Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Анагаах ухааны нэр томьёог нэг мөр болгох асуудлыг бие зүйн нэрээс эхлэх үндэслэл.
( Түүх )
 

 

Өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал нийгмийн амьдралын бүх хүрээг хамран хуучин тогтолцооны хэвшмэл загварыг задлан олон ургалч үзүэл бодлоор ажиллах боломж нээгдэж буй эрин үед анагаах ухааны сургалт, суталчилгааны бүх бүтээл туйрвал ганц орос, латин хэл бус төрлөх хэлээрээ туйрвах, англи,япон, төвд, хятад зэрэг олон хэлний ном судрыг хөрвүүлэн /орчуулан/ хэвлүүлж олны хүртээл болгох эх суурь ч тавигдлаа. Анагаах ухааны сүүлийн үеийн ном зохиолыг гадаадын олон хэлнээс орчуулах болсон нөхцөлд салбар бүрийн мэргэлжилтнүүд өөр өөрийн бодлоор янз янзаар хэлж орчуулж, залуу эмч судлаачдыг ээдрээ эндүүрэлд хүргэж мэдэх талтай, төдийгүй өргөн олон уншигчдын хэлний яруу утга аялгууг сааралтуулах ч талтай юм. Одоо хирдээ бидний уншиж буй цөөн тооны ном зохиолд барбг хэвшиж байгаа нэр томьёоноос харж ажиглахад онч муутай, эндүү ташаа нэрлэсэн зүйл анагаах ухааны мэргэжлийн ном зохиолоор барахгүй Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон 50000 үгтэй “Орос-монгол толь” бичигт маань хүртэл байсаар түүнийг дагаж хэрэглэсээр ирлээ. Жишээ нь оросоор Влагалище,а,ср латинаар vigina, монголоор үтрээ, умсаг гэсэн нь одоо бүх эмч нар үтрээ гэж хэлж ярьж, бичиж ч байна. Гэтэл үтрээ гэдэг нэр монгол уламжлалт ном зохиолд даан ч олдохгүй байна. Ганцхан буриад аялгууны аман ярианы хэлэнд үтэг, үтгээ гэж хараадаг үг бий. Монголын уламжлалт зохиол “Дээрээс тогтоосон дүрс тус бүр шиг бүртгэсэн бичигт” түүнийг сав гэсэн байдаг. Манай төв халхын эмэгтэйчүүд савнаас цагаан юм гарлаа, савны хууч хөдөллөө гэж ярьдаг нь ч аргагүй цаанаа уламжлалт утгатай байна. Харин сав гэдэг нэр хэдийнээс эхлэн мын нэрнээс гээгдсэн юм бол   гэж сонирхол 1942 онд орос хэлнээс Р.Цэрэнжавын  орчуулсан  ‘’Хүний  биёийн анатоми ба физнолаги’’ гэдэг худам монгол номонд умайг маш зөв нэрэлсэн боловч дорон байгаа сарний зурагт тайлбар хиихдээ нэрэлээгүй орхисон байв. Үүнээс үдээд умайн нэрийн гаралын талаар сөхөн үзвэл  МНТ зохиолийн 21 зүйл хэвэл хэвэлийг минь илж гэж баидаг нь оросоор живота латинаар abdomen хэвэлийн гэдэгтэй ихэд дүидэг юм. Монгол дээрээс тогтоосон бүртсэн бичиг хэмээх худам монгол номын дээд ботийн 3 дугаар дэвтэрийн 105талд’’хүүхэн тогтох ба бүтэх орнийг хүүхлийн хэвтэж хэмээн мой гэсэн байдаг Уг зохиолийн бидний тооцсоноор 1679 оны үёд байралсан байж болох үндэстэйг монголийн ангаах ухаанд сэтгүүлийн 1993 оны N1д 1696 онд таашаарсанийг дурьдалтай Харин Лувсан дазмын зохиосон Алтан товчд  Хөвчин бүгдийг  асрагч Алтан умайтын хөвгүүн минь

Хүний эрхт төрсөн суут

Богд эзэн минь гэж магтъяаа.../95зүйл гэж буюу

...Эш хатим алтан умайд орж арван сар болоод Хурчинд балгаст Загранадн хувилгаан сэцэн хадн , ариг буха эзэн төгс төрөв/139зүйл/гэж ч бичсэн бий. Монголч эрдэмтэн А.Шястина ‘’Алтан товч’’ бүтээлдээ Германы монголч эрдэмтэн В.Хейсенгийн судалгаанаас үзэхэд гүүд Лувсанданзан ‘’Алтан товч’’ –ийг 1651-1675 оны хооронд бичсэн бололтой гэж дүгнэсэн гэснээс үзвэл дээрхи хоёр ном нэг үед бүтээгдсэн байж ч болох талтай байна. Оросоор плод а,м.Монголоор үр хүүхэд ,ураг,хээл гэж “Орос монгол толь’’/50000 үгтэй/бичигт байгаа хамгийн оносон нар нь ураг болох нь утга зүйн хувьд ч нийцэж байгаа нь ‘’ монголын нууц товчоо’’-ны 203-р зүйлд’’

…Ургийн урагт хүртэл

Үүрд хэн ч бүү өөрчилтүгэй гэж зарлиг боловгэх. Мөн ‘’ Алтан товч’’-ийн 3-р талд

..Ургийн ураг хүртэл Үнсээр хийсгн үлитгэв /хядав/ гэсэн ч бий.

Утга гүнзгийрүүлсэн санаагаар өгүүлэлдээ Монглын нууц товчоо –ны 103-р зүйлд

..Үрийн үрд үүрд тахиж

Үе удам үргэлж шүтье гэсэн үр гэдэг үгийг үр хөврөл ь үр удам гэдэг утгаар ойлговол

илүү зохилтой санагдана.

Үр хөврөл, ургаа умайдаа тээсэн эхийг Монголын нууц товчоо-ны 30,59,194-р зүйлд жирэмсэн гэдэг үгээр бичсэн нь оросоор беременная,латинаар gravidarum гэдэгтэй

дүйдгээс үүдээд хээлтэй эмэгтэй гэж хэзээ ч хэлэхгүй шиг төрөх тасаг,төрөх газар гэлгүй амаржих буюу нярайлах тасаг газар гэж хэлж бичиж хэрэглэж занших сан Харин нярайн тасаг гэж хэлж хэвшсэн нь нэн зохимжтой агаад сайшаастай билээ Оросоор килимакс монголоор цэвэрших гэдэг үг  50000-ны толинд байхгүй ажээ. Арга ч үгүй  биз аялгуу сайхан монгол хэлний далай шиг баялаг хэллэгээс үг бүхнийг Багтаана гэвэл 500000-ын толинд ч багтах нь үгүй юм Харин энэ толинд орсон бие зүйн нилээд нэр томъёо маш ончтой уламжлалт бичлэг ардийн хэлний нэрс бйгаагаас суралчаж яваа олон мянган мэргэжилтэн эмч нар байгаа билээ.Гэлээ ч цаашид улам боловсронгуй чансаатай болгоосой хэмээх сэтгэлийн угаас үүнийг хөндсөн хэрэг билээ. Ухаа нь оросоор Воски,оска л латинаар supercilliuru м онголоор аньсага, зовхи гэсний эхнийх нь ихэд оносон мөртлөө зовхи нь бараг эсрэг утгатай үг хадагдснийг одоо авч хэрэглээд буруу арьж зөв ойлгосноор зовхиний будаг гэчхээд, аньсганадаа түрхэнгээж явна . Уул нь аньсаа нээж дөрвөн зүг найман зовхисоо хардаг нь маргаангүй. Тэгэхлээр нүдний дотно гадаа өнцөө зөвхи гэдэг болох  нь илт байгаль биз дээ.

АНЬСАГА ГЭДЭГ НЬ  гэдэг үгний гарал нь ч аниулах үйлийн  эзний  нэр  болох  нь тодорхой юм.Иймээс ч бүлцэн амьсгаа  багагах  хөнхөр  аньсагаа дүүрэн харагдуулах   гэж  өнгийн  будаг  тавьдаг  болохоор  аньсага гэж хэлж  хэвших  юмсан  . Мөн л орсоор девочка гэдэгийг  жаахан  охин  жаахан  бүсгүй  гэсний  сүүлийн  нь Бас л зохиогүй  оноолт шиг  санагдана.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 818
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК