Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Зүрхний цусан хангамжийн дутагдалтай өвчтөнүүдийн байгаль Газарзүйн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

А.Өлзийхутаг, Б.Содгэрэл, Д.Пүрэвсүрэн, Г.Цэрэнчунт 

Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

 

Background of the research work

The literature data informs that ischemic heart diseases (IHD) is increased by year in last time. In relation with this, we are interested in to studying the document for health indices registration for 2003 and 2007, established by

National Centre for Health Development that is at intervals 3 years and resolved the purpose to determine the dynamics of rise in ischemic heart diseases and chronic ischemic heart diseases.

Methodology and material of research work

Were detected by use 1692 cases of myocardial infarction (MI) and 11133 cases of chronic ischemic heart diseases (ChIHD) among 1349551 people that conform to 13 and 179 patients in 10000 people.

The given result of analysis adopts the registration of morbidity by IHD in circumstance of Mongolia cannot show the factual condition. This is explaining by that in circumstance of Mongolia, where people are living in rambling places and difficult to get the medical care services in due course.

Although, IHD was registered commonly in lower level for Mongolian circumstance and that was noted in 20-29 years of age, which talking on rejuvenating of this morbidity.

Conclusion

Relatively, high level of myocardial infarction was registered after 40 years old and more, that is 314-746 patients for 10000 people. The mortality by myocardial infarction is high, which had 41, 2-52, 0%. This mortality is very high among inhabitants of rural region, where was registered to 84, 0%

The chronic ischemic heart disease was more registered in Western and Khangai’s regions and Ulaanbaatar, where people are suffering by ChIHD in 180-403 cases in 10000 people.

Судалгааны ажлын үндэслэл

Зүрхний ишеми өвчин нь зүрх судасны өвчлөлийн дотор артерийн гипертензи өвчний дараа орж байгаа тархалт өндөртэй, аюултай хүндрэл их өгдөг. Гадаадын эрдэмтдийн судалгаагаар дэлхийд жилдээ ойролцоогоор 12 сая хүн зүрхний эмгэгээс болж нас бардаг гэжээ. Түүний дотор хөгжиж байгаа ба хөгжсөн орнуудад зүрхний ишеми- зүрхний шигдээс голлож байна. (1.2.7). АНУ-д өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрхний шигдээс (ЗШ) юм байна. Жил бүр 1,3 сая зүрхний шигдээс бүртгэгдэж 100000 хүн амд нас баралт ойролцоогоор 600 тохиолдол байдаг гэнэ. (5.6).

Америкт зүрхний шигдээсээр жилд 500000-700000 хүн нас бардаг байна. (5.6). Үүнд S-T-гүй зүрхний шигдээс нь S-T-тэй зүрхний шигдээсээс илүү олон бүртгэгдсэн байх юм. S-T-тэй зүрхний шигдээс бүхий 3 өвчтөн тутмын нэг нь ишемийн шинж тэмдэг илэрснээс 24 цагийн дотор нас бардаг байна. (5.6). Манай судлаачдын бичсэнээр бол 1990 оны   байдлаар  зүрхний   ишеми  өвчин   1,4  -18,9%


бүртгэгдэж байжээ. (9) 2001 оны мэдээгээр сүүлийн 5 жилд манай оронд зүрхний ишеми өвчин 5,5% -аар нэмэгдсэн байна (10).

Зорилго, зорилтууд

Манай орны хүн амд зүрхний шигдээс өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлсэн байдал, нас баралт ямар түвшинд байгаа талаар судлах зорилт тавив. Үүний тулд улсын хэмжээгээр зүрхний ишеми өвчнөөр (онолоор) эмчлүүлсэн ба түүний дотроос нас баралтын түвшин ямар түвшинд байгааг байгаль газарзүй, засаг захиргааны 6 бүсэд харьцуулан судлах зорилт тавив.

Материал, аргазүй

Улсын нутаг дэвсгэрийг байгаль, газарзүй, засаг захиргааны төвлөрлийг харгалзан 6 бүс болгон хуваалаа. Үүнд

  • Баруун бүс: Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай.

  • Хангайн бүс: Хөвсгөл, Архангай, Өвөрхангай

  • Баянхонгор, Орхон, Булган

  • Төвийн бүс: Сэлэнгэ, Дархан, Төв аймаг

  • Говийн бүс: Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь.
  • Зүүн бүс: Дорнод, Хэнтий Сүхбаатар

  • Улсын нийслэл: Улаанбаатар хот эдгээр болно. Судалгааны  дүнг 10,000 хүн амд ногдуулан гаргав.

 

Эдгээр 6 бүс нь газар орны төвөөс алслагдсан байдал, байгаль ба уур амьсгал, жилийн үргэлжлэх хүйтэн дулааны хоногийн ялгаа, салхи шуурга, бороо цасны уналт зэргээрээ өөр хоорондоо эрс ялгаатай байдаг. Тухайлбал: Баруун бүс нь төвөөс алслагдсан, зам тээвэр сул хөгжсөн, хангай говь хосолсон байхад хангайн бүс нь ихэнхдээ өндөр уулын бүсэд хамаарагдах ба хангайн бүсийн уур амьсгал давамгайлсан, говийн бүс нь дан говь нутаг бөгөөд дулааны дундаж нь бусдаасаа их, үргэлжлэх хугацаа ч удаан, чийг тунадас багатай, зүүн бүс нь тэгш тал нутаг голлосон, салхины хүч ихтэй, төвийн бүс нь зам харилцаа сайн хөгжсөн, завсрын уур амьсгал голлосон, хүн амын нягтрал ихтэй зэрэг ялгааг харгалзан үзэв. Нийслэл хотын өвчлөлийн бүртгэлийг бусад бүс нутагтай харьцуулах зорилт тавилаа. Судалгааг насны бүлэг, хүйсээр ялган сонирхсон бөгөөд бүсчлэлийн бүртгэлийг өөр хооронд нь харьцуулж статистик ялгааг Т-стьюдентээр тодорхойлов.

 

Дүгнэлт

1. Зүхний шигдээсээр бүртгэгдсэн хүмүүсийн тоог 2003 ба 2007 онуудаар харьцуулахад нас харгалзахгүй улсын дундаж 10.000 хүн амд 13:8 байна. Энэхүү эрс зөрөөтэй ялгааг бүртгэлд хамрагдсан байдалтай холбохоос өөр аргагүй юм. Тухайлбал 2007 онд баартгэлд муу хамрагджээ. Бүртгэлийн материал бол зүрхний шигдээс монголд цөөхөн тохиолдож байна.

2.  Зүрхний шигдээсийн бүртгэлд хүйсний ялгаа тодрохгүй байгаа ба бүсийн хүрээнд тодорхой дүгнэлтэд хүрэх боломжгүй байна.

3.  Зүрхний шигдээс аль ч бүсэд нас ахих тутам олширч байгаагаас гадна 2003 оны бүртгэлээр 60 ба түүнээс дээш насанд хамгийн олон болж хангайн бүсэд 10.000 хүн амд 73 тохиолдож байсан ба 2007 оны бүртгэлээр 50-59 насанд Улаанбаатар хотод хамгийн олон бүюу 10.000 хүн амд 182 тохиолдол байснаас үзвэл энэ насанд аюул өндөр байна.

4.  Зүрхний шигдээс 20-29 насанд мэр сэр илэрснээс үзвэл уул өвчин залуужих хандлагатай байна.

5.  Зүрхний шигдээсээр нас барах явдал аль ч онд ал ч бүсэд өндөр байна. Улсын дунджаар 2003 онд 10,000 хүн ам тутамд 4125 (41.2%), 2007 онд 5197 (52.0%) тохиолдсон байна. Хамгийн их нас баралт Улаанбаатар хотод буюу 10,000 хүн амд 5413-5426 (54%) бүртгэгдсэн байхад хөдөөд, ялангуяа хангайн бүсэд бүр ч өндөр 10,000 хүн амд 8423 (84.0%)-  хүрч  байна.


Ном зүй

1. Guidelines on the management of stable angina pectoris: Task force on the management of stable angina pectoris of the European Society of Cardiology. 2006. European Head Journal doe = 10.1092/ en 1002.
2. ACC /AHA 2007 Guidelines for the Management of Patients With Unstable Angina / Non-ST-Elevation Myocardial infarction: A Report of the American College of Cardiology/ AHA Task force on practice guidelines (writing committee to revise the 2002 guidelines for the management of patients with unstable angina) / Non-ST-Elevation Myocardial infarction/ J.Am Coll Cardiol 50: e1-e 157.
3. ACC /AHA Guidelines for the Management of Patients With ST-Elevation Myocardial infarction / (circulation 2004; 110-588-636 ) c-2004 American Heart Association, LNC.
4. 2007 Focused update of the ACC / AHA 2004. Guidelines for the Management of Patients With ST-Elevation Myocardial infarction / (circulation 2008; 117, 296-329).
5. Ischemic heart disease. Andrew P Eugene Braun world Harrison’s principles of the internal medicine 16th Edition 2005, pages 1434-1435, 1439-1447.
6. А оттерийн гипертензийн удирдамж ЭМЯ, 2003 он, УБ х.
7. На игд антуяа.Д. Монголчуудын дунд тохиолдох зүрхний шээсийн эмнэлзрэг йн он оллог ба оношлогооны асуу-далд. АУ доктор зэ зохи, 2001, УБ хот . х. 15-18
8. Дондог.Но, Дэжээхүү.Г. Згээх судасны өвчинтэй тэмлаэх хөтөлбөр, эрдэм шинжилний дууссан ажлын тайлн, 1990.
9. Wise CM Semble EL. Dalton CB . Musculoskeletal chest wall syndromes in patients with non cardiac chest pain a study of 100 patients. Arch Phys. Med Pe habil 1992; 73-147-9.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 921
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК