Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Элгэнд цөс үүсэн ялгарахад космозины Нөлөөлөх үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Л.Мягмар, С.Нарантуяа

 

Манай оронд зургаан зүйл төлөгч өвс ургадгийн дотроос азийн төлөгч өвс Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Хянган, Ховд, Монгол-Алтай Их нууруудын хотгорын гол горхийн эрэг, тохой, ойн зах хөндийд түгээмэл тархаж ургана (2). Азийн төлөгч өвсөнд флавоноид, цууны болон Н-капроны хүчил, фенол, n-крезол, о-крезол, флороглюцин, монотерпенноид (Альфа-пинен), Ветта нинен, камфен, лимонен цинеол, сексвитерпениод азулен (аргаах бодис, витамин С, К, космозиин, лютеолин-7 гликозид зэрэг олон бодис) агууллагддаг болохыг эрдэмтэд (5,10) судлан тогтоож байна. Эдгээр бодисын дотроос космозиин хэмээх бодис азийн төлөгч өвсөнд нэлээд хэмжээгээр агуулагдаж байгааг анх илрүүлэн тогтоож цэвэршүүлэн гаргаж авлаа. Дорно дахины уламжлалт анагаах ухаанд төлөгч өвсний эмийг үрэвсэл намдаах, цанх эвдэх, хавдар хариулах, өвдөлтийг зогсоох чадалтай гэж төрөл бүрийн хавдар, элэг, ходоод, гэдэсний apxaг үрэвсэл, цанх татах, хордлогын үед олон жорын найрлаганд оруулан хэрэглэж байжээ. Азийн төлөгч өвсний спиртийн ханд ходоод, гэдэсний шархлааг эмчлэх нөлөөтэй, эфирийн тос нь нян, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болохыг (6) тогтоожээ. Төлөгч өвсний нийлбэр флавоноидын зонхилох бодисын нэг космозийн (11) бараг судлагдаагүй, төлөгч өвсний хуурай экстракт цөс хөөх үйлдэлтэй байгаа зэргийг үндэслэн цөс үүсэх үйлдлийг идэвхжүүлэх нөлөөтэй эсэхийг судлан тогтоох зорилт тавьж энэхүү судалгааны ажлыг хийлээ.

Судалгааны арга. Туршилтыг 160-210 г-ийн жинтэй 42 цагаан хархыг 3 бүлэг болгон хувааж 8 цагийн турш судалгаа хийсэн. 1 (хяналтын) бүлэгт крахмалын 1%-ийн уусмал, 2 бүлгийг найм наймаар нь 3 хэсэг болгон космозииныг 1, 25, 5, 10 мг/кг тунгаар III бүлэгт аллохолын I шахмалын 3/10 кг тунгаар тус тус ногдохоор тооцож хархны дээрх гэдсэнд хийж туршилт явуулав. Цөс хөөх үйлдлийг С.П.Скакун, A.Н.Олейник нарын аргаар (6, 8) цаг тутам ялгарсан цөсний урсах хурдыг мг/мин 100д тооцсон, цөсөн дахь цөсний хүчлийг Петтенкоферийн урвалаар (3), холестеринийг С.М.Дроговозын аргаар (2), билирубиныг Н.П.Скакуны завсарласан Ван-ден-Бергын аргаар (8) тус тус шинжлэн судаллаа. Судалгааны материалд тооны боловсруулалт М.Л.Беленькийн (1) аргаар хийж Р<0,003 байгааг магадлав. Судалгааны үр дүн Космозиины нөлөөгөөр туршилтын хархны цөс ялгаралтын хэмжээ, түүний цөсний хүчил, билирубин, холестериний үзүүлэлтээс цөсний хэмжээ цөсний хүчлийн концентрац ерөнхий хэмжээг хүснэгт 2-аар үзүүлэв. Хүснэгт 1-ээс үзэхэд космозийн судалгаанд авсан бүх тундаа хархны элгэнд цөс үүсэх үйлдлийг 8 цагийн турш 27,2%-иас 2,2 дахин идэвхжүүлж байна. Космозиины 1,25 мг, 5мг/кг тун цөс үүсэлтийг 10мг кг тунгаас илүү идэвхтэй ялгаруулж, элгэнд цөс үүсэх үйлдэл туршлагын анхны цагт 1,9-2,2 дахин их байгаад цаашид аажим буурсаар 8 дахь цагтаа 54,5%-иар хяналтын бүлэг хархныхаас илүү идэвхтэй ялгарч байна. Харин аллохол цөс үүсэлтийг 6 цагийн хугацаагаар 18,8-54,8%-иар идэвхжүүлж байна. Хүснэгт 2-оос үзэхэд космозиины 5, 10 мг/кг тун цөсөн дахь цөсний хүчлийн концентрацийг 20,8-59,7%-иар 8 цагийн турш ихэсгэж байхад, аллохол зөвхөн эхний 5 цагт цөсний хүчлийн концентрацыг нэмэгдүүлж байна. Космозиин 5, 10 мг/кг тундаа цөсний хүчлийн ерөнхий хэмжээг туршилтын 8 цагийн хугацаанд хяналтын бүлэг амьтныхтай харьцуулахад 67,6%-иас 2,3 дахин ихэсгэн аажим буурч байв. Гэтэл цөсний ерөнхий хүчлийн хэмжээ аллохолын нөлөөгөөр туршлагын эхний 2 цагт 2,1-2,7 дахин ихсэж, цаашид огцом буурч 6 дахь цагаас цөсний хүчлийн нийлэгжилт бага зэрэг дарангуйлагдсан.

Космозиин бүх тундаа билирубиний ялгаралтыг хяналтын амьтныхаас ихэсгэж байгаа боловч аллохолоос доогуур үзүүлэлттэй байна. Цөсөнд хийсэн холестериний шинжилгээний үзүүлэлтээс үзэхэд космозиин 5, 10 мг/кг тундаа холестериний ялгаралтыг туршлагын эхний 5 цагт 25,0-42,2%-иар ихэсгээд 6-8 дахь цагтаа аажим буурсан боловч хяналтын бүлгээс 9,7%-иар илүү идэвхтэй байлаа. Космозийн туршлагын амьтны элэгний эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, цөс үүсэх үйлдлийг сайжруулан, цөсний хүчил, билирубин, холестериний нийлэгжилтийг эрчимжүүлж байна.

    Дүгнэлт.

Шинэ бодис космозийн цөс үүсгэж хөөх идэвхтэй үйлдэл­тэй байгааг аллохолтой харьцуулахад нэлээд давуу байна.

Ном зүй

1. М.Л.Беленький, Элемeнты количественной оценки фармакологческого эффекта Л., 1963. 163. с.
2. В.И.Грубов. Определитель сосудистых растении монголий. Л., (наука) 1982, 243 с.
3. С.М.Дроговоз. Нарушение интенсивности желчеотделения и химического состова желчи при дистрофии печени (вызванной четырех хлористым углеродом) Вопросы медицинской хими. 1971. Т. 17, с. 397» 400.
4. С.М.Дроговоз. Сравнительное изучение и особенности действия желчегонных препаратов на желчеобразовательную функцию печени в норме и патологии. Дис. Д-ра меднаук. Харьков, 1972, 34 с.
5. Г.И.Калинкина, Т.И.Березовская. Тысячелистник азиатскии как возможный источник хамазулена. (Растительные ресурсы, 1975. т. X, Вып2 С. 220-227.
6. Г. И. Калининкина, Н. М. слипченко, Д. Д. Таран, Т. Г. Хоруная, О возможности комплексного использоваыия\\\\\\\" как лекарственного растения. (Рас-тительные ресурсы. 1989,\\\\\\\'т. 25, вып. 1, с. 74—78.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1184
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК