Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Ретровирүсийн эсрэг эмчилгээний үр дүнг ХДХВ-ийн тоон хэмжээгээр хянах нь
( Илтгэлийн хураангуй )

Б.Уянга, Ш.Мягмарсүрэн, Ч.Байгалмаа, М.Алтанхүү

ХӨСҮТ

 
Абстракт

The HIV viral load is measured by using three dif­ferent types of tests: Reverse-transcriptase polymerase chain reaction (RT-PCR) , Branched DNA (bDNA) and Nucleic acid sequence-based amplification (NASBA)

In Mongolia HIV viral load monitoring started in 2009 using the NASBA assay. HIV viral load (RNA) level gives prognostic information HIV progression and on response to therapy.

The purpose of our research was to determine the lev­el of HIV viral load in Mongolian HIV infected persons and response to antiretroviral therapy (ART) by measur­ing HIV viral load.

During 2009-2011, the viral load testing was done in 77 persons with HIV infection using NASBA methodol­ogy by NucliSens EasyQ HIV-1 QT assay of Biomerieux Company.

15 (19.5%) persons were tested before and 3-6 month after starting ART. International viral load level: very low (target not detected /<20 cps/ml/ - 400 cps/ml), low (10 000-80 000 cps/ml), high (>100 000 cps/ml). Depending on clinical stage and immunology status of the patient, the average viral load for 77 persons with HIV infection was 118 600 cps/ml .

For 15 persons tested before ART, the level of viral load was 426 926 in average. Among them low level of viral load was in 5 (33.3%), high level was in 10 (66.6%) persons. No person had a very low viral load.

After ART the viral load decreased by 54 722 cps/ml on average. After ART viral load level was very low in 11 (73.4%), was low in 3 (20%), and high in 1 (6.6%) person. For all persons treated the viral load decreased up to 8 times after 3-6 months of the initation of ART NASBA assay was effective for measuring HIV viral load in HIV infected persons.

The ART significantly decreased HIV viral load in HIV infected persons and is shown to be effective in the treatment of HIV infection.

Монгол улсад хүний дархлал хомсдлын вирүс (ХДХВ)-ийн ачаалал тодорхойлох шинжилгээг ХДХВ-ийн халдвартай хүмүүст 2009 оноос хийж эхэлсэн. ХДХВ-ийн ачаалал хэмжих УТ-ПГУ, branched DNA, NASBA аргуудыг голчлон ашигладаг бөгөөд манай улсад NASBA аргыг ашиглаж байна. ХДХВ-ийн ачааллыг хэмжих нь өвчний явц, эмчилгээг хянах үр дүнтэй юм.

Бид ХДХВ-ийн халдвартай монгол хүмүүст ХДХВ-ийн ачааллыг тодорхойлж, эмчилгээний үр дүнд вирүсийн ачаалал хир зэрэг буурч байгааг тогтоох зорилгоор энэ судалгааг хийлээ.

2009-2011 онуудад Biomerieux компанийн NucliS­ens EasyQ HIV-1 QT оношлуур ашиглан NASBA аргаар нийт 77 хүний вирүсийн ачааллын тоон хэмжээг тодорхойллоо. Эдгээр хүмүүсээс ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдсан 15 хүнд эмчилгээний өмнө болон эмчилгээ хийгдэж эхэлснээс хойш 3-6 сарын дараа вирүсийн ачааллыг тодорхойлсон. Олон улсын хэмжээнд вирүсийн ачааллын түвшинг маш бага (target not detected /<20 хуулбар/мл/ - 400 хуулбар/мл), бага (10 000-80 000 хуулбар/мл), өндөр (>100 000 хуулбар/мл) гэж ангилан үздэг. 

Бидний судалгаагаар ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн цусанд вирүсийн ачаалал нь өвчний үе шат, тухайн хүний дархлалын байдлаас хамаарч янз бүр байсан ба судалгаанд хамрагдсан 77 хүнд ХДХВ-1-ийн ачаалал дунджаар 118 600 хуулбар/мл байв.

РВЭЭ-нд хамрагдсан 15 (19.5%) хүнд эмчилгээний өмнө ХДХВ-1-ийн ачааллын тоон хэмжээ дунджаар 426 926 хуулбар/мл байсан ба вирүсийн ачааллын түвшингээр ангилвал: ХВХВ-1-ийн ачаалал “маш бага”-тай хүн байхгүй, 5 (33.3%) хүнд вирүсийн ачаалал бага, 10 (66.6%) хүнд вирүсийн ачаалал өндөр байв.

Харин РВЭЭ-ний дараа ХДХВ-1-ийн ачааллын дундаж тоон хэмжээ 54 722 хуулбар/мл болж багассан ба дээрх ангиллаар бүлэглэж үзвэл: 11 (73.4%) хүнд маш бага 3 (20%) хүнд , - бага 1 (6.6%) хүнд өндөр хэвээр байлаа.

Үүнээс үзэхэд РВЭЭ эхэлснээс хойш 3-6 сарын дараа вирүсийн ачааллын тоон хэмжээ дунджаар 8 дахин буурсан байв.

NASBA нь ХДХВ-1-ийн ачаалал хэмжих нь эмчилгээний үр дүнг хянах, эмчилгээний тактикийг боловсруулахад үр дүнтэй, тохиромжтой арга гэдэг нь харагдаж байна.

РВЭЭ нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн цусандахь ХДХВ-ийн ачааллыг үлэмж хэмжээгээр бууруулж үр дүнтэй болох нь харагдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 496
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК