Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 4(130)
Анагаах ухааны ёс зүй, өнөөгийн байдал, зохицуулалтын асуудалд
( Редакцийн зурвас )
 

Хүний үйл ажиллагааны бүх хүрээнд тухайлбал хүмүүс хоорондоо, хүн амьтантай. хүн орчинтойгоо харьцахад ёс зүйн зарчим үйлчилдэг бөгөөд зөвхөн судалгаа шинжилгээ хийхэд төдийгүй худалдаа хийх, ажил эрхлэх. улс төрийн үйл ажиллагэанд ч хамаарна Хэдийгээр хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн судалгаа. шинжилгээний ажилтай холбоотой хууль, тогтоомжууд хорьдугаар зууны бүр эхэн үед гарч үйлчилж эхэлсэн боловч хүнийг оролцуулан хийх бүхий л судалгааны ажилтай холбоотой ёс зүйн зарчмуудын тухай орчин цагийн хууль, тогтоомжийн хөгжил нь харьцангуй шинэхэн үзэгдэл юм. Хүнийг оролцуулсан судалгааны үед ёс зүйн зарчмыг хүндэтгэж үзээгүй ялангуяа дэлхийн II дайн үед гарсан ёс бус үйл ажиллагааг илрүүлснээр ёс зүйн асуудлыг хурцаар дэвшүүлж тавьсан байна. Дайны гэмт хэрэгтнүүдийг шүүн таслах Нюренбергийн шүүх хуралдаанаар эмнэлзүйн туршилт явуулахад мөрдөх ёс зүйн хэд хэдэн зарчим, стандартыг зөрчсөн тухай авч хэлэлцсэн нь ёс эүйн асуудлаарх хууль, дүрмийг нэн даруй боловсруулахад ихээхэн нөлөө үзүүлжээ. Ийм хууль, дүрэмгүйгээс үүдэн хүнийг ёс бусаар эмчилсэн тохиолдол ч гарч байжээ.

Дэлхийн ихэнх улс орнууд эрүүл мэндийн судалгаа, шинжилгээг хийхэд мөрдөх ёс зүйн хууль, тогтоомжийг батлан мөрдөж байгаагийн сацуу Дэлхийн анагаах ухааны нийгэмлэгээс 1964 оны хэвлүүлсэн Хельсинкийн тунхаглал болон сүүлийн 40 жилд энэ чиглэлээр боловсруулан мөрдөж буй олон улсьн удирдамжуудыг анхааран үзэж, ашиглаж байна Эдгээр баримт бичгүүд нь хүнийг оролцуулан хийж буй судалгаа нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөх стандартыг нь улам бүр төгс төгөлдөр болгоход чиглэгдэж байна1

Өнөө үед хүнийг хувилан бүтээх (human cloning)2, хүний эд эрхтнийг шилжүүлэн суулгах (allotransplantation буюу хүнээс хүнд шилжүүлэн суулгах, xenotransplantalion буюу биологийн нэг төрөл зүйлээс нөгөөд өөрөөр хэлбэл гахайнаас хүнд шилжүүлэн суулгах)3, нийгмийн бүтцийн өөрчлөлт, хүн амын насжилт, архаг өвчтөнүүд олшрох, ДОХ/ХДХВ-ийн тархалт, хооллолтын болон амьдралын өвөрмөц хэв шинж, өсөн нэмэгдэж буй авто замын ослоос үүдсэн удаан хугацаагаар тусламж үйлчилгээ шаардах өвчин эмгэгтэй4 холбоотой харилцааг зохицуулах ёс зүйн өвөрмөц асуудлууд ч бий болж байна.
Дэлхий дахинд анагаах ухааны ёс зүйн асуудлыг ДЭМБ, түүний бүсүүд, улс орны түвшинд тусгай зөвлөл, хороод зохицуулж байна. Тухайлбал ДЭМБ-ын Төв штабд ёс зүйн зөвлөл5 ажиллаж био ёс зүйн асуудлыг cap бүр авч хэлэлцдэг, мөн тусгай вэб хуүдас6 ажиллуулан эрүүл мэндийн тусламж, эрдэм шинжилгээ, биотехнологийн ёс зүйн асуудлаар хүмүүст мэдээлэл өгч байна.

Анагаах ухааны ёс зүйн асуудлаар олон улсын хэмжээнд мөрдөх удирдамжуудыг7,8,2.13 боловсруулсныг дэлхий дахинд мөрдөж байна,

Манай оронд анагаах ухааны ёс зүйн олон улсын хэд хэдэн удирдамжуудыг орчуулан эрүүл мэндийн эрдэм шинжилгээний сургалт, ёс зүйн хороонь үйл ажиллагаанд ашиглахын сацуу 2002 оносс ЭМЯ-ны дэргэд Эрүүл мэндийн ёс зүйн хороог байгуулан, түүний ажиллах журмыг батлан мөрдөж байна. Эдүгээ тус хороо нь дотоод, гадаадын санхүүжилттэй эрдэм шинжилгээний томоохон эрдэм шинжилгээний ажлын ёс зүйн асуудал, түүнчлэн анагаах ухааны чиглэлээр эрдмийн ээрэг горилж буй хүнийг оролцуулсан судалгааны ажлын арга зүйг хэлэлцэн дүгнэлт гаргаж байна.

Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эмийн тухай хуулиудад эрүүл мэнд, анагаах ухааны ес зүйн асуудлаар хэд хэдэн заалтыг тусган баталж, эдгээр заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн сайдын хэд хэдэн тушаал14,15,16 гарган мөрдөж байгаагийн ззрэгцээ тус орны эрүүл мэнд, анагаах ухааны ёс зүйн асуудлыг хөндөн судлаж эрдмийн зэрэг горилсон бүтээл ч бичиж, Ази-Номхон далайн орнуудын ёс зүйн чуулганд төлөөлөгчөө оролцуулж, энэ чиглэлээр зохиогдож буй гадаадын сургалтад залуу эрдэм шинжилгээний ажилтныг хамруулж байгаа нь уг асуудлын эрхэүйн орчинг бүрдүүлэх, хүний нөөцийг сургах чиглэлээр зарим алхам хийсэн гэж үзэж болно Гэвч бидэнд цаашид анагаах ухааны ёс зүйн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэх нэн ялангуяа шинэ эм бүтээх, эмнэлзүйн туршилт явуулах, анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл болгон ашиглах талаар анхаарах, ёс зүйн хорооны бүтэц үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний ажилтнууд, эмч мэргэжилтнүүд, ёс зүйн хороодын гишүүдийг сургах, мэргэшүүлэх шаардлага тулгамдаж байна.

Сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2270
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК