Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Жирэмсэн үеийн вирусны гепатитын эмнэл ЗҮЙ, жирэмсэлт төрөлтийн явц
( Судалгааны өгүүлэл )

Б.Жав, Д.Цэрэндагва

АУИС

 

Жирэмсэн эмэгтэйчүүд вирусны гепатит (ВГ)-ийн хүнд хэлбэрээр өвчлөн, эх ураг нярайн амь-насанд аюул учруулах явдал цөөнгүй тохиолддог (1). Жирэмсэн үед шарлалтын өмнөх үеийн үргэлжлэх хугацаа богино, ялангуяа жирэмсний хоёрдугаар хагаст өвчний хүнд хэлбэр олонтой тохиолддог (2) Вируст геватит В-зэр өвчилсөп жирэмсэн эмэгтэйн ураг хавийн ус эрт гарах, төрөх хүчний сулрал төрсний дараахан үеийн цус алдалтын  мэдэгдэхүйц нэмэгддэг байна (1).

Улаанбаатар хотол ВГ өвчтэй эмчлүүлэгсдийн 12,4% нь төрөх насны 7.1% нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа ба халдварт евчнийг анагаах клиникийн төв эмнэлгийн (ХӨАКТЭ) сүүлийн 5 жилийн тайлангийн материалаас узэхэд ВГ өвчтзй жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд эхний эндэгдэл 10,2% байгаа нь улсын дундчаас бараг 10 дахин өндөр байгаа бөгөөд, Москва хотын 1970 оны үзүүлэлтийн (10,7'%} түвшинтэй  ойролцоо   байна. Бид жирэмсэн эмэгтэйчүүдийн ВГ-ын эмнэл зүй, жирэмслэлт төрөлтийн байдлыг судлах зорилгоор ХӨАКТЭ-т хэвтэж эмчлүүлсэн 43 жирэмсэн, 21 жирэмсэн биш эмэгтэйг судалгаанд авсан юм. Судалгаанд хамрагдсан өвчтөнийг нарийн хяналтанд авч эмнэл зүй төгс онош тавихад агуулга, бодит үзлэг биохими клиник лабораторийн аргуудыг хэрэглэсэн ба АНУ-ын Abbott, Япон улсын Fu Rebio пүүсүүдэд үйлдвэрлэсэн оношлууруудыг ашиглан ELIZA (иммуно-ферментийн шинжилгээ ЦУНУ) цус урвуу наалдуулах урвал (ЦНШУ), цус наалдуулах шууд урвал аргуудаар HBS А, -anti—HBs, anti HBcLgM, HBeAg anti—HBe, anti—HA-IgM, anti HCV- маркеруудыг тодорхойлж баталсан юм. Судалгаанд хамрагдсан хурц ВГ өвчтэй 43 жирэмсэн эмэгтэйн 11 (25,5%) гепатит А (ГА), 22 (51,2%) нь ГВ, 10 (23,2%) нь гепатит С (ГС)-ээр тус тус өвчилсөн байв Цусыг 10—14 хоногийн зайтай биохими шинжилгээнд авч өвчний явцыг хянасан. Бүх өвчтөний 23,3% хөнгөн, 46,5% дунд, 30,3% нь хүнд хзлбэрэзр өвчилсөн байна. Өвчтөний олонхи нь (67,4% 20—29 насньг, (67,4%) ажилчин, (20,9%) албан хаагчид байна. Диаграмм ¹ 1, 2. Гепатит—B fTB) оноштой 22 (lp- бүлэг) жирэмсэн эмэгтэйн өвчний эмнэл зүйг жирэмсэн биш ГВ-тэй 21 (2-р бүлзг) өвчтөнийхтэй харьцуулан үзэхэд шарлалтын өмнөх үеийн ходоод гэдэсний хямрал, ядарч сульдах, үе мөчөөр өвдөх шинжүүд хоёр бүлэгт ойролцоо, шарлалтын буюу ВГ өвчний ид үед нэгдүгээр бүдэгт арьс за­гатналт (54,8%) цусархагшлалын шинж 22,7 %т элэг томролт 22,7%, хордлого 86%-д илэрч, 7±0,6 хоног үргэлжилсэн, билирубины дундаж 117,3± 18,4 мкмоль/л, шарлалт 81,8%-д нь 16 хоногоос дээш үргэлжилсэн байхад 2-р бүлэгт дээрхи үзүүлэлтүүд 23,8%, 9,5%, 61,9%, 71,4%, 5.2±0.7., 117+17,3 мк моль/л, 76% байлаа (Хүснэгт № I). Эмнэл зүйн явцаас харахад жирэмсэн үед арьс загатнах шинж 34.8% илүү тохиолдож элэгний томролт 23.2% цөөн %-д илэрч байсан ба  шaрлалтын үргэлжлэх ялангуяа ГВ-д урт байна. ВГ-ээр өвчилсөн жирэмсэн 43 эмэгтэйгээс 38 нь төрсөн ба эмчлэгдээд гарсны дараа 45 хоногийн дотор ХӨАКТЭ-иин төрөх тасагт, түүнээс хойш бол харьяа амаржих газруудад нь төрүүлэв. Бүх терөлтийн 65,8% өвчний ид үед, 34,2% нь эдгэлтийн үед явагдсан бөгөөд дутуу төрөлтийн 89,4% нь өвчний ид үед 10,6% нь өвчний эдгэрэлтийн үед явагдсан байна.

Бидний судалгaaгaaр (Хүснэгт №2) дутуу төрөлт 2.6,3%, үүнээс 13,2% нь ГВ-ийн үед, перинаталь эндэгдэл 157,6 промел тохиолдсоны 105 нь амьгүй төрөлт байна. Ураг орчмын ус эрт гарах, төрөх хүчний сулрал нь гепатитын гурван хэлбэрт ойролцоо хувьд тохиолдсон ба төрсний дараахан үеийн цус алдалтаар нийт төрөлтийн 21% нь хүндэрсний, 13,2% нь ГВ өвчтэй эмэгтэйчүүд байжээ. Бүх төрөлтийн   7,9%-д ихэс гардах 21%-д умайн хөндийг гараар шалгах мэс ажилбар хийгджээ. ГВ өвчтэй 2 эх төрсннй дараа үедээ комд орж хүндэрсний нэг нь нас барсан байна.

Дээрх байдлуудаас үзэхэд жирэмсэн үеийн гепатитын ялангуяа ВГ-ын явц хүнд, өвчний үргэлжлэх хугацаа урт, жирэмсэн төрөх үед хүндрэл олонтой тохиолддог эх хүүхдийн эндэгдэл өндөр байгаа зэрэг нь судалгааг улам гүнзгийрүүлэх, жирэмслэлт, төрөлтийг удирдан явуулах үр ашигтай шинэ арга зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Ном зүй

1.Н.А.Фарбер, К.А.Мартынов, Б.Л.Гуртовой. Вирусные гепатиты у беременных. М. 1990. 58, 106
2.Н.А.Фарбер, Болезнь Боткина и беременность. М. 1970, 34.
3.И.В.Дуда, Ц.Цэнд-Аюуш, О.Гомбосүрэн. Вирусын гепатиттай өвчтөнүүдийн эмнэл зүй диспансерчлалын асуудлууд сэдэвт ЭШХ-ын материадын эмхтгэл. УБ, 1979. 31—33.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1026
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК