Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Гепатитын в ба с вирусын халдвар элэгний анхдагч өмөн, элэг хатуурах өвчин үүсэх нэгэн шалтгаан болох нь
( Судалгааны өгүүлэл )

Р.Асай, Ц.Тогоо, Ц.Оюунсүрэн, Б.Одгэрэл, Б.Дашням, Г.Өлзий-Очир 

ШУА-ийн Биотехнологийн Хүрээлэнгийн Молекул Биологийн Сектор Улсын Хавдар Төвийн Рентген Радиологийн тасаг 

 

Манай оронд тархсан халдварт өвчнүүдийн дунд вируст гепатит \шар\ өвчин зонхилох байрийг эзлэх бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр эрүүл хүмүүсийн 10 орчим хувь нь гепатитын В вирусын халдвар авсан хүмүүс болно. Гепатит өвчнийг үүсгэгч вирусуудыг А, В, Д болон А ч биш, В ч биш вирус гэж ангилдаг.А ч биш В ч биш вирусын тоонд гепатитын С, Е вирусууд орно. Гепатитын В ба С вирус нь гэмтсэн арьс хүмүүсийн биологийн шингэнд \цус, үрийн шингэн г.м\ байж гэмтсэн арьс салстаар халдварлах бөгөөд ихэнх тохиолдолд вирусын геномын хэсэг нь хүний элэгний эсийн ДНХ-д орж суудаг болох нь нотлогджээ. Бид элэгний анхдагч өмөн, элэг хатуурах өвчнөөр өвчлөгсөд гепатитын В эсвэл С вирусээр халдварлагдаж байсан эсэхийг тодруулах зорилгоор дээрхи өвчтэй хүмүүсийн цусны ийлдсэнд гепатит В вирусын гадаргуугийн эсрэг төрөгч болон эсрэг бие байгаа эсэхийг цус наалдуулах өвөрмөц урвалын аргаар тус тус судлав. РИА нь хамгийн өндөр мэдрэмжтэй орчин үеийн арга бөгөөд тус аргыг Олон улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн тусламжийн хүрээнд энэ судалгаанд ашиглав. АнтиЧийг шалгахад Японы АВВО пүүсийн 2-р үеийн оношлуур хэрэглэв. Шинжилгээнд Улсын Хавдар Судлалын Төвд Эмчлүүлж байгаа элэгний анхдагч өмөнтэй 50, элэг хатуурах өвчтэй 9, нийт 59 өвчтөн хамрагдав. Судалгааны дүнгээс үзэхэд \хүснэгт 1\ элэгний анхдагч өмөнтэй хүмүүсийн 52%-д 14%-д 72%-д элэг хатуурах өвчтэй хүмүүсийн 33%-д 22%-д 67%-д илэрч байна.Ийнхүү нийт өвчтөний 49%-д 15%-д 71%-д илэрсэн нь гепатитын В, С вирусын халдвар авах тохиолдол түгээмэл байгааг илчилнэ.Энэ нь тус хоёр вирусын халдвар ялангуяа давхар халдвар цаашид элэгний хатуурал улмаар элэгний анхдагч өмөн үүсэх гол хүчин зүйл болдог гэсэн бусад орны судлаачдын дүгнэлттэй тохирч байна. Бидний өмнөх судалгаагаар манай цусны донорууд дунд гепатитын С вирусын эсрэг бие тээгчид маш их \43,3%\, В вирус тээгчид нилээд \7%\ байгаа нь илэрсэн билээ. Иймд манай цус сэлбэх цэгүүдийн үйл ажиллагаанд цаашид гепатитын В ба С вирус илрүүлэх мэдрэмж бүхий шинжилгээний аргыг нэвтрүүлэх нь цусаар дамжин гепатитын \шарын\ халдвар авах хатуурах ба элэгний анхдагч өмөн үүсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг нөхцөл болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 679
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК