Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 4(81)
Өвдөлт, түүнийг хоригоор эмчлэх
( Лекц )

 Б.Бүдээ

 

 

Өвдөлт гэдэг бол аливаа нэгэн эрхтний гэмтлийн шинж тэмдэг хэдий ч даруйхан онош тогтоож, тууштай эмчилгээ хийхийг шаардсан түгшүүрийн дохио юм. Өвдөлт бол хүний төв мэдрэлийн тогтолцоог хүчтэй цочроогч юм. Өвчтөн өвдөлтгүй бол эрүүл, аз жаргалтай байна. Чехославакийн алдарт мэс  засалч Ариальд-Ирасек 1959 онд  бичихдээ өвдөлтыг хүний амьдралыг цуцлан хүндрүүлэгч мөн гэжээ. Аливаа өвчтөнг  эмчлэхдээ  тухайн  хүний онцлогт   тохируулах ёстой. Учир нь хүн бүхэн өвчин, өвдөлт хүлээн авах чадвараар өөр өөр байдаг. Өвчтөн өвчин  хоёр нэг юмны хоёр тал учир аль алиныг нь анхаарах ёстой. Өвчнийг сайн эмчлэе гэвэл өвдөлтөд богино хугацаанд тууштай эмчилгээ хийх хэрэгтэй. Хэрэв тууштай эмчлэхгүй бол өвдөлт нь зөвхөн гэмтлийн шинж дохио байхаа больж, эд эрхтэнүүдийг тэжээлийн дутагдалд оруулж үүрдийн шаналгаа болон хувирч  амьдралын, баяр баясгалан, ажиллах дур сонирхол  буурдаг. Хүний анхаарал зөвхөн өвдөж байгаа хэсэгт төвлөрч орчинтойгоо харьцах сонирхолгүй болно. Мэс засал, гэмтлийн өвчнөөс хүний сэтгэл санаа, бие бялдар эмнэлэг, эмнэлэгийн ажилчид, ойр дотныхоо хүмүүстэй харьцах харьцаа нь эвдэрч тэднийг зовооно. Өвдөлтөөс үүссэн энэ байдал нь амьдралаас хөндийрөх, ид шидтэнг эрэн сурвалжлах, элдэв эм дом хэрэглэх шашин, шүтлэгт автагдахад хүргэдэг. Үнэндээ удаан өвдөх, шаналах гэдэг хүний хирээс хэтэрсэн зовлон юм, Үүнээс үндэслэн үүрдийн зовиур шаналгааг арилгах төрөл бүрийн эмчилгээний аргуудыг анагаах ухаанд өргөн хэрэглэж байна. Эрин үеийн мэс заслын амжилт нь ерөнхий мэдээгүйжилтийн амжилтын шууд үр дүн мөн. Хими, эм судлал, пато физиологи физик зэрэг .бусад суурь шинжлэх ухааны ололтонд тулгуурладаг шинэ бөгөөд амжилттай хөгжиж байгаа анестезиологийн ухаан нь 100 гаруй жилийн өмнө үүссэн наркозыг чанaрын өөрчлөлтөнд хүргэж үр дүн нь давуугаараа түгээмэл арга болж байна. Гэвч төв мэдрэлийн эрхтэнд наркозын бодисуудын сөрөг нөлөөг харгалзаж үзэхгүй хэт түгээмэл хэрэглэж хэсэг газрын мэдээгүйжилтийг орхигдуулах нь буруу юм. Хэсэг газрын мэдээгүйжүүлэхэд өргөн хэрэглэгдэж байгаа новокайны уусмал нь өвдөлт намдааж мэдээгүйжүүлэх, тайвшруулахын зэрэгцээгээр мэдрэлийн ширхэгийн цусан хангамжинд нөлөөлөх учир вегататив - мэдрэлийг тэтгэх нөлөөтэй юм. Орчин үед новокайны уусмалыг өөр төрлийн эмийн бодисуудтай хамтатгаж мэдээгүйжүүлэх үйлчилгээг уртасгахын зэрэгцээгээр хориг мэдээ алдуулалтаар олон төрлийн эмгэгийг анагаах боломжтой байна.

 Ясанд нэвчүүлэн мэдээгүйжүүлэх хориг:

Мэдээгүйжүүлэх мөчийг 3-5 минутын хугацаагаар дээш өргөж цусыг хөнтрүүлнэ. Хатгалт хийх газраас дээш 10 см түвшинд зөөлөвч жийрэг тавьж мөчийг өргөсөн байрлалд байлгаж чангалуур боолтыг артерийг лугшихгүй болтол нямбай бооно. Энэхүү боолтыг 3-4 мөр зэрэгцүүлэн өргөн талбайд тавиад хагалгааны явцад чивчирч өвдвөл чангалуурын мөрүүдийг ээлжээр суллахад өвдөлт намдана. Ясанд хатгалт хийхээр товлосон цэгт 0,5-10 мл новокайнаар зөөлөн эд ясны хальсыг мэдээгүйжүүлээд, зориулалтын зүүгээр, ясны хэмт хэсэгт хатгаж 5%-10 мл новокайн, 8%-90 мл желатинол буюу (полиглюкин аминкоровин) тарина. Энэ нь удаан хугацаагаар мэдээгүйжүүлэх бөгөөд булчин хатингарших үений хөдөлгөөн хомсдол  арьсны тэжээл алдагдалаас сэргийлэх сайн нөлөөтэй юм.

Ясанд нэвчүүлэн мэдээгүйжүүлж цус тогтоох хориг

Ясны хэмт хэсгийн хугарлаас гарч байгаа цусыг тогтооход тийм ч хялбар биш. Энэ тохиолдолд 5%-10 мл новокайн 8%-90 мл желатинол буюу том молекултай шингэнийг 5%-1 мл виказолтой дээрхи аргаар ясанд нэвчрүүлэн тарьж мэдээгүйжүүлэхийн хамт цус алдалтыг тогтооно.

Ясанд нэвчүүлэн мэдээгүйжүүлж эд нэхдэсийн тэжээл сайжруулах хориг :

Ясны хугарлын орчинд цусан хангамж багасч бороололт удаашрах, судасны ханын агшилтаас мөчний тэжээл алдагдах, тэжээлийн хомсдлоос шархны эдгэрэлт удааширч байгаа тохиолдолд 5%-10 мл новокайн, 90 мл том молекулт шингэн, 0,1%-1 мл атрофин, 2%-1 мл димедрол, витамин В1-ийн холимогийг мэдээгүйжүүлэх тэжээлийг сайжруулах зорилгоор ясны хэмт хэсэгт нэвчүүлэн тарина.

Ясанд нэвчүүлэн мэдээгүйжүүлж үрэвслийг намдаах хориг:

Халдвар бүхий шарх, хөлдөлт, түлэгдэлт, венийн үрэвсэл, остеомиелитийн үрэвсэл идээт процессыг намдаах зорилгоор 5%-10 мл Новокайн 90 мл том молекулт шингэн, 2-6 сая пенициллин ясны хэмт хэсэгт нэвчүүлэн тарина. Тэгэхдээ антибиотикийн мэдрэг чанарыг шалгасны дараа судсаар хийх заалт бүхий актибиотикийг тарина.

Ясанд нэвчүүлэн мэдээгүйжүүлж захын судас агшиж бөглөрөхөөс сэргийлэх хориг:

Хөлдөлт, түлэгдэлтийн улмаас эд нэхдэст үүссэн үхжил гүнзгийрэхээс сэргийлж 5%-10 новокайн, 90 мл том молекулт шингэн, 20,000-30,000 ед гепариныг ясны хэмт хэсэг нэвчүү­лэн тарина. Ясанд нэвчүүлэн мэдээгүйжүүлэх аргыг мэс хагалбар хийх үед чангалуур боолт тавина. Харин эмчилгээний зорилгоор хэрэглэхдээ урьдчилан өвчтөнд 2%-2 мл промедол, 0,1%-1 мл атрофин сульфат, 2%-2 мл демидрол тарьсны дараа чангалуур боолтгүйгээр аль ч хэсгийн хэмт ясанд нэвчүүлэн зулайн яс доод эруү, өвчүү, нурууны арын cэpтэн сүүжний дэлбээ, суудлын төвгөр, мөчний ясны хэмт хэсэгт тарина.

Хавирганы хугарлын үед тариа хийж мэдээгүйжүүлэх хориг:

Цээжний битүү гэмтлийн дотор хавирганы хугарал олонтой тохиолдоно. Цөөн хавирга хугарахад амьсгалын дутагдлын шинж эрс илэрч олон хавирга хугарахад цээжний хананд цөмрөлт үүсэж өвчтөн амьсгалын гүнзгий дутагдалд орж, тууштай арга хэмжээ авахгүй бол амь насанд ч аюултай.

Цөөн хавирганы хугарлын үед  мэдээгүйжүүлэх хориг:

Өвчтөнөө сандал дээр суулгаад хугарсан хавирганы мэдрэлийн ёзоор тушаах нурууны нугаламын орчим сэртэнгийн хажуугаар 4-6 см гүнд хатгалт хийж 1-2%-ийн, новокайны уусмалыг 8—10 мл тарина. Олон хавирга хугарсан тохиолдолд хэд хэдэн нурууны нугалмын арын сэртэнгийн хажуугаар хугарсан хавирганы угийн мэдрэлийн ёзоорыг мэнэрүүлэхийн хамт хавирганы хугарлын үзүүрүүдийн хоорондуур хатгаж, 0,5%-ын новокайны уусмал тарьж мэдээгүйжүүлэх нь өвдөлтийг эрс багасгана.

Олон хавирганы хоёрлосон цөмрөлттэй хугарлын үед хийх хориг:

Сээр хүзүүний уулзварын төвгөр тушаа спирт  иодоор сайтар ариутгаад, сээрний III нугалмын арын сэртэнгийн хажуугаар (хавирга хугарсан талд) зөөлөн эдийг 0,5%-ийн новокайны уусмалаар мэдээгүйжүүлж мөн энэ  цэгт 5 мм-ийн бахим бүдүүн зүүгээр нурууны нугалмын хөндлөн сэртэнгийн угт тулгаж хатгаад зүүний үзүүрийг нугалмын их бие рүү чйглүүлж 1% новокайны уусмал 40 мл тарина. Хориг хийснээс хойш 20-30 минутын дараа хугарлаар өвчингүй болж өвчтөн чөлөөтэй амьсгална. Энэ үед бэхэлгээ боолт наалт заавал хийх шаардлагатай.

Бөөрний өөхөнд хийх хориг :

Өвчтөнг эрүүл талаар нь хэвтүүлээд (12 дугаар хавирганаас ташаан толгой хүртэл жинтүү тавьж өгч) доод талын хөлийг өвдөг, түнхийн үеэр нугалуулж дээд талын хөлийг жийлгэж хэвтүүлнэ. Нурууны шулуун булчин, 12 дугаар хавирганы доод ирмэг (уулзвар)-т зүүгээ эгц байрлалд байлгаж) новокайны уусмалыг нэвчүүлж, хяналттайгаар аажим явуулна. Судас бөөрний эд, гэдэс гэмтээхгүйн тулд нуруунд эгц чиглэлээр 10-12 см урт нарийхан зүүгээр хатгаж бөөрний өөхөнд 0,25%-н 60-80 мл новокайны уусмал   хийж өгнө.  Хоёр талд энэ хориг хийхэд зарим өвчтөний   толгой эргэж, бие, сулрах, даралт багасгах шинж илэрч болно.

Ийм зовуур үүсвэл тайван хзвтүүлээд 5%-1,0 кофейн арь­сан дор тарьж өгнө. Энэ хориг эмчилгээг   хэвлийн хөндийн эрхтний гэмтэл түлэнхий шок, цөс, бөөрний чулуужих өвчний хатгалгааны үед хэрэглэхэд үр дүнтэй эмчилгээ болж өгнө.

Сүүжний нүхэнд хийх хориг

0,25%-60-80 мл новокайны уусмалаар хориг эмчилгээг хийнэ. Хийхдээ өвчтөнийг дээш харуулан хэвтүүлэн 2 хөлийг тусгай тавиурт тавьж, эсвэл эх барих эмэгтэйчүүдийн орон дээр хэвтүүлээд урт 15 см зүүгээр давсагны нугалаасны ар хэсгээс дээш 3-4 см зайнд хатгалт хийж  зүүгээ   дээш өлийлгөн ясны ирмэг хүргээд цааш нь болгоомжтой хатгаж мембраныг цоолоод тэр хэсэгт тарина. Аарцаг ясны хугарал, түнхиий хагалгаа хийхэд хэрэглэдэг.

Хүзүүний вагосимпатик хориг :

0,25-0,5%-н 30-90 мл новокайны уусмал хэрэглэнэ. Өвчтөний далан доор жинтүү тавьж, толгойг гэдийлгэн  хажуу тийш нь харуулаад . хүзүүний урт булчинг урагш хуруугаараа бага зэрэг түлхээд төвөнхнйн дээд ирмэг харалдаа арьсанд хатгаад цааш нь хүзүүний 3 дугаар нурууны урд хэсэгт чиглүүлэн  хүзүүний   хажуугийн сэртэнд тулгаад зүүгээ бага зэрэг урагш хальтруулан 1-1,5 см явуулна. (зүү нийтдээ 4-5 см орно). Тэр хэсэгт новокайнаа хийнэ. Энэ ажилбарын үед гүрээний артер, венийн судас гэмтэж болзошгүй тул болгоомжтой хий. Хориг зөв үр дүнтэй хийгдсэн үед Бернара-Горнерын шинж илэрдэг (птоз, миоз, экзотальм хориг хийсэн талд) Энэ хоригийг цээжний хүнд гэмтэл, олон хавирганы хугаралтай өвчтөнг тээвэрлэхэд хэрэглэнэ.

Хугарлын түвшинд хийх хориг:

 Гандан ясны далд хугарлын үед өвдөлт намдаах, өвчтөнийг тээвэрлэхэд ач холбогдолтой энгийн, үр дүнтэй хориг эмчилгээний арга бол хугарал завсарт хийх хориг юм. Хугарлын түвшинд арьс хатгаад яс хүртэл зүүгээ явуулаад  хугарлын орчинд үүссэн цусан бүлэнд хийнэ. 1%-н 12-20 мл новокайн хэрэглэдэг. Олон мөчний хугарлын үед тус бүрт нь хориг хийж егнө. Тэгэхдээ 1%-ийн новокайны уусмал 100 мл-ээс илүү хийж  болохгүй.

Мөчний эргэн тойронг мэнэруүлэх арга:

 Хугаралтын үзүүрийн дээд (проксималь) хэсэгт хэд хэдэн газар зөөлөн эдэд нэвчүүлэх замаар яс хүртэл нъ 0,25%-н 250-300 мл новокайн тарьж хориг хийнэ. Мэдээгүйжүүлэх энэ хориг эмчилгээг ил хугарал ялангуяа галт зэвсгээр үүссэн ясны хугарал, удаан хугацаатай мөчинд тавьсан чангалуур авахдаа турникетын шохоос сэргийлэх, удаан дарагдсаны шииж тэмдэг үүссэн  өвчтөнг тээвэрлэхэд их ач холбогдолтой.

А.В.Вишневскийн хориг:

Мөчнүүдийн булчин завсарт байгаа судас мэдрэлийн багцад хийнэ. Энэ хэсэгт 1-2 удаа хатгалт хийж 0,25%-50-100 мл новокайныг тарина. Энэ хоригыг гавдан яснуудын ил, битүү, галт зэвсгээр үүссэн ил хугарлын үед өргөн хэрэглэнэ. Үр дүнтэй мэдээгүйжүүлэх арга  юм.

Сүүжний дэлбээний хориг:

Өвчтөнийг дээш нь  харуулан хэвтүүлээд сүүжний ясны дэлбээн  урд дээд ирмэгээс доош 1см-т хатгалт хийнэ. Хатгалтаа доош-урагш нь сүүжний дэлбээний урдуур  гулсуулан 2-14 см явуулаад (сүүжний нүхрүү чиглүүлэн 0,25%-200-300 мл новокайн тарина. Хэрэв хоёр талд хийх гэвэл нийт новокайны хэмжээ 0,25%-400 мл байхаар тооцож хийнэ. Энэ хориг эмчилгээг аарцаг ясны дотор эрхтэн гэмтсэн, гэмтээгүй xyгарлуудад хэрэглэнэ. Үр дүн сайн, шокоос сэргийлнэ.

Антибиотиктай түр зуурын мэнэрүүлэг:

Нарийн зүүгээр үрэвсэлт ирмэгээс 1-2 см-ийн зайтай эрүүл арьсанд лимон-корка үүсгээд, өөр томхон урт зүүгээр эрүүл хэсгээс үрэвсэлт нэвчдэсний доогуур хатган, антибиотиктай 0,25%-40-60 мл новокайн тарина. Тэгэхдээ эрүүл хэсэгт л хориг эмчилгээг хийдэг. Энэ хоригийг хатиг, хатигшил, буглааны хатуу нэвчдэс доогуур үрэвсэл даамжруулахгүйн тулд хийнэ.

Аливаа, хориг нь өвдөлт намдаах үйлчилгээтэйгээс гадна төрөл бүрийн өвчний үед новокайны уусмалыг эмтэй хавсарган эмчилгээнд хэрэглэхэд ихээхэн үр дүнтэй байна. Манай эмнэлэгт төрөл бүрийн эмгэг жам бүхий толгойн өвдөлт, мөр далны  үрэвсэлт өвчин, мөрний үений, хөшилтөд витамин новокайны хориг эмчилгээ хийсэн  нь маш үр дүнтэй байв.

Төрөл бүрийн эмгэг жам бүхий толгойн өвдөлтийг намжаах хориг эмчилгээ.

Тариа хийхдээ халдвар үүсэхээс сэргийлэх дэглэмийг сайтар сахих хэрэгтэй. Хориг хийхдээ: 1%—1 мл витамин В 1 эсвэл В 12 1%—5 новокайн уусмал авахад 6 мл мл холимог болно. Өвчтөнийг алъ нэг шанаагаар нь дэрлүүлэн түрүүлгэн харуулж хэвтүүлээд чихний арын төвгөр ясны доод үзүүр тушаа хатгаж арьсан дотор 0,5 мл холимог уусмал шахаж зүүний үзүүрийг ар дагзруу чиглүүлж ясанд тултал хатгаад судас гэмтсэн эсэхийг шалгаад цус гарахгүй бол 2,5 мл холимог тарьж эсрэг талд мөн адил хэмжээний холимог уусмалыг адил үйлдлээр тарина. Тариа  хийсний дараа өвчтөнг 30-60 минут тайван хэвтүүлэх шаардлагатай. Уул хориг эмчилгээг 2 хоногийн зайтайгаар 10 удаа хийнэ. Анхны хориг эмчилгээг хийсний дараа зарим өвчтөнд толгой эргэх, өвдөлт ихсэх шинж илрэх боловч богино хугацаанд тайвширдаг.

Энэ хориг эмчилгээг гэмтэл согогийн эмнэлэгт 200 орчим хүнд хэрэглэхэд хүндрэл  га раагүй үр дүн нь сайн байлаа.

Дал мөрний хөшингө өвдөл тийн үед хийх хориг эмчилгээ:

 Хийхийн тулд 1-2% новокайн уусмал 510 мл,  витамин Bl, В6 -1мл- г авч  холимог  уусмал  урьдчилан бэлтгэнэ. Өвчтөнг суугаа байрлалд түрүүлгээ харуулж хэвтүүлсэн  ч болно. Өвчтэй талын далны ясны хамрыг тэмтэрч олоод дотор үзүүрээс далны махны сэртэн хүртэл шулуун шугам татаж уул шугмаа гурван тэнцүү хэсэгт хуваагаад мөрний талаас гадаа, дунд хэсгийн заагт хатгалт хийж, далны  хамар ясанд зүүгээ тулгаад 45 -ын налуулгаас дагзны чиглэлд зүүний үзүүрийг чиглүүлэн далны ясанд тултал хатгаад зүүгээ бага зэрэг эргүүлж үзэхэд зөв хатгагдсан бол мөр орчим бадаарч мэнэрнэ. Энэ үед дээр хий холимогийг тарина. Хэрэв зөв хийгдсэн бол 1-2 минутын дараагаар өвдөлт арилж мөрний хөдөлгөөн сайжирна.

Хориг эмчилгээг 2-3 удаа 2 хоногын  зайтай тарихад дал мөрний өвдөлт, хөшилт бүр мөсөн арилна.

 Гэмтэл согогийн их эмч  Б.БҮДЭЭ

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4688
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК