Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Лекц, тойм , зөвлөгөө Монгол дахь бахлуур өвчиний тухай асуудалд.
( Лекц )

Ц.Балжинням

 

Байгаль дэлхий, од гариг хийгжжд орчлон хорвоогын бүхий л юмс үзэгдлүүд цөм өөр хоорондоо амин хүйсийн холбоо хамаарал, гүн нарийн зохицол, олон талын шүтэлцээ, харилцан шилжилт, байнгын хувьсал, үргэлжийн хөдөлгөөнд оршдог нь эрт галвын үеэс буй болон бүоэлдсэн зүй тогтолцол бөгөөд хүмүүн бид ийм л орчинд амьдран явнам билээ. Олон зүйлээс шалтгаалан энэхүү тогтолцоо алдагдан хүний эрүүл мэндэд гай хохирол учруулсан нь өдий төдүйн дотор ноцтой хүнд, хүн амын дунд ихээхэн тархмал, улс орны нийгэм эдийн засгыг гүнзгий доройтуулдаг нь иод дэтэгдлаас эх үүсвэртэй бамбай булчирхай томрох нутагшмал өвчин/бахлуур өвчин/болно. НҮБ-аас бахлуур өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг дэлхийн нийт улс орны хэмжээнд сүйлийн жилүүдэд хэрэгжүүлсээнээр зохих үр дүн гарсан нь өвчлөл их БНХАУ зэрэг зарим орны хүн ам уг өвчнөөс ангижирч байгаагаас тодорхой байна. Манайх НҮБ-ын энэ хөтөлбөрийн хүүхдийн сангийн Unicef оролцолгоонд дулдуйдан саянаас эхэлсэн ба өвчнөөс урьдчилан сэргийлэх ( давсыг иоджуулах ) ерөнхийлөгчийн айлчиллийн үеэр манай улс ТАЙЛАНДТАЙ хамтран гүйцэтгэхээр болсон байна. Иод бол байгалийн нэгэн зүйлийн эрдэс бөгөөд бусад эрдэсийн нэгэн адил байгальд (газрын ус хөрс агаар гэх мэт) харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Дэлхийн бөмбөрцгийн бараг бүхэлдэн хучиж байсан мөсөн давхарага одоогоос 200 мянгаад жилийн тэртээ-дөрөвдөх галавын эцсээр хайлан асар их ус үерлэхдээ эх газрын иодыг хөрс шороотойн хуу хамж алс далайд жрсан одсон байна. Ингэж далайн ус болно тэндэх амьтад иодоор илбэг баян болж далайгаас алс уул нуруулаг хур тундас бага ундаг хөрс шороо нь үерийн усанд байнга угаагддаг лаг наанги шаварлаг хөөрстэй газар иодоор хомс бага үлдэнэ. Уг өвчин дэлгэрэх бүс нутагыг бий болгодог чухамхүү ийм нутаг тоталитар Монголчууд бидэнд үүрд заяажээ. Газрын гүний иод галт уул уулын дэлбэрэлтээр далай ба хуурай газраар цацагдан орчин тойрныг иоджуулдаг бөгөөд одоогоос таваас зургаан сая жилийн тэртээ манай говь нутгаар ийм дэлбэрэлт болж байсан байна. Иодын ид шидийг бишрэн түүнийг мөнхийн рашаантай зүйрлэн шүтдэг ард  түмэнбайдаг.Түүний ийм чанар үнэхээр үнэн. Эмнэлгийн ажиллбарууд /мэс засалд/ болон судас хатуурахаас сэргийлэх, эрт өтлөх, сэтгэцийн  доройтлыг эмчлэхэд  иодыг бүр эрт дээрээс эдүгээ хүртэл өргөн хэрэглэсээр байна. Хүмүүс хоол хүнсний зүйлээр дамжуулан иодыг байгалаас хишиг хүртэж бие авдаг. Биед орсон иод бамбай булчирхайд нөлөөлөн тэндээс ялгарах, хүний биед амин чухал амьд биетийн амьдын гол баталгаа болсон бодисын солилцоонд үндсэн үүрэгтэй  бамбай булчирхайн дааврыг бий болгоно. Үүнээс үүдэн иодгүйгээр бамбайн даавар үгүй, бамбайн дааваргүйгээр бодисын солилцоо гүнзгий хямралд автан тэр биетийн амьдын баталгаа алдагдахыг төсөөлөн бодоход иод нь чухамдаа биологийн нэн идэвхит фермент аминдэм /гормон/дуруугүй чухал нь ойлгомжтой байна. Хүний өдөр тутмын хэрэгцээнд дунджаар 150-200 мкг иод шаардагдах бөгөөд тухайн орон нутгийн ундааны усанд 8-10 мкг, газрын хөрсөнд 1000 мкг иод байхад иодын энэхүү хэрэгцээг нөхөн хангагдаж бүрнээ болох хэмжээ юм. Энэ үзүүлэлтээс доогуур бага иодтой бүс нутгийн хүн ам бахлуур өвчнөөр өвчилнө. Орчны ариун цэвэр, хөрс ургамлын бохирдолт, уураг, витамр, кобальт, зэс, магни, хөнгөн цагаан, селен зэрэг эрдэс бодисуудын дутагдал фтор, маргеницын ихдэлт нь иодын хүчийг саармагжуулан, бамбай булчирайн нутагшмал өвчний явцыг улам хүндрүүлнэ. Орон нутагт иод ба селен хамт давхардан дутагдахад иод дутагдлын бахлуур өвчнөөс гадна зүрхийг барьж тусдаг ноцтой хүнд өвчин болох булчин цайрах буюу селений өвчин /хятадад кашиный өвчин гэдэг/ илрэх ба энэ өвчнөөр ихэвчлэн хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд өвчилнө. Нялх төл мал өвдөх нь байдаг. Бамбай булчирхай 25-30 гр орчим жинтэй, булчирхайн нэг журмаар нас, жирэмслэлт зэргээс хамаарч хэмжээ нь бага зэрэг томрох нь бий. Иод дутагдахад өнчин тархи /гипофиз ТСН/  булчирхай идээвхжин улмаар бамбай булчирхайг өөрийг нь томруулан өвчлүүлж  түүний дааврын гарцыг нэмэгдүүлэх                         учир өвчний эхэн шатанд бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт дутагдал төдийлөн илэрдэггүй. Энэ зохицол удаан үргэлжлэхгүй, эмгэг жамын дагуу өнчин тархи өөрөө  эргээд сааталд орох ба бамбай булчирхайн томрол цаашдаа ахин ахисаар газар авч хүзүү бахлуурыг бүхэлд нь хамарч томрох ч байдаг. Иод дутагдлын нутагшмал өвчний гол содон шинж тэмдэг болох бамбай булчирхайн томролт ингэж илэрдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бамбай булчирхайн томролын хэмжээг тогтоох нэгдсэн ангилал гаргасныг эдүгээ дэхий нийтээр мөрдөж байгаа билээ. 1,6%/, холимог нь 13/4,0%/, үйл ажилагаан хэдсэн 20 /6,2%/, багадсан 7/2,2%/ ба хэвийн ажиллгаатай 295 /91,6% байсан байна. 1965 онд төв эмлэгийн онол практикийн бага хуралд эмч Ц.Балжиннямийн тависан элтгэлээс/ Говь-алтайн аймгийн урд талийн 10-аад сумийн 1590 хүнд бахлуур өвчин 1996 онд 6,0% Ц.Балжиням, 1688 онд өвчлөл мөн тэр орчим /Ц.Балжиням. Бордух, 1972 онд Дорнговь аймгийн төвийн дунд сургуулийн 10-18 насний 978 сурагчдад уг өвчин 17/1,7% байгаач дотор булчирхай ш зэрэг хүртэл томорсон байхгүй /Д.Эрдэнэ/ , 1988 онд улаанбаатар хотын 39 дүгээр сургуулийн 12-16 насны 626 хүүхдэд бахлуур өвчин 162 /26,05%/ булчирхай III зэрэгт хүрсэн томролттой 8 хүүхэд булцуутай  бахлууртай 4/Ц.Балжинням, Д.Эрдэнэ 1989 онд нийслэлийн октябрь дүүргийн 506 хүүхдийн 36,0% өвчтэй /Д.Эрдэнэ/ байсан байна. 1991 онд Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын 8-16 насны 859 хүүхдийн 207 /24,0%/ нь балхууртай 14 хүүхэд булчирхай илэрхий томорсон байв. /Ц.Балжинням/ 1993 онд Сэлэнгийн Бугантад хоёр хүний нэг нь Хэнтийн Биндэр, Дорнодын Баян-Уул нэг нь тус тус бахлуур өвчтэй байлаа. /Х.Аюуш, Ц.Балжинням, Д.Эрдэнэ Ж.Амгалан/ Эдгээрээс үзэхэд манай орны хойд зүгийн уулархаг бүс нутгийн хүн амд иод дутагдлын бамбай булчирхайн томрох өвчин нилээд тархмал байдалтай, харин өмнөдийн говийн бүсэд, өвчин бага, зарим газар бараг үгүй гэсэн урьдчилсан тооцоо хийж болох байна. Бамбай булчирхай томорч өвчин нэгэнт эхэлсэн бол цаг алдалгүй эмчлэх шаардлага гардаг. Бамбай булчирхай нэлэнхүй томролттой гэхдээ 1А, 1Б-гээс хэтрээгүй, хордлогогүй бол антиструмин: 0,25%-ийн иодтой калийн уусмалын аль нэгийг антиструминыг 0-3 насны хүүхдэд ¼ -ээр, 3-8 настайд ½ -ыг 8-аас дээш насны хүмүүст бүтнээр, уусмаслыг 8 хүртлэх насны хүүхдэд цайны халбагаар нэг 8 хүртлэх насныханд 2 халбагыг /1-2 өнжөөд нэг удаа дээрх эмүүд тирсодины аль нэгээр өдөр бүр нэг удаа, сүүлдээ өнжиж уулгаж эмчилнэ. Ийм эмчилгээ 6 сараас 1 жилийн хугацаанд үр дүн өгөхгүй  / булчирхай 2-3-ас багасахгүй / мөн зангилаат ба холимог хэлбэрийн бахлуурыг тус тус мэс засалаар булчирхайн үйл  ажиллагаа ихэдсэнийг дийподтирозин болон иодоор бага үйл ажиллагаатайг тирсойд гирозин болон иодоор /өдөрт 2-3удаа, сүүлдээ багасгаж ууна/ эмчилдэг. Иод дутагдалын бамбай булчирхай томрох бүс нутгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол харьцангуй богино хугацаанд хямд төсөр зарлага төвөг багатайгаар хүн амыг бүрэн эрүүлжүүлж болдгыг олон орны туршлага баталж өглөө. Нэг хүний хүнсний хэрэгцээнд хоногт 8-10 гр давс, 1 тн давсыг иодлоход 30-40 гр иодтой кали орно гэвэл манайд 1 жилд 10000-12000 тонн давс, 400-500 кг иодтой кали хэрэгтэй гэсэн тооцоо байна. Дэвсгэр нутгийн бүх хүн амыг иоджилсон давсаар тасралтгүй хангахад бие даасан удирдлагын аппарат, төсөв хөрөнгө, хууль хяналтын алба байх шаардлагатай. Монгол орон сайн чанарын арвин их давсны нөөцтэй билээ. Давс иоджуулах үйлдвэрийг Дорнод аймагт байрлуулах Сангийн далай нуураас давсаа татна. Дорнодын давсаар зүүн гурван аймаг Улаанбаатарыг хангаад илүүдлээ Оросын Чита мужид гаргахад тээврийн бололцоотойгоос гадна Матад Тамсагийн газрын тос  / тэнд газрын тосны хайгуул явагдаж байна / олдворлогдоход Баян түмэн Матадын төмөр зам татагдаж ( сэргэж ) давс тээвэрлэлтэд аятай нөхцөл бүрдэх ирээдүй байна. Мөн аймагт давсны томоохон үйлдвэр барих 1970-80 онд боловсруулсан техник эдийн засаг, Барилга байгууламжийн иж бүрдэл бэлдэн зураг төсөл байна. Өмнөговийн Гэрван тэс, Ховдын цэцэг, Увсын Давс, Шүдэн уулын давсыг түшиглүүлэн давс иоджуулах боломж байна. Дахран, Эрдэнэтэд ийм үйлдвэр байгуулж болно. Өвөр Монголд давс иодлох бага оврын нэг машин /хөдөлгүүр/ ажлын нэг өдөрт 8-10 тонн давсыг иоджуулдаг. Тэгвэл бидэнд ийм хөдөлгүүр 5-6 байхад өөрийн орны хэрэгцээг хангаад байх бололцоотой. Монгол орны газар зүйн байршил, бидний зарим судалгаа хөрш орнуудын хүн амын өвчлөл хийгээд сүүлийн үед манайхан нийтээр мах, сүү цагаан идээг /уураг/ хэрэглэх нь багасаж байгаа нь уг өвчин цаашдаа улам газар авах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг харгалзахын нөгөөтэйгүүр хүн амын нийгмийн оюун сэтгэхүйг бүхэлд нь доройтуулдаг онц хортой бархлуур өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь эдүгээгийн манай хүн ам зүйн бодлогын амин чухал асуудал гарцаагүй мөн. Үүнд:

1.    Иод дутагдлын бамбайн булчирхайн нутагшмал өвчинтэй тэмцэх төрийн хууль, улсын комисс, ажлыг гардан гүйцэтгэх тусгай албыг бие даалган байгуулах

2.    Өвчнөөс хүн амыг эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх /давсыг иоджуулах гэх мэт/ уг өвчний байдал тархалтанд байнгын судалгаа шинжилгээ хийх. Газар зүйн байдлаар айл хөрш, улс орон, олон улсын ижил байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллах, туршлага солилцох ажлыг зохион байгуулах. Тод дутагдалын бамбайн булчирхайн нутагшмал өвчинтэй тэмцэх улсын алба, олон улсын жишгээм үзэхэд цаашдаа ажил мэргэжлийн холбогдлоор солены өвчин, флюроз болон газар зүй, эрдэс бодис, байгаль орчны холбогдолтой эмгэгүүд  малаас хүнд халдварлах, бруцеллез зэрэг өвчнүүдтэй тэмцэх ажлыг өөртөө авч ажилладаг байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1210
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК