Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Нугалуур хеликобактери ходоод, дээд гадэсний эмгэг
( Лекц )

Б.Гоош, Ч.Өлзийбүрэн, О.Сэргэлзн, Г.Отгонсүрэн

Анагаах ухааны их сургууль, Клиникийн II нэгдсэн эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

More than 100 years ago, H.Boticher and H.Dosater saw spiral organisma in the gastric mucosa, and more than 10 years since B.Marshall and J.Warren first cultured the spiral flagellated with H.Pylori has been shown to be associated with the develop­ment of gastritis, peptic ulcer disease and gastric cancer. Helicobacter Pylori is a gram-negative bacillus 2.5-5 microns long and 0.5-1.0 microns wide. It is shaped like a spiral with many flagelia, wich give it great mobility. N.pylori pass through the stomach's mucous layer to reach the mucous rnembrance, 'where they attach themselves, reproduce, and multiply. When conditions are not faborable, the bacteria transform into a cocoid form that can survive in a dormant state until conditions improve. Diagnostic tests are two methods of diagnosing IT pylori infec­tions: an invasive method involving endoscopic examination of the stomach (a biopsy of the stomach mucosa), and non-inva­sive method (blood, urine, saliva tests), which doesn't require endoscopy.

The past decade, the introduction into clinical practice Denol, metronidazol and antibiotic (complete treatment) opening new era in the treatment of the HP2related diseases. Before 1990, medical therapies were aimed at neutralising gastric acid (with antacidis) or at blockin the stimulation of acid secretion (with anticholinergic agents or H2-receptor antagonists). The Dancl plus metronidazol and antibiotic regimen has aiso been shorn i ю achieve highly effective management of the patient with HF-positive gastritis and peptic ulcer disease.

Pp. 20-22, Tables 4, Picture 1, References 9

1.Нугалуурын хеликобактерийн судлагдсан байдал

Ходоод, дээд гэдэсний архаг үрэвсэл /ХДГАҮ/, шархлаа өвчний шалтгаан, эмгэг жамыг хоол тэжээлийн дэглэм алдагдах, мэдрэлийн ядаргаа, сэтгэл санааны хүчтэй цочрол, удамшлын, дархлалын, харшлын зэрэг олон шалтгаанаар тайлбарлаж тодорхой амжилтанд хүрч байгаа ч эдгээр эмгэгийн тархалт их, цаашид өсөх хандлагатай, орчин үеийн эмийн эмчилгээний үр дүн төдийлөн сайн биш, богино хугацаанд дахих болон цус алдах, ходоод цоорох зэргээр хүндэрч мэс заслын эмчилгээ шардлагатай болох, улмаар хавдарт шилждэг зэргээрээ судлаачдын анхаарлыг улам ихээр татаж, анагаах ухааны бичил нян судлал, эмгэг бүтэц зүй, эмнэл зүй, хүүхэд, насанд хүрэгсдийн ходоод, гэдэс судлалын дотрын болон мэс заслын чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагыг бий болгож байна.

Дээр дурьдсан шалтгаануудын зэрэгцээ "халдварын" хүчин зүйн байж болох тухай бүр өнгөрсөн зууны 1874 онд H.Boticher, H.Dosater нар бичиж байв. Тэд ходоодны шархлаа өвчиний үед салтсаас мушгиа хэлбэрийн бичил биетэн илрүүлсэн бөгөөд төстэй бичил биетэн малын ходоодноос олджээ /8/. Удалгүй ходоодны хорт хавдар /ХХХ/-ын үед салстаас уг бичил биетнийг илрүүлсэн боловч эдгээр эмгэгийн үедэх түүний үүргийг тайлбарлаж чадаагүй бөгөөд энэхүү бичил биетэн тэр аяараа тодорхойгүй байсан тул түүний тухай төдөлгүй мартсан байна.

Freeberg, Baron нар ХШӨ болон ХХХ-ын улмаас ходоод тайрах хагалгаа хийлгэсэн 35 тохиолдлын 13-т нь уг бичил биетнийг илрүүлсэн боловч Palmer үүнийг амны бактери, хүнийг нас барсны дараа ходоодны салсад шилждэг гэж тайлбарлажээ 14, 8, 9/. Судлаачид амьтны ходоодны салстаас уреаза эсгэг илрүүлж, түүний гарал, идэвхжилийн учир холбогдлыг судлаж эхлэв. Juck, Seth нар 1924 онд уреаза эсгэгийг ходоодны салст боловсруулдаг бөгөөд уг эсгэг иь шүлт ялгаруулан ходоодны хүчиллэг орчинг саармагжуулсанаар түүнийг хамгаалах үүрэгтэй гэсэн таамаглал дэвшүүлсэн /9/. Fitzgerald, Murphy нар 1950 онд ходоодны салстын уреаза ялгаруулалт, шарх хоёрын хооронд холбоо байгааг ажиглажээ. Гэтэл Deliuva сүүн тэжээлтний ходоодонд уреаза эсгэг байхгүй байгааг тэмдэглээд энэ нь зөвхөн бактерийн бодисын солилцооны бүтээгдэхүүн байж болох талтай гэсэн таамаглалыг анх дзвшүүлсэн юм /9/,

Уян дурангийн эрин үе эхэлж, ХДГ-ний салстаас

амьдралын явцад эд авч шинжлэх боломж бүрдэхэд, Зтеег, Colin-Jones нар 1975 онд ходоодны шархтай өвчтөний 80%~д нь грамм сөрөг бичил биетэн олсон ба харин ходоодны эрүүл эсийн салстаас уг бичил биетзн илрээгүй /8/.

Хэдийгээр бичил биетиий гэрэл зурагт мушгиа биетэй тод харагдаж байсан боловч түүнийг ХДГ-ний салстын эмгэг үүсгэж байгаа тухай нотлож чадаагүй учир судалгаа тодорхой хугацаагаар зогсонги байдалд оров.

Анх мушгиа хэлбэрийн бичил биетний тухай бичсзнээс хойш 100 гаруй жилийн дараа буюу 1983 онд сая Австралийк эрдэмтэн J.Warren/B.Marsha!! нар ходоодны гарах хэсгийн үрэвсэл болон шархлаа өвчний үед салстаас мушгиа хэлбэртэй бичил биетэн олжг түүний эдгээр өвчний үүсэлд гүйцэтгэх үүргийн талаархи таамаглалаа дэвшүүлсэн /1,2,4,5,8,9,14/. Энэ нян нь 2.5-5 мкм урттай, 0.5-1 мкм голчтой, мөлгөр төгсгөлтэй, төгсгөлдөө 3-6 шилбүүртэй, мушгиа хэлбэртэй /1,8,14,21/. Нянг бүтцийн /мушгиа хэлбэртэй, хөдөлгөөнтэй, грамм сөрөг/, үйл ажиллагааны /бичил агаарсаг, сахаргүй, сахар задлагч/, экологийн /салст бүрхэвчинд дасан зохицох чадвар сайтай/ зэрэг шинжүүдэд нь үндэслэн Campylobacter pylori гэж 1987 онд нэрлэв. Гагцхүү Yoodwin болон бусад судлаачдынхаар эсийн тосны хүчлийн бүрдэл, бичил бүтцийн онцлог, антибиотикт мэдрэг чанар зэргээрээ уг бичил биетэн нь бусад бактериас үлэмж ялгаатай байсан бөгөөд РНК-ийн аминхүчлийн үлдэглийн дарааллыг тодорхойлоход уг бичил биетэн кампилобактеритэй биш Wolineli-тай илүү төстэй байв /9/. Гэвч бичил бүтцийн, эсийн тосны хүчлийн төрлийн, өсөлтийн онцлог, эсгэгт чанар зэрэг фенотипийн үлэмж ялгаа иь түүнийг VVoiinelia-гийн төрөлд хамааруулах боломжгүй байсан тул 1989 онд шинэ төрөл --Helicobacter (gelix-мушгиа, bacter-савханцар)-ийн бүлгийг бий болгож, Campilobacter pylori болон Helicobacter pylori /НР/-г нэг адил энэ бүлэгт оруулжээ /1,9/

Сүүлийн үед НР-ийн олон шинж судлагдсан ба судлагдаж байна. Нугалуурын хеликобактерийг евчтөнөөс гаргаж аваад зогсоогуй, цэвэр өсгөвөр дээр ургуулж нилээд хэдэн төрлийг нь нээв. Одоо НР-ийн бүлэгт 8 төрлийн бичил биетнийг хамааруулж байна. Нилээд олон таагүй хүчин зүйлсийн нөлөөн дор, тухайлбал антибиотик эмчилгээний явцад HP коккийн хэлбэрт шилжих чадвартай /8,21/ HP in vitro антибиотикт ихээхэн мэдрэг: имидазолийн нэгдэл, хинолин, макролид, йодинол, фтивазидэд мэдрэг бол полимиксин, рифампицин, амфотерицин, фузидин, ристомицинд тэсвэртэй.

Өнөөдөр ХДГАҮ, ХДГШӨ зэрэг нь халдварын гаралтай болохыг Ккокын соигомол гурван шалгуур буюу ХДГАҮ болон шархлаа өвчин бүхийн өвчтөний ходоод, дээд гэдэсний эмгэг өөрчлөлт бүхий салстаас HP олдсон, НР-ийг эдгээр өвчтөний ходоод, дээд гэдэсний салтсаас ялган авч, өсгөвөрт ургуулсан, лабораторийн нөхцөлд сайн дурынхан болон амьтныг НР-оор халдварлуулж ХДГАҮ болон шархлаа үүсгэсэн зэргээр хөдөлгөөнгүй нотолжээ.

HP нь төгсгөлийн шилбүүр, мушгиа хэлбэрийн

тусламжтайгаар салстад хялбархан нэвтрэн орох бөгөөд зарим тохиолдолд өөрийн үржиж өсөх орчинг бүрдтэл коккийн хэлбэрт шилжин тэнд хадгалагдана / 8,21/. HP салстад нэвтэрмэгц каталаза, уреэза, протеаза, фосфолипазэ зэрэг ходоодны хучлллэг орчинг саармагжуулах, салстын дархлaа урвалыг сааруулах олон тооны эсгэгчийг ялгаруулан тухайн орчныг өөрийн өсөлт, хөгжилтөнд ашигтайгаар өөрчлөн, үржиж өсөх таатай нөхцөлөө бүрдүүлнэ / 1,4,8/. Бие махбодийн дархлааны хэвийн урвалыг хямруулж өөрийнх нь эсрэг эмгэг дархлалын урвалыг идэвхижүүлэх зэргээр сөрөг нөлөө үүсгэдэг байна.

Тухайлбал НР-оос ялгардаг уреазз эсгэг, давсны хүчлийг саармагжуулах үйлчилгээ бүхий уураг зэрэг нь эргэн тойрондоо шүвтэрийн давхарга бий болгож, НР-ийг хүчиллэг орчноос хамгаалдаг бөгөөд гликосульфат нь салстын зуурамтгай чанарыг бууруулж протеаз, фосфолипазийн идэвхжил нь хучаас эдийн гадаргуугийн салслаг давхаргын бүрэн бүтэн байдлыг алдагдуулснаар бичил биетэн салстад нэвтрэн орох боломж бүрдэнэ.

HP нь ходоодны салстын хучаас эдэд нэвтэрсний дараа салстын хэвийн бичил салбархайт бүтэц алдагдан, түүний хэлбэрийг даган бүрхэж байрлах бөгөөд ингэснээр салстын хучаас эдэд HP өсч үржих аятай нөхцөл бүрдэнэ. HP эсийн ялгаруулах үйлийг сэдэж, идэвхжүүлэн бодисын солилцоог нь хямруулснаар эсийн үржил, нөхөн төлжилтийг өөрчлөн ходоодны салстад архаг үрэвсэл үүсгэх бөгөөд энэ нь хатингиршилт үрэвсэл болж даамжирсанаар салстын эдийн металлази, дисплази, неоплази гэсэн үе шаттайгаар булчирхайт эсийн хорт хавдар үүсгэдэг гэж үзэж байна /20/. HP ходоодны салстаас арилахад өвчний эмнэлзүйн болон эдийн өвөрмөц шинжүүд / эпитель хоорондын зайн болон салстын нимгэн давхаргын олон бүтцэт цөм бүхий саармаг, тунгалаг болон плазматик эсийн нэвчдэс, зарим тохиолдолд хатангаршил болон метаплазийн өөрчлөлт/ арилж, өвчин намжилтын үедээ ордог бөгөөд дахин халдварласан үед өвчний шинжүүд эргэн гарч ирдэг.

Хүмүүс янз бичил биетнээр элбэг халдварладаг боловч тэдний зарим нь л өвддөгөөс үзэхэд энэ халдварын эсрэг бие махбодын хамгаалах чадвар байдгийг харуулж байна. Нугалуурын хеликобактержилтийн үед ходоодны салстын хэсэг газрын хамгаалах хариу урвал идэвхижиж саармаг бөөмт, тунгалаг, моноцит, плазматик эсийн нэвчдэс үүснэ. Шингэний дархлалын урвалын дүнд ихэвчлэн G ба А эсрэг бие ихсэх боловч зарим тохиолдолд Е эсрэг бие илрэх явдал ч байдаг. Халдвар авсанаас нэг сарын дараа цусанд G өвөрмец эсрэг бие үүсэх ба шүлсэнд A эсрэг бие олдоно. Сийвэнгийн lgG-ийн түвшин НР-ийн тоо, ходоодны үрэвслийн идэвхижил зэргээс шууд хамааралтай. Ийнхүү НР-г ялган авч, ургуулж, шинж төрхийг нь тодорхойлсноор ХДГ-ний үрэвсэлт өвчний шалтгаан-эмгэг жамын тухай ойлголтыг үндсээр нь өөрчлөв. HP нь ходоод, гэдэсний замын үрэвсэлт өвчний   үндсэн   шалтгааны   нэг,   эмгэг жамын тухай ойлголтыг үндсээр нь өөрчлөв. HP нь ходоод, гэдэсний замын үрэвсэлт өвчний үндсэн шалтгааны нэг, эмгэг жамыг нөхцөлдүүлэгч болох нь тодорхой болов. 1996 оноос өмнө ХДГ-ний эмгэгийн эмнэлзүй-дурангийн шинжилгээний өөрчлөлт, эмнэлзүйн үе шатыг голчлон тусгаарлан ангилалыг болон эмчилгээний практикт хэрэглэж байсан бол 1996 онд

Австралийн Сидней  хотод болсон Гастроэнтерологчдын симпозиум уг ангиллыг өөрчилж нугалуурыэ хеликобактерийн шалтшаагт ХДГ-ний биш даасан эмгэгийг уг ангилалд оруулсан бөгөөд энэ ангилалыг Гатроэнтерологийн практакт Сиднейн системийг мөрдөж байна. Харин ангилал эдийн шинжилгээний талыг илүү тусгаж эмнэлзүйн илрэл үе шат, учн дурангийн өөрчлөлт үэргийг тусгаагүй гэж зарим судлаачид шүүмжилдэг.

2. HP-ийн эмнэлзүйн ач холбогдол

Австралийн эрдэмтэн Warren Marshall нар уг бичил биетнийг ходоодны үрэвслийн үүсэлд тодорхой ач холбогдолтой тухай анх бичсэн бөгөөд энэ нь цаашдаа батлагдсан /2,9,14/. Хэвлэлийн мэдээгээр ходоодны архаг үрэвсэлтэй өвчтөний 71-93% -д нь HP илэрч байв/9/. HP нь архаг явцтай ходоодны үрэвслийн шалбархайг болон хэт төлжсөн хэлбэрийн үед илүү их олдож байсан бол өнгөц үрэвслийн үед цөөн, түүнчлэн ходоодны араг үрэвслийн А /өөрөө дархлалын үрэвсэл/ болон С /химийн – сөрөг урсгал үрэвслийн үед/ хэлбэрийн үед зөвхөн 3-12% - д илэрчээ /9/.

Ходоод дээд гэдэсний шархлаа үүсэхээс өмнө 5-7 жилийн туршид ходоодны гарах хэсгийн үрэвсэл ихэвчлэн ажиглагддаг тухай бичиж байна. HP нь ХАҮ-ийг бодвол ХШӨ-ий үед илүү /70-100%/ илэрдэг байна /9/.

Ходоонб шархлаа өвчтэй хүмүүс KJ. Hopkins, L.S Cirardi  нарынхаар 59%, P.Palli, D. Vaira болон бусад судлаачдынхаар 14,9%-д нь A.Csendes, G.Smoke нарынхаар 71%,  A.Reazynska, G. Jarezyk нарынхаар 54,8% нь  HP эерэг байсан бөгөөл зарим судлаачид HP нь шархлаа өвчний хүндрэлийн гол нөхцөл гэдгийг дурджээ. /10,12,17,19/*

Wei Jei Lee,Ming Sen Wu нар ходоодны шархлаа бүхий өвчтөний 90 гаруы хувь нь ходоодны шархлаанаас цус алдах болон шархлаа цоорох зэргээр яаралтай мэс заслын тусламж шаардлагатай өвчтөний 88.9% -д нь уг эмгэг төрөгч эерэг байжээ /3,15,23/. Л.Н.Иншаков, Ц.Г Масевич нар ходоод тайрах болон авах мэс засал хийгдсэн өвчтөний 92% нь Нр-ийг илрүүлсэн байна /3/. Харин М.Мenegati, M.Moglioti нар НР ходоодны шархлаа өвчнийг үүсгээд, харин дааврын цус боловч үрэвслийн эсрэг эмүүд цус алдах нөхцлийг бий болгодог бөгөөд эдгээр өвчтөний 60-70% нь цус алдаж хүндэрдэг гэжээ /11,16/. Мөн A. Pilotio, G. Leandro нар өндөр настанд Нр өндөр үед дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эмчилгээний явцад цус алдах илүүтэй тохиолддог /18/.

Hp нь ходоод дээд гэдэсний архаг үрэвсэл үүсгээд зогсохгүй, салст бүрхэвч хатингаршин зулгарах шархлах зэргээр даамжирч хавдарт шилждэг тухай бичиж байна /9,20/. Хеликобактериозын олон улсын 8-р симлозиум дээр судалгааны 386 үр дүн хэлэлцсэний 43 нь түүнийг хорт хавдрын үүсэлд нөлөөтэй тухай байв /9/. Ходоодны архаг хатингиршсан үрэвсэл нь ходоодны хорт хавдрын үүсэлднөлөөтэй тухай байв /9/. Ходоодны архаг хатингиршсан үрэвсэл нь ходоодны хорт хавдрын өндөр эгүэгтэй хүчин зүйлийн тоонд орно. Нугалуурын хеликобактерийн нөлөөн дор ходоодны салстын хатингиршил үүсч улмаар эсийн нөхөн төлжилт замбараагүй болох гэдэсний ханын мета-дсплази болсоноор хавдрын сэдээгч хүчин зүйл болдог /9.20/. Финляндын ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн 70%-д нь НР эерэг ходоодны архаг ялангуяа хатингиршсан архаг үрэвчлийн үед ходоодны хавдар их үүсдэг гэж үзэж байна.

     Оношлогоо

 Эмнэлзүйн өвөрмөц шинж байхгүй учир баагажийн болон лабораторийн шинжилгээний аргад тулгуурлана. Уян дурагийн шинжилгээгээр салстын голомтод улайлтын суурин дээр янз бүрийн хэмжээтэй цайвар товгорууд харагдана. Ходоодны салстын нугалаас хөөж хавагнасан зунгааралдсан бохир салс хуримтлагдаж салст зулгарах шалбарах ходоодны хүчиллэг ихсэн үэрэг шинжүүд ажиглагддана. Уян дурангийн явцад салстын гэмтсэн хэсгээс эд авч бичил харуураар харах болон тэжээлт орчинд ургуулах аргыг хэрэглэж байна. /урезагийн хурдавчилсан тест, биологийн материалыг Гимза юм уу Граммын аргаар будаж бичил харуураар харах тэжээлт орчинд ургуулах/. Цэвэр өсгөвөр гаргаж авах нь хэцүү бөгөөд хугацаа /7хоног/ шаарддаг. Гэхдээ гагцхүү энэ арга нь л бичил ыиетнийг маргаангүй тодорхойлоод зогсохгүй эмчилгээнд тохирох антибиотик сонгох боломжийг олгодог /1,4,8,21,22/.

Сералогийн аргаар өвөрмөц бай өвөрмөц бус эсрэг биеийг цус болон бусад биологийн ялгагсанд тодорхойлдог. Хэт авианы шинжилгээний үед илрэх өвөрмөц шинжийг хайснаар өлөн үед ходоодонд шингэн хуралдах ходоодны ханын давхаргын үечилсэн зураг өөрчлөгдөх салстын дотор талын ирмэг тодорхой зураглалгүй хил хязгааргүй болж бүдгэрэх зэрэг шинжүүд бичиж байна. Эмнэлзүйн өвөрмөц илрэл байхгүй ходоод дээд гэдэсний архаг үрэвслийн шинжүүд илрэнэ. Архаг үрэвслийн дахилтыг зөвхөн хавар намар гэж үзэж байсан бол НР халдварын гаралтай тохиолдолд хувь хүний дархлаа урвал НР-ийн төрөл тоо зэргээс хамаарч ямарч хугацаанд дахиж болох бөгөөд энгийн эмчийн эмчилгээнд үр дүнгүй байх зэрэг онцлогтой.

Эмчилгээ

Нр-ийн гаралтай болох нь тогтоогдсон тохиолдлоос гадна ХДГ-ний салстын шарбархай шархлаа бүхий өөрчлөлтийн үед НР-ийн эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэнэ. НР-ийн эмчилгээнд хэрэглэгдэж байгаа эм нь уг бичил биетэнд сонгомол үйлчилгээтэй байхын зэрэгцээ ходоодны хүчиллэг орчинд тэсвэртэй задардаггүй салс бүрхэвчийн гүн рүү нэвчин орох чадвартай түүнчлэн хэсэг газрын үйлчилгээ элдэв гаж нөлөөгүй байх нь чухал. Гэтэл эдгээр чанарыг нэгэн зэрэг хадгалсан эм тэр бүс байдаггүй тул ганцаарчилсан эмчилгээ /монотерагия/ төдийлөн үр дүнгүй. Сүүлийн  үед дээрхи чанаруудыг харилцан нөхөх үйлчилгээ бүхий хоёр, гурав зарим тохиолдолд бүр дөрвөн үеийг хавсруулан хэрэглэж байна. Висмутын бэлдмэл -Де-ноль /химийн нэр нь трипотассчум дицитратовисмут./ иь НР-ийн змчилгээний сонгомол эм /7,9,14,23/. Деноль салст бүрхэвчийг хучиж хамгаалахын зэрэгцээ салстад нэвтрэн орж НР-ийг бүрхэн түүний салстын хучаас эдээс тусгаарлан, эсийн дотор тал руу нэвчин цитоплазмын эсгэгт нэвтэрч, эвдүүлнэ. Денолийг ганцаарчилсан эмчилгээний зарчмаар 4 долоо хоногийн хугацаагаар хэрэглэхэд 60-70 хүнийн үр дүнтэй.

1983 оноос эмчилгээний хамгийн үр дүнтзй хямд бэлдмэл метронидазол /трихопол/-ыг хэрэглэж байв. Одоо ч өргөн хэрэглэж байгаа боловч эмчилгээний явцад HP уг бэлдмэлд дасч мэдрэг биш болсон тухай судалгааны ажлууд бий. Де-ноль нь НР-ийн эмэнд дасах чанарыг багасгадаг тул метронидазолыг Де~ нольтой хавсрахад сайн үр дүнтэй. Харин метронидазолыг Н2-рецепторийн хориглогч ба антибиотиктой хавсрахад "ганцаарчилсан эмчилгээ"-тэй адил үр дүнтэй /7,9,21/.

Мөн метронидазоль, Де-ноль, амоксациллиныг гурвалж болно.

НР-ийн гаралтай, ходоод, дээд гэдэсний эмгэгийн эмчилгээний арга төгс боловсрогдоогуй бөгөөд дахин халдварлах аюултай.

Урьдчилан сэргийлэх:

Хөгжиж байгаа оронд НР-ээр халдварлах, өвчлөл нь хөгжингүй орноос өндөр байдаг /9,21Даас үзэхэд нийгмийн хөгжлийн түвшин, хүн амын ариун цэврийг эрхэмлэх байдал халдварлалт, өвчлөлд голлох үүрэгтэй. Иймд НР-ийн халдвараас сэргийлэхэд хувь хүн болон нийгэм ахуйн нөхцөл чухал ач холбогдолтой. HP эерэг эцэг, эхчүүдийн хүүхдэд уг бичил биетэн давуутай олдож байснаас үзэхэд энэ нь гэр бүлийн халдвар юм /21/. Нийтийн үйлчилгээний газрууд, түүнчлэн хувь хүн эрүүл ахуй, ариун цэврийн хэм хэмжээг мөрдөх замаар уг халдвараас сэргийлнэ.

Халдвар дамжих нилээд түгээмэл эх сурвалж бол уяз дуран болдог тул 1988 оны ходоод гэдэс судлаачдын дэлхийн конгрессоос батлагдсан уян дуранг ариутгах дурзыйг мөрдеж дурангаар халдвар дамжихаас сэргийлнэ /9/.

Хүүхэд, насанд хүрэгсдийн өвчлөлд хоол боловсруулах эрхтэний эмгэг хоёрдугаар байранд, ялангуяа ходоод, улаан хоолойн хавдар элэгний хавдрын дараа ордог манай орны хувьд ходоод, дээд гэдэсний эмгэгийн шалтгаан, эмгэг жамыг, түүнчлэн эдгээр эмгэгийн үүсэлд НР-ийн үүргийг гүнзгийрүүлэн судлах, өөрийн орны нөхцөлд тохирсон оношлогоо, эмчилгээний болон анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэх аргуудыг иж бүрнээр боловсруулах асуудал судлаач, эмч нарын өмнө тавигдаж байгаа билээ.

Ном зүй

1.Должоо Т, Отгонсүрэн Г, Гомбо Б, Хеликобактераар үүсгэгдсэн ходоод, дээд гэдэсний архаг үрэвсэл, шархлаа оношлох шинжилгээний аргачилсан заавар, Улаанбаатар, (1997), 10х
2.Ариун Л.И. Новая международная классификация гастрита / 27/ Модкфакация Сиднейской системы/. Архив патологии. (1997). №3. с.3-7.
3.Иншаков Л.Н, Масевич Ц.Г. Хирургичесхое лечение язвенной болезни желудка и двенадцатилерстной тшт //Беслник ^ирургии, (1999). №2.с. .13.
4.ЛогинозА.С. АриунЛ.И. ИльчөнкоА.А. Жуковский В.Г. Дмагкостика и лечение кампилобактериальных поражении желудка и двенадцатиперстной кишки./Методичиская рекомендация-М., (1389). с.21.
5.Мазурин A.В., Филин В.А. Цветкова Л.Н. Совреитнные представления о патологии верхних отделов жэлудочно кишечного тракта у детей, /Педматрия. (1997). №1. с.5-7.
6.Определитель бахтерий Берджи Под ред. Дж. Хоулта, Н.Крига, П.Снита и др. М, (1997), с.46.
7.Самсыгина Г.А. Зайцева О.В., Намазова О.С. Актуальные проблемы детской гастроэнтерологии /Антациды в лечении заболеваний желудочно-кишечного тракта у детей/. //Методическая рекомендация. М., (1997) с.26.
8.Сапожников В.Г., Куклина Н.А. 0б этиопатогенетической роли пилорического геликобактера в развитии заболеваяий желудочно-кишечного тракта у детей. //Педиатрия, (1997), №1. с. 67-72.
9.Щербаков П.Л., Филин В А., Мазурин А.В., со авторами. Актуапьные проблемы пилорического геликобактериоза на современном этапе. //Педиатрия. (1997), №1, с.7-12.
10.Csendes Д Srnok G, Burdiles Р, Blanco С, Rodas J. Precence of Helicobacter pylori in the duodenum, antrum, and fundus in control sub¬jects and patients with duodenal ulcer, gastric ulcer, gastritis of erosive duodenitis. //Revista Medica de chile. (1995). N123/2/. pp. 177-84.
11.Henriksson A.E, Edman A.C, Held M, Wadstrom T. Helicobacter pylori and acute bleeding peptic ulcer. //European Journ. Gastroenterology and Hepgtology. (1995). N7/8/. pp. 769-71.
12.HooldnsR.J, GirardiLS ТитэуЕА. Relationship between Helicobacter pylori eradication ana rediced duodenal and gainc ulcer recurrence //Gasuoen-terology. (1996). N110/4/. up. 1244-52.
13.Leе W.J. Wt! M.S ai all Seroprev6le:-r.e of Нъ\\\\сиЬэс1ег pylori in patients with surgical peptic ulcer. /Avchives ^ГЗигуегу. 199/. N132/4/. -PP 430-3.
14.Lykos D, Haze!l S, L&-.A6 Acid-pylon disease, //Journ. New .-o,3J health. (1996). No 7 pp.128.
15.Maisukura N, Onda M at all. Gastric, ulcer and сапс?г. //Journ. Nippon iviedical School, (1997). N4/3/. pp. 207-30.
16.Miglioli M. Vaimi P, Menegaiti M. What is the rote of Helicobacter pylori in opmplicated ulcer disease? //Gastroenterology, (1997). M113/6suppl/. pp. 78-84.
17.Paili D, Vaira D at ail. A seologic Survey or Helicobacter pylori infection in 3281 Italian patients endoscoped for upper gastrountestinal symptoms. // The italian Helicobacter pylori Study Group. //Alimentary Pharmackology and Therapeutics (1997). N11/4. pp. 719-28.
18.Pilotto A, Leandro G at all. Role of (Helicobacter pylori infection on upper gastroingestinal bleeding in the elderly: a case-control study //Digestive Diseases and Sciences, (1997). N42/2/. pp. 586-91.
19.Reazynska A, Jarczyk G at all. Morphologic changes of gastric mu¬cosa in helicobacter pylori infection in patients with peptic ulcer disease and chronic gastritis, //olski Merkuriusz. Lakarski. (1999). 1/3/: pp. 165-8.
20.RichardM. Peek, Steven F, Moss, Kyi T.Tham, and other. Helicobacter Pylori cag A strains and dissociation of Gastric Epithelial Cell proliferation From Apoptosis. //Journal of the National Cancer Institute, (1995), Vol. 89. Mo12, June 18, (1997).
21.Shimoyama Takash. Eradicating H.pylori. //Mag. LOOK JAPAN. Feb¬ruary (1999). Vol 44, No 515. pp.. 30-31.
22.Siobhan M. Gcrrnally, MD, Nan Prakash, MRCR, Marie T.Durnin, SRN, Leslie E.Daly, PhD, Marguerite Clyne, PhD, Barry M.Kierce, MB, and Brendan Drumm, MD. Association of symptoms with Helicobacter pylori infection in children. //The Journal of pediatrics. (1995). Vol. 126, N5. pp..753¬756.
23.Stpehen A. Ziller MD. Catherine V. Netchvolodoff, MD. Uncompli¬cated peptic ulcer disease. //Postgraduate Medicine (1993) No4 pp. 126-127.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1514
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК