Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 2(80)
Монгол улсын эрүүлийг хамгаалахын онол зохион байгуулалтын зарим асуудлууд
( Шүүмж, эргэцүүлэл )

Б.Дэмбэрэл

 

1.Манай оронд эрчимтэй өрнөж байгаа өөрчлөн байгуулалт, ардчилал, ил тод байдал, олон  ургальч  үзэл болон улсын төвлөрсөн  төлөвлөгөөт  эдийн засгаас, нээлттэй эдийн засаг, зах зээлийн харилцаанд шилжиж байгаатай холбогдуулан сүүлийн  үед оюутан эмч, эрдэмтэд, иргэдээс НЭА, ЭХЗБ-шинжлэх ухааны өмнө дэвшүүлж  байгaa онол практикийн aсуудлуудаар харилцан санал солилцож ойлголцохыг эрмэлзэн:

2.Манай орны хөгжлийн өнгөрсөн үеийн түүх  «социалист байгуулалт»-ын талаар эрдэмтэд, нийгэм, түүх, судлаачид, гүн ухааны мэргэжилтнүүдийн дунд өрнөж байгаа маргаан, зарим эрдэмтдийн дэвшүүлж байгаа онолын шинэлэг дүгнэлт, үзэл баримтлал, Монгол улсын үндсэн хуулийн зорилтыг харгалзан:

3.Манай орны нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын шинжлэх ухааны зарим үндсэн гол зарчмын асуудлаар нэгдсэн ойлголт, үзэл баримтлалыг буй болгохыг иш үндэс болгон:

Монгол улсын эрүүлийг хамгаалахын ангилал, онолын ундэс, үндсэн зарчмууд, хөгжлийн үе шат, зах зээлийн эдийн засагт шилжихтэй холбогдсон зохион байгүүлалтын зарим асуудлыг хөндөж дараах шинэлэг санаа, онолын үндэслэл,үзэл баримтлалыг дэвшүүлж байгаа болно

Нэг. Эрүүлийг хамгаалахын "ангилалын тухайд. Дэлхийн аль ч оронд нийтлэг ойлгодог ерөнхий ойлголтоор эрүүлийг хамгаалах гэдэгт тухайн улс орны засаг, төрийн байгууллагаас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, тэднийг эмнэлгийн тусламжaaр хангахын тулд явуулж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ЦОГЦ юм. Энэ утгаар, аль ч улс орны хүн амын эрүүл мэндээ хамгаалах эмнэлгийн тусламжaaр хангагдaх боломж нь тухайн улс орны засаг төрийн бодлого, эдийн засгийн чадавхи, эмнэлгийн байгууллагын хөгжил, хүрэлцээнээс хамаарах бөгөөд ер нь улс орны эрүүлийг хамгаалахын хөгжил нь тухайн улс, нийгмийн үйлдвэрлэлийн арга,    үйлдвэрлэлийн харилцаа (эдийн засгийн суурь)  анaгaах ухaаны хөгжил, ард түмний соёлын түвшингээр тодорхойлогддог түгээмэл зүй тогтол бий. Манай орны улс нийгмийн бүх амьдралыг нэг нам-МАХН удирдан жолоодож, ялангуяа түүний үйл ажиллагааны төржсөн намын захиргаадалтын арга давамгайлах болсон үе болон <<дэлхийн социалист систем >> бүрэлдэн тогтож дэлхийн ертөнц улс төрийн хоёр систем хуваагдан үзэл суртлыг эвдрэшгүй тэмцэл хурдассан үеэс улс, нийгмийн   бүх амьдрал, үүн дотор эрүүлийг хамгаалах салбарт ч бүх асуудалд ангич, намч байр сууринaaс хандаж социализмын давуу талыг бүх талаар нотлон сурталчлах үзэл бaримтлал ноёрхсон билээ. Бид ч уг үзэл баримтлалыг гол удирдамжаа болгон хүлээн авч ЗХУ, «социалист орнууд» -ын эмч   эрдэмтэд нийгэм судлаачидтай дуу хоолой алхаа гишгээгээ нийлүүлж дэлхий дахины эрүүлийг хамгаалахыг    «социалист»,«каинталист»,    «хөгжиж байгаа орны» хэмээн ангилан   дэлхий дахины тавцанд социалист системийн давуу талыг өргөн сурталчилж байсан. Өнгөрсөн энэ түүхийг өнөөдрийн өөрчлөлт  шинэчлэлтийн шинэлэг   санаагаар эргэн харж дүгнэж цэгнэж үзвэл «дэлхийн социа-лист систем» оршин тогтносон богино хугацаандаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах  нийгмийн дэвшилттэй   систем   тогтоож,үлэмж амжилт  олсон  нь маргаангүй боловч орчин үеийн хөгжлийн шаалрдлага, олон ургальч үзлийн үүднээс буурь суурьтай хандаж засаж залруулбал зохих гажуудал, доголдол байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

Бид юунд алдав?

А.Эрззлийг хамгаалах хэмээх өргөн цар хүрээтэй ухагдахуун, үйл ажиллагааны цогц системийг ангич намч үзэл ойлголтын явцуу хүрээнд ялгаварлан загварчилж хэт улс төржүүлэн капиталист, социалист улс орнуудыг звдэршгүй сөргүүлэн тавьсанаараа өөрсдийгөө ертөнцийн бусад орнуудаас зохиомлоор тусгаарлаж, тэдгээр орнуудын анагаах ухаан, эрүүлийг хамгaалахын ололт амжилт, дэвшилт  техник технологоос суралцах, нэвтрүүлэх явдлыг хязгаарлаж байв.

б.Социалист системийн давүу талыг сурталчлах нэрийн доор эрүүлийг хамгaалaхын хөгжлийн тоон үзүүлэлт (эмч, орны хангамж г.м)-ыг голлож, зарим үед муу үзүүлэлтээр нуун дарагдуулж мэдээлдэггүй  байсан нь хүн амд үзүү­лэх эмнэлгийн тусламжийн чанарыг орхигдуулж манай мэтийн хөгжиж байгаа буурай орон олон улсын  байгууллага, бусад орноос дэмжлэг тусламж aвaхад зaрим үед саад тотгор ч болж байв.

 в.Социалист системийн дотор зарим орны <манлайлал»-ьг  хэт дөвийлгөж загвaрчлaх, туршилтыг «бэлэнчлэх» явдал газар авч ялангуяа манай орны хувьд эрүүлийг хамгаалахыг «хэт европчилон» үндэсний ангаах ухаан, уламжлалт эмнэлгээ хөгжүүлэхийг орхишдуулж өрөөсгөл   хандаж «туйлширсан» нь том алдаа байв. Энэ бүхнээс үядэслэн манай орны хөгжлийн одоогийн нөхцөлд, эрүүлийг хамгаалахыг ангич, намч байр суурьнаас ундэслэн ангилалаас түдгэлзэж ДЭМБ-аас орчин үед улс орны эрүүлийг хамгаалахын ангилж байгаа түгээмэл ангилалыг анагаах ухааны бүх шатны сургалт, эрүүлийг хамгаалахын үйл ажиллагаанд баримтлан хэрэглэх саналыг бүхэнд сонордүулж  байнa. Энэ нь улс оронд маань хэрэгжиж эхэлж байгаа нээлттэй эдийм засаг, зах зээлд шилжих бодлоготой дүйцэж эрүүлийг хамгаалах, анагаах ухааны талаар дэлхийн бусад орнууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад ч тус дөхөм үзүүлэх болно.

Орчин үед НҮБ-ын баримталж байгаа эдийн засгийн ангилалын ерөнхий зарчимд тулгуурлан ДЭМБ улс орнуудын эрүүлийг хамгаалахыг «хөгжингүй орны» хөгжиж байгаа орны» гэсэн хоёр хэсэгт ангилж: дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндийг сайжруулахад (2000 онд бүх нийтэд эрүүл мэнд хэмээх улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж хөгжингүй орнуүдаас хөгжиж байгаа оронд үзүүлэх тусламж дэмжлэгийг аль болохоор өргөжүүлэх бодлого явуулж байгаа болно ДЭМБ-ын тодорхойлсоноор «2000 онд бүх нийтэд эрүүл мэнд» стратегийг    хэрэгжүүлэх гол арга зам хэргэсэл нь давын өмнө дэлхийн улс орон бүрд хүн амд үзүүлэх эмнэлэг ариун цэврийн (эрүүл мэнд) анхны тусламжийн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Үүнийг шийдвэрлэхэд эдийн засгийн хувьд тухайн   улс орны    нийгмийн нийт  бүтээгдэхүүний 5%-иас доошгүй нь эрүүлийг хамгаалах салбарт зарцуулагдаж жилд нэг иргэнд 500 америк доллараас доошгүй үндэсний нийт бүтээгдэхүүн ноогдож байвал боломжийн доод хэмжээ гэж үзэж байгаа юм.

Манай орны нэг хүнд жилд ноогдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 473 ам.доллар, (Ардын эрх 1991 оны 63-т) байгаа боловч академич, доктор П.Лувсандоржийн тодорхойлсноор хөгжиж буй орнуудыг ангилдаг гурван зэрэглэлийн хамгийн доод буурай хөгжилтэй орнуудын шинж төрхийг бараг бүрэн хадгалж  эдийн. засгийн түвшинг илэрхийлэх үндсэн үзүүлэлтээр хөгжиж буй орнуудын дундаас доогуур түвшинд байгаа ажээ. (Ардын эрх. 1991 оиы 129-рт). Үүний зэрэгцээ ДЭМБ-ын зарим эксперт судлaач эрдэмтэд тухайн улс орны эрүүлийг хамгаалахы хөгжлийн түвшин  тусламжийн хүрэлцээ, чанар, анагаах ухааны хөгжил зэрэг үзүүлэлтэд тулгуурлан эрүүлийг хамгаалах сул, дунд, өндөр (сайн) хөгжсөн орон гэж ангилдаг бас нэгэн ангилал бий. Энэ шалгуураар манай орны эрүүлийг хамгaалaхын түвшинг үнэлж үзвэл эмнэлгийн тусламжиын хүрэлцээний үзүүлэлтээр дэлхийн өндөр хөгжсөн (сайн хангагдсан орны тоонд орох боловч анагаах ухааны хөгжлийн түвшин, үзүүлж байгаа тусламжийн чанар, хүн амын эрүүл aхуй aриун цэвpийн соёлын түвшин зэрэг үзүүлэлтээр өндөр хөгжилтэй орнүудаас хоцорч байгaа учир ерөнхийдөө эрүүлийг хамгаалах дүнд түвшинд хөгжсөн орнуудын тоонд хамаарагдах юм. Эрүүлийг хамгаалах системийн талаар баримталж байгаа дээр дүрьдсан ангилалаас гадна тухайн улс орны хөгжлийн явцад бүрэлдэн тогтсог эрүүлийг хамгаалахын бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн гол эх үүсвэрээр ангилдаг практикийн ангилал бас бий.

1.Хувийн змнэлгийн хэлбэр.— Энэ хэлбэрийн онцлог нь эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөртэйгээр зохион байгуулж, «хөлс, зардал»-ыг үйлчлүүлсэн хүмүүсээс гаргуулан авах, ашиг хонжоо олох зарчим дээр үндэслэгдэнэ. Орчин үед эрүүлийг хамгаалахын ийм хэлбэр хамгийн ендөрт хөгжсөн орон нь АНУ юм.

2.   Даатгалын   эмнэлгийн хэлбэр—эрүүлийг хамгаалахад шаардагдах хөрөнгийг даатгагдсан хүмүүсээс авах татвар, улсын төсөв болон хөлслөгч этгээд, үйлдвэр аж ахуйн газраас гаргах зардал, сайн дурын хандив зэрэг олон эх үүсвэрээр санхүүжинэ. Франц, Герман (хуучин нэрээр), Канад, Япон,. Сканди повын орнууд зэрэг, ер нь капиталист олонхи орнуудад зонхилж  байгaa  хэлбэр юм.

3. Улсын эрүүлийг хамгаалах алба—Эрүүлийг хамгaалaхын үйл ажиллaгaaг улс хaриуцан санхүүжүүлж, гол төлөв эмнэлгийн тусламжийг «үнэ төлбөргүй» зохион
байгуулж байгаа юм.

Хуучин социалист системийн гэгдэж байсан бүх орнүуд, Англи улс хамaaрагддаг. Эрүүлийг хамгaалaхын санхүүжилт, зохион байгуулалтын эдгээр хэлбэрүүд зарим оронд дангаар (цэврээр) зарим орондхавсaрсан (холимor)  байдлaaр,(хувийн+дaатгал; дaатгал+улсын; улсын+дaатгал хувийн) байгaa боловч тухайн улс оронд аль хэлбэр нь зонхилж байгаагаар эрүүлийг хaмгaалaх  системийг бүхэлд нь нэрлэх хэвшил тогтжээ.

Манай орны эрүүлийг хамгаалах систем энэхүү ангилалын 3-рт багтах бөгөөд үндсэн хуулийн заалтын дагуу өнгөрсөн хугацаанд ард иргэд үнэ телбөргүй эмнэлгийн түсламжаар хангагдсан нь эрүүлийг хамгаалах ажлыг эхлэн хэрэгжүүлж  байсан хүнд бэрхшээлтэй үед ард түмнийг   европын шинжлэх ухааны эмнэлэг тийш татах эдийн засгийн чухал хөшүүрэг байсан билээ. Гэвч эмнэлгийн төлбөргүй үйлчилгээ маань зарим хүмүүсийн эрүүл мэнддээ тавих анхаарал, хариуцлагыг сулруулж, үнэ төлбөргүи тусламжийг  «өртөггүй» мэтээр ойлгож, эрүүл мэндээ улсад даатгаж, «эрүүл байх нь миний эрх», «эрүүл байлгах нь эмчийн үүрэг» мэтээр өрөөсгөл ойлгох болжээ. Мөн манай оронд мөрдөгдөж байгаа нийгмийн даатгалын одоогийн тогтолцооны буруугаар ажилчин албан хаагч өвчлөхөд уr байгууллaгa, хамт олон материaлын болон хууль зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь байгууллагын захиргаанаас хамт олныхоо эрүүл мэндийг хамгaалaх үүрэг хариуцлагыг сулруулж байна. Энэ бүхнийг зүйрлэн өгүулбэл, «өмчөөс нь хэрэглэгчийг салгасантай адил хүнийг эрүүл мэндээ хамгаалах хариуцлагаас нь салгажээ» гэж бодмоор байгаа юм. Үүнээс үндэслэн улсын эмнэлгээс үзүүлэх үнэ төдбөргүй тусламжийн зэрэгцээ хүний амь насанд шууд нөлөөлөхгүй эмнэлгийн зарим үйлчилгээ, иргэдийн хүсэлтээр хийгдэх нэмэгдэл арга хэмжээ, хувь хүн өөрийн буруугаар эрүүл мэндээ хохироосон тохиолдол зэрэгт төлбөрт үйлчилгээ нэвтрүүлэх, өндөр мэргэжлийн болон насны тэтгэвэрт гарсан эмч, эрдэмтэд улсын хууль дүрмийн дагуу хувийн болон хоршоолол, хувь нийлүүлсзн эмнэлэг байгуулах, байгууллагын болон хувийн эрүүл мэндийн даатгал буй болгох зэрэг эдийн засгийн шинэ механизм нэвтрүүлж хэрэгжүүлэх aсуудлыг холбогдох байгууллагууд судлан боловсруулж анхны зaрим алхaмууд хийгдэж байгaаг  тaaшааж байна. Дээр өгүүлснийг товчлон нэгтгэвэл: Монгол улс, хөгжлийн одоогийн шатанд улсын эрүүлийг хамгаалах систем (алба) дунд зэргиин түвшинд хөгжсөн эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй орон юм.

Хоёр. Эрүүлийг    хамгaалaхын онолын  үндэс,  үндсэн зарчмуудын тухайд: Одоог хүртэл бид эрүүлийг хамгaалaх явдлaa « социалист » хэмээн нэрлэж үйл ажиллaгaандaa «социалист эрүүлийг хамгaалax»-ын онолын үндэс (байгаль нийгмийн хөгжлийн тухай мaрксистденинист сургаал, материалист диалектик apга), үндсэл зарчмууд (тэр улсын шинж чанар, улсын нэгдсэн төлөвлөгөө удирдлага, урьдчилан сэргийлэх чилглэл, онол практикийн нэгдэл, үнэ төлбөргүй хүрэлцээтэй байх, олон нийт  хөдөлмөрчдийн өргөн оролцоо, хүнлэг энэрэнгүй үзэл, интернационалч шинж чанар) мөрдөж энэ онол, зaрчимд тулгуурлагдан боловсрогдсон эрүүлийг хамгаалах хууль болон хууль, эрх зүйн бусад баримт бичгүүдийн нилээд нь хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа билээ. Манай оронд ардчилалын давалгаа ид хүчээ авч эрчимтэй өрнөсөн эхний үед зарим эмч, залуу мэргэжилтнүүд социалист эрүүлийг хамгаалахаас татгалзан, хувийн эмнэлэг, пүүс, хоршоо байгуулан «эрх чөлөөгөө эдлэх нэрээр ширүүн гарч ирснээ сүүлийн үед эрч нь алдарсан дээс шиг суларч ирсэн иь гайхалтай. Энэ бүхнийг эс өгүүлэн өгүүлэхэд, ер нь орчин үед явагдаж байгaа өөрчлөлт шинэчлэлийн өөдрөг санаа бодол, улс оронд явагдаж бaйгaа эдийн засгийн механизмын шинэчлэлийн үүднээс нaрийвчлан тунгааж үзвэл бид эрүүлийг хамгaалaхын онол, зaрчмын талaaр урьд өмнө баримталж ирсэн үзэл баримтлалаа эргэн үзэж шүүмжлэлтэй хандах шаардлага зайлшгүй байгаа юм. Миний бодлоор бол «социалист эрүүлийг хамгaалax систем »-ээс шууд татталзан таягдаж хаяад хөрөнгөтний уламжлалт хувийн эмнэлэг «арилжаа наймаа»-ны эрүүлийг хамгаалахын онол, зарчимд шууд шилжих бус, улс орныхоо өнгөрсөн түүхийн хугацаанд хийж бүтээсэн ололт амжилтыг үндэсний дэвшилт уламжлал, хүн төрөлхтний соёл    иргэншил, шинжлэх ухаан техникийн ололтоор баяжуулан хөгжүүлж уг онол, зарчмыг өргөжүүлэн өөрчилж шинэчлэх замаар «хойшоо бус, урагшаа алхвал.» илүү үр дүнд хүрмээр санагдана.Миний энэ санал, бодол дараах нехцөл байдалд үндэслэгдэж байгаа юм.

1. Манай   орны эрүүлийг хамгаалахын түүхэнд «социалист эрүүлийг хамгаалах»-ын онолын үндэс, үндсэн зарчмуудыг  мөрдөн хэрэгжүүлж ирсэн хугацаанд алдаа, дутагдал байсан боловч эцсийн дүнд хүний эрүүл мэндийн асуудлыг төр засаг хариуцан, түүнд шаардагдах хөрөнгө    зардлыг гаргаж, өвчилж зовох үед   нь эмнэлгийн үнэ төлбөргүй    тусламжийг баталгаатай үзүүлж,    нийгмийн даатгал бусад эх үүсвэрээс эдийн тусламж үзүүлдэг эрүүлийг   хамгаалахын улсын нэгдсэн систем тогтоон хөгжүүлж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүрэлцээний тоон үзүүлэлтээр дэлхийн өндөр    хөгжилтэй орнуудын түвшинд хүрч, хүн ард маань өсч залуужиж эрүүлжсэн нь гарцаагүй үнэн. Ингэхээр энэ систем ямар нэгэн тодорхой үр дүн өгсөн гэдэгт  эргэлзэхгүй байна.

2.Үг хэллэгт «социалист эрүүлийг хамгаалах»-ын гэх боловч үнэн амьдралд бидний дээр дурьдсан зарчмуудыг ДЭМБ-ын гишүүн бүх орнууд ямар нэг хэмжээгээр үйл ажиллагаандаа мөрдөж ирсэн түгээмэл зарчим юм. Харин уг зарчмуудыг анх үндэслэн хэрэгжүүлж амьдралд баталж нотолсон нь ЗХУ, социалист лагерийн гэж нэрлэгдэж байсан орнууд бөгөөд дээрхи зарчмууд эрүүлийг хамгаалах үйл ажиллагаанд үнэхээр үр дүнтэй нь тэдгээр орны туршлагаар батлагдсан тул ДЭМБ 1970 онд хуралдсан XXIII чуулганаараа «үндэсний эрүүлийг хамгаалахыг хөгжүүлэх үндсэн зарчмын тухай» тогтоол гаргаж дээр дурьдсан зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдөхийг ДЭМБ-ын гишүүн бүх оронд зөвлөсөн юм.

Эдгээр байдлыг иш үндэс болгон мөхөс миннй бие эрүүлийг хамгаалахын онол, зарчмын талаар доор дурьдсан саналуудыг та бүхэнд толилуулж санал хуваалцахыг хүсч байна. Үүнд:

1. Бид чинь 1960-аад оноос хойш бүхий л  салбараа социалистжуулчихсан.Одоо болохоор «социализм» «коммунизм»  гэдэг  үгнээс «тахал өвчин» мэт цэрвэх боллоо. Манай оронд    «социалист»   хэмээх нийгмийн байгууллалыг ардчилсан өөр тогтолцоогоор солих шаардлага улам бүр илэрхий болж байгаа тухай зарим эрдэмтэд, нийгэм судлаачдын хийж байгаа онолын дүгнэлт, үзэл баримтлал, монгол улсын үндсэн хуульд (1992) «эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм    цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно» хэмээн тунхаглaсныг үндэслэн «БНМАУ-ын социалист эрүүлийг хамгаалахын онолын үндэс, үндсэн зарчим» хэмээх   нэр томьёо, ойлголтыг «үндэсний эрүүлийг хамгаалахын онолын үндэс, үндсэн зарчим» хэмээх ойлголтоор өөрчилж утга агуулгыг үндэсний  дэвшилт уламжлал, хүн төрөлхтөний соёл иргэншил, шинжлэх ухаан техникийн ололт, оюуны сан   хөмрөгөөр баяжуулж хөгжүүлэх;

2.Монгол улсын үндэсний эрүүлийг хамгаалахын онол, арга зүйн үндэс нь байгал, нийгмийн хөгжлийн жамзүй, материалист диалектик арга, хүмүүнлэг энэрэнгүй ёс, үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншил анагаах ухааны дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаан техникийн ололт амжилтанд тулгуурлана хэмээн томьёолох.

 3.Монгол улсын эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг:

а) Хүн амын эрүүл мэнд нь төрийн онцгой анхаарал, ивээл хяналтанд байж, авах арга хэмжээ нь
улсын (засгийн газрын) нэгдсэн бодлого удирдлагаар зохион байгуулагдаж хэрэгжинэ.

б) Алив өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрхэмлэн,эрүүл аж төрөх ёсыг амьдрал,ахуйд хэвшүүлж иргэдийг эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх ухамcap, дадал заншилд сургах нь эрүүлийг хамгaалaх үйл ажиллaгaаны жанжин шугам гол зорилт мөн.

в) Иргэдийн нийгэмд эзлэж байгаа байр суурь, нийгмийн гарал,үндэс угсаа, шашин шүтлэгийг харгалзахгүйгээр    эмнэлгийи тусламжийг үйлчилгээний олон хэм шинжит зарчимд (төлбөртэй, төлбөргүй, улсын, даатгалын, хувийн, хоршооллын, компанийн г.м) тулгуурлан нийтэд хүртээмжтэй, чанартай үзүүлэхийг эрхэмлэнэ.

г) Шинжлэх ухааны онол практикийн нэгдлийг хангаж судалгaa шинжилгээний ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх дэлхий дaхины орчин үеийн анагаах ухааны ололт амжилтыг үндэсний болон дорно дахины уламжлалт эмнэлгийн аргатай хослон хөгжүүлэх нь tуc улсын анагаах ухаан судлалын гол зарчим мөн.

д)  Эмч, эмнэлгийн ажилтан,бүр үйл ажиллагаандаа хүнлэг,энэрэлгүй, нигүүлсэнгүй үзэл, буяны үйлсийг эрхэмлэж хүнд тусч, нехөрсөг, нинжин сэтгэлээр хандах нь тэдний мэргэжлийн ёс суртахууны гол цөм, агуулга байх ёстой.

е)  Эрүүл мэндийг хамгаалах нийгмйин арга хэмжээнд улс, олон нийт, аж ахуйн бүх байгууллага, иргэдийг зохион байгуулалттайгаар өргөн оролцуулж иргэдийн бие
бялдар, сэтгэцийн эрүүл энх байдлыг хангах экологийн аятай нөхцөлийг бүрдүүлэх, улсын хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхи чармайлттай оролцох нь эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны чухал зарчмын нэг мөн.

ё) Хүн амын эрүүл мэндийг хамгаалах алба, анагаах ухаан судлалыг хөгжүүлэх талаар дэлхийн аль ч улс оронтой хамтын ажиллагааг улс хоорондын болон олон улсын байгууллагын эрх зүй, нийтлэг зарчимд тулгуурлан хөгжүүлнэ гэсэн байдлаар тодорхойлбол зүйд нийцмээр санагдана.

Гурав. Монгол улсын эрүүлийг хамгаалахын хөгжлийн үе шатлалын асүүдалд; Манай орны хөгжлийн түүхийн  талаар  1990 оноос өмнө туурвигдсан ном, хэвлэл, суpax бичиг, гарын авлага, бүтээлүүдэд 1921 оны ардын хувьсгалийн ялалтаар монгол орон хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн шннэ зам,октябраар эхэлсэн социализмын замд «шилжиж», 1921 —1940 онд хувьссгалт aрдчилсан өөрчлөлт хийж, 1940—1960 онд социализмын үндсийг байгуулаад 1960 оноос социализмын материал техникийн бааз байгуулж бүрэн дуусгах зорилтыг шийдвэрлэх үедээ орж, хүн төрөлхтөний нийгмийн хөг.жлийн түүхэнд цоо шинээр нээсэн «капиталист бус хөгжлийн зам»-ын баялаг туршлагаа гадаад  дотоодгүй өргөн сурталчилж байв. Улс орны хөгжлийн туулсан түүхэн зам, ирээдүйн төлвийн талаар эрдэмтэд, сэтгэгчид ном хаялцан, мaргалдан мэтгэлцэж байгaа эрэн нөхцөлд салбaрынхaa хөгжлийн түүхийг судлагч өчүүхэн би ч урьд өмнө хийсэн дүгнэлт юугаа орчин үеийн олон эшт үзлийн үүднээс эргэн тунгааж монгол улсын эрүүлийг хамгаалахын хөгжлийн үндсэн үе шатлалыг дараах байдлаар тодорхойлбол зүйд илүү нийцнэ хэмээн үзсэнээ толилуулж та бүхэнтэй санал хуваалцахыг зорьсон минь энэ буюу. Үүнд;

1.  Үндэсний ардчилсан хувьсгалын үеийн эрүүлийг хамгаалах явдал  (1921 — 1940 он).

а) Бэлтгэл арга хзмжээ—I шат (1921 — 1930 он)

б) Европын шинжлэх ухааны эмнэлэг нэвтэрч, ардын эрүүлийг хамгаалахын үндэс суурь тавигдсан II шат (1930—1940 он)

2.  Улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн эрүүлийг хамгаалах явдал  (1940—1990 он).

в) Улсын   эрүүлийг хамгаалахын нэгдсэн систем (алба)
бүрэлдэн тогтож хөгжсөн III шат   (1940-1990 он)

3.  Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих үеийн эрүүлийг хамгаалах явдал (1990 оноос).

 г. Эрүүлпйг хамгаалахад өмчийн болон үйлчилгээний олон хэв шинжит хэлбэр нэвтэрч эхэлсэн IV шат (1990 оноос гэж үечлэн шатлах саналыг дэвшүүлж байна.

Ийнхүү тус улсын эрүүлийг хамгаалахын хөгжлийн талаар хуучин баримталж ирсэн үе шатлалыг орчин үеийн шаардлага, шинэлэг сэтгэлгээгээр өөрчлөн тодотгож байгаа нь судлаач урьд өмнө судалсан судалгaа ,үзэл бaримтлалaaсaa бүр мөсөн татгалзаж түүхэн он дарааллаар бичсэн бодит үнэнээ үгүйсгэж байгаа нь огт бус билээ. Түүх судлалын үүднээс үзвэл алив түүхэн үйл явдлыг тухайн цаг үе, орон зай, тодорхой нөхцөл байдлаас нь салган эдүүгэчилж болдоггүй, түүх түүхээрээ үлддэг ёстой. Гэхдээ хүн төрөлхтөн ирээдүйгээ зөв харж тодорхойлохдоо, өнгөрсөн түүхэндээ ямагт тулгуурлан түүний дэвшилт сайныг уламжлан авч гажсан, алдсан зүйлийг засан залруулж баяжуулан хөгжүүлдэг хөгжлийн жам зүй байдгийг уншигч та шүүн болгоох биз ээ.

4.Зах зээлийн үеийн эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын зарим асуудал. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа одooгийн нөхцөлд эрүүлийг хaмгаалах байгуүллагын хувьд дараах гурван хувилбараас аль нэгийг сонгон авах хариуцлагатай асуудал тулгарч байх шиг байна.

    а)Ард түмний хувьсгал ололтоор бататгагдсан улсын эрүүлийг хамгаалах систем, «үнэ төлбөргүй» эмнэлгийн тусламжаа хэвээр хадгалах уу?

    б)Энэхүү ололтоо ямар нэг хэмжээгээр хамгаалан «үлдээж» зах зээлийн оронд хөгжсөн өөр хэлбэрээр  баяжуулан  хөгжүулэх үү?

    в)Хувьсгалт ололтоосоо бүрэн татгалзан, эмнэлгийн бүх тусламжийг үнэ төлбөртэй болгон эрүүл мэндээ зах зээлийн «арилжаа наймаанд» шилжүүлэх үү?

Манай зарим эмч, зрдэмтдийн ярьж сэтгэж байгаагаар зах зээлд орохын хамт   эмнэлгийн бүх үйлчилгээг үнэ төлбөртэй болгоод эмч нар үзлэг хийж тусламж үзүүлсэн хөлсөө үнийн тарифаар шууд авч тооцох учир хөдөлмөрчид ,эмч аль алий нь хариуцлага, үзүүлэх тусламжийн чанар сайжрах учраас зах зээлийн үед эмчийн ёс суртахуун гэж яриад байх хэрэггүй тэр нь аяндаа төлөвшинө.Иймээс хувийн эмнэлэг хөгжүүлэх нь бүх асуудлыг шийдвэрлэх хамгийн гол зам гэнэ.

Хүмүүсийн эрүүл мэнддээ тавих анхаарал хариуцлагыг дээшлүүлэх, эмчийн цалинг нэмэгдүүлж баталгаажуулах, эмнэлгийн тусламжийн үнэ өртгийг тооцож сурах талаасаа бол ингэж үзэх үндэс бий. Үнэхээр ч зах зээл, хувийн эмнэлэг өндөр хөгжсөн Америк, Япон зэрэг орнуудад хүмүүс нь эрүүл мэндээ эрхэмлэдэг, эмч нарын ихэнх нь өндөр цалин авч нийгмийн чинээлэг бүлгийн тоонд багтаж баян хүрэлцээтэй амьдардаг бололтой. Гэхдээ АНУ, ер нь зах зээл өндөр хөгжсөн орнуудад «хувийн эмнэлэг» эзэмшигч нь уг эмнэлгийн бүх үнсэн ба эргэлтийн хөрөнгө, үйл ажиллaгaаг өөрөө бүрдүүлж, хүмүүст эмнэлгийн тусламжийг зохиx шаардлаггын хэмжээнд чанaртай үзүүлэх бүрэн хариуцлагыг хүлээдэг онцлогтой бөгөөд бидний хялбaрчлан ойлгож байгaа шиг улсаас байгуулчихсан бэлэн эмнэлгийг хямд төсөл үнээр яаж ийж «хувьчилж» аваад эмнэлгийн тусламжийг «залгуулж» ашиг хонжоо олох тухай сэтгэлгээ ойлгоц огтхон ч бус ажгуу. Мөн тэдгээр эмнэлгүүдэд эрүүл мэндийг «зоосоор дурандаж» зүрхээр нь «аргамжиж» халаасыг нь хоосолдог үйл ажиллагаа явуулдаг нь ч нууц бус. Дашрамд тэмдэглэхэд зах зээлийн эдийн засаг хэмээн шуугих үеэс эмнэлгийн тусламжийг шууд үнэ төлбөртэй болгон хувийн эмнэлэг хөгжүүлэх асуудлыг манай цөөн тооны эмч, эрдэмтэд цуурайтуулан сурталчилж байгаа болохоос нэг ч ажилчин, тариачин, малчин ийм асуудал тавьсангүй засаг төр маань ч ийм бодлого явуулаагүй, АИХ-аар саяхан батлагдсан монгол улсын үндсэн хуульд иргэд эрүүл мэндээ хамгaалуулaх эмнэлгиин тусламж авах эрхийг тунхаглаж иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтоох ба эрүүл мэндээ хамгаалах нь тус улсын иргэн бүрийн журамт үүргийн нэгэн болохыг тодорхойлов. Бид зах зээлийн эдийн засагт шилжихэд эмч, ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж баталгаажуулахьг хамт давын өмнө амьжиргаа доройтой ард түмнийхээ халаасыг бодох ёстой байх л даа. Энэ бүхнийг үндэслэн, мөхөс миний бодлоор бол энэхүү итгэлийн эхэнд өгүүлсэн гурван хувилбарын «Б» хувилбарыг сонгож зах зээлийн үеийн эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь улсын эрүүлийг хамгаалах алба давамгайлсан эмнэлгийн тусламжийн олон хэв шинжит (улсын, даатгалын, хувийн, хоршооллын, компанийн г.м) тогтолцоо, түүний эдийн засгийн үндэс нь улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч, ажилчдын ажлын нөхцөл, цалин хөлсний дундажийг хувь хоршооллын болон улсын бус бусад хэлбэрийн эмнэлгийн байгууллагуудад ажиллагсдын дунджаас дээгүүр буюу тийм түвшинд байхаар баталгаажуулах явдал баймаар. Гэхдээ  зах    зээлийн нөхцөлд «улсын эмнэлэг»    гэдэг одоогийн бидний эдэлж байгаа шиг улсын төсвөөр бүх зүйлийг санхүүжүүлэх бүрэн «үнэ төлбөргүй» үйлчилдэг хэлбэрээр бус  эмнэлгийн төлбөртэй, төлбөргүй тусламжийг хослуулсан    (Жишээ нь:яаралтай болон эмнэлгийн анхан шатны ба зайлшгүй шаардлагатай үндсэн түгээмэл тусламжийг төлбөргүй үзүүлж нарийн мэргэжлийн  зарим тусламжийг зохих хэмжээний төлбөртэй үзүүлдэг   болгох г.м) байгууллагын болон хувийн даатгалаар дамжуулж,хөдөлмөрчид   хамт олны эрүүл  мэндээ хариуцах хариуцлагыг дзэшлүүлсэн эдийн засгийн зохицуулалтын дотоод механизм бүхий өвөрмөц тогтолцоо байх болов уу гэж сэтгэж байна. Эдийн засгийн ийм механизмыг улс онцгойлон анхаарч зөв зохицуулсан нөхцөлд л улсын   эмнэлэг чадвартай боловсон    хүчин,    эмч, эрдэмтдээ хадгалж давамгайлах үндсэн зорилтоо биелүүлэх учиртай. Энэ санаагаа бүдүүвч № 1-ээр илэрхийлэхээр оролдсоныг   уншигч   та болгоох биз ээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1048
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК