Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 1(79)
Үйл явдал Хүний удамшил судлаачдын их хурал
( Товч мэдээлэл )

Доцент Ж. Раднаабазар

 

Хүний удамшил судлаачдын 8-р их хурал Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод боллоо. Хуралд дэлхийн 100 гаруй орны 5034 эрдэмтэн, 4900 оюутан оролцож 2883 илтгэлийн  хураамж  хэвлэгдэн гарлаа. Хурлыг зохион байгуулах (гүйцэтгэх, программын  санхүүгийн, хэвлэлийн олон улсын  зөвлөх, хурлын тогтмол ажлын) хороодыг 1990 оны 4 сард байгуулан ,ерөнхийлөгчөөр Америк улсын эрдэмтэн Маккосик, дэд ерөнхийлөгчөөр Англи улсын  эрдэмтэн Водмер, Венгер улсын. Квейцел, БНХАУ-ын Люо Хиаян нарыг сонгон  ажиллуулав. Олон улсын зөвлөх хороонд 63 улс оролцсоны  дотор  Монгол  улсыг 1990 оны 4-р сард батлан миний бие хорооны гишүүнээр сонгогдсон билээ. Хурлын олон улсын зөвлөх  хорооны  гишүүний  хувьд  ажилласан  хугацаанд 10 гаруй удаа захидлаар харилцаж тус хуралдаанд тавих томоохон илтгэлийг аль улсын хэнээр тавиулах ямар сэдвээр нийтлэг лекц уншуулах  дагалт  хуралдааны талаар саналаа  өгсөн билээ. Дэлхийн хүний удамшил судлаачдын 8-р их хурлыг дагуул ба үндсэн хуралдаан гэсэн  хоер хэсэг болгон явуулав. Дагуул хуралдааныг Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн төрөл бүрийн нийгэмлэгүүд бие даан зохион байгуулж, Гошийн өвчнийг энзимээр эмчлэхүй, янз бүрийн оронд хүний удамшил судлалын ухааны хөгжиж байгаа түүх, нугаснаас шалтгаалан булчингийн сөнөрөл үүсэл, өвчний  ургийн генийн эмгэг, Макало-Йосефиди өвчний генйн зураглал сэдвүүдээр тус тус хийлээ Дэлхийн том эрдэм шинжилгээний хурлуудын нэг онцлог нь хуралд оролцож байгаа, судалгааны ажлаа хэвлүүлсэн хүн бүр хурлын татвар төлөх юм. Хурлын татварт эрдэмтэд 290 аспирантууд 200, оюутан 75,  зочид 50 доллар төлж харин хурлын үед эрдэмтэд 435, аспирант, эмч нар 300 доллар төлж хуралд оролцох эрх олж авав. Дэлхийн хүний  удамшил  суллаачдын  8-р их хуралд 1991 оны 10 сарын 7-ны Вашингтоны хуралдааны төв хэмээх газар нээгдлээ. Хурлыг нээж  ерөнхийлөгч В.Маккьюсик  үг хэллээ. Хэлсэн үгэндээ одоо дэлхийд хүний  удамшил  судлалын  ухааны  хөгжил эрчимтэй хөгжиж удамшлын 5517 нэршил бүхий өвчин нээгдлээ гэж  тэмдэглэв. Цөөн биш оронд  хүний удамшил  судлалын  ухаан  хөгжлөөр  сул ялангуяа Азийн зарим орон энэ талаар гүн сул байгааг тэмдэглэн ярилцав. Анагаах ухааны зохих хөгжлийн түвшинд удамшлын  өвчин  судлал  амьдралаар  шаардагдан  үүсэн  хөгжих тавилантайг тэмдэглэв. Анх 1950 онд 1500 өвчин 1970 онд 1300 өвчин, 1930 онд 3000 өвчин мэдэгдэж  байжээ. Дэлхийд хүний удамшлын ухааны хөгжлтийг (1956-1967 он) хүний хромосомыг дэв тоолон тогтоож хромосомын шинжилгээ голчилсон  (1967-1977 он) эсийн  удамшил  суддал  эхлэн хөгжсөн, 1977 оноос молекулын удамшил судлал хөгжсөн хэмээн гурван  шатанд  хувааж  үзэх  нь  зүйтэй  хэмээн тэмдэглэв. Сүүлийн  жилүүдэд  хүний  удамшил судлалын хөгжлийн онцлог бол 2 том хувьсгалыг тухайлбал биологийн болон мэдээллийн хувьсгалыг дотроо агуулан явагдаж, орчин  үеийн хүний удамшил судлалын ухаанд РС технологи тууштай нэвтэрснийг онцлон заав. Ямарч оронд аливаа нэгэн шинжлэх ухаан хамтарсан мэдээлэлгүйгээр хөгжих бололцоогүйг тэмдэглэв. Орчин үеийн мэдээллээр баяжихгүй байгаа шинжлэх ухааны салбар нь хоцрогдол  мөн Орчин үеийн мэдээллийг хэдхэн сар авахгүй өөрийн судалгаанд тусгахгүй бол тэр судалгааны газар хоцрогдолд ордгийг заан тэмдэглэв. Молекулын удамшил судлалын түвшин нь генийг шилжүүлж суулгах, ДНХ-ийн  үйлчлэлийг  нарийвчлан тогтоож тэдгээрийн үйл ажиллагаа  хэлбэрийг  нарийвчлан  гаргаж  байдаг  ажээ Хүний удамшлын ухааны нийгэм биологи, хүндэт, ёс суртахууны асуудал нэн шаардлагатай болохыг тусгайлан тэмдэглэв Хурлын материалд 2883 судалгааны ажил хэвлэгджээ. Манай улсаас “Удамшлын  оюун  ухааны хомдсдолын шалтгаан, тархац”, “Даунын хам шинж” хэмээсэн хоёр ажил хэвлэгдэж гарлаа. Үндсэн хуралдааныг нэгдсэн лекцүүд. Симпозиүмууд  ажлын хэсгийн хуралдаан гэж хуваав. Нэгдсэн лекцүүдийг хорт хавдар, эмнэл-зүйн удамшил  судлал, удамшлын ухааны хөгжил  дэвшлийн  асуудал геномууд удамшлын, олон шалггаант эмгэгүүд ДНХ-ийн  бүтэц зэрэг сэдвүүдээр дэлхийд нэрд гарсан эрдэмтэд тавьлаа. Лекцийг олон эрдэмтэд маш анхааралтай сонсож, тэмдэглэнэ дуу хураагуурт хурааж авч байвХуралд симпозиум байдлаар илтгэлүуд тавигдав Симпозиумуудаас салбарлан 94 хэсэгчилсэн хуралдаан боллоо. Хэсэгчилсэн  хуралдаанд эрдэмтэд өөрсдийн илтгэлийг 5-10 минут тавьж 2-3 минут асуулт хариулт явуулав. Хэвлэгдсэн 2883 илтгэл тус бүрээр самбар гаргаж илтгэл, диаграмм, зураг зэргээ  хадаж үзүүлсэн байх юм. Энэ нь хоорондоо мэдээ солилцох үндсэн арга байв. Монгол улс хоёр самбарт хийсэн үзүүлэн бусад зүйлээ тавьж танилцуулав. Самбар дээрээ  өөрөө ажиллах хуваарь цагаа тавиад хадах тул сонирхсон асуудалтай хүмүүс ирж уулзах юм. Энэ бол олон илтгэл тавих хэмээн хүн залхаадагтүй сайн арга юм. Уул самбарыг шөнө 21-22 цагт ч үзэж, уншиж, тэмдэглэл хийж, зураг авч байв. Америк бусад орны эрдэмтэд, зохих хэгжээгээр танилцаж санал бодлоо Америкийн эрдэмтэд өөрийн судалгаа харилцсан туйлийг дагнан мэдээ энэ талын мэдээлэл авсан байх нь тун онцлог байв. Эрдэм судлалын ажлаа ганц чиглэлээр хөөж энэ ажилдаа амьдралаа  оруулж  улс төр бусад асуудлаар оролцдоггүй онцлогтой юм. Эрдэмтэн  бүр  компьютерийг  сайн эзэмшиж  өөрийн судалгааны ажил  бүрээр программ зохион түүндээ дүгнэлт  хийдэг ажээ. Америк улсад компьютер дээр ажиллаж чаддаггүй түүнийг эзэмшээгүй хүнийг бичиг үсэг тайлагдаагүй ижил үзэж байна. Компьютерийг дэлгүүр  гуанзны худалдагч, зочид буудлын үйлчлэгчдээс эхлээд хүн бүр хэрэглэх юм. Судалгааны том лавлах лаборториуд бүх дэлхийн тэргүүний ижил төсөөтэй  байгууллагатай компьютерээр холбоотой байдаг ажээ. Эрдэмтэд мэдээллийн системийг аливаа шинжлэх ухааны хөгжлийн нэг хэсэг хэмээн үздэг ажээ. Хүний удамшил судлалын шинжлэх ухааны хөгжлийн анхан шатны  тухайлбал хромосомын шинжилгээний аргуудыг манай улсад  хэрэглэж байна. Манайд хүний удамшил судлалын салбар, түүний судалгааны хүчин чадал дэлхийн  хөгжилтэй орнуудын 1956-66 оны үеийнхтэй адил байна. Хурлын явцаас үзэхэд хавдар судлал ба экологийн генетик, удамшлын  өвчний  сэргийлэлтэнд дэлхий ихээхэн анхаарал тавьж байгаа ажээ. Олон эрдэмтэд удамшлын шинжлэх ухааны ололтыг зөв ашиглах ялангуяа эрүүл  генийн тэнцвэрт байдлыг хэвийн хадгалахын чухлыг мөн удамшлын ухааны салбарт гарч байгаа биотехнологийг хаа ч тууштай бүтээлчээр нэвтрүүлэн ажиллах шаардлагатайг тэмдэглэв. Удамшлын зарим өвчныг эмчлэхэд эрүүл генийг биед оруулан эмчлэж байгаа талаар эрдэмтэд туршлага солилцон ярилцав. Америк улсад эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд  өөрсдийн хамтарсан  хувийн  үйлдвэр  компануудтай бай­даг бөгөөд  мөнгөн  санхүүгийн  харилцан  дэмжлэг бие биедээ үзүүлдэг. Ялангуяа  эрдэмтдийн  бүтээл,  шинэ  бүтээлийг тэдгээр компаниуд үйлдвэрлэлд нэвтрүүлдэг байна. Эрдэмтэд багш нар тэдгээр компаныхаа  гишүүд байдаг. Америкд анагаах ухааны дээд мэргэжлийн сургалт доорхи байдалтай явагддаг ажээ. Дунд сургууль төгсөгчдөөс анагаах ухааны коллежид элсүүлэн (үнэ төлбөртэйгээр) дөрвөн жил сургадаг. Дараа нь мэргэжлийн байдлаас 4.6 жилийн хугацаанд нарийн мэргэжил эзэмшүүлнэ. Улмаар эрдмийн зэрэгтэй болох хүсэлтэй, сурлага  сайнтай  аваас докторантурт 4 жил сурган шууд доктор болгодог. Нийт дээ  аливаа нэгэн мэргэжлийн салбарт 12-14 жил суралцаж  доктор цолтой мэргэжилтэн болдог. Докторын зэргийг заавал сургууль өөрөө биеэрээ сурган хамгаалуулдаг. Энэ нь  сургуулийн  нэр төртэй нягт холбоотойтоос үүнийг хатуу баримталдаг ажээ. Харин дэд профессор, профессор цолыг олон ном бүтээл шинжлэх ухааны  нээлт  гаргасан эрдэмтэддээ сургууль нь олгодог ажээ. Америкийн сургалт төлбөртэй боловч сурлага сайн оюутнуудад элдэв байгууллага нийгэмлэгийн шагналт цалин олгодог журамтай юм. Мөн аливаа нэгэн дээд сургууль төгссөн хүн бүр өөртгийн эх болсон сургуульдаа сар бүр тодорхой хандив өгдөг ба энэ хөрөнгөөр сургууль санхүүждэг гэнэ. Энэ туршлагыг ч бид хэрэглэмээр ажээ. Эрдэм шинжилгээний хурлуудыг оролцох эрдэмтэд, хүмүүсийн зардлаар явуулдаг ч бас зүйтэй юм. Чухам шинжлэх ухаандаа хайртай хүмүүс, судалгаа шинжилгээний ажлын хорхойтнууд эрдэм шинжилгээндээ ямар нэгэн хөрөнгө зарахыг хэвийн зүйл гэж үздэг ажээ. Дэд эрдэмтэн гэсэн зэрэг хамгаалуулдаг газар дэлхийд  ЗХУ, Монгол  хоёр  бололтой. Ийм тогтолцоотой байсан Өрнөдийн орнууд энэ туршлагыг больжээ. Бид эрдэмтдийн ид бүтээлч насыг доктор хамгаалуулах нэртэй явцуухан сэдвээр олон жил ажиллуулан  үрж  байгаа  юм байна. Олон газар эрдмийн  зэрэг хамгаалуулж байгаа учраас чанарын хяналт их султай болжээ. Америкийн анагаах ухааны академи нь гол гол өвчнөөр нийгэмлэг байгуулдаг ажээ. Жишээлбэл: Даунын хам шинжийн, нейрофиброматозын, Гошийн өвчний гэх мэт нийгэмлэг бүх л өвчнөөр байх юм. Энэ нь олон хүнийг тодорхой судлаачдыг хамардаг гэнэ. Манай улсад жишээлбэл хүүхдийн эмч нарын нийгэмлэг гэвэл судлаач эмч л орохоос бус хүүхдийн салбарт ажиладаг  лаборатори, эмгэг, анатоми, эмнэлзүйч нар нийгэмлэгт багтаж чаддаггуй. Харин энэ өвчний нэршлээр нийгэмлэг гаргахаар тэр хэсэгт ажиллаж буй хүмүүс (жишээлбэл оюуны хомсдолып нийгэмлэгт энэ талаар ажилладаг багш сурган хүмүүжүүлэгч, эмч нар гэх мэт) оролцох сайн  талтай гэнэ. Америк улсад ямар ч нийгэмлэг, сургууль, байгуүллага өөрийн ивээн тэтгэгч, хамтран ажмллагч байгууллагатай байх юм. Америк хүмүүс энгийн даруу, уур уцаар огт үгүй, хичнээн том эрдэмтэн байсан ч биеэ магтах, цол гуншингаа хэлэх заншилгүй ажээ. Харин судалгаа шинжлгээнийхээ талаар санал солилцох нэн дуртай юм. Америк эрдэмтэд Монголын тухай их сонирхож байна. Америкийн Жоржийн Анагаах ухааны их сургууль (Энэ Анагаах ухааны их сургууль Америкийн тэргүүний 10 их сургуулийн 4-5 байранд байгаа) манай  Эх хүүхдийн эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллах хүсэлт тавьж тус сургуулийн профессор Миличи  ирж хэд хоног ажиллаад буцлаа. Энэ их сургууль танай засгийн газар ямар нэгэн хэмжээгээр мөнгө гаргавал Азид үлгэр жишээ удамшил, иммунологи, биохимийн шинжилгээний орчин үеийн лаборатори байгуулан өгч мэргэжилтэн сургахыг зөвшөөрч байна. Айдаг байсан алсын - Америктай анагаах ухааны салбараар хамтран ажиллах муугуй болов уу? Монголын анагаах ухааны төлөөлөгч Америк улсад Эрдэм шинжилгээний их хуралд анх оролцож нүд тайлсны алтан шар зам өлзийтэй байлаа. Хойшид ч энэхүү холбоо хэлхээ, харилцаа улам өргөжнө гэдэгт гүнээ итгэн мэргэжил нэгт нөхдөдөө өчүүхэн мэдээлэл хийлээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1137
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК