Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Сонсгол буурах шалтгаанууд
( Судалгааны өгүүлэл )

Л. Шагдар

АУДээд сургуулийн чих, хамар, хоолой, ам судлалын танхим

 
Абстракт

Автор обследовал 215 больных, страдающих различной степенью тугоухости. На обследовании, кроме анамнеза и объективных исследований использован аудиометр АКУ-01 и ЭЛЬЗА АК-64. Установлено, что причинами глухоты и тугоухости служат следующие: хронический гнойный средний отит- 55,3%, нервит кохлярного нерва -23,7%, адгезивный отит -8,9%, отоспонгиоз -5,1%,  упохли  уха –1,9%, болезнь Меньера-1,4%, лаборинтит 0,9%, туберкулез уха-0,9%,и глухонемые-1,4%

Сонсох анализаторын хэвийн үйл ажиллагааны алдагдал багагүй тохиолддог бөгөөд ихэвчлэн сонсгол буурах, дүлийрэх байдлаар сонсох анализаторын согог тохиолдоно. Эрдэмтдийн тодорхойлсноор дэлхийн хүн амын насанд хүрэгчдийн 4 % нь сонсох анализаторын согог болох сонсгол бууралттай байна. Ялангуяа залуу насанд сонсгол буурах нь хүмүүсийн хэл яриа зан аашийг өөрчилж, ажлын бүтээлийг нь ч бууруулж болдог. Энэ нь ихэвчхэн сэтгэл санааны уналттай холбоотой юм. Дээр үед судлаачид, эрдэмтэд сонсголыг бууруулдаг буюу дүлий болгодог чихний үрэвсэлт өвчнүүд тэдгээрийн хүндрэлүүдтэй тэмцэхэд гол анхаарлаа чиглүүлж байсан бол техник, шинжлэх ухаан ихэд хөгжиж, асар их хүчин чадалтай антибиотикууд хэрэглэх болсон одоо үед сонсголын эрхтний алдагдсан үйл ажиллагааг нөхөж сэргээхэд анхаарах боллоо. Ийм учраас сонсголын анализаторын согогийн шалтгаан, үүсэх замыг нарийвчлан судалж, эмчилгээний буюу урьдчилан сэргийлэх тэргүүний аргыг хэрэглэж дүлийрэлтийн хэлбэрүүдтэй тэмцэх нь чухал ач холбогдолтой билээ.

Бидний ажлын гол зорилго нь сонсгол буурах, дүлийрэх шалтгаануудыг судалж түүнтэй тэмцэхэд туслах явдал юм. Сонсгол нь янз бүрээр буурсан хот хөдөөгийн 215 хүнийг 1965 оны 3-р сараас 1968 оны 4 сар хүртэлх 3 жилийн хугацаанд шалган шинжиллээ. Эдгээрийн дотор 127 эрэгтэй, 88 эмэгтэй, 12-75 насны хүмүүс байлаа.

Мэргэжлийн хувьд малчин, ажилчин, багш, оюутан, эмч, жүжигчин, инженер, сурагч зэрэг төрөл бүрийн ажлын хүмүүс багтаж байна. Шинжилгээг явуулахдаа өвчтөний анамнез, бодит үзлэгээс гадна шинжилгээний орчин үеийн арга болох авиан аудиометрийг ашиглав. Бүх өвчтөнүүдийг аудиометрээр шалгасны дотроос 189 өвчтөнийг ЗХ улсад үйлдвэрлэсэн АКУ-01 гэдэг аппарат, 26 өвчтөнийг БН Польш улсад үйлдвэрлэсэн аудиометр Эльза АК-64 гэдэг аппаратаар шалгасан юм. Эдгээр аппаратыг ашиглахын өмнө сонсгол хэвийн 10 хүнд хяналтын шалгалт явуулж сонсож эхлэх эхний түвшин болох «О» шугамыг батлан тогтоолоо.

Өвчтөний анамнез, уг өвчний түүх, бодит үзлэг, камертоны шалгалт, аудиограмм зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр өвчнийг оношлов. Сонсгол буурсан 215 өвчтөнийг сонсгол муудсан шалтгаанаар нь судалж үзвэл: (1-р хүснэгт)

Хүснэгт № 1

Өвчний нэр

Өвчтөний тоо

 

эр

эм

бүгд

Эзлэх хувь

1. Дунд чихннй архаг булаг

66

 53

119

55,3

2. Сонсох мэдрэлийн үрэвсэл

40

11

51

23,7

3. Дунд чихний сорвит үрэвсэл

10

10

20

9

4. Отоспонгиоз

2

9

11

5,1

5. Чихний хавдрууд

3

1

4

1,9

6. Меньерийн өвчин

2

1

3

1,4

7. Дотор чихний түгээмэл үрэвслийн дараах дүлийрэлт

 

2

2

0,9

8. Чихний сүрьеэ

2

2

0,9

9. Пайтан

2

1

3

1,4

Бүгд

127

88

1

215

100

 

Энэ хүснэгтээс үзэхэд дунд чихний архаг булаг, сонсох мэдрэлийн үрэвсэл, дунд чихний сорвит үрэвсэл, отоспонгиоз (отосклероз) зэрэг дөрвөн өвчин нь сонсгол буурах шалтгааны 93%-ийг эзэлж байна. Эдгээрийн дотроос 79%-ийг эзэлж байгаа дунд чихний архаг булаг, сонсох мэдрэлийн үрэвсэл хоёрыг тусад нь авч үзье. Сонсгол буурах шалтгааны ихэнх хэсгийг буюу 55,3%-ийг эзэлж байгаа дунд чихний архаг булаг өвчнийг хэлбэрээр нь И. И. Потаповын ангиллын дагуу авч үзвэл: 1. Дунд чихний архаг мезотимпаниттай 58 өвчтөн бу юу 48,6%, 2. Дунд чихний архаг эпитимпаниттай 40 (33,6%) өвчтөн, 3. Дунд чихний архаг тимпаниттай 21(17,6%) өвчтөн байв . Дунд чихний архаг булаг өвчин чухам ямар шалтгаанаар үүссэнийг тогтоож чадаагүй бөгөөд ихэнх өвчтөнүүдэд багаас нь чихнээс булаг гарч байсан гэх боловч чухам юунаас шалтгаалсныг мэдэхгүй байлаа.

Өвчтөнүүдийг насны ялгавраар авч үзвэл 12-20 хүртэл насны 64, 21-30 насны 35, 31-40 насны 11, 41-50 насны 6, 51-ээс дээш насны 3 байна. 9-20 хүртлэх насны хүмүүс ихэвчлэн дунд чихний архаг булаг өвчнөөр өвдөж байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байна.

Сонсох мэдрэлийн үрэвсэл нь хурц архаг халдварт өвчнүүд, доргилт, чамархай болон суурь ясны гэмтэл, тархины гэмтэл, зарим нэгэн эмийн бодис, туяа зэргийн нөлөөнөөс үүсдэг байна.

Сонсох мэдрэлийн үрэвслийн шалтгаан

Шалтгаалах өвчин

Өвчтөний тоо

Эзлэх хувь

эр

эм

бүгд

  1. Архаг халварууд
  2. Стрептомицины хордлого
  3. Хурц халдварт өвчнүүд
  4. Судаст тэжээлийн өөрчлөлт 
  5. Гэмтэл бэртэлт
  6.  Доргилт
  7. Туяа эмчилгээний дараа
  8. Шалтгаан нь олдоогүй

Бусад

Бүгд

 

 

 

12

9

4

4

4

2

1

4

 

40

3

3

2

-

-

-

-

3

 

11

15

12

6

4

4

2

1

7

 

51

29,4

23,5

11,8

7,8

7,8

3,9

1,9

13,7

29,4

100

Сонсох мэдрэлийн үрэвсэл гэдэгт янз бүрийн шалтгаанаас үүссэн сонсох мэдрэлийн хатангирт сөнөрөлт процессуудыг нэгтгэж байна.

Дээрх хүснэгтээс үзэхэд сонсох мэдрэлийн үрэвслийн гол шалтгаан нь стрептомицины хордлого, халдварт өвчнүүд болж байна.

Стрептомицины хордлогоос шалтгаалсан сонсох мэдрэлийн үрэвсэлтэй 12 өвчтнийг насаар нь ангилвал: 20 хүртэл насны 2, 21-30 насны 2, 31- 40 насны 4, 41-50 насны 2, 51-ээс дээш насны 2 тус тус байна. Дээрх бүх өвчтөнүүд нь уушгины янз бүрийн хэлбэрийн сүрьеэ өвчний учир хот, хөдөөгийн диспансеруудад эмчлэгдэж 20 хоногоос 9 сарын турш стрептомицинээр эмчлүүлж байсан бөгөөд эмчилгээ хийлгэж байх үед чих шуугиж уг өвчин нь эхэлсэн байна.  Нэг өвчтөн сүрьеэгийн үүсэлтэй менигит өвчний учир стрептомицин эмчилгээ хийлгэж байжээ.

Халдварт өвчний шалтгаантай, сонсох мэдрэлийн үрэвслийг өвчнөөр нь ялган үзвэл: Улаан бурхнаас шалтгаалсан 2, гэдэсний хижгээс 1, бөөсний хижгээс 1, томуунаас үүссэн 2 байна.

Судаст тэжээлийн өөрчлөлтөөс шалтгаалан, сонсгол муудсан дөрвөн өвчтөний 2 нь 10 жилийн туршид цусны даралт ихдэх өвчнөөр өвдөж одоо тахир дутуугийн группед байгаа ба нөгөө 2 нь атеросклероз өвчтэй байна.

Харин үйлдвэрийн нөхцөл байдлын доргион, шуугианаас шалтгаалан үүсдэг сонсох мэдрэлийн үрэвсэл тохиолдохгүй байгаа нь манай улсад металл боловсруулах, машин үйлдвэрийн зэрэг шуугиан доргион ихтэй үйлдвэрүүд байхгүйтэй холбоотой юм.

Дүгнэлт:

  1. Чихний сонсгол буурах, дүлий болох гол шалтгаан нь дунд чихний архаг булаг өвчин, сонсох мэдрэлийн үрэвсэл, дунд чихний сорвит үрэвсэл, отоспонгиоз өвчнүүд болж байна.  
  2. Дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг хүчтэй зохиоход зөвхөн чих, хамар, хоолойн эмч бус, бас дотор, мэс засал, хүүхдийн, сүрьеэгийн эмч зэрэг бүх төрлийн мэргэжлийн эмч нарын анхаарлыг төвлөрүүлэх нь чухал.            
  3. Нэгэнт сонсгол муудсан, дүлийрсэн  үед оношийн орчин үеийн аргыг ашиглаж, эмчилгээний сүүлийн үеийн арга, тэргүүн туршлагыг хэрэглэх нь зүйтэй байна.
Ном зүй

1. Павлов И. П. Избранные труды Учпедгиз М. 1954 2. Потапов И. И. О методах консервативного лечения при хроничесзих гнойных средних отитах в связи с их классификацией БОРЛ, 1959, 4 3 Циммерман Г. С. Ухо и мозг. Медицина, 1967
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2934
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК