Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Дүрслэх оношлогооны ирээдүй цөмийн цөмийн соронзон томографи
( Товч мэдээлэл )

 

П.Онхуудай

 

Дүрслэл оношлогоо буюу Imaging diognostics нь орчин үеийн анагаах ухаанд шинээр  гарч  ирсэн  хамгийн  сүүлчийн  салбар  юм. Дүрслэл оношлогооны салбарт цөмийн (изотоп) онош зүй, хэт авиан (эхо) оношлогооны  дурант дүрслэл оношлогоо, компьютер томографи, ренттен оношлогоо, термографи,  лазерын оношлогооны аргууд  хамаарагдана. Дээрхи дүрслэн зураглагч оношлогооны аргуудыг оновчтойгоор шатлан ухаалаг хэрэглэснээр оношлогооны магад үнэнг бараг 100%-д хүргэх боломж бүрдэх үндэстэй гэж бичиж байна. Энэ нь дүрслэл оношлогооны ирээдүйг харуулж өгч байна. Дүрслэл оношлогоо нь өвчтөнд аюулгүй, энгийн амар хийгддэгээрээ бусад шинжилгээний аргаас давуу билээ. Орчин үеийн тооцоолох цахим техникийн (микроэлектроник, микропроцессор г.м) хурдан хөгжил, гурван жилд компьютер багажийг өндөр чадвартай болгон шинээр сольж чаддаг болголоо. Жишээлбэл компьютер томографи өнөөдөр ямар нэг туслан дүрслэх бодисгүйгээр нурууны нугалмын төрөлх дотоод бүтцийн ялгаат байдлыг «анатомийнх»  шиг  дүрслэн  гаргаж  чадах боллоо. Огт өөр физик зарчимыг ащиглан цөмийн соронзон резонансын компьютер томографийг шинээр зохион  бүтээв. Цахилгаан соронзон техникийн тусламжтайгаар жишээ нь компьютер томографи шиг төсөөлөл байдлаар хүний биемахбодын эрхтэнүүд болон түүний бүтцийг зурагт дүрслэн буулгах боломжийг нээсэн нь дүрслэл оношлогооны нэгэн хувьсгал байлаа. Цөмийн соронзон резонансын томографи нь одоогоор хөгжлийн эхэнд яваа мэт ажиглагдаж байгаа боловч рентген трансмиссион компьютер томографийн хөгжилт шиг бас л амжилттай хурдан урагшилж байгаа нь илэрхий байна. Дүрслэл оношлогооны арга бүр өөрийн өвөрмөц тусгай чанартай. Цөмийн оношлогооны эмиссин компьютер томограф (ПЭТ, СПЭКТ-позитроны эмиссин томографи, синглфотоны эмиссийн компьютер томографи) нь цацраг идэвхт изотопын заагууртайгаар эд эсийн бодисын солилцоог дүрслэн зураглаж үйл ажиллагааны мэдээллийг өгч чадаж байна. Трансмиссийн компьютер томографи нь уламжлалт рентген оношлогоо шиг рентген туяаны шингэлтийн нягтын ялгааг ашиглан дүрслэл зураг гарган өгч чадав. Хэт авиан оношлогоо хүний эрхтэн, эд дэх хэт авиан ойлт, шингэлтийг ашиглан дүрслэн зураглаж байна. Цөмийн соронзон резонансан томографи эрхтэн тогтол­цооноос ус төрөгчийн протоны байдал, хэмжээг ашиглан  дүрслэл оношлогоо хийх цоо шинэ техникийн болон оношлогооны зарчмын чиглэл гаргав. Дүрслэл оношлогооны хүрээнд  компьютерийн асар их боломжийн ачаар цаашдын ирээдүйг одооноос урьдчилан харж чадах боломжтой бөгөөд зарим чиглэлээр шинжилгээ судалгаа  туршилтыг   явуулж эхэллээ.

Үүнд:

- протон –компьютер

- томоимпедант(эсэргүүцлийн) компьютер  томографи

- микро долгионт компьютер томографи

Рентген компьютер томографийн зураг дүрслэл нь өндөр хөгжсөн компьютер технологиос гадна компьютер томографид зориулсан тусгай алгоритм ашигладаг юм. Зураг зохион бүтээлтээр зүслэг зургийг рентгэн туяанаас гадна «мэдээлэл тээгч»-ийг оролцуулах ба ийм хэмжээн дэх протонууд буюу бусад цэнэгт хэсэгхэнүүд жишээлбэл альфа цацрагийг ашиглаж болно.

Микродолгионт компьютер томографид микродолгионт цацраг (өндөр бүюу нам давтамжит микродолгионтууд) -ыг «мэдээлэл тээгч» болгон бие махбодод нэвтрэх гүн, тэндээс өгөх мэдээллийг ашиглах замаар хэрэглэх боломж байна. Одоогийн байдлаар зөвхөн ХБНГУ-д  165 цөмийн соронзон резонансын томографийн багаж төхөөрөмж ажиллаж байна. Цөмийн соронзон резонансын томографийн хувьд АНУ, Гермаи, Япон зэрэг орнууд клиникийн пракрикт туршин амжилтанд хүрч, доорхи үр дүн өгөх нь  тодорхой   болоод байгаа юм.

— дүрслэл зургуудын ялгарах чанар, тод байдал компьютер томографийнхаас давуу

— дүрслэх аргаасаа шалтгаалан, түүний мэдээллийг ойлгоход эмч нарт компьютер томографигаас амархан ойлгомжтой байдлаар илүү

—  шинжилгээний үед тухайн өвчний онцлогтой уялдуулан аргын шилэн сонголтыг хурдан өөрчлөх боломжтой.

—   компьютер, соронзон системийг цаашид сайжруулах, шинэчлэн хөгжүүлэх, хямдруулах боломжтой.

—   дүрслэл зургаар онюшлохоос гадна хүний бие махбодын бодисын солилцооны үйл явцыг оношлох ирээдүй байгаа нь анагаах ухааны ирээдүйн мөрөөдөл-ийг нээж өгч байгаа юм. Нүүрс төрөгч 13-аар зүрхний булчин  дахь глюкозын хэмжээ, фосфорын спектрээр бодисын солилцооны энергийн янз бүрийн хүчин чадлыг тодорхойлж болох нь зарчмын хувьд өнөөдөр тодорхой болоод байгаа нь ч цөмийн соронзон резонансын ирээдүйг халж байна гэсэн үгээ. Манай орны эрүүл мэндийн салбарт 70-аад оны дунд үеэс эхлэн дэс дараалалтайгаар цөмийн болон хэт авиан онош зүй  компьютер томографи, дурант оношлогоо амжилттай нэвтэрч, оношлогоо, эмчилгээнд шинжлэх ухааны ололт, дэвшлийг соргогоор хэрэглэн хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн юм. Цөмийн соронзон резонансын томографигаар өндөр хөгжилд хүрсэн ХБНГУ-ын Сиймэнс фирм дээр манай мэргэжилтнүүд очиж дадлага хийсэн нь энэ салбарт ойрын жилүүдэд орчин үеийн нэг шинэ оношлогоо нэг шинэ өндөр технологи нэвтэрнэ гэсэн итгэл төрөх үндэстэй

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1060
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК