1Эрүүл мэндийн шигекпэх ухааны их сургууль,Эрдэм шинжилгээний төв лаборатори, 2Эрүүл мэндийн шинжпэх ухааны ихсургууль Био-Анагаахын сургууль
Үндэслэл
Хүний биед хорт хавдар үүсгэдэг дезоксирибонуклейн хүчил (ДНХ) агуулсан 3 төрлийн вирус судлаачдын анхаарлыг татсаар байгаа билээ. Эдгээр нь хуний папиллома вирус (HPV), Эпштейн-Барр (EBV-M.A.Epstein, J.M.Barr) вирус, гепатит В вирус (HBV) юм (5). Одоогоор ХПВ-ийн 100 гаруй хэв шинжийг тодорхойлоод байгаа бегөед тууний 40-еед нь гэмтсэн арьс салстаар халдварлагддаг байна. Зөвхөн умайн хүзүуиий өменгийн үед ХПВ-ийн 23 хэвшинжийг илрүүлээд байна (5.7). ХПВ-ийн хавдар үүсгэх чадавхаар нь бага, дунд, их эрсдэлтэй хэмээн ангилдаг. Тевөнхийн өмөн уүсгэхэд ХПВ-ийн 6, 11 хэв шинж (low risk) бага эрсдэлтзй, харин 16, 18 хэв шинж ендөр (high risk) эрсдэлтэй байна (2.3). Умайн хүзүүний хавтгай хучуур эст өмөнгийн in situ ба дисплазийн хунд зэрэг, бичил инвазив өмөнтэй хүмүүсийн 35%-д нь ХПВ-ийн 16, 18 хэвшинж өндөр эрсдэлтэй илэрч байна. Умайн' хүзүүниЙ өмөнгийн хувьд ХПВ-ийн 6, 11, 42, 43, 44 хэв шинжүүд бага эрсдэлтэй 16,18, 31, 33, 50, 56, 58, 64, 68 хэв шинжүүд өндер эрсдэлтэйд ордог байна. (2, 5.7.8). Генийн мэдээллийг агуулж буй ДНХ дараалал нь янз бүр байж болох үүнийг генийн полиморфизм буюу аллель ген гэж нэрлэдэг. Генийн полиморфизм нь ихэвчлэн уургийн мэдээлэл агуулаагүй хэсэгт (интрон) байрладаг боловч уургийн мэдээлэл агуулсан хэсэгт (экзон) ч мен байрлаж болдог байна. Р53 генийн хувьд 6 экзоны полиморфизм илэрдэг бегөед эдгээрзэс 4 нь уургийн амин хүчлийн дарааллыг еерчилдеггүй, зөвхөн 2 нь уургийн мэдзэллийг еерчилдөг байна. Р53 гэдэг нь 53 килодальтон (kD) молекул жинтэй уураг бөгеед үүнийг кодлогч ген нь 17 дугаар хромосомын (17р 13.1) богино мөрөнд байрладаг. Р53 генийн мутаци бүдүүн гэдэсний өмөнгийн 70%, уушги ба хөхний өмөнгийн 50%-д гомозигот генотипээр илэрдэг байна (5.10). Р53 генийн 4 дугээр экзоны 72 дүгаар кодон гуанин эсвэл цитозин агуулснаар уг генийн 2 төрлийн гюлиморфизм үүсдэг. 72 дугаар кодон гуанинаар кодлогдсон тохиолдолд арганин амин хучил (arg-CGC) бүхий уураг, цитозиноор кодлогдсон тохиолдолд пролины амин хүчил (pro-ССС) бүхий р53 уураг нийлэгжин гардаг байна. (6. 7.8.10). Хүний эс болгон хос хромосомтой байдаг учир хүнд хоёр р53 ген агуулдаг. Хоёр хромосом хоёул ижил полиморфизм бүхий ген агуулсан бол гомозигот генотиптэй, 5а тухайн хүн фенотипийн хувьд зевхен нэг төрлийн р53 уураг нийлэгжүүлнэ. Харин хоёр хромосом өер өер полиморфизм бүхий генүүдийг агуулсан бол гетерозигот генотиптэй, фенотипийн хувьд 2 терлийн р53 уураг нийлэгжүүлнэ. Р53 генийн полиморфизм хоёул илрээгүй тохиолдлыг р53 генийн мутац үүссэн гэж үзэх бөгөөд р53 генийн мутацийн 90 гаруй хувь нь тухайн геиийн4-10 дугаар экзоны хооронд үүсдэг гэж тэмдэглэгдсэн байна (6. 7. 8. 9, 10). Зарим судлаачдынхаар р53 генийн 72 дугаар кодоны полиморфизм болон янз бүрийн хавдрын хооронд хамааралтай болох нь ажиглагджээ. Тухайлбал: арганины гомозигот генотиптэй хүн умайн хүзүуний хавдраар өвчлөх эрсдэлтэй, пролины гомозигот генотиптэй хун уушгины хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй гэжээ (Kawajiri K, 1993) (9). ХПВ-ийн 16, 18 дугаар хзв шинжийн халдвартай өвчтөнүүдэд амин хүчил аргининыг агуулсан уураг илүү илэрч байсан бөгөөд үүнийг аргинины гомозигот генотип бүхий хүн умайн хүзүүний өмөнгөөр өвчлөх эрсдэлтэй хэмээн үзсэн (Storey, 1998) байхад зарим судлаачид ХПВ-ын халдвар р53 генийн полиморфизмтай хамааралгүй гзж дүгнэсэн байдаг (Klug 2001, Koushik, 2004) (9). ХПВ-ын Е6 гем нь хавдар дарангуйлах р53 генийн үйл ажиллагааг идэвхгүй болгосноор хавдар үүсгэдэг гэж үздэг бегөед аргинин болон пролин агуулсан Р53 уургууд ХПВ-ын Е6 гентэй холбогдох мэдрэг чанар харилцан адилгүй байдаг. Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй умайн хузүүний өмөн, өмөнгийн урьдал эмгэгийн уед ХПВ-ийн ДНХ илрэлтийг судалсан судалгаагаар (Ч.Баттогтох, Г.Эрдэнэчимэг, 2003) ХПВ-ийн хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 16. 13. 31. 33. 35. 55- 58 хэв шинжуүд умайн хүзүүний өмөнгийи урьдал эмгэгтэй эмэгтэйчүүдэд 13%, умайн хүзуүний өмөнтөй хүмүүст 73%, хяналтын эрүүл булэгт 34% илэрсэн байна (1).Иймд бид өөрсдийн судалгаагаар ХПВ-ийн ДНХ-ийн илрэлтийг хавдар дарангуйлах р53 генийн полиморфизмтой холбон судлах оролдлого хийлээ.
Судалгааны ажлын зорилго
Хүний папиллома вирус хамааралт хавдар болон хавдар дарангуйлах р53 генийн 72 дугаар кодоны полиморфизмын хамаарлыг тогтоох.
Судалгааны ажлын зорилт
1. Хавдар дарангуйлах р53 уургийг кодлогч генийн 72 дугаар кодоны полиморфизмыг эрүүл ба хавдартай хүмүүст полимеразын гинжин урвал (ПГУ)-ын аргаар илрүүлэх.
2. ХПВ-ын "16, 18 хэв шинж-хамааралт хавдар" болон р53 генийн 72-р кодоны полиморфизмын ялгааг илрүүлэн харьцуулах.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгаандаа Улсын Клиникийн Төв Эмиэлгийн (УКТЭ) дуу авиа судлалын кабинетэд үзүүлсэн төвөнхийн эмгэгтэй 16 өвчтөний биопсийн материал, Улсын Хавдар Судлалын Төвийн (УХСТ) эмэгтэйчүүдийи мэс заслын тасагт умайн хүзүүиий хавтгай хучуур эсийн өмөн оноштой 23, харьцаигуй эрүүл буюу хяналтын 25 эмэгтэйн умайн хүзүүний арчдас, нийт 64 сорьц (арчдас, цус, эд) хамруулан ХПВ-ын ДНХ болон р53 генийн полиморфизммйг ПГУ-аар илрүүлэв ХПВ-ийн хзвшинжийг рестрикцийн эсгэг ашиглан гелийн электрофорезын аргаар тодорхойлж, гистологи оноштой харьцуулан ХПВ-ийн ДНХ-ийн илрэлтийг хавдар дарангуйлах р53 генийн полиморфизмтой холбон судлах оролдлого хийлээ. Р53 генийн полиморфизмыг илруүлэхэд судалгаанд хамрагсдаас хураагуур судасны цусыг цуглуулав.
Сорьц цуглуулах
УКТЭ-ийн дуу авиа судлалын кабинетэд оношлогдсон тевөнхийн хавдартай евчтөний биопсийн материалаас PBS буферт хийж дээжлэн авсан. Умайн хузүүний хучуур эсийн емөн оноштой, ХПВ-ийн 16, 18-р хэвшинж эерэг илэрсэн болои хчнаптын сорьцуудыг авч, -20°С~ийи температур бүхий хөлдөөгчид хадгалав. Судалгаанд хамрагдагсдын хураагуур судсанд хатгалт иийж, 2-оос дээш мл цус EDTA-тай вакуум хуруу шилзнд соруулан, дээрхтэй адил нехцелд хадгалав.
Гистологийн шинжилгээ
Төвөнх болон дууны хөвчөөс авсан биопси ба хагалгааны материалыг 10% тунгалагжуулсан формалины уусмалд бзхжуүлээд 70-100% зтилийн спиртийн автомат дамжлагаар дамжуулан тосгүйжүүлэх, хлорформ, ксилол, толуолын уусмалтай дамжлагаар тосгүйжүүлж, усгүйжүүлэх урвалд оруулсаны дараа парафинд цутган блок бэлтгэсэн. Эдэд лааны тосыг нэвчүүлэхдээ 37-56 градусын термостатыг ашиглан бэлэн болсон блокоо 3-6 микроны зузаантайгаар микротомоор зүсэж тавиур шилэн дээр тавиад гематоксилин-эозин, холбогч эдийг илрүүлэх Маллори, Ван-гизон зэрэг эмгэг эд судлалын будгуудаар будаж бүрхүүл шилийг бальзамын тусламжтайгаар нааж гэрлийн микроскопод 10x10,10x20, 10x40 өсгөлтөөр харж хавдрын эсийн атипизм, ялгарлын зэрэг, вирусийн халдварын нөлөөгөөр үүсдэг эс болох "койлоцит"-ийг илрүүлэх оношлогоог хийлээ.
Судалгааны дүгнэлт
Р53 генийн 72 дугаар кодоны Про-полиморфизм 54% (30/55)-д, Арг-потлморфизм 80% (44/55)-д илэрсэн. Р53 генийн 72 дугаар кодоны полиморфизмыг Про/про гомозигот 17% (9/54), Арг/Арг гомозигот 42%(23/ 54), гетерозигот 37%(20/54), Про-Арг полиморфизмын ген хоёул илрзэгүй 4%(2/54) байв. Төвенхийн хавдартай өвчтөнүүдэд Р53 генийн пролины полиморфизм илүү ажиглагдаж (р<0.05).
2. Хүний Папиллома Вмрусийн халдварыи 16, 18 хэв шинэ болон Р53 генийн 72 дугаар кодоны полиморфизмын хооронд хамааралгүй (р>0.05).
2. Аитонив В.Ф, Мицконас А, Антонив Т.В, Матёла И.И. \"Папияломатоз гортани. Роль вируса папилломы человека, перспективы диагностики и лечения\" Вөстник оториноларингологии. 2004; 3: 54-57.
3. Иванченко Г.Ф, Кармова Ф.С. \"Современные представления об этиологии, патогөнезе, кпинике, диагностике и лечении папмлломатоза гортани\" Вестнмк оториноларингологии 2000:1:44-49
4. Bhattacharya. P. etal. \"Proline homozygosity in codon 72 of p 53: risk genotype for human papillomavirus related cervical cancer in Indian women\". Cancer letters 188:2002:207-211
5. Cotran R.S, Kumar V, Collins T. \"Pathologic basis of disease\" 1999; Chapter 8: 311-314.
8. Nagpai.J.K, Sahni.Sand Das.B.RT53 codon 72 polymorphism and susceptibility to development of human papilloma virus-associated cervical cancer in Indian women\" European Journal of Clinical Investigation 2002; 32: 943-948
7. Radhakrishna Pillai M, Sreevidya S, Brad
H.Pollock, Jayaprakash P.G, Brian Herman
\"Polymorphizm at codon 72 of p53, human papillomavirus, and cervical cancer in South India\" J Cancer Res Clin Oncoi (2002) 128:627-631.
8. Sanjay Katiyar, Thelrna B.K, Murthy N.S, Hedau S, Jain N, Gopalkrishna, Husain S.A and Das B.C. \"Polymorphizm of the p53 codon 72 arg/pro and the risk of HPV type 16/18-associated cervical and oral cancer in India\". Molecular and Cellular Biochimestry 252:117-124,2003.
9. Saranath D, Khan Z, Tandle A.T, Dedhia P, Sharma B, Contractor R, Shhvastava S, and Dinshaw. \"HPV 16/18 Prevalence in Cervical Lesions/Cancers and p 53 Genotypes in Cervical Cancer Patients from India\". Gynecologic Oncology 36,157-162 (2002)
10. www.p53.iarc/polimorphism.html