Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Хүүхдийн бамбайн бахлуурын үед бамбайн эсрэг бие тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Ш.Оюухүү

Анагаах ухааны их сургууль
 
Бамбайн бахлуурын үүсэлд дархлаа эмгэг урвал, ялангуяа булчирхайн эдийн эсрзг биеийн нөлөөг судлах ажил хийгдсээр байгаа ч эрдэмтдийн судалгааны үр дүн өөр өөр байдаг ба зарим судлаачид эрүүл хүүхдийн нийлдсэнд ч бамбайн эсрэг бие тодорхой хэмжээгээр илэрч, түүний агууламж насны аяар нэмэгддэг тухай тэмдэглэжээ [2. 3. 4. 6].

Сүүлийн үед йод дутагдалтай бүс нутагт йодыг хяналтгүй хэрэглэснээс болон бусад эмгэг хүчин зүйлийн нөлөөгөөр бамбай булчирхайн эдийн дархлаа тэвчил алдагдан улмаар дархлааны урвалаар нөхцөлдсөн эмгэг ихэсч буй тухай олонтаа мэдээлэх болсон [6. 7. 8. 9].

Манай орны хувьд эх газрын уулархаг бүсэд оршдог, ундны усанд йодын агууламж бага байдаг зэрэг байгаль, газарзүйн онцлог болон хоол хүнсний дадал зуршил нь хүн ам, ялангуяа хүүхэд йод дутлын эмгэгт (ИДЭ) өртөх халгааг бий болгодог. Хоол судлалын төвөөс 1999-2000 онд 15 аймаг, хотод явуулсан судалгаанд хамрагдсан 7-11 насны нийт 247082 хүүхдийн 21.4 %-д ИДЭ илэрчээ [1].

1997 оноос хэрэгжиж буй "Йод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд йоджуулсан давсыг хүнсэнд хэрэглэх болсноор бамбайн бахлуурын тохиолдлын тоо буурч байгаа ч дархлаа урвалаар нөхцөлдсөн эмгэгүүд нэмэгдэх хандлагатай байна.

Манай оронд бамбайн бахлуурын тархвар зүйн судалгаа хийгдсээр байгаа боловч түүний эмгэг жамын хүчин зүйлийг тодруулах ажил хомс байгаа билээ.

Бамбайн бахлууртай хүүхдийн цусны ийлдсэнд бамбайн эдийн эсрэгбиеийг (бамбайн тиреоглобулины эсрэг бие TgAb, тиреотропины рецепторын эсрэг бие TRAb, пероксидазын эсрэг бие ТРОАb) тодорхойлон, тэдгээрийн эмгэг жамын нөлөөг тогтоох зорилгоор бид энэхүү судалгааг хийлээ.

Судалгааны материал, арга зүй.

Судалгаанд Улаанбаатар хотод байнга оршин суудаг, ДЭМБ-ын ангиллаар 0-II зэргийн бамбайн бахлууртай, 7-16 насны 70 хүүхэд (эрэгтэй 21, эмэгтэй 49, дундаж нас 11.7±0.31) хамрагдсан.

Бамбайн булчирхайн томролтыг тэмтрэх аргаар, шээсээр ялгарах йодын хэмжээг Японы Hitachi chemical company-ийн "Lodine Assay” оношлуур ашиглан спектрофотометрийн аргаар тодорхойлж, йодын хэмжээг 100 нг/л түүнээс дээш бол хэвийн гэж үзлээ. Ийлдсийн тиреотропин, нийт ТЗ, Т4-ийн агууламжийг ОХУ-ын "Тиреоид-ИФА" оношлуураар,
иммуноферментийн аргаар. тодорхойлон, бамбай булчирхайн үйл ажиллагааны идэвхийг бамбайн индексийг (ТЗ+Т4/тиреотропин) гарган <60 бол гипофункци, 120<бол гиперфункци гэж тооцлоо. Бамбайн TgAb, TPYAb-ийн титрийг ОХУ-ын "Илья Мечников" пүүсийн "Тироид-ИНФА-Ат-ТГ", "АМТ-ИФА" оношлуур ашиглан иммуноферментийн аргаар, TRAb-ийн Английн "RSR Limited" пүүсийн тестээр радиоиммун аргаар тус тус тодорхойлов. ТgАb-ийн оношлуур нь ийлдсийн эсрэг биеийг 10-2000 МЕ/мл диапазонд тодорхойлдог ба эрүүл хүнд 100- МЕ/мл хүртэл илэрч болно. ТРОАм-г 0.15 түүнээс дээш (гэрлийн нягт) бол эерэг, TRAb-ийг 12 %-иас их тохиолдолд эерэг гэж тооцлоо. Хяналтын бүлэг 7-16 насны харьцангуй эрүүл 25 хүүхдийг хамруулан бамбайн дааврууд болон дээрх эсрэг биеийг тодорхойлов.

Судалгааны үр дүнд Windows орчны SPSS 9.0 Version программаар статистик боловсруулалт хийлээ.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийг ийлдсийн TgAb-ийн титрийн өөрчлөлтөөр нь 3 бүлэг болгон бамбай булчирхайн даавар ялгаруулах үйлийг дүгнэж үзлээ (Хүснэгт 1).

Дээрх 3 бүлгийн эсрэг биеийн титрийг хяналтын бүлэг болон өөр хооронд нь харьцуулан үзэхэд бамбайн бахлуурын үед TgAb-ийн титр ихсэлт статистик магадлалтай байна (р<0.01). Ийлдсийн эсрэг биеийн титр нэмэгдэхэд тиреотропин ихсэх хандлагатай (р>0.05) ба III бүлэгт энэхүү дааврын ихсэлт бодитой (р<0.02) байлаа. Мөн энэ бүлэгт ийлдсийн нийт Т4 бусад бүлгээс үнэн магадтай багассан (р<0.05), харин ТЗ мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй байв. Бамбайн бахлуурын үед булчирхайн үйл ажиллагааны идэвхийгтодорхойлоход 26.8%-д (n=20) гипофункци (бамбайн индекс 36.7±3.3); 40%-д (n=28) хэвийн (индекс 82.3±8.1); 314%-д (n=22) гиперфункци (индекс 140±7.6) тус тус илэрсэн. Бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлтийг эсрэг биеийн титртэй холбон үзвэл гипофункци илэрсэн тохиолдолд TgAb ихсэх хандлагатай (р>0.05) байв.

Үүнээс үзэхэд уг эмгэгийн үед булчирхайн үйл ажиллагааны идэвх ихэсч ч, багасч ч болох ба энэ нь өвчтөнүүдийн өвчилсөн хугацаа, йодын хэрэглээ харилцан адилгүй мөн эсрэг биеийн булчирхайн эдийг гэмтээх механизм янз бүр байдагтай холбоотой байж болох юм. Бидний судалгааны дүн гадаадын зарим судлаачдын үр дүнтэй ерөнхий утгаар тохирч байна [3. 5. 7].

Йод дутагдалтай бүс нутагт йодыг байнга, хяналтгүй хэрэглэх нь бамбайн эдийн эсрэг бие үүсэлтийг нэмэгдүүлж [6. 7. 8] йодын нөлөөгөөр булчирхайн эс шууд гэмтэх буюу фолликул дахь коллоид багасан, лимфоцит эсийн нэвчдэс үүссэнээр даавар ялгаруулах үйл нь буурч гипотиреозд хүргэнэ [6]. Йодын хэрэглээг зогсооход дээрх өөрчлөлт багасах буюу арилдаг тухай G.J.Kahaly (1998) нар дурьджээ [6]. Мөн йодын нөлөөгөөр IgG нийлэгшүүлдэг эсийн тоо, туслагч Т болон эс хордуулагч Т эсийн тоо олширч, дархлаа зохицуулга хямарснаар булчирхайн бүтцийн өөрчлөлт гүнзгийрч гипертиреоз үүсдэг тухай ч мэдээлсэн байдаг [6].

Бидний судалгаагаар бамбай булчирхайн 0 ба I зэргийн томролтын үед эсрэгбиеийн титр ихсэлт хоорондоо онцгой ялгаагүй байсан бол II зэргийн томролтын үед TgAb илүү ихсэх (р>0.05), мөн хүүхдийн насны аяар нэмэгдэх хандлага (р>0.05) ажиглагдлаа.

Шээсээр ялгарах йодыг тодорхойлон йодын дутал хөнгөн хэлбэрийн (шээсний йод 49.7-95.7 нг/л; дундаж нь 68.9±6.7 иг/л) илэрсэн бүлгийг йод дуталгүй (123.4-400нг/л; 265.6±25.8нг/л) бүлэгтэй харьцуулан үзэхэд йод дуталгүй бүлэгт TgAb-ийн титр үнэн магадлалтай ихэсчээ (р<0.01) (зураг1). Үүнээс үзэхэд бие махбодын йодын хангалтаас TgAb-ийн үүсэлт хамаардаг, улмаар аутоиммун эмгэг үүсэхэд нөлөөдөг байж болох юм. Бамбай булчирхайн аутоиммун эмгэг үүсэхэд йодын нөлөөг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарладаг.

Ном зүй

1.Бямбатогтох Б, Оюунчимэг Д, Болормаа Н, MAУ-80: 69-74
2.Балаболкин М.И., Тер.архив 1997, 10:5-11
3.Касаткина Э.П, Сколовская В.Н и др. Проблемы эндокринологии 1997, 6:22-25
4.Свинарев М,Ю, Лисенкова Л.A, Шуб Г.М. Проблемы эндокринологии 1997, 6:22-25
5.Hasanat М.А, Rumi М.А.К et al. Postgrad. Med. J,2000 76:345-349
6.Kahaly G. J, Dienes H.P et al. European J. of Endocr. 1998. 139:290-297
7.Prewardhava I.D.K.E, Parkes A.B et al. European
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Дэд доктор, дэд профессор Н.Мөнхтүвшин

Нийтлэлийн нээгдсэн тоо: 1149
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК