Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 2(136)
Цавины олдмол ивэрхийн шалтгаанд холбогч эдийн дутагдал нөлөөлсөн байдал
( Судалгааны өгүүлэл )

Р.Мөнхбаяр1, Д.Амгаланбаатар2, О.Сэргэлэн2, Р.Цэдэн-Иш3

1Бор-Өндөрийн нэгдсэн эмнэлэг, 2Хэнтий Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 3Клиникийн II нэгдсэн эмнэлэг

 
Абстракт

From the result on inguinal hernia, it is shown that the transversal fascia, which is considered as a posterior wall of inguinal canal has an important influence on the formation of inguinal hernia.

For example, (Peacock E.E., 1984, Read RS., 1998) wrote that, among the many factors to influence on ti ie formation of inguinal hernia, the weakness of transversal fascia caused from the insufficiencies collagen fibers originated from the disturbance of prolific oxidation. In connection with that information we put the goal to study the measurement, differences and changes of inguinal direct and indirect hernia.

We conducted the study by preparing the micro preparation from transversal fascia of dead body and hernia wall of the patients. By the result of the study, it was revealed that the measure of the connective tissue on direct hernia wall was in a low level.

PP. 24-27, Table 1, Pictures 4, References 10.

Хэвлийн ивэрхий нийт хүн амын дотор эрэгтэйчүүдийн 1-2.5%, эмэгтэйчүүдийн 0.3-1.5%-д нь цавины ивэрхий тохиолддог (Нестеренко Ю.А, Газиев P.M., 2005) гэжээ.

Цавины ивэрхийн талаарх судалгааны ажлуудын дүнгээс харахад цавины сувгийн ар хана болох хөндлөн хальс цавины ивэрхий үүсэхэд чухал нөлөөтэй болох нь харагдаж байна.Тухайлбал цавины ивэрхий үүсэхэд нөлөөлөх олон хүчин зүйлийн дотор пролины исэлдэлтийн өөрчлөлтөөс үйдэлтэй цавуулаг ширхэгийн дутагдлаас шалтгаалсан хөндлөн хальсны сулрал гол хүчин зүйлийн нэг болж байгаа тухай (Peacock.,1984, О.П.Болыиаков нар., 1996) нар тэмдэглэжээ. Цавины олдмол ивэрхийн орчин үеийн ойлголтод цавины сувгийн ар хана хөндлөн хальсанд анхдагч өөрчлөлт орж ивэрхий үүсэх үндсэн нехцел бүрддэг гэж судлаачид үзэж байна (А.Л.Гуща, С.И.Воложин.,1982, А.С.Ковшов,1985, О.Б.Большаков., 1996; I.M.Rutkow.,1993, H.Ogilvie, 1999). Хондлен хальсны бүтэц үйл ажиллагаа эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Мон цавины шулуун ивэрхийн үед холбогч эдийн коллаген, эластин ширхэгүүд 1,5-2 дахин цөөрдгийгтогтоож, хендлон хальсны зузааныгхэмжиж I хэлбэр 0,7±0,1мм, бат, бех хэлбэр II хэлбэр 0,5+0,1мм, дунд зэрэг, III хэлбэр сул гэж зарим судлаачид ангилсан байна (Ю.М.Стойко, Р.В.Вашетко., М.В.Ромэшкин-Тиманов, 2002). Энэ талаар хийгдсэн судалгааны ажил манай оронд байхгүй байна. Нөгөө талаар холбогч эдийн дутагдал нь дахилтын үндсэн шалтгаан байж болох юм.

Судалгааны зорилго, зорилт:

Цавины ивэрхийн ташуу болон шулуун хэлбэрт холбогч эдийн хэмжээ, онцлогийг судлах зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэв.

  1. Цавины ивэрхийн уут болон хөндлөн хальсанд холбогч эдийн хэмжээг тогтоох,
  2. Ивэрхийгүй цогцост хөндлөн хальсны холбогч эдийн агууламжийг судалж харьцуулах

Судалгааны шинэлэг тал. Монгол улсад анх удаа цавины ивэрхийн олдмол шалтгаанд холбогч эдийн өөрчлөлт нөлөөлж байгааг судалж, Цавины олдмол ивэрхийд нийлэг эдээр хийсэн нөхөөс ашиглах үндэслэл нь холбогч эдийн дутагдал байгааг тогтоосон.

Судалгааны материал, арга зүй. Эрүүл цорой болон өвчтөний ивэрхийн уутнаас авч 10%-ийн формалины уусмалаар бэхжүүлэн 96%-ийн спиртээр усгүйжүүлж, 100-200 дахин өсгөлтөөр холбогч эдийг 7-н цогцос, цавины ивэрхийтэй 17 өвчтөнд харьцуулж судлав. Цэгэн тооцооны аргаар холбогч эдийн цавуулаг ширхэгийн эзлэх хувийг Автандиловын 289 цэгтэй тор ашиглан цэгэн тооцооны аргаар бодож олов.

Үүнд:

P=m/n*100

m- судлаж байгаа обьектын цэгийн тоо

n-бүх цэгийн тоо

р-судлаж буй обьектын харьцангуй хувь

Эдийн бичил бэлдмэлийн фото зургийг "Microstar 120" маркийн дуран байгаар "Centura 200" маркийн гэрэл зургийн хальсанд буулгаж судалгааны ажлын үр дүнг баримтаар баталгаа-жуулж, баримтыг компьютерт "SPSS 10" програм-мыг ашиглан давтамжийн үзүүлэлт, харьцангуй хэмжигдэхүүнүүдийн хоорондын ялгаа, тэдгээ-рийн дундаж алдааг тодорхойлж гүйцэтгэв.

Судалгааны үр дүн. Цавины ивэрхийн төрөлхийн болон олдмол шулуун ба ташуу ивэрхийн уутны хөндлөн хальс болон цогцосны эрүүл цоройнд агуулагдах холбогч эдийг харьцуулан судалж үзлээ. Эдийн шинжилгээний гол төлөөллүүдийг дараах зургуудад харуулав.

Жишээ 1. Шулуун ивэрхийтэй 74 настай эрэгтэй өвчтөний ивэрхийн уутнаас бэлтгэсэн микробэлдмэл дээр эдийн шинжилгээ хийж үзэхэд ивэрхийн уут орчимд өөхөн эд харьцангуй давам-гай, өөхөн эдийн завсраар холбогч эдийн нимгэн хальс харагдаж байгаа бөгөөд холбогч эд зөвхөн судасны эргэн тойронд харьцангуй их хэмжээтэй, мөн холбогч эдийн ширхгүүд бичил судасны ойролцоо харьцангуй их байна. Холбогч эд нь олдмол ивэрхийн үед бага байгаа (Зураг 2) нь харагдаж байна.

Жишээ 2. Төрөлхийн ивэрхийтэй 42 настай өвчтөний ивэрхийн уутнаас авсан материалд микробэлдмэл хийж үзэхэд судасны эргэн тойрон холбогч эдийн ширхгүүд, өөхөн эд өргөн тархсан байлаа (Зураг 3).

Жишээ 3. Дахисан ивэрхийтэй өвчтөний ивэрхийн уутнаас авсан материалд микробэлдмэл хийж үзэхэд хөвсгөр холбогч эд болон холбогч эдийн ширхгүүд жигд, өргөн тархсан байна (Зураг4). Жишээ 4. Хяналт болгон нас барсан 70 орчим насны ивэрхийгүй хүний цогцосны цавины хөндлөн хальснаас авсан материалд дээр дурьдсан аргаар боловсруулж микробэлдмэл хийж үзэхэд харах талбайд холбогч эд булчингийн ширхгүүдийн завсраар харьцангуй жигд тархсан байлаа. Харин өөхөн эд харах талбайд бараг тохиолдсонгүй (Зураг 1).

 

Зураг 1. Эрүүл хүний цогцосны цавины хөндлөн хальсны бэлдмэл
1 - холбогч эдийн цавуулаг ширхэг, 2 - Цусны судас, 3 - Булчингийн эд Будаг Ван Гизон. Өсгөлт 10х10

Дээрх тохиолдлууд болон нийт тохиолдлын холбогч эдийн эзлэх хувийг Хүснэгт 1 -д үзүүллээ.

Хүснэгт 1

Үүнээс үзэхэд холбогч эд нь олдмол ивэрхийн үед бусад тохиолдлоос харьцангуй бага байгаа нь цавины сувгийн ар ханын орчим холбогч эдийн эзлэх хувь бага байдгаас олдмол ивэрхий үүсэх нэг шалтгаан байж болох юм гэсэн таамаглал төрүүлж байна.

Зураг 2. Олдмол шулуун ивэрхийн эд
1 -өөхлөг эд, 2-цусны судас Будаг Ван Гизон. Өсгөлг 10x10

Зураг 3. Төрөлхийн ивэрхийн уутны эд
1 -цавуулаг ширхэг, 2-булчин, 3-цусны судас  Будаг Ван Гизон. Өсгөлг 10x10

Зураг 4. Дахисан ивэрхийн эд
1 - холбогч эдийн цавуулаг ширхэг, 2 - гиалинжсан эд, 3 - булчин . Будаг Ван Гизон. Өсгөлт 10x10

Мөн олдмол ивэрхийн үед, бусад тохиолд-лоос холбогч эдийн тогтцын хувьд тулгуур хөдөл-геөн бэхэлгээний аппаратын үүрэг хүлээсэн ширхэглэг хэлбэржсэн нягт холбогч эдийн төрх муу илэрсэн бүлхэрсэн, омгорсон багц, олон тооны сиймхий орон зай, цавуулаг ширхэгийн хэвийн бүтэц бүдгэрсэн, будагдах шинж чанар нь өөрчлөгдсөн гэх мэт шинж нь цавины сувгийн ар ханын орчим холбогч эдийн эзлэх хувь бага байгааг харуулж олдмол ивэрхий үүсэх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж болохоор байна.

Төрөлхийн ивэрхийн уутнаас авсан материалд холбогч эд олдмол ивэрхийнхээс харьцангуй их байгаа нь цоройны хөндлөн хальс ивэрхийн уутаа дагаж сунаж элэгдэж нимгэрч амжаагүй байгаагийн илрэл бололтой.

Холбогч эд нь дахисан ивэрхийн хананд их хэмжээтэй агуулагдаж байгаа нь түрүүчийн хагалгааны дараа хагалгаа хийлгэсэн хэсэгт гиалинжсан эд үүссэн нь сорвижилт хүчтэй явагдсаныг харуулж байна гэж үзлээ.

Холбогч эдийн дутагдал нь хэвлийн дотоод даралтыг даахгүй байх шалтгаан болж байна гэж үзэж болох юм.

Цавины холбогч эдийн дутагдалтай том ивэрхийд нийлэг нөхөөс тавих нь уламжлалт аргуудтай харьцуулахад давуутай бөгөөд эдийг татаж оёхгүй байгаа тул өөр хэсэгт дахин язралт үүсэхээс хамгаалж дахилтыг бууруулж, цавины олдмол ивэрхийд эмчилгээний үндсэн аргын нэг болох нь бидний судалгаагаар нотлогдож байна. Мэс заслын эмчилгээний энэ арга нь эдийг татаж сунгахгүй байгаагаас хагалгааны дараа өвдөлт бага, хүний биед ямар нэг харшлын урвал өгөхгүй, дээд зэргийн ариун нөхцөлд тавихад шарх идээ-лэх хүндрэл гараагүй байна. Шулуун ивэрхийд холбогч эдийн дутагдал илүү байгаа нь цаашид дэлхий нийтэд ихээхэн үр дүнтэй байгаа уусдаг болон уусдаггүй нийлэг эдийг хэрэглэх нь зүйтэй бөгөөд энэ талаар нарийвчилсан судалгааны ажил шаардлагатай байгааг харууллаа.

Цавины ивэрхийн уут ба хөндлөн хальснаас болон цогцосны цавины хөндлөн хальснаас авч эд судлалын аргаар бичил бэлдмэл хийж судаллаа. Уг судалгааны үр дүнд шулуун ивэрхийн хананд холбогч эдийн хэмжээ бага байдаг нь илэрлээ.

Хэлцэмж. Хөндлөн хальсны ач холбогдлын тухай өнгөрсөн зуунд A.Cooper (1804), eloquent G., (1817), Hesselbach (1808) нар хөндлөн хальс цавины хэсгийн бие даасан давхраа, цавины хэс-гийн гүн давхраа, уян хатан давхраа гэх мэтээр тэмдэглэж үлдээжээ.

Зарим судлаачдын үзэж байгаагаар холбогч эдийн бодисын солилцоо алдагдаж олдмол ивэрхий үүсдэг байна (Е.Е.Реасоск, 1984, Я.П. Фелештинский., 2000). Бидний судалгааны дүнд шулуун ивэрхийд холбогч эдийн тоо цөөрсөн өөхлөг эд харьцангуй их байгаа нь нотлогдлоо. Иймд дээрх судлаачидтай бидний санал нэг байна.

Цавины ивэрхийн мэс заслын эмчилгээг эмгэг жамын дагуу цавины сувгийн ар ханыг бэх-лэх талаар судалгаа шинжилгээний ажлууд зонхи-лох байрыг эзлэх боллоо.

Бидний судалгааны үр дүнгээс ажиглахад олдмол шулуун ивэрхийн хөндлөн хальсанд хол-богч эдийн цавуулаг ширхэг цөөрсен нь цавины сувгийн ар ханыг бэхлэх шаардлагатайг харуул-лаа. Энэ нь цавины ивэрхий үүсэхэд зөвхон бул-чин, булчингийн шөрмөсний өөрчлөлт нөлөөлөх бус гол шалтгаан нь хөндлөн хальсны еорчлел-төөс болдог талаар зарим судлаачид тэмдэглэ-сэнтэй ижил байна (L.M. Nyhus, 1964, H.Pollak, I.Bombech, P.S. Donahne, 1988, R. S. Read.,1998).

Америкийн мэс засалч H.Mapcy, Италийн мэс засалч Bassini Е. нар 19-р зууны сүүлээр ивэрхийн мэс засал хийхдээ хөндлөн хальсны еөрчлөлтийг засахыганхааруулсан байдаг. Галин М.А.(1908), Вреден P.P. (1924) нар хөндлөн хальсны бүтэц өөрчлөгдөх нь ивэрхий үүсэх үнд-сэн шалтгаан болоод зогсохгүй, шулуун ивэрхий үүсэх нөхцөл болдог гэж үзсэн нь бидний судал-гаа бодитой гэдгийг баталж байна (О.П.Большаков, С.Д.Тарбаев, Р.М.Аль-Ахмад., 1996)

Дүгнэлт:

  1. Цавины олдмол шулуун ивэрхийд холбогч эдийн цавуулаг ширхэгийн тоо харьцангуй багассан байна.
  2. Шулуун ивэрхийд оөхен эд элбэг байгаа нь ширхэглэгхолбогч эдийн бүтэц, зохион байгуу-лалтыг алдагдуулхад нөлөөлж байна.
  3. Холбогч эдийн тоо цеерсен байгаа нь нийлэг эдээр хийсэн нөхеес ашиглах үндэслэл боллоо.
Ном зүй

1. АВТАНДИЛОВ. Г.Г. \\\"Медицинская морфомет-рия\\\" Москва, Медицина 1990. с. 224.
2. БОЛЬШАКОВ О.П., ТАРБАЕВ С.Д., АПЬ-АХМАД P.M. О строений поперечной фасций и неко-торых способах оперативного укреплеиия грыже-вых ворот при паховых грыжах-//Вестник хирургии 1996 ; 1:101 -104.
3. ГУЩА А.Л., ВОЛОЖИН С.И. Актуальные воп-росы герниологий. -//Хирургия.1982; 8:109-110.
4. КОВШОВ А.С Пластика передней и задней стенок пахового канала при паховых грыжах. -/ /Хирургия. 1985; 9:113-115
5. НЕСТЕРЕНКО Ю.А., ГАЗИЕВ Р.М Паховые грыжи реконструкция задней стенки пахового канала М.: Бином; 2005.
6. ФЕЛЕШТИНСКИЙ Я.П Патогенез, хирургичес-кое лечение и профилактика рецидивов грыж передний стенки пожилого старческого возраста. Автореф.дисс. ...докт .мед. наука. Киев.2000;35.
7. СТОЙКО.Ю.М., ВАШЕТКО.Р.В., РОМАШКИН-ТИМАНОВ.М.В. Многослойная глубокая герниопластика способом E.Shouldice при паховых грыжах-//Вестник хирургии 2002; 4:. 91-94.
8. RUTKOW I.M. The surgical clinics of north America1993.
9. PEACOCK E.E.Ann Surg 1984; 200:321.
10. READ R S. Metabolic Factors contributing to herniation.A review.Hernia 1998; 2:51-55.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Н.Даваацэрэн


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1826
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК