Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 5(122)
Дунд чихний архаг идээт үрэвслийн үүсгэгч, антибиотикийн мэдрэг байдал
( Судалгааны өгүүлэл )

С.Цэцгээ

“Ачтан” Клиникийн эмнэлэг

 

Судалгааг нийслэлийн 4 дүүргээс бактериологийн төв лабораторит дунд чихний архаг идээт үрэвсэлтэй өвчтөнөөс 1 жилийн хугацаанд ирүүлсэн шинжилгээний материал дээр тулгуурлан хийв. Судалгаанд нийт 144 өвчтөн хамрагдсан 76.4% нь 2 сартайгаас 16 хүртэлх насны хүүхэд, 12.6% нь 16-55 насны хүүхэд эзэлж байна.

Судалгааны ажлын үндэслэл, зорилт. Дунд чихний идээт өвчний явцыг хүндрүүлдэг нэг гол хүчин зүйл нь эмгэг төрөгч нянгаар үүсгэгддэг явдаг юм. Идээт үрэвслийн үүсгэлийн бүтэц нь тухайн нутаг дэвсгэрийн онцлог, амьдрах орчин, цаг уурын нөхцөлөөс хамаарч байдгийг судлаачид нотолсоор ирсэн. Манай орны хувьд идээт үрэвсэлт өвчний үүсгэгчийн бүтцэд язгуурын нян ямар үүрэг холбогдолтой байгаа талаар мэдээлэл хомс байгаа тул богино хугацаанд ч болов тухайн нэг өвчин дээр авч клиникийн нян судлалын шинжилгээнээс дүгнэлт гаргах, түүн дээр тулгуурлан эмчилгээний тактик боловсруулахад нэмэр болгох зорилт тавив.

Судалгааны арга зүй, Дунд чихний архаг идээтэй, үрэвсэлтэй өвчтөний чихний сувгийн идээнээс ариун тампоноор арчдас авч сорьцыг давс өндөгтэй агар, цустай агар, сахарын бульонд гогцоогоор тарьж 37° ургуулж, ургасан микрофлорын антибиотикт мэдрэх чанарыг дискийн аргаар тодорхойлов.

Судалгааны ажлын үр дүн. Нийт 144 сорьц авсны 91 (63.1 %)-д микрофлор илэрсний дотор монофлор 93.4% (нийт сорьцод 59%) үлэмж үүрэгтэй нь харагдаж байгаа бөгөөд судлаачдын тогтоосон дүнтэй ойролцоо дүгнэлт гарч байна.

Микофлорын төрлөөр авч үзвэл 9 төрлийн нян илэрсний дотор Staphylococcus aurius 73(73.7%), E.Coli 7(7.1 %), (3 Streptococcus 5(5.1 %) эдгээр нянгууд тодорхой үүрэг холбогдолтой байв.

Staphylococcus aurius 73-ыг плазм коаогуляци болгох эритроцитийг хайлуулах, фермент задлах чанараар үзэхэд бүгд эмгэг төрөгч чанартай байсан байна.

Ургасан микрофлоруудын антибиотикт мэдрэх чанараар үзэхэд Staphylococcus aurius нь эритромицинд 12%, олеондомицинд 13.7% мэдрэг байхад пенициллинд 34.8%, тетрациклинд 35%, оксациллинд 23% тэсвэртэй байсан ба E.Coli нь эритромицинд 2.4%, метациллинд 4.6% мэдрэг, харин тетрацикллинд 4.2% тэсвэртэй, (3 Streptococcus нь олеондомицинд 6.8% мэдрэг, пенициллинд 2.2% тэсвэртэй болох нь ажиглагдлаа (Энд сонсголын мэдрэлд сөргөөр нөлөөлдөг антибиотикуудыг авсангүй).

Дүгнэлт

Дунд чихний архаг идээт үрэвслийн үүсгэгчид монофлор 85(93.4%) түүний дотор Staphylococcus aurius 73(73.1 %) эзэлж, энэ нь 100% эмгэг төрөгч чанартай байна.

Эмчилгээнд антибиотикийг сонгон хэрэглэхдээ сорьцод Staphylococcus aurius илэрсэн тохиолдолд эритромицин, олеондомициныг, E.Coli илэрвэл эритромицин, метациллинийг, (3 Streptococcus илэрвэл олеондомициныг хэрэглэх нь илүү үр дүнтэй болох нь ажиглагдлаа.

Энэ дүнгээс үзэхэд идээт өвчний голомтоос авсан сорьцод нян судлалын шинжилгээ хийж, эмчилгээний практикт ашиглах нь ач холбогдолтой байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэчулуун


Нийтлэлийн нээгдсэн тоо: 792
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК