Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Глаумомын өвчлөлийн тухай судалгааны зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Ц. Ичинхорлоо

Улсын клиникиин төв эмнэлэг

 
Абстракт

 

НЕКОТОРЫЕ СТАТИЧЕСКИЕ ДАММЫЕ О ГЛАУКОМАХ РЕЗЮМЕ

Ц. Ичинхорло

В статье приводятся некоторые статистические данные характеризирующие  значении диспансеризации больных глаукомой. Материалы были собраны глаукомным кабинетом республиканской центральной клинической больницы с 1966-75 годы. Эти данные может быть использованы специалистами для более детального изучения: проблемы предупреждения и борьбы с глаукомой.

Глауком өвчин нүдийг хараагүй болгож хөдөлмөрийн чадварыг эрс бууруулан зарим үед бүрмөсөн тахир дутуу болгодог аюулт өвчний нэг учраас түүнтэй тэмцэх нь чухал асуудлын нэг билээ. Ийм учраас энэхүү өвчнөөс харааг хамгаалах ажлыг ЗХУ болон бусад оронд өргөн хүрээтэй зохион явуулж байна. Зарим эрдэмтдийн ажиглалт хэвлэлийи мэдээнээс [1] иш татан глаукомын тархалтыг тодорхойлон бичсэнээс үзэхэд глауком, нүдний бусад өвчлөлийн дотор 1-6 хувь, АНУ-д 0,78 хувь, Францад 1,17 хувь, Энэтхэг улсад 1,6 хувь тус тус эзэлж байна. Глауком бүхий өвчтөнийг дислансерын аргаар эмчлэх ажлыг доцент Р.Нямаа анх удаа өөрийн оронд хэрэгжүүлсэн юм. Түүний саваачлагаар 1966 онд байгуулагдсан УКТЭ-ийн дэргэдэх глаукомын кабинет уул ажлыг эрхлэн хийж байна. Мөн буеад хот, аймгийн нүдний эмч нар өөрсдийн хариуцаж байгаа дэвсгэр нутгийн хэмжээнд энэхүү диспансерчлалтын ажлыг гардан хийж байна. Глауком өвчнийг хугацаа алдахгүй эрт илрүүлж түүнийг статистикийн аргаар нэгтгэн дүгнэж судлах явдал их ач холбогдолтой. Глаукомын кабинетэд бүртгэгдсэн 795 өвчтөний картыг задлан шинжилж түүнийгээ Тула хотын глаукомын диспансерын судалгаатай [2] харьцуулан үзэв. Бидний судалгаагаар нүдний өвчлөлийн дотор анхдагч глауком 3.6 хувийг эзэлж байна. Өвчлөгчид хотоос 49.1 хувь, хөдөөнөөс  50.9 хувь эзэлж байгаагаас үзэхэд хот хөдөөгийн хооронд онцын ялгаа гарсангүй. Өвчлөгчдийг хүйсээр ангилахад Тула хот (57.6) хувь, Улаанбаатарын (64,7) аль алинд нь эмэгтэйчүүд олонхийг эзэлж байна, Өвчлөгчдийг насны байдлаар ангилахад Тула хотын өвчтөний 94.6 хувь, Улаанбаатарын өвчтөний 98,5 хувь нь 41-ээс дээш насны хүмүүс эзэлж байгаа нь эрдэмтдийн судалгаатай ойролцоо байв. Тула хотын диспансерын хяналтанд байгаа өвчтөний 64.1 хувь нь глаукомын сүүлийн гурван шатанд оношлогдсон байхад Улаанбаатарт явуулсан судалгаагаар 75.2 хувийг эзэлж байна. Ингэж уул өвчний сүүлийн шатны эзлэх хувийн жин их байгаа нь өвчтөн эмчид хожуу үзүүлж цаг үедээ оношлогдохгүй байгааг нотолж буй үзүүлэлт юм. Глаукомын кабинетын 1970-75 оны мэдээг үзвэл 1970 онд 524 өвчтөн, 1971 онд 713, 1972 онд 843, 1973 онд 868 өвчтөн тус тус үйлчлүүлж байв. Тус кабинетад тогтмол үзүүлж байсан 184 өвчтөнд судалгаа хийж насны байдлаар ялгаж үзэхэд 40 хүртэлх насны 8 (4.4%), 40-50 нас хүртэлх 48.(26,1%), 50-60 насны 73 (39.7%), 60-69 насны 45 (24,4%) 70-аас дээш 10 (5,4%) хүн байв. Энэхүү үзүүлэлтээс үзэхэд 40 хүртэлх насны хүмүүст (4,4%) глауком өвчин тохиолдож байгааг харгалзан глаукомын үзлэгийг 30-35 наснаас эхлэн зохиох нь зүйтэй юм. Өвчнийг клиникийн хэлбэрээр авч үзвэл зогсонги хэлбэрийн глауком 126, энгийн хэлбэрийн глаукомтай 58 хүн байв. Үе шатаар нь ангилбал глаукомым эхний үе шатанд байгаа өвчтөн 72 (39,1%), хөгжсан үе шатанд 30 (16,3%), даамжирсан 11 (6%), бараг туйлын 24 (13%), туйлын шатанд байгаа нь (25%) хүн, хоёр нүд хараагүй өвчтөн 1 байв. Нүдний дотоод зохицлын байдлаар авч үзвэл зохицсон 112 (62.4%), дутуу зохицсон 48 (26,1 %), зохицоогүй 23 (12.5%) ба хурц давшлын байдалтай 1 (0,5%) хүн байв. Ийм учраас эмч нар хот хөдөөнөөс ирж үзүүлж байгаа өвчтөнийг бүртгэн авч үзлэг хийн эмчлэхийн зэрэгцээгээр албан газар, үйлдвэр, мэдрэл дотор болон бусад зарим тасагт ерөнхий өвчнөөр хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөн, поликлиникт үзүүлж байгаа 40-өөс дээш насны нүдний зовиургүй хүмүүст урьдчилан сэргийлэх идэвхтэй үзлэгийг хийж байна. Глауком өвчнийг цаг алдалгүй оношлохын тулд хорт халдвар, сүрьеэ евчнийг урьдчилан сэргийлж үзлэг явуулдгийн нэгэн адил ажиллавал хүн амд үзүүлэх. тусламжийн үр нөлөө илүү байдгийг эрдэмтдийн судалгаа (3) тод харуулж байна. Глаукомын кабинет 1969 оноос 1974 он хүртэл үйлдвэр, албан газарт урьдчилан сэргийлэх идэвхтэй үзлэгийг 1440 хүн.д. хийж янз бүрийн хэлбэрийн өвчтөнүүдийг шинээр илрүүлсэн билээ. Ингзж идэвхтэй илрүүлэх ажлын үр дүнд өвчний эхний шатанд илэрсэн өвчтөний тоо идэвхгүй диспансерчлалтыг бодвол тав дахин (буюу 80% нь) нэмэгдэж, сүүлийн үe шатны өвчтөний тоо даруй дөрөв дахин буурав. Үүнээс үзэхэд идэвхтэй илрүүлэлт хичнээн их ач холбогдолтой болох нь тодорхой байна. Иймд глаукомыг идэвхтэй илрүүлж диспансерын хяналтанд авч эмчлэх нь хараагүй болохоос сэргийлэх хамгийн шилдэг арга юм. Глауком болон нүдний бусад өвчнөөс хараагүй болж дутуу тахир болохоос хамгаалахын тулд диспансерчлах ажиллагааг улам боловсронгуй болгон өвчтөнд тусламж үзүүлэх нь нүдний эмч бүрийн байнга гүйцэтгэх ажил юм. Диспансерчлалтын үр дүнг сайжруулж өвчнийг цаг тухайд нь илрүүлэн хяналтанд авч идэвхтэй эмчлэхийн тулд дотор, мэдрэл зэрэг бусад мэргэжлийн эмч нартай хамтран ажиллах нь чухал.

Ном зүй

1. Архангельский В. Н. Учебник глазных болезней. 1970. 39-40
2. Kacnapoв. A. А. Опыт активного выявления больных глаукомой в условиях городской больницы. «Вестник офтальмологии» 1967. 6. 35
3. Черкасский. Е.Г.Активное
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 400
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК