Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Элэгний тархмал зарим эмгэгүүдийн хэт авиан оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Б.Цэрэндаш, Б.Баярчимэг,  Ч.Баяржавхлан

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны их сургууль, Хорихын нэгдсэн эмнэлэг

 

Элэг судлалд хэт авиан оношлогоо нэвтэрсэн нь оношлогооны том амжилт, элэг ба цөсний хүүдийн эмгэгийг илрүүлэх талаар тэргүүлэх оношлогооны арга болохыг гадаадын /3-8, 12-17/ болон манай судлаачид /1-2, 9-11/ тэмдэглэж байна.
Хурц гепатит: Хэт авиан шинжилгээгээр ихэнх тохиолдолд элэг хэмжээгээрээ томорч, ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй /5/. Элэгний хэт авиан ойлт өөрчлөгддөггүй боловч зарим тохиолдолд дэлүү томордог /8/. Элэгний хэт авиан нягтрал буурснаас бөөрний цуллагийн хэт авиан нягтрал элэгний хэт авиан нягтралаас ихэсч, үүдэн венийн ханын хэт авиан нягтрал илүү тодорно /13/.
Хүнд явцтай хурц гепатитын үед /вирус, архи, хордлого, эмийн гаралтай/ элэгний үхжил буй болдог. Иймд хэт авиан шинжилгээгээр элэгний хэт авиан нягтрал буурсан хэсэг тодорно 18/. Эрвээхэйд идэгдсэн шинж тэмдэг хурц гепатитын үед /13/, элэгний үсэрхийлсэн хөврын үед /17/ илэрдэг. Хурц гепатитын үед хэт авианы шинжилгээгээр өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй /14-15, 17/.
Архаг гөпатит: Хэт авиан шинжилгээгээр элэг томорч, элэгний хэт авиан нягтрал жигд ихэсдэг /5/. Өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүй /14-15, 17/. Архаг гепатитийн бага зэргийн идэвхит хэлбэрийн үед элэг томрох, элэгний бүтэц нь нэг төрлийн, өндөр идэвхит хэлбэрийн үед элэг ба дэлүү томрох, элэгний бүтэц нь нэг төрлийн бус байна /5, 12, 17/.
Элэгний хатуурал: А.С.Логинов /1977/ элэгний хатуурлыг эсийн бүтцээр нь элэгний цуллагийн дэлбэнцэрийн бүтэц өөрчлөгдөх, фиброз ба холбогч эдийн зангилаа үүсэх, бүтцийн шинжээр нь жижиг ба том товруут, холимог, гүйцэт бус далавчтай гэж ангилсан. Хэт авиан щинж тэмдгүүд элэгний хатуурлын үе шатаас хамаарна. Үүнд: Элэгний хатуурлын эхний үе шатанд элэг томрох, элэгний өнцөг мохоо /гол төлөв элэгний зүүн дэлбэн/, элэгний хил хязгаар тод жигд, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэсдэг /5/. Элэгний хатуурлын сүүлчийн үе шатанд элэгний баруун дэлбэн жижгэрч, сүүл дэлбэн томорч, элэг хэмжээгээрээ багасдаг учир хэт авиан үүсгэгчийг хавирга хооронд байрлуулж шинжилдэг /5, 8, 13, 16-17/. Элэгний хатуурлын жижиг зангилаат хэлбэрийн үед элэгний цуллагийн хэт авиан нягтрал жигд ихсэх, том зангилаат хэлбэрийн үед элэгний цуллагийн хэт авиан нягтрал
жигд бус, холбогч эдэн зангилаануудыг үед элэгний хэт авиан бүтэц алдагдаж, элэгний цуллагийн зураглал бүдгэрч, хэт авиан ойлт ихэссэн, янз бүрийн хэмжээний /2 см хүртэл/ нэмэлт голомтот өөрчлөлт илэрнэ. Холбогч эдэн зангилаанууд элэгний баруун дэлбэнд байрласан бол баруун дэлбэн хэмжээгээрээ багасч, зүүн дэлбэн томорно. Холбогч эдэн зангилаанууд ба сорвижилтын хотойлтуудаас элэгний хилийн хязгаар долгионтсон байна. Заримдаа элэгний дотор гадарга цүлхийдэг. Элэгний хатуурлыг хэт авиан шинжилгээгээр оношлоход элэгний венүүд илүүтэй өөрчлөгддөг. Элэгний хатуурлын үед элэгний захаар элэгний жижиг венүүдийн салаанууд тодорхойлогдохгүй. Үүдэн венийн салаанууд нарийсч, тоонууд нь багасдаг. Үүдэвчийг эргэн тойрны талбай тод ялгаран харагддаг /3-5, 7-8, 15-17/. Элэгний хатуурлын үүдэн венийн даралт ихэссэн үед элэгний гаднах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: дэлүү томрох, дэлүүний ба үүдэн вен өргөсөх, хэвлийн хөндийд шингэн хурах /4-5, 7-8, 13-17. Элэгний дугариг холбоосонд оршдог хүйн венд цусны урсгал шинээр бий болсноор хэт авиан шинжилгээгээр элэгний дугариг холбоосны түвшинд дугариг буюу судал хэлбэрийн хэт авиан ойлтгүй голомтот өөрчлөлт тодорно /7-8, 13-17, 17/.

Элэг өөхлөлт: Хзт авиан шинжилгээгээр элэг томорсон байхад биохимийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа харьцангуй хэвийн байдаг / 4. 7. 14/, Архаг архичин, чихрийн шижин, тарган хүмүүст илэрнэ. Элэг өөхийг тархмал ба хэсэгчилсэн гэж ангилдаг /8. 14/. Элэг өөхлөх гепатит, элэгний хатууралд шилжсэнийг хэт авиан шинжилгээгээр илрүүлэх боломжгүй юм /4-5, 7-8, 13-15, 17/. Элэгний тархмал эмгэгүүдийг оношлоход клиник, биохими хэт авиан шинжилгээнүүд, элэгний биопсий авч оношийг тавина /4-8, 12-17/.

Зогсонгишсон элэг: Зүрхний баруун ховдлын дутмагшилтай өвчтөний элэг томрохыг зогсонгишсон элэг гэнэ. Зогсонгишсон элэгний үед хэт авиан шинжилгээгээр элэг томрох, зүүн дэлбэнгийн өнцөг мохоо болох, хэт авиан нягтрал буурах, доод хөндийн ба элэгний вен өргөсөх буюу амьсгалын хөдөлгөөнтэй холбоотойгоор доод хөндийн венийн диаметрийн өөрчлөлтүүд байдаггүй шинжүүд илэрдэг/7-9, 13-14, 17/.

Судалгааны зорилго: Хурц буюу архаг гепатит, элэгний хатуурал, элэг өөхлөх, зогсонгишсон элэгний хэт авиан шинжилгээний зарим шинж тэмдгүүдийг судлахад судалгааны ажлын зорилго оршино.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд

1. Хурц гепатиттай өвчтөний элэг, дэлүүний хэмжээ,нягтралыг хэт авиан шинжилгээгээр тогтоох.
2. Архаг идэвхит гепатиттай өвчтөний элэг, дэлүүний хэмжээ, нягтралыг хэт авиан шинжилгээгээр тогтоох.
3. Элэгний хатуурлын үе шат бүр дэх элэг, дэлүү, уүдэн ба дэлүүний венийн голчийн хэмжээ, элэгний зүүн дэлбэнгийн өнцөг, элэгний нягтрал, асцит зэрэг
хэт авиан шинж тэмдгүүдийг илрүүлэх.
4. Элэг өөхлөлтийн үед хэт авиан ямар шинж тэмдгүүд давамгайлж буйг.
5. Зогсонгишсон элэгний онцлог хэт авиан шинж тэмдгүүдийг тодорхойлох.

Судалгааны аргачлал: Бид 2000-2001 онуудад П.Н. Шастины нэрэмжит Клиникийн Төв эмнэлэг, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын харъяа Хорихын нэгдсэн эмнэлэг, "Ачтан-Элит" эмнэлэгийн хэт авиан оношлогооны кабинетуудад хурц -6 ба архаг гепатит -28, элэгний хатуурал -48, элэг өөхлөлт -24, зогсонгишсон элэг -34, гэж оношлогдсон 140 өвчтөний хэт авиан шинжилгээгээр илэрсэн зарим шинж тэмдгүүдэд дүгнэлт хийв.

Шинжлүүлэгчдэд клиник, лаборатори, уян дуран, улаан хоолой, ходоодны анхдагч ба давхар тодосгогч бодистой рентген харалт ба зураг авалт, рентген компьютер ердийн ба тодосгогч бодистой томографи биопсийн шинжилгээнүүдээр оношийг баталсан. Хэт авиан шинжилгээг Япон улсын Алока, Хитачи, Тошиба фирмийн суурин ба зөөврийн аппаратыг ашиглаж, стандарт байрлалаар хэт авиан үүсгэгчийг байрлуулж хэмжилт хийж дүгнэлт гаргасан.

Элэг, дэлүү, үүдэн ба дэлүүний венийн голчийн хэмжээ, элэгний дэлбэнгийн өнцөг, элэгний бүтэц, нягтралыг үнэлэхдээ Б.Цэрэндаш, Ц.Бадамсэд нарын боловсруулсан "Монгол хүний элэг ба цөсний замын хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ" /2000/ "Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ" /2001/ аргачлал, хэмжээнүүдтэй харьцуулсан.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт ба үзүүлэлтийн алдааг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг тодорхойлов.

Хүснэгт 1-ээс үзэхэд элэг томрох, нягтрал хэвийн шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна / Р<0,05/. 83.3%±1б.7-д элэгний нягтрал буурсан нь D.O.Cosgrove., V.R.Mc. Cready /1982/-ын дүгнэлттэй дүйж байна.

Хүснэгт 2-оос үзэхэд элэг томрох /Р<0.001 /, нягтрал холимог /Р<0.05/ шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна.

Бидний судалгаагаар 46.4% ±9.6-д элэгний нягтрал холимог байгаа нь архаг идэвхит гепатитийн үед элэгний нягтрал ихсэх /В.И. Деммдов., Г.П. Сидирова., 1984/буюу хэвийн /F.S.Weill., 1978: J.T. Ferucci, 1979: М. Fukuda, 1979/байна гэсэн судлаачдын дүгнэлттэй тохирохгүй, харин А.А. Чирчин, А.Ю. Окороков, И.И. Гончарик /1993/ нарын дүгнэлттэй ойролцоо байна.

Хүснэгт 3-аас үзэхэд элэгний хатуурлын эхний үе шатны өвчтөний 77.8% ±14.7 /Р<0.05/-д элэг томрох, дэлүүний венийн хэмжээ хэвийн, элэгний зүүн дэлбэн мохоо, 55.6% ±17.6-д /Р=0.05/-д элэгний нягтрал ихсэх, 66.7% ± 16.7 /Р< 0.05/-Д дэлүү томрох, үүдэн вен өргөсөх, 88.9%± 11.1 /Р<0.001/-д хэвлийд шингэн байхгүй шинжүүд давамгайлж байна.

Элэгний хатуурлын даамжирсан үе шатны өвчтөний 72.1    %±10.9 /Р<0.01/-д элэг томрох, үүдэн вен өргөсөх, 61.1% ±11.8/Р<0.001/-д элэгний нягтрал ихсэх, 77.8% ±01 /Р<0.001/-д дэлүү томрох, дэлүүний вен өргөсөх, 55.6%±12.1 /Р<0.05/-д хэвлийд шингэн хурах, 83.3%±9.1 /Р<0.001/-д элэгний зүүн дэлбэнгийн өнцөг мохоо шинжүүд илүүтэй илэрч байна.

61.1% ±11.1 /Ь=11/-д элэгний нягтрал ихсэж буй нь G.R. Rettenmaier /1973/, F.S. Weill /1978/ нарын дүгнэлттэй дүйж, элэгний хатуурал даамжирсан үе шатанд элэгний хэт авиан нягтралыг үнэлж болохгүй /R. Omoto, М. Kobayshi /1981/, хэвийн /В.Н. Демидов, Г.П. Сидирова, 1984/ байна гэсэн судлаачдын дүгнэлттэй тохирохгүй байна.

Элэгний хатуурлын сүүлийн үе шатны өвчтөний 71.4% ±10.1 /Р<0.01/-д элэг багасах, 57.1 %± 11.1 /Р<0.05/-д элэгний нягтрал холимог, 85.7% ±7.8 /Р<0.001/-д дэлүү томрох, дэлүүний вен өргөсөх, 80.9%±8.8 /Р<0.001/-д үүдэн вен өргөсөх, 95.2%±4.8 /Р<0.001/-д зүүн дэлбэн мохоо болох шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна.

Хүснэгт 4-өөс үзэхэд элэг томрох /Р<0.01/, нягтрал ихэссэн /Р=0.005/, бүтэц ижил төрөлшилтэй /Р0.01/, хил хязгаар тод бус-жигд /Р<0.05/, элэгний өнцөг ялангуяа зүүн мохоо /Р<0.01/, шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна. Бидний судалгаагаар элэг өөхлөхийн хязгаарлагдмал хэлбэрийн үед ижил бус төрөлшилтэй, нягтрал холимог, хил хязгаар тод-жигд хэт авиан шинжүүд давамгайлж буй онцлог ажиглагдлаа.

Хүснэгт 5-аас үзэхэд 64.7%±8.2-д элэг томрох /Р0.01/, нягтрал буурах /Р<0.001/,79.4%±6.9-д бүтэц ижил төрөлшилттэй, /Р<0.001 /, 85.3%±6.1-д хил хязгаар тод /Р<0.001/, 82.4%±6.5-д жигд /Р<0.001/, 67.6%±8.0-д элэгний өнцөг ялангуяа зүүн мохоо /Р<0.01/, 73.5%7.6-д доод хөндий вен өргөссөн /Р<0.001/, 58.3% 6.1-д дэлүүний хэмжээ хэвийн /Р<0.001/, 82.4±6.5-д асцит байхгүй /Р<0.001 / шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна. Энэ нь F.S.Weill., 1978; F.T.Ferucci., 1979; M.Fukuda., 1979; В.Н.Демидов., Г.П.Сидирова., 1984 нарын дүгнэлттэй ойролцоо байна.

Дүгнэлт
1. Хурц гепатитын үед 83.3%±16.7-д элэг томрох, нягтрал хэвийн, архаг гепатитийн үед 75.0%±8.3-д элэг томрох, 46.4%±9.6-д элэгний нягтрал холимог шинжүүд илэрдэгийг тогтоов.
2. Элэгний хатуурлын эхний үе шатанд элэгтомрох, нягтрал ихсэх, элэгний өнцөг ялангуяа зүүн мохоо, /Р<0.05/, даамжирсан үе шатанд дэлүүний ба үүдэн вен өргөсөх /Р<0.05-0.01/, сүүлийн үе шатанд элэг багасах /Р<0.01/, асцит /Р<0.001/ шинж тэмдгүүд давамгайлж илэрч байна.
З.Элэг өөхлөхөд 66.7%±9.8-д хил хязгаар тод бус, 62.5%±10.1-д жигд, зогсонгишсон элэгний үед 85.3%±6.1-д хил хязгаар тод, 82.4%±6.5-д жигд, 73.5%±7.6-д доод хөндий вен өргөсөх шинжүүдээрээ элэгний тархмал зарим эмгэгүүдээс ялгагдаж буйг илрүүлэв.

Ном зүй

1.Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Туяа С., Монгол хүмүүсийн элэг ба цөсний замын хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ. “Монголын анагаах ухаан” сэтгүүл. Улаанбаатар хот 200 он. -2.-x.6-7
2.Бадамсэд Ц., Цэрэндаш Б., Баярчимэг Б., Наранцзцэг С. Цөсний хүүдийн хурц үрэвслийн хэт авиан оношлогооны зарим асуудалд “Монголын анагаахухаан” сэтгүүл. Улаанбаатар хот. 2001 он. №2/ 115/ х.15-17.
3.Демидов В.Н. Ультразвуковая эхография для визуализации сосудов брюшной полости. Сов. Мед. 1981 №15. с.51-54
4.Богер М.М., Мордвов С.А. Ультразвуковая диагностика в гастроэнтерологии. М,: Медицина. 1988. с.47-48.
5.Демидов В.Н., Сидирова Г.П. Эхография печени. Клин. Мед. 1984. №2. с.57-62
6.Дергачев А.И. Ультразвуковая диагностика заболеваний внутренных органов. Москва. 1995. с.160-162.
7.Зубовский Г.А. Лучевая и ультразвуковая диагниостика заболеваний печени и желчных путей. М : Медицина. 1988. с.37-49:
8.Клиническая ультразвуковая диагностика / Под.ред.проф, Н.М.Мухарлямова/ Руководство для врачей. В двух томах. Том I. Медицина. 1987. с.209-217.
9.Онхуудай П, Дүрслзл оношлогоо. Улаанбаатар хот. 1993 он. х.90-92.
10.Онхуудай П. Дүрслэл оношлогоо, сонголт, дэс дараалал. Улаанбаатар хот. 2000 он. х.38-44, 52-53.
11.Онхуудай П. Дүрслэл оношлогооны чухал асуудлууд. Улаанбаатар хот. 2000 он х.33-38
12.Чиркин А.А., Окороков А.Н., Гончарик И.И. Диагностичөский справочник терапепта, Минск, 1993. с.287-290. 301-309.
13.Cosgrove A., Mc.Cready V.R. Ultrasonography of the digestive dissease. 1982. Pp. 102-106.
14.Ferucci J.T. Ultrasonography of the abdomen. 1979. Pp.121-124.
15.Fukeda M. Some problems ultrasonic daignosis of chronic hepatitis. Radiology, 1979. Vol.119. pp.401-405.
16.Omoto R., Kobayshi M. Atlas of digestiv diseases. Sainti. Sainti. Onis. 1978. Pp.412-413.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай.


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2582
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК