Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Липидийн солилцооны улирлын хэмнэл
( Судалгааны өгүүлэл )

Г.Энхдолгор, Л.Лхагва

Анагаах ухааны их сургууль

 

Удиртгал. Хүн амын хоол хүнс, заншил, газар зүйн байрлал, цаг агаар, улирлын нөлөө харилцан адилгүй байдаг болон нас хүйс, бусад шалтгаанаас улбаалж, липидийн солилцооны үзүүлэлтийг янз бүрээр тодорхойдог бөгөөд энэ үзүүлэлтийн нэгдсэн лавламж хэмжээ байдаггүй ажээ. (1) Иймээс монгол хүний липидййн солилцооны цусан дахь үзүүлэлтийн улирлын хэлбэлзлэлийг тогтоох нь хүний эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, эмгэгийг оношлох, эмгэгээс сэргийлэхэд (2) чухал ач холбогдолтой.

Зорилго. Хүний липидийн солилцооны үзүүлэлт болох цусанд агуулагдах нийт холестерин, триглицерин, их нягтралтай липопротеины холестерин (ИНЛП-ХС), бага нягтарлттай липопротеины холестрерин (ББЛП-ХС)-ийг жилийн дөрвөн улирлаа тодорхойлон хэмнэлийг тогтоох, хэлбэлзлэлийн шалтгааныг судлах нь судалгааны ажлын зорилго байв.

Судалгааны материал ба арга зүй. Адил нас, хооллолт, амьдралын хэв маяг, газар зүйг нэг байрлалд байгаа эрэгтэй хүмүүсийн липидийн солилцооны үзүүлэлтийг тодорхойлохыг тулд Улаанбаатар хот дахь цэргийн ангиас 18-19 насны 98-100 цэргийг сонгон намар, өвөл, зун, хаврын улиралд давтан цус авч липидийн солилцооны үзүүлэлтүүдийг дараах аргаар тодорхойлов.

1. Нийт холестерины Либерман-Бурхардын урвал дээр үндэслэсэн (хлостерин нь цуугийн анхидрид; цугийн ба хүхрийн хүчлийн холимгийн оролцоотойгоор ногоон өнгөтэй болдог) Абел-Кендал-ын аргаар [3] тодорхойллоо.

2. Триглицеридийг шинжлэхдээ, триглицерид калийн хидроксидтой хидролизэд орж үүссэн глицерин нь иодын хүчилд исэлдэн формальдехид болж, формальдехид ацетилацетоны нөлөөнд гарсан өнгийг фотометрээр хэмжив. [4]

3. Хүний цусны липопротеинуудад (БНЛП, ИНЛП) агуулагдах холестерины хэмжээ, өөрөөр хэлбэл липопротеин, холестерины харьцаа хүн бүрд ерөнхийдөө тогтмол байдаг учир липопротеины хэмжээг түүнд агуулагдах холестеринээр хэмждэг [5]. ИНЛП-ын холестериныг хэмжихдээ манганиц оролцоотойгоор хепаринаар бусад бүлгийн липопротеиныг тундасжуулж, ялгарсан ИНЛП-ы холестериныг нийт холестерин тодорхойлдог дээр дурдсан аргаар тодорхойллоо [6].

БНЛП-ы холестерины хэмжээг тодорхойлохдоо, нийт холестерины хэмжээнээс ИНЛП-ы холестерины хэмжээ, триглицеридийн хэмжээнэзс хасаж
тодорхойлов [7].

Статистикийн праметрийн аргыг хэрэглэн цусан дахь липидийн хэмжээний арифметик дундаж, түүний квадрат хазайлт, алдаа, дундаж хэмжээний ялгаа болон магадлалыг тодорхойлсон нь.

Судалгааны үр дүн, хэлцэмж:

Судалгаанд хамрагдсан 18-19 насны 100 эрэгтэй хүний сийвэнгийн нийт холестрины хэмжээг 10, 1, 4, 7-р саруудад авсан цусанд тодорхойллоо.
Судалгаанд ийлдсэн дэх нийт холестерин өвөл хамгийн их, зун хамгийн бага байсан ба энэ ялгаа нь статистик магадлалтай (р>0.001) байлаа. Харин намар, зуны хооронд, өвөл хаврын хооронд статистик магадлалтай ялгаа байсангүй.

Дээрх хүмүүсийн цусанд ИНЛП-ХС-ийг тодорхойлоход өвөл бага, зун их тодорхойлогдсон боловч мөн улирлуудын хооронд статистик магадлалтай зөрөө байсангүй.
Цусны сийвэнгийн БНЛП-ХС-ий улирлын хэмнэл

Дээрх хүмүүсийн цусанд БНЛП-ХС-ийг нийт холестерин, ИНЛП-ХС, триглицеридийн үзүүлэлтээс тооцоолон тодорхойлоход өвөл хамгийн их, зун хамгийн бага тодорхойлогдож, намар зуны хооронд магадлалтай зөрүүгүй бусад улирлуудын хооронд магадлалтай зөрүүтэй байлаа

Дүгнэлт
Цусан дахь нийт хлостерин өвөл, хавар их (тэр дундаа өвөл хамгийн их), зун, намар бага (зун хамгийн бага), триглицерид өвөл намар их, зун бага, БНЛП-ХС өвөл их, зун бага тодорхойлогдлоо. Харин ИНЛП-ХС улирлын магадлалтай хэлбэлзэл байсангүй? Судалгаагаар липидийн солилцооны үзүүлэлт улирлын хэмнэллтэй байгаа нь улирлаас шалтгаалсан хоол хүнсний найрлагын өөрчлөлт нөлөөлсөн, махбодын аминдэмийн, ялангуяа холестерины эсрэг үйлдэлтэй С аминдэмийн (9) нөөц өвөл хаврын улиралд багассан, мөн манай орны эрс тэс уур амьсгал, биемахбодын биологийн хэмнэлийн онцлогтой холбоотой байж болох юм.

Ном зүй

1.Г.Энхдолгор. Монгол хүний липидийн солилцооны үзүүлэлтийн лавламж хэмжээ. ХСҮТ-ийн эрдэм шинжилгээний ажлын тайлан. 1995. 10х 2. Л.Лхагва. Биохэмнэл судлал. УБ. 1998.
3.Abel.L.L. , and Kendall, F.E.: A simplified method for the estimation of total cholesterol in serum and demonstration of its specificity. J. Bioi. Chem., 195-357 1952
4.Chromy V. Hornakova M., Biochem, clin. Bohemoslov. 6.167, 1977.Praha
5.Segal P., and Levy R.I.: Lipids and dislipoproteinemia. In Henry J.B.: Clinical diagnosis and management by laboratory methods. XVII ed. 1984
6.Меньшикова B.B.: Лабораторные методы исследования в клинике. Москва, 1987. С.240-250
7.Полякова И.В и др.: Практическое пособие по медицинской статистике. Ленинград, 1975.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1031
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК