Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Эрүүл эхээс төрсөн хүүхдийн организм дахь липидийн биологийн үүрэг
( Судалгааны өгүүлэл )

Б.Сүхбаатар, Д.Энэбиш, Э.Болормаа, С.Мөнхбаяр, Б.Бадамханд, Ц.Чинзориг

Анагаах ухааны их сургууль

 

Нярай ба нэг настай хүүхдийн эмгэг нь эхийн хэвлийд байх хугацаанд урагт ямар нэг тааламжгүй хүчин зүйл нөлөөлснөөс болдог гэж үздэг. Эх-эхэс-ураг болон түүний судалгаа нь төрөх үеийн эндэгдэл ба хүүхдийн үхлийн шалтгааныг тодорхойлоход илүү ач холбогдол өгдөг болохыг эрдэмтэд /В.А.Таблин 1988;

Е.Ч.Новикова, А.С.Перенаников/ ажиглажээ.

Эх нь ямар нэгэн өвчтэй тухайлбал цус багадах болон зүрх судасны өвчтэй байх үед нярайд нөлөөлж эмгэгийн янз бүрийн хам шинж илэрдэг ба энэ үед сэхээн амьдруулах ба яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байдаг байна. Нэг настай хүүхдэд сийвэнгийн липид нь ямар төрлийн хоол хэрэглэж байгаагаас ихээхэн шалтгаалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Бид хүүхдийн цусны липидийн спектрийн зарим үзүүлэлтэд эхийн нефропати, ревматизм, цус багадах зэрэг өвчин хэрхэн нөлөөлдег болохыг мөн хоол тэжээл, цаг уураас хамааран нэг хүртэлх настай эрүүл хүүхдэд илрэх физиологийн онцлогийг судлах зорилт тавьсан юм.

Судалгаанд хамрагдаж байгаа бүх хүүхдэд эрүүл мэндийн болон бие бялдрын хөгжпийн үзлэг хийж, хүнс тэжээлийн байдлыг тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан нярайн биеийн жин 3000-4000 гр, өндөр нь 50-58 см-т хэлбэлзэж байв. Өлөн үеийн цусанд биохимийн шинжилгээ хийв. Судалгаанд хамрагдсан 83 хүүхдийн 20 нь зохиомол хооллолттой байв.

Ерөнхий липидийн хэмжээг Цельнерийн микро аргаар, ерөнхий холестерины хэмжээг Блурын аргаар, липопротейдыг А.И.Солинес, Д.П.Зильберманы аргаар цусны сийвэн авч судалсан ба статистик боловсруулалт хийж В.Г.Фортнототовын аргаар нотоллоо.

Гурван жилийн турш судалсан судалгааны ажилд 83 хүүхэд хамрагдсан ба судалгааны ажпын үр дүнг хүснэгт 1, 2-т харуулав.

Судалгаанд хөхний сүүгээр хооллодог 50 хүүхэд, хөхний сүү болон тэжээлээр хооллодог 15 хүүхэд, дан тэжээлээр хооллодог 18 хүүхэд сонгон авсан юм. Судалгаанд хамрагдсан бүх хүүхэд эрүүл байсан ба сэтгэцийн хөгжил нь насны онцлогтойгоо тохирч байв.

Бидний судалгаанд ерөнхий холестерин 15.8±7.3 бета липопротейд 382±5.3 байгаа нь гадаадын судлаачдын хэмжээтэй ойролцоо байна.

Судалгааны үр дүнгээс харахад цус багадалт өвчтэй эхээс төрсөн нярайн хүйн холестерины дундаж хэмжээ, эрүүл төрсөн хүүхдийн үзүүлэлтээс 11.8 мг%-иар их, харин хөхүүл хүүхдийн цусны сийвэнд агуулагдах ерөнхий холестерин нь харьцангуй их 42.6% багаа нь эхийн сүүнд ханаагүй тосны хүчил их байгаатай холбоотой юм.

Ном зүй

1.В.А.Таблин. Влияние жирных кислот организм человека на химический состав липидов, Вестн дерматол и венерол., 1988 с.59
2.Е.Ч.Новиков, А.С.Перенаников. Фоcфолипидный спектр сыворотки панкреатической железы, печени cелезенки приэкспериментальном панкреатите матео
2-й северо кавказск с.199

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 606
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК