүхдэд шүлсний ялгарах хэмжээ 0.62 мл, шүлсний ялгарах хурд 0.06 мл/мин нэмэгдсэн байна. Шүлсний кальцийн хэмжээ эрэгтэй хүүхдэд 4 мг% эмэгтэй хүүхдэд 5 мг% нэмэгдсэн бол pH эрэгтэй, эмэгтэй хүүхдэд тус бүр 0.1 буурсан байна.

Ааруул, ээзгийний уусмалд шүдийг 14 хоног байлгахад шүдний паалангийн даац төвийн үүдэн шүдэнд 8 өдрийн дараа 2жг см2-с 3.5 кг см2,14 хоногийн дараа 5.2 кг см2 болж анхныхаасаа 3,2 кг см2 нэмэгдсэн байна. Хажуугийн үүдэн шүдний даац 8 хоногийн дараа 3,7 кг см2, 14 хоногийн дараа 5.8 кг см2 болж анхныхаасаа 2.6 кг см2 нэмэгдсэн байна, 1-р бага арааны паалангийн даац 8 хоногийн дараа 3.8 кг см2,

хоногийн дараа 6.8 кг см2 болж 3.1 кг см2 нэмэгдсэн бол 2-р арааны паалангийн даац 14 хоногийн дараа 5,4 кг см2, болж 3.7 кг см2 нэмэгдсэн байна.

Хэлцэмж:

Ааруул, ээзгий бэлтгэх хугацаа технологоос хамаараад хүчиллэг чанар, кальцийн агууламж харилцан адилгүй байдаг. Иймд намар сүү өтгөрсөн үед ааруул, ээзгийг бэлтгэх нь эрдсийн найрлагыг хадгалаад зогсохгүй, ааруул, ээзгий бэлтгэх технологийн явцад кальцийн хэмжээ нэмэгддэг байна. Аарууланд кальци нь ихэвчлэн актат кальци хэлбэрээр байдаг бол ээзгийнд чөлөөт кальци ихээр агуулагдана

Ааруулын эрдэсжүүлэх үйлчилгээ 12 цагийн дараагаас -эхэлж 108 цагийн дараагаар тогтмолжиж байсан бол ээзгий нь 6 цагаас эхэлж эрдэсжилтийг идэвхжүүлж 132 цагаас үйлчлэл нь тогтмолжиж байв Иймд ээзгий нь ааруулаас түргэн бөгөөд удаан эрдэсжүүлэх үйлчлэл үзүүлж байна. Ааруул ээзгий нь шүдийг кальциар баяжуулаад зогсохгүй, тэдгээрийн хатуулаг чанар нь шүд ба шүдний тулгуур эдийн цусан хангамжийг-жийг сайжруулснаар шүд цоорлын өвчин ба шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх бололцоотой юм..

Ааруул, ээзгий хүлхэсний дараа шүлс ялгаралтын хэмжээ харилцан адилгүй нэмэгдэж байна. Ааруул хүлхэсний дараа эрэгтэй хүүхдийн шүлс ялгаралт 1.35 мл, эмэгтэй хүүхдийнх 3.9 мл, ээзгий хүлхэсний дараа эрэгтэй хүүхдийн шүлс ялгаралт 0.28мл, эмэгтэй хүүхдийнх 0.62 мл, нэмэгдсэнээс үзэхэд ааруул нь исгэлэн учраас илүү өдөөгч үйлчлэлтэй байна. Харин шүлс ялгаралтын хурд онцын ялгаагүй байв.

Шүлсэн дэх кальцийн хэмжээ 4.5 мг% нэмэгдсэн нь пааланг кальцаар баяжуулах нэг нөхцөлийг бүрдүүлж байна.

Ааруул ээзгийний уусмалд байлгасан шүдний даац нь 14 хоногийн дотор дунджаар 2.6-3.7 кг/см2 нэмэгдсэн байна. Эрүүл шүдний даац нь 400 кг см2 байдаг. Нэгэнт эрдэсжилтээ алдсан нөхцөлд шүд эргээд бүрэн эрдэсжихгүй ч гэсэн сүү цагаан идээ ба шүлсэн дэх кальци нь эрдэсгүйжих процессыг дарангуйлан эргэн эрдэсжих процессыг идэвхжүүлснээр шүдний пааланг бэхжүүлж, цоорлын өвчнийг хүндрүүлэхгүй байхаас гадна эрүүл шүдийг батжуулж шүд цоорлын өвчнөөс урьдчилан сэргийлнэ,

Дүгнэлт:

Ааруул ээзгийнд тус бүр 656.65мг%, 705.30 мг% кальци агуулагдаж байгаа нь сүүнийхээс /122.6мг%/ их байна.

Ааруул, ээзгий нь шүдний паалангаас гадагшлах кальцийн хэмжээг /700мг/л/ 180 цагийн дараа 450 мг/л болтол бууруулж байгаагаас үзэхэд шүдний пааланг идэвхтэй эрдэсжүүлж байна.

Ааруул, ээзгий хүлхэсний дараа шүлс кальцаар баяжиж, шүлс ялгаралтын хэмжээ ихсэж байгаа нь шүдийг эрдэсжүүлэхээс гадна, амны хөндийн механик цэвэрлэгээг сайжруулж шүд цоорлын өвчин ба шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Шүдний эрдэсжилт нэмэгдсэнээр паалангийн даац нэмэгдэж байна.

Ном зүй

Д.Гомбосүрэн Сүү шим хоол. УБ, 1988
Г.Гонгоржав. Монголчуудын уламжлалт идээн - ундаан. УБ,1997
Г.Гонгоржав. Монголчуудын эрдэм ухааны уламжлал. УБ.1998
Н.Даваасүрэн. Химическое исследование твёрдых тканей зубов у монголов. Автореферат, дис: к.х.и. УБ.1995
Р.Индра Молочная продуктивность состав и свойства молока различных ‘видов сельскохозяйственных животных разводимых в МНР. Дисс. 1983
Р.Индра. Сүү сүүн бүтээгдэхүүн. УБ.1983
Р.Индра Сүү цагаан идээ УБ.2000
Г.Лхагва. Мөнхрөхүй ухаан УБ.1999
Б.Оюунцэцэг Насанд хүрэгсдийн шүлсний зарим үзүүлэлт, шүд цоорох ба шүдний тулгуур эдийн өвчин. Магистрийн бүтээлийн хураангуй. 1996
Ш.Цэрэнпунцаг. Монголчуудын цагаан идээ боловсруулдаг уламжлалт технологи УБ.1985
Д.Нансалмаа, Г.Гомбо, Л.Дамдинсүрзн. “Сүү, цагаан идээ стратегийн бүтээгдэxүүн,, экологийн цэвэр хүнсний стратеги зорилт-онол үйлдвэрлэлийн бага хурал. 1998 х.21-26
DMFT LEVELS AT 12 YEARS 1995, 1999 WHO, Oral Health Programme
Танилцаж, нийтлэх санал өгсөн: Анагаахын шинжлэх ухааны доктор, профөссор Ц.Мухар
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6203
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК