Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Могойн идээний фармакологийн зарим шинж чанар
( Судалгааны өгүүлэл )

Д.Балдандорж

Анагаах ухааны дээд сургуулийн эм судлалын тэнхим 

 
Абстракт

Очиток относится к многолетним растениям из семейства толстянковых, которые открыты в 1801 году Деканделем.

Ш. М. Агабабян (1937) используя имеющиеся данные, приведенные в многорафии толстянковых пишет, что к этому семейству относится 600 видов, включаемых в 16 родов. Изучаемое нами растение очиток живучии, относится к роду Sedum L.

В монгольской народной медицине применяли корневище этого растения для лечения дизентерии, поносов, заболеваний кровенорных сосудов,а также считали лучшим средством, способствующим быстрому срастанины и образований констной трани.

Исходя из выше перечисленных данных мы поставили перед собой задачу изучили фармакодинамику действия очитка живучего. Нами было изучено действие очитка живучего на артериальное давление, на сердце и на кишечник.

На основании вышеприведенных экспериментальных данных можно сделать следующие выводы:

  1. Очиток живучий является не ядовитым.
  2. Обладает гипотензивным действием.     
  3. Уменьшает амилитуду и число дыханий.
  4. Вызывает брадикардии с увеличением коронарных кровотоков.
  5. Происходит уменьшение амплитур сокращения кишечника с расслаблением его тонуса.

Дэлхий дахины түүх сударт олон төрлийн эмийн ургамлыг ардын эмнэлэгт хэрэглэж байсан баримтууд байдаг. Энэ нь удаан хугацааны дотор, уйгагүй хэрэглэж байснаараа зарим нэгэн нотолгоог тодруулж байжээ.

Ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан эдгээр эмийн зарим ургамлууд нь  нэг өвчнийг анагаан сувилах ба бие махбодийн тэнхээ тамирыг засан сайжруулах, хүний биеийн өвчинг эсэргүүцэх чадлыг нэмэгдүүлэх орчин үеийн анагаах ухаанд чухал суурийг эзэлсээр ирсэн ба одоо ч эзэлж байна.

БНМАУ-ын хангай говь хосолсон дэлгэр уудам нутгийн аль ч бүсэнд алив нэгэн өвчин эмгэгийг анагаах чадалтай 150 гаруй эмийн ургамал олдсон юмаа.  (Дэд эрдэмтэн Хайдавын тодорхойлолтоор) хэрэглэж ирсэн өвгөд, хөгждийн сайн танил алтан гагнуур гэдэг ургамлыг сүүлийн үед гайхалтай зүйл гарлаа гэж магтан шагших болсон нь үндэсгүй ч зүйл биш ээ. Энэ ургамлыг анхан судлах болсон шалтгаан нь монголд хүн орхоодой олджээ гэж бичсэн явдлаас эхэлсэн.

Түүх судраас судлан үзэхэд эрт дээр үед төвдийн эмнэлэгт уушгины сүрьеэ ба халуун намжаах зорилготой хэрэглэж байсан уул эмийг эдүгээ уушгины өвчтэй хүмүүс хэрэглээд эдгэрсэн нь төдий гайхалтай биш ердийн хэрэг байсан гэдгийг түүх гэрчилж байна.

(Шилпрелл сударт)

Алтан гагнуурын дүрс олон байдаг учир, манай улсын газар орон бүрийд янз бүр нэрлэгдэж байжээ. Жишээ нь Архангай, Хөвсгөлийн зааг хавиар алтан орхоодой, Өмнөговьд алтан үндэс, Улаанбаатарын орчимд алтан гагнуур гэх мэт нэрлэдэг.

Дээр үед өвчтэй хүмүүс уул ургамлын үндсийг уугаад эдгэрэн, түүнд бишрэн сөгдөж байснаас биш, түүний доторх ид шид чухам юунд оршиж байсныг шинжлэн судлаж гаргах бололцоогүй байсан бизээ. Гагцхүү орчин үеийн анагаах ухаан түүний нууцыг тайлж байна.

ЗХУ-ын зарим эм судлагч эрдэмтэн нар алтан гагнуурыг хүн орхоодойтой адил үйлчлэлтэй ургамал гэж бичиж байгаа нь үндэстэй бөгөөд үүнийг бидний судалгаа улам батжуулж байна.

Ургамлын гарал үүслийн талаар товчхон

Энэ ургамал нь 1801онд Де Кандделе нээсэн олон наст ( толстянковых ) гэдэг (Crassulaceace) овогт багтана.

Ш.М. Агабабян 1937 онд уул ургамлын талаар (1891 онд бичэгсэн Шонланд, Энглер, Прантля, 1907онд бичэгдсэн Делла Торра ба Харма нарын ) эрдэмтдийн бичсэн номуудыг үндэслэн эмхтгэж 16 төрөлд багтдаг 600 дүрс бий  гэж бичжээ.

Гэтэл 1939 онд А. Г. Борисов уул ургамлыг 6 овог 33 төрөлтэй 1500 дүрс бий гэж тодорхойлжээ. Үүнээс хойш энэ ургамлын талаарх судалгаа явуулсны үндсэн дээр 1895-1966 он хүртэл календарчилсан ургамлын толь бичигт зөвхөн ганцхан (Sedum L) гэдэг нь 841 хүрсэн байна. Бидний судалж байгаа гагнуур нь (Sedoideae)-ын овогт багтдаг (Sedum L)-ын төрөл юмаа. Энэ нь олон наст бөгөөд 45-50 см урт уулаархаг, хадтай газар ургадаг, иш нь үсгүй голдуу 4-5 салаа навчтай улаан, ногоон өнгөтэй салаалаагүй шулуун ургасан богинохон бүдүүн үндэстэй ургамал болно. Уул ургамал нь манай дэлхийн хойд өргөрөгт голдуу ургадгийн дээр дулаан бүсийн төв Ази, Америк, Африк, Мадгаскарын арлуудад элбэг байна. Ялангуяа Гималай, Япон, Хятад зүүн ба өмнөт Америкийн нутгуудад элбэг байдаг.

Манай оронд И. Грубовын (1955) тодорхойлсноор 2 овог 4 төрөлд багтдаг 15 дүрсийн (Sedum L) байна гэжээ. Энэ нь нь Хэнтий-Хангай уулархаг нутаг Архангай, Хөвсгөл, Өмнөговь гурван сайхан, Хэнтий Бичигт Богд, Дорнод монголын тал, Алтай уулархаг орон, Ховдын нутаг зэрэгт илбэг тохиолдоно.

Нэлээд олон тооны эрдэмтэд тухайлбал Агабабян (1951) Иванов (1923) Ларин, Паламиргук (1949) нар уул ургамлыг ямаанаас бусад мал бараг иддэггүй ба хэрэв идвэл хордож болно гэж бичжээ.

Могойн идээг мал идсэнээс болж шүлхийрэх, булчин чичрэх, гэдэс нь базлах, хөдөлгөөний харьцаа алдагддаг зэрэг байдлууд үзэгдэж байсан гэж 1923 онд  В.Е. Иванов тэмдэглэжээ. Гэвч уул ургамлын олон навчийг газар цөцгийтэй холин хоолны журмаар хэрэглэж байсан баримт байдаг болно. (А.Г. Борисова 1939, А.А.Гроссейм 1946).

Алтан гагнуурын дүрсийн ургамлуудад  химийн ямар бодис байдаг талаар эрдэмтдийн судалгаа 18-р зууны сүүл үе буюу 1799 оноос эрдэмтэн Ваксленын шинжилгээнээс эхэлжээ. Гэвч энэ хугацаанд 1500 гаруй дүрсийн толстянкоос хөндөж 3-4%-ын ургамлын доторхи химийн бодсыг судалсан нь энэ талаар баг шинжилснийг харуулж энэ төрөлд багтах ургамлуудын дотроос химийн бодсийн талаар нэлээд сайн судалсан ургамал гэвэл идэмхий (Sedum ) ба ягаан радиол буюу алтан үндсийг нэрлэж болно. Олонх эрдэмтэд (Колеснизов Д.Г ба Шварцман А.Г -1939, Нордаль-1940, Марион-1945, Муравьева-1947, Бейерман-Мюллер-1955, Франк-1958, Эрдман Руфф, Шмид1961, Зотова, Крылав и Саратиков-1965, Тетани, Вагеуалин-1962 ) судалсан ургамлуудынхаа дотроос яблок, лимон, изолимоны хүчил, түүний давсуудыг олсны гадна чихэрлэгийн зүйлийг их хэмжээгээр гаргажээ. Үүнээс гадна уул ургамлын гол үйлчлэлийг буй болгодог Алкалойд-(sedamin, sedridin, sedinon, sedimin, isopelterin ) флавонойд, гликозид таннид, витамин зэргүүдийг байдаг гэж нотолсон байна. Харин монгол оронд ургадаг 15 дүрсийн алтан гагнуурт химийн судалгааг явуулсан баримт олдсон.

Ном судраас үзхэд Дроботко (1958), Франк (1958), Панкова(1949) Муровьева (1947) нар хийсэн шинжилгээнүүддээ  могойн идээний навчинд алкалиод ба аскорбины хүчил олсон байна. Гэвч уул ургамлын үндсэн шинжилгээ хийсэн нь бас л нотлогдохгүй байна.

Уул ургамлын навч, цэцэг, үндсүүдийг төвдийн манай ардын эмнэлэгт гэдэс ходооны өвчинг намжаах чацага тогтоох цус тогтоох ба цусны судасны хатууралт өвчний анагаахад хэрэглэгдэж байсны гадна, үндсийг нь микробын эсрэг үйлчлэлтэй гэж үзэж байжээ.

Ялангуяа могойн идээ ба ягаан радиолыг цусны хордлогын өвчин, халуун намжаах болон яс хугаралтын бэртэнгэнд сүүлийн үеийг хүртэл манай ардууд өргөн дэлгэр хэрэглэж иржээ.                           

Дээр үед мөн  туулгуулах ба хорхой хөөх шээс гаргах, шар өвчин болон удаан хугацаагаар эдгэрдэггүй шарх сорвийг ангаахад хэрэглэж байжээ. Дээрх хоёр ургамлын фармакологийн үйлдлийг олон орны эрдэмтэд (Некросов-1935, Коелников и Шварцмен-1935 Сколов, Надриянц и Давыдов, 1936, Эрдтман, Шмид-1961) судлан тодорхой зүйлүүдийг гаргасан байна. 1936 онд Говоров Лийская нар алтан үндэсний хандыг судалж түүний тайвшруулах араг ясны булчинг сулруулдаг цагаан хулганы рефлексийг саатуулдаг нойрсуулдаг үйлдэл уртасгадаг, зарим нэг эмээр үүсгэсэн таталдааг сулруулдаг зэргийн үйлдлийг илрүүлжээ.

Марина, Прищеп нар алтан үндэс ба түүний овогтнууд нь цусны даралтыг бууруулж биеийн хүч тамирыг сайжруулдаг гэж бичжээ.

1967 онд Турова Л.Д. Алексевын судалгааг үндэслэн алтан үндэсний хандмал нь дотуур хэрэглэх цусны даралтыг бага зэргээр богино хугацаагаар бууруулна гэж бичсэн байна. Чухам могойн идээний талаар 1954 онд хийсэн судалгаанаас Коновалов Н.Ф. 1947 онд Ларины хийсэн судалгааны өөр зүйл бид нарт олдсонгүй.

Эдгээр эрдэмтний үзэж байгаагаар бол могойн идээ нь бага тунгаар мэлхийн тусгаарласан зүрхний ажилгааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний нэгэн адил үйлчлэлтэй гэж үзэн бичжээ. Олонхи эрдэмтэд алтан гагнуур ба түүний төрлийн ургамлын ач холбогдолыг дүгнэхдээ хүн орхоодойн адил үйлчлэлтэй гэж үзсэн байна.

Эдгээр дээр дурьдсан зүйлүүдээс үндэслэн уул ургамлын судалгааг явуулах болсон. Бидний судалгааны гол чиглэл бол манай улсын ард иргэдээс цусны даралтыг багасгах, гэдэс ходоодны өвчнийг намдаах, яс бэртэнгийн бороололтыг сайжруулахад зориулж могойн идээ ягаан радиолыг өргөн дэлгэр хэрэглэх болсонтой холбогдуулж явуулахад зориулагдлаа.

Арга барил туршлага явуулсан арга барилд бид 10%-ийн усан ханд ба 40%-ийн спиртэнд бэлтгэсэн 10%-ийн могой идээний хандмалыг (Sedum Aizoon) хэрэглэлээ. Туршлага явуулахын өмнө спиртээ ялгаж гаргаад, түүнийг нь натри хлорын изотоник уусмалаар нөхсөн. Туршлаганд 2100+2600 хэмжээтэй 30 муурыг хэрэглэлээ. Артерийн даралтыг нойрны артерит холбосон мөнгөн усны манометрээр, амьсгалыг маррейн капсулээр, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нарийн гэдсэнд суулгасан маррейн капсулын тусламжтайгаар тус тус хэмжсэн.

Могойн идээг зүрхэнд яаж нөлөөлдгийг мэдэхийн тулд 226-353 граммын хэмээтэй 15 морин хулганд (Крыс) электрокад диографын бичлэгийг явууллаа.

Мөн 32 мэлхий тусгаарласан зүрхэнд могойн илээний хандыг 0,005-0,01млээр туршиж үзлээ. Зүрхний өөрийнх нь судсанд цусны гүйлтийн хэмжээг олохын тулд 8 нохойнд туршлага явуулж Маршак – Ароновын аргаар термоэлектрик бичлэг явууллаа.

Химийн ямар бодис байгааг судлахад пирогалын хэлбэртэй, таннинууд эфрийн тос спеккрофотометрийн тусламжтайгаар магни  кальцийн давснууд тус тус олдлоо.

Бидний судалгаагаар могойн идээг хэвлийн хөндийд хийж үзэхэд хордуулах тун нь 19,7 мл/кг биеийн харьцаж байлаа. Энэ нь эмчилгээнд хэрэглэгдэх чанараар сайн талыг нь харуулж буй баримт мөн. Могойн идээг 0,1мл биеийн жинд харьцуулан судсанд хэрэглэхэд цусны даралтанд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байна. Харин 0,25мл-г биеийн жинд харьцуулан хэрэглэвэл артерийн даралт 8мл буурч байна.  0,75мл-г биеийн жинд харьцуулан хэрэглэхэд артерийн даралт 15-20мл мөнгөн усны хэмжээгээр бууруулж байна.

Хэрэглэж байгаа эмийн бодисыг хийснээс хойш 10-15 минутын дараа цусны даралт хэвийн байдалд орж байлаа.

Цусны даралт буурахын сацуу амьсгалын тоо цөөрөн, удааширч байсныг тэмдэглэхэд таатай байна.

1,5 мл/кг-ын харьцаатайгаар могойн идээг хэрэглэхэд адреналинаар ихэсгэсэн цусны даралтыг дунджаар 40мл мөнгөн усны хэмжээгээр бууруулж байна.

Хэрэв могойн идээг 2,5мл/кг-ын харьцаатай хэрэглэвэл цусны даралт 20-30мл-ын хэмжээтэй буурч байсан ба тиймэрхүү байдлаар 30 минутын хугацаагаар барьж байлаа. Могойн идээний цусны даралтыг ямар замаар бууруулж байгаа тухай түүний механизмыг судлахын тулд ацетилхолин, гистамины тусламжтайгаар атропин ба төөрөгч мэдрэл (N6 Vagus)  цочирсны дараагаар нилээд туршлагыг  тавьж үзлээ.

Могойн идээ хэрэглэсний дараа цусны даралт ацетилхолин ба гистамин шиг тэр дороо буурч байх болч байрандаа иргэн орохын хувьд 20-30 минутын сүүлд орж байна.

1мл/кг харьцаатай атропиныг хэрэглэсний дараа могойн идээ нь цусны даралтыг бууруулахгүй, харин  түүний эсрэг ихэсгэж байлаа. 7-р зураг

1938 онд Мадаус, 1958 Хоппе нарын цусны даралт ихэдсэн үед ба атеросклероз зэрэг өвчтөнүүдэд сайн нөлөөтэй гэж үзсэн дүнэлтүүдтэй бидний хийсэн туршлага тохирч байгаа нь аятай байна.  

Ингээд үзэхэд могойн идээ нь цусны даралтанд  адреналины эсрэг үйлчилгээг хадгалж, ацетилхолин гистаминтай адил нөлөө гаргаж байгаа болвуу гэдэг урьдчилсан сэтгэгдэлд хүрч байна.

Могойн идээний зүрхэнд нөлөөлөх чанар

Эрдэмтэд Штраүбе-гийн аргаар тусгаарласан мэлхийн зүрхэнд 0,01мл 10%-ийн уусмал могойн идээ ямар нэгэн өөрчлөлтийг гаргахгүй байлаа. Харин 0,2-0,3мл-ын хэмжээтэй уусмал зүрхний амплитутыг багасгаж цохилтыг удаашруулж байлаа.

0,4мл-ын хэмжээтэй уусмал зүрхний ажиллагааг хордлогын чанартай нөлөөлж эцсийн эцэст зүрх тэлэлт (Диастол) дээрээ зогсож байна.

Бид нэлээд олон хулганад могойн идээний спиртийн хандын усан уусмалыг 5мл/кг харьцаатай хэрэглэж үзлэээ. Ингэхэд хийснээс хойш нэг цагийн дараа зүрхний цохилт удааширах байдал үзэгдэж 4 цагийн дараа дундаж хэмжээгээр 24%-иар зүрхний цохилт удааширч байжээ. Үүнээс үзэхэд тусгаарласан зүрхэнд хийгдсэн туршлагын, үр дүн, зүрхний ЭКГ бичлэгтэй тохирч байна. Эдгээр туршлагуудын үр дүнгээс үндэслэж могойн идээ зүрхний өөрийнх нь судсанд ямар нөлөөтөй болохыг судлах шаардлагатай боллоо.

Энэ зорилгоор 4 нохойн зүрхэнд дээр дурдсан аргын дагуу туршлага тавилаа.

2мл/кг-ын харцаатай 10%-ийн спиртийн хандын уусмал могойн идээ нь хийснээс хойш 40 секундийн дараа зүрхний өөрийнх нь цусны гүйдэл сайжруулж, 130 минутын эцэст анхныхаа байдлаар 2 дахин  их болсон байлаа.

Могойн идээ амьсгалд нөлөөлөх байдал

  Эрүүл туулайнд могойн идээний 10%-ийн спиртийн уусмалыг уулган үзэхэд амьсгалын тоо цөөрөн, тайван байдалд орж дунджаар 30%-иар буурч байна. (56-аас 30 хүртэл)

Монгойн идээ гэдэс ходоодны булчинд нөлөөлөх байдлыг судалсаны урьдчилсан дүн

Могойн идээг манай орны зарим нутгийн хөдөлмөрчид гэдэс ходоодны янз бүрийн өвчнүүдэд ханд хэлбэрээр хэрэглэж байгаа юм. Энэ амжилтыг тодруулах зорилгоор нийт 25 муурны гэдэсний хөдөлгөөнд туршилга хийж үзлээ.

1гм-ын хэмжээтэй ацетилхолин ба гистаминыг хийж гэдэсний хөдөлгөөнийг нэмэгдүүлсэний эцэст 0,2-0,5-1-0,5 мл-ын хэмжээтэй судсанд хийхэд гэдэсний булчингийн тонус суларч, амплитут нь багасгаж байлаа. Бидний хийсэн энэ судалгаа нь1954 онд хийсэн эрдэмтэн Л.Ф. Кановалы дүгнэлттэй тохирч байлаа.

Могойн идээ цусны даралтанд эдгээр адреналин маягтай нөлөөлөх боловч, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сааруулахад атропин маягтай нөлөөлдөг бололтой гэж урьдчилан үзлээ.

Дээрх хийгдсэн туршлагаас дараах дүгнэлтийг хийж болно.
  1. Могойн идээ нь ямар нэгэн хоргүй
  2. Цусны даралтыг бууруулах чадалтай
  3. Амьсгалыг аажимжуулна
  4. Зүрхний тэжээлийг сайжруулж, хэт цохилтыг аажимжуулна.
  5. Гэдэсний тонусыг сулруулж агшилтыг зөөлрүүлсний үндсэн дээр өвдөлтийг намдаана.
Ном зүй

1. Ш.М.Агабабян. Толстянков тэжээлийн ургамал ба хадан бэлчээр СССР, 1951 он Т. 2.
2. А.И. Бальновский, М. П.,Зарубина, Л.И. Сзргеева-ардын эмнэлэгт хэрэглэгдэж байгаа эмийн ургамал алкалойдуудын байдал ТР. Вилар 1947 он
З. А. Г. Борисова-1939 он СССР-ийн ургамлын флор
4. В.Ф. Гаммерма и М. Н. Семенова ленингрфармь химийн институтийн цуврал 1959
5. В.П. Говоров Н. А. Липская-Омскийн анагаах ухааны институтийн цуврал 1963 № 45 хуудас нь 15
6. В. И.Грубов БНМАУ-ын эшигт ургамлын судалгааны байдал
7. М. И. Зотова Г.В.Крылов, А.ССаратыков- Алтан үндэс бол сэргээгч шинж бүхий шинэ бодис мөн СССР 1965 он хуудас 111-119
8. И.В.Кашинский. Оросын эмчилгээнийургамал, М 1817 он
9. Д.Г. Колесников, А.Г.Шварцман. Алкалойдын тухай Ерөнхий химийн журнал 1939стр 2153-57
10. П. Ф. Коновалов. Могойн идээний судалгааны карим чанар Хабаровскийн анагаах ухаан дээдсургуулийн цуврал 1964 он 00-103
11.П. П. Крылов. Пермийн аймгийн ардын эмнэлгийн ургамлууд казанын университетийн байгалийн шинжлэлийн ухааны цуврал. 1876 он 1-130
12. Т.Ф. Сарина и Т. Ф.Прищей. Алтан гагнуурын фармакологийн шинж чанар СССР-ийн шинжлэх ухааны академийн салбарын судалгааны институтийн мэдээлэл 1964 он 1-р цуврал стр. 49-52.
13. С. Д. Соколов Р. А. Кадриянци Давыдов. Идэмхий могойн идээний фармакологийн шинж чанар Крымийн анагаах ухааны дээд сургуулийн цуврал 1936 он хуудас 79-86
14. А. П. Попов. Ардын эмнэлэгт эмийн ургамал Киев 1967 он
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1085
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК